Сирийн энэ улс төрийн үймээн нь ард иргэд болон засгийн газар гэх хоёр талын тэмцэл мэт харагдаж буй ч цаашлаад алеви, сунни зэрэг шашны урсгал хоорондын күрдүүд, туркууд гэх угсаатан хоорондын тэмцэл үүсгэж болохоор байна.
Үйл явдлын гадна талд барууны улсууд, тэдний ашиг сонирхол байгаа мэт боловч Сирийн дотоод амьдралд буй асуудлууд болох соёл, боловсролын хоцрогдол, өдрөөс өдөрт нэмэгдэх амжиргааны өртөг, хүний эрх, эрх чөлөө зэрэг олон хүчин зүйлийг нөлөөлж буй нь илэрхий. Гэвч тус улсын удирдагч Бешар Эсад бослого хөдөлгөөнийг тероризмын шууд холбоотойгоор тайлбарлан барууны улсуудын дэмжлэгийг авах гэж оролдож байв. Гэсэн хэдий ч түүний энэ санаа амжилт олохгүй нь тодорхой болмогц гадаад орнууд энэхүү тэмцлийг турхирч байна гэж мэдэгдэх болсон.
Олон улс Сирийн үйл явдалд.
Олон улс орнууд Сирийн үйл явдалд өөрсдийн байр суурийг илэрхийлсээр байна. Тухайлбал, ОХУ тэд хаа байсан ЗСБНХУ гэх нэртэй хүчирхэг гүрэн байх үеэсээ энэ улстай гүнзгий харилцаа явж ирсэн. Сири нь эдийн засаг, геополитикийн үүднээс Оросуудад чухалд тооцогдсоор иржээ. 2006 онд гэхэд Сирийн зэвсэгт хүчинд 2000 гаруй ОХУ-ын цэргийн мэргэжилтнүүд ажиллаж, офицер сургагч нар нь багшлаж байв. Зэвсгийн худалдаанд Сири бол оросуудын томоохон худалдан авагч тиймээс 2005 онд Сирийн ОХУ-д төлөх байсан 13.5 тэрбум долларын өрийн 10 тэрбум долларыг хүчингүй болгож үлдсэн 3.618 тэрбумыг хэсэгчлэн урт хугацаанд төлөхөөр тохиролцоо хийсэн. Яг манай их өр төлөхтэй ихээхэн төстэй үйл явдал болсон. