Ухаарал өгсөн шатахууны хомсдол
Орчин үеийн улс орон бүрийн эдийн засгаас аваад ахуй амьдралын цусны эргэлт болсон шатахуун түлшний хомсдолд Орос ахынхаа “буян”-аар орж байгаагүй монголчууд сүүлийн хэдэн жилд анх удаа түргэн автлаа сандарч, Ерөнхийлөгч нь томхон тохиролцоо хийх санаархлаа орхиод айлчлалын гол сэдвээ нефть шатахууны хязгаарлалтаас гаргаж өгөхийг оросын Ерөнхий сайдаас гуйх хэмжээнд хүртлээ бажигдлаа.
Орчин үеийн улс орон бүрийн эдийн засгаас аваад ахуй амьдралын цусны эргэлт болсон шатахуун түлшний хомсдолд Орос ахынхаа “буян”-аар орж байгаагүй монголчууд сүүлийн хэдэн жилд анх удаа түргэн автлаа сандарч, Ерөнхийлөгч нь томхон тохиролцоо хийх санаархлаа орхиод айлчлалын гол сэдвээ нефть шатахууны хязгаарлалтаас гаргаж өгөхийг оросын Ерөнхий сайдаас гуйх хэмжээнд хүртлээ бажигдлаа.
Өмнө нь бензин түлш тасалдвал хэдэн аймаг сумын төвийн дизель станц эвсэл хувийн машинтай томчуулын явцуу асуудал төдий байсан зүйл нийтээрээ унаажсан өдгөө цагт хүн бүрийн амин эрх ашиг болж, уул уурхайн газар тариалан зэрэг сэргэж байгаа салбаруудын хувьд түүнээс нилдээ шалтгаалж буйгаа сая л нэг гэнэт ухаарлаа.
Чухамдаа 7 хоногоос хэтрээгүй шатахууны хязгаарлагдмал байдалд бухимдсан иргэд сүүлдээ “үнэ нэмэгдэх дүүрч, огт олдохгүй байх чинь харин ноцтой зүйл болох”-ыг өөр хоорондоо толгой дохин, зөвшөөрөхөд хүрэв. Үүнээс урт хугацаагаар хязгаарласан бол улс төрийн багагүй тоглолт хийх хөрс бүрдэж болох нь анзаарагдана лээ.
Монголын жижиг зах зээлийг хангаж чадаагүй Оросын хайхрамжгүй бодлогыг далимдуулан Хятад тун сэргэлэн хөдөлж, улс руу нь өдөр шөнөгүй зөөвөрлөх нүүрсийг тасалдуулахгүй байх хийгээд монголчуудын хувьд сайн хөрш гэдгээ нэгэн зэрэг харуулах бололцоогоо алдахгүй ашиглаж, монгол улсын засгийн газартай сар бүр 10 мянган тонн түлш нийлүүлэх гэрээ байгуулаад амжив. Нэг үгээр тэд нэг сумаар хоёр туулай буудаад онолоо.
Энэ удаагийн шатахууны хомсдолыг Оросууд зориуд бий болгосон эсвэл манай нефть импортлогч монополиуд ахиухан ашиг олох гэсэн зорилгоор үүсгэсэн нөгөө бол засгийн газрын түвшинд шийдвэртэй алхам хийж чадахгүй байгаа зэргийн аль нь болох нь үл маргаан дагуулсан оньсого болон хэвээр үлдэв.
Арав гаруй жил яригдсан боловч тоймтой нэг ч алхам хийгээгүй байсан нефть боловсруулах үйлдвэр байгуулах талаар парламентийн түвшинд сая нэг нухацтай авч хэлэлцэн, ойрын жилүүдэд ядахдаа дотоодын хэрэгцээний 30%-иа хангах хэмжээний үйлдвэр барих ажилд нэн яаралтай орохыг Засгийн газарт үүрэг болгов.
Жилдээ ганц болдог нүсэр баяр наадмаар тэр тусмаа сонгуулийн өмнөх жил ард олноо уур бухимдалгүй тэмдэглүүлэх үүднээс засгийн газар шатахууны хязгаарлалтыг 7 сарын дунд хүртэл зохицуулах нь хэн бүхэнд тодорхой. Харин тариа ногоо, сургууль соёлын ажил ид ундарч эхэлдэг 8 сарын дунд хүртэл дахин хязгаарлалтад орох магадлал тун өндөр байгааг хэлэх нь зүйтэй.
