Өнөөдөр буюу 2011 оны 03 сарын 11-нд Монголын цагаар 10 цаг 30 минутын орчимд Япон улсын нутаг дэвсгэрт 12 баллын хүчтэй газар хөдлөлт боллоо. Дэлхийн мэдээллийн сувгууд болон Монголын хэвлэл мэдээлэл энэ тухай тасралтгүй мэдээлж байгаа тул Монголчууд цаг тухай бүрт нь юу болж байгаа талаар хангалттай мэдээлэлтэй байгаа нь тодорхой.
Задарсан үедээ (Дэлхийн 2-р дайн) бидэнтэй муудалцсан ч, ядарсан үед (1990-ээд оны ардчилсан өөрчлөлт) маань харамгүй тусалж ирсэн, амьдрахын төлөө, хөгжихийн төлөө зүтгэж яваа Японы ард түмэнд тохиолдсон гал усны гашуун зовлонд Монголчууд харамсаж, тохиолдсон зовлонг нь сэтгэл зүрхээрээ хуваалцаж байгаа нь лавтай. Зовох цагт хүний чанар танигдана гэдгээр монголчууд японы ард түмэнд чадлын хэрээр тусламжийн газраа сунгахад бэлэн байгааг бүхий л түвшинд илэрхийлж байна.
Үнэхээр байгалийн эрс догшин үзэгдлүүд төдийгүй, нийгмийн зөрчил мөргөлдөөний тоо ч ямар нэг хэмнэлээр өсөөд байгаа мэт санагдах болж. Магадгүй глобал мэдээллийн том орон зай тийнхүү бодуулахад хүргэж байж ч болох. Иймэрхүү аюултай үзэгдэл болох бүрт зөвхөн тухайн бүс нутаг гэлтгүй дэлхийн өнцөг булан бүрт тарж одсон эх орон нэгтнүүд, элгэн садан, ах дүү, үр хүүхэд рүүгээ Монголчууд санаа тавин хардаг, санаа зовдог.
Ер нь энэ дэлхийд амар амгалан гэж газар байна уу гэж бодоход заримдаа хүрэх юм. Арабын ертөнцийн бослого хөдөлгөөн, хоёр Солонгосын мөргөлдөөн, Япон дахь газар хөдлөлт, Америк дахь хар салхи, Орос дахь террорист халдлага, Европ дахь үер усны аюул, Зүүн өмнөд азийн халдварт өвчин. Ийм л үед сэгсгэр ч гэсэн ээж, сиймхий ч гэр, утаат Улаанбаатар, ядуу Монгол руугаа тарж одсон Монголчуудаа хураан цуглуулж ирмээр санагддагаа нуух юун. Тэд ч зовсон үедээ л эх орноо санадаг байхаа. (Мэдээж, эх оронд эвгүй зүйл болоход зугтахаар бэлдэгсэд ч байдаг л биз.)
Энэ том аюул дандаа хөгжил дэвшил шулуун дардан байдаггүй, гарч болох эрсдлийг тооцож байх ёстойг сануулж байна. Ялангуяа “Оюу толгой”, “Таван толгой”, бүх нийтийн хувьцаа, их бүтээн байгуулалт, орон сууцжуулах кампанит ажил зэрэг хөгжил рүү, ирээдүй рүү харсан бодлого, хэлэлцүүлгийн зэрэгцээ хэлж ирдэггүй аюул ослыг хэрхэн зөөлрүүлэх, чадвал эерүүлэх талаар бодлогоо эрчимтэй базаах шаардлага улам бүр өсч буйг харууллаа.
Энэ утгаараа, Японы газар хөдлөлт гэлтгүй ерөөс дэлхий дахинд сүүлийн үед болж буй байгалийн болон нийгмийн эрс үзэгдлүүд дараах асуултыг тавьж байна.
- Газар шилгээх, гал усны гашуун зовлонд бид хэр бэлэн бэ?
- Дэлхийн өнцөг булан бүрт болох гамшгийн үеэр тэнд буй Монголчуудаа авран хамгаалах талаар асуудалд хэр бэлэн бэ? Бүх нийтийн гамшиг ослын үед авах арга хэмжээ, материаллаг бэлэн байдлын зэрэгцээ, сэтгэл зүйн хувьд тайвшруулах арга ажиллагааны хувьд манай засгийн газар ямар бэлтгэл хангасан байдаг бол?
- Ийм үед тухайн улс орны иргэдэд төдийгүй тэнд амьдрах Монголчууддаа туслах тусламжийн баг, сан гэж бий юу?
- Хил орчмын бүс нутгуудад гамшиг сүйрэл болох, дүрвэгсэд олноор үүсэх үед хэрэгжүүлэх арга тактик байгаа юу? зэрэг олон асуулт тавигдаж байна.
- Дэлхийн өнцөг булан бүрт болох гамшгийн үеэр тэнд буй Монголчуудаа авран хамгаалах талаар асуудалд хэр бэлэн бэ? Бүх нийтийн гамшиг ослын үед авах арга хэмжээ, материаллаг бэлэн байдлын зэрэгцээ, сэтгэл зүйн хувьд тайвшруулах арга ажиллагааны хувьд манай засгийн газар ямар бэлтгэл хангасан байдаг бол?
- Ийм үед тухайн улс орны иргэдэд төдийгүй тэнд амьдрах Монголчууддаа туслах тусламжийн баг, сан гэж бий юу?
- Хил орчмын бүс нутгуудад гамшиг сүйрэл болох, дүрвэгсэд олноор үүсэх үед хэрэгжүүлэх арга тактик байгаа юу? зэрэг олон асуулт тавигдаж байна.
Муу санаалж хэлэхэд, хүчтэй чадалтай улс орны хөгжил дэвшил, шинжлэх ухаанаас суралцуулахаар хөвгүүд охидоо явуулахдаа аюул ослын магадлалыг тодорхой хувиар тооцож байх ёстой эрин зуунд бид амьдарч байна. Явцдаа гадагшаа ажиллах хүчин гаргах асуудлаа ч ерөнхийдөө хязгаарлах тал руу явах ёстой болсоныг дашрамд хэлэх нь зүйтэй.
Хүн төрөлхтөн нэг хөлөг онгоцон дээр амьдардаг. Гэхдээ заримынх нь байршил, суудал харьцангуй тохилог тухтай байх нь бий. Тэрний нэг нь эх орон Монгол минь юм шүү. Бид азгүй биш, бид хамгийн хувьтай ард түмэн. Харин амьдрах гэрээ бусинуулах уу, тохижуулах уу гэдэг нь зөвхөн эзэн бидний гарт...
Тэд ч зовсон үедээ л эх орноо санадаг байхаа.Bid ch eh ornoo zovoohgui geed zunduu mungu shiljuuleh l yum bn shde. Japand ajillaj amidardag humuus Mongol ruu nileen mungu sjiljuulj ediin zasgaa demjsen gedegt itgeltei bn. iim nuhtsuld tedniig zuvhun zovson uyede eh ornoo sanadag gej ch bolku bha. Eh ornoo sanana geheer zaaval shuleg duu zohiogood bh shaardlagagui boluu.ain?
ReplyDeleteАмиа бодсон ард түмэн гэж бодохоор байна уу гэхээр тийм биш юмаа.Сая Японд их л санаа тавилаа, Бүгдийг нь боддиймуу гэхээр гүй юмаа Японоос анхны хүн амаа татсан улс болоод л
ReplyDelete