...Тэмээгээр нүүх, боодог хийх, бяцхан хүүхдүүд морь уралдах, хөөрөг солилцон мэндлэх, нүүдэл тосон цай ундаагаар зочлох, бүргэдээр ан авлах, шилбүүр унан давхих бяцхан жаал, эгц хадан оргил дээрх аргаль янгирыг тооноороо харах, морь уургалах, бяслаг шахах, архи нэрэх, өрөм загсаах, арцаар биеэ утах, хөөмийлөх, биелэх, засал ном, хараал хийх, хүүхэд ширгэлэх, сур элдэх, мал төллөх, маань унших, золгох, хонь төхөөрөх, нас нөгчигсдийг ил тавих, "Coca cola"-ны саванд сүү тараг хийх, шууз бэлтгэх, ил талбай дээр биллиардын ширээн дээр мөрийцөн тоглох, махыг их хэмжээгээр чанаж, хутгаар огтлон идэх, сарлаг дүүгүүрдэн айлгах, эрийн гурван наадам хийх, цам харайх, барам гаргах, айраг эсгэх, аарц шүүх, хонь тойглох, үнээ өөвлөх, дээл эсгэх, эсгий хийх, гэр барих, аршаан хүртэх, хуурай агсам тавих, отор хийх, хавсаа хийх, шагай тоглох, тууль хайлах, тарвага даллах, дэмбээдэх, тулам булаацалдах, ингэ саах, бөөлөх, бөөсөө түүх, зуухан дотор дугуйны хаймар хийж шатаан гэрээ дулаацуулах, нинжанууд газар ухан алт эрэх, хэтэрхий өндөр ачааны машин дээр гэр бүлээрээ суун Алтайн уулсыг даван нүүх... тоочоод баршгүй нээ хэхэ.
Бид бүхэнд ижил дасал энгийн мэт энэ бүх зүйл хүн төрөлхтний хувьд хичнээн гайхалтай, давтагдашгүй сонин содон ертөнц гээч. Анзаарвал бусдын анхаарлыг татахуйц тэрхүү нийгэм, соёлын үзэгдлүүд нь нүүдлийн ахуй заншилд л үлдэж, улам бүр хүрээ хязгаар нь хумигдаад байх шиг.
Өөрсдийнхөөрөө бахархах, бахдахаас гадна бусдын соёлтой танилцах ч гэсэн сонирхолтой байлгүй яахав. Бусдынх руу жаахан өнгийцгөөе...
byatshan huuhduud mori uraldah, artsaar biye utah gene uu..? Yu gesen ugsev ene chinedoo. Artsaar utna l gemeer um!
ReplyDeleteharin zuragnuud n daj daj.