Цаашдаа оросуудын хувьд Монгол “дүү”-г барьцаалж, харилцааны хувьд давуу байдлаа бататган хадгалж ирсэн 2 гол асуудал болох төмөр зам болон нефть бүтээгдэхүүний 100 хувийн хамаарлыг тавиад туучихгүйн тулд цаашдаа арга хэмжээ авах нь дамжиггүй.
Харин бид энэхүү дохио сануулгыг далимдуулан түлш шатахууны хувьд бүрэн биш юмаа гэхэд хагас хугас болтугай бие даах нөхцлийг бүрдүүлэхийн төлөө бүхий л хүчин чармайлтаа тавьж, шийдвэртэй алхмуудыг хийгээд авах нь чухал байна. Эрсдэл бүр аюул дагуулдаггүй, харин ч шинэ бололцоо нөхцлийн үүдийг нээх нь нэг бус шүү дээ.
Юун шатахуун манатай, цаана чинь...
90 оноос хойшхи Монголын улс төрийн амьдралд 4 жил тутам давтамж нь ихэсч байдаг нэг чухал асуудал бол сонгуулийн тогтолцооны өөрчлөлт. Өмнөх тогтолцоо нь ихэд сул талтай, манай орны хувьд огт тохирохгүй юм гэх атлаа чухамдаа улс төрийн ялагдлын учир шалтгаанаас үүдэлтэй уг маргаан 20 жил үргэжилсээр дараагийн тохиромжтой гэх тэрхүү хувилбарыг дэвшүүлэн тус бүртээ санал болгон энэ хаврын чуулганаар хэлэлцэхээр оруулав.
90 оноос хойшхи Монголын улс төрийн амьдралд 4 жил тутам давтамж нь ихэсч байдаг нэг чухал асуудал бол сонгуулийн тогтолцооны өөрчлөлт. Өмнөх тогтолцоо нь ихэд сул талтай, манай орны хувьд огт тохирохгүй юм гэх атлаа чухамдаа улс төрийн ялагдлын учир шалтгаанаас үүдэлтэй уг маргаан 20 жил үргэжилсээр дараагийн тохиромжтой гэх тэрхүү хувилбарыг дэвшүүлэн тус бүртээ санал болгон энэ хаврын чуулганаар хэлэлцэхээр оруулав.
Чухамдаа маргаашийн эрх мэдлээ хэрхэн хадгалахад шууд нөлөөлөл үзүүлэх уг асуудал нь хомсдлыг нь биеэрээ ерөөс мэдэрч үзээгүй, үзэх ч үгүй УИХ-ын гишүүдийн хувьд шатахуунаас илүү учир холбогдолтой байсан гэж таамаглах үндэслэл хангалттай бий.
Өнгөрсөн хугацаанд гол 2 тогтолцоог нэг бүрчлэн туршиж үзсэн улс төрийн хүчнүүд энэ удаад харьцангуй шинэлэг гэж үзсэн холимог тогтолцоог 2012 онд хэрэгжүүлэхээр ерөнхийд нь тохиролцсон юм. Гэсэн хэдий ч мажоритар болон пропорционал хувилбарын аль нь давамгай байх талаар МАН болон АН өөр өөрсдийн хувилбар дээрээ бат зогсон хамгаалж эхлэх нь тэр. Энэ нь ойрын 3 жил хэрэлдээгүй, эе найртай байсан улс төрийн хүчнүүдийн хувьд зөрүүдлэн хоёр тийш харахад эрхгүй хүргэв.
УИХ дахь намын бүлгийн дарга дэд дарга нар халирч, албан тушаалаа өгөх хэмжээнд хүртэл хурцадсан сонгуулийн тогтолцооны маргаан нь цаашдаа ч сунжран намрын чуулгантай золгох нь гарцаагүй болж эхэллээ.
Сонгуулийн тогтолцоо хэрхэн шийдэгдсэнээс монголын улс төрийн тоглоомын өрнөл яаж явагдах нь тодрох тул сонгуулийн хуулийн өөрчлөлтийг улс төрчид төдийгүй томоохон бизнесменүүд гярхай ажиглаж, хүч нөөцөө яаж хуваарилахаа хүлээж байна. Үүнээс улбаатай зайлшгүй явагдаж байх учиртай улс төр, эдийн засгийн томоохон үйл явцууд бүхэлдээ хүлээлтийн байдалд шилжсэн төлөвтэй байгааг хэлэх нь зүйтэй.
Улмаар Монгол улсын ерөнхийлөгч Элбэгдорж хөндлөнгөөс оролцож, уг асуудалд харилцан буулт хийж, цаг алдалгүй шийдэхийг УИХ дахь намын бүлгийн дарга нарт зөвлөсөн нь чухамдаа өөрийнх нь улс төрийн эрх ашигтай холбогдсоноор тайлбарлаж болно. Учир нь түүний хувьд 2012 оны сонгуульд аль нам хүчин ялах нь ээлжит ерөнхийлөгчийн сонгуульд ялах эсэхэд шууд нөлөөлөх чухал үйл явц болж буйд оршино.
Ийнхүү улс төрийн хүчнүүдийн хувьд толгойны өвчин болж буй сонгуулийн тогтолцооны өөрчлөлтийг хуульд заасан хугацаанаас өмнө шийдвэрлэж чадахгүйд хүрвэл өмнөх мажиротар хувилбараараа сонгуулиа явуулахад гайхах зүйлгүй болохыг урьдчилан сануулахад илүүдэхгүй юм.
“Шүүхийн шинэтгэл”-д барьсан хариу талархал
Харин тогтолцооны шинжтэй дээрх хоёр үйл явдлын дундуур улс төрийн сул хүмүүс, хүчнүүдийг баярлуулсан нэгэн явдал болсон нь дээд шүүхээс МАХН нэрийг бүртгэсэн тухай мэдээлэл байлаа. Яг өнөө чоно борооноор гэгчээр...
Харин тогтолцооны шинжтэй дээрх хоёр үйл явдлын дундуур улс төрийн сул хүмүүс, хүчнүүдийг баярлуулсан нэгэн явдал болсон нь дээд шүүхээс МАХН нэрийг бүртгэсэн тухай мэдээлэл байлаа. Яг өнөө чоно борооноор гэгчээр...
Монголын улс төрийн гол хүчин болох МАХН цаг үеийн нөхцөл байдал, өөрчлөлттэй уялдуулан үзэл баримтлал төдийгүй нэр билэгдэлдээ өөрчлөлт оруулсан нь багагүй эрсдэлийг өөртөө дагуулсан үйл ажиллагаа байсан юм. МАН гэх анхны нэрээ орчин цагийнханд таниулан сурталчлахаас аваад өмнөх алдар гавъяатай холбон ойлгуулах нүсэр ажил ундарсны зэрэгцээ хуучин МАХН гэх нэрийг явуулын нөхдүүд ашиглах эрсдэл байсан нь ийнхүү бодит биеллээ олсон юм.
Үндсэн хуулийн цэцийн шийдвэр, улс төрийн намын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж МАХН гэх нэрийг бүртгэсэн явдал нь чухамдаа хууль шүүхийн шударга чанараас илүүтэй улс төрийн шалтгаанаар асуудлын учгийг тайлж болно.
Шулуухан хэлэхэд АН-аас нэр дэвшиж ерөнхийлөгчийн хүндэт сэнтийд заларсан эрхэм өөрийн угшил үндэстэй нам хүчнийг далдуур дэмжиж, өрсөлдөгч хүчний саналыг хуваах зорилгыг агуулсан явууллага байсан юм. Адилхан дээд шүүхэд бүртгүүлэхээр хөөцөлдөж, 2 сарын нүүр үзэж буй ИЗНН-ын бүтэлгүйтэл ч “Шүүхийн шинэтгэл”-ийн нүсэр кампанит ажлыг сүртэй нь аргагүй эхлүүлж, дээд шүүхийн шинээр даргыг томилсон тэрхүү эрхэмтэй дамаа холбоотойг хардах улс төрийн үндэслэл бий.
Харин одоо МАН-ын хувьд энэхүү асуудалд хариу барьж, намын цаашдын үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэх уг явдлыг таслан зогсоох, хязгаарлах “Б” төлөвлөгөөндөө орох л үлдлээ.
Үйл явдал цаашид хэрхэн өрнөхийг хамтдаа ажиглацгаая.
No comments:
Post a Comment
Сэтгэгдэл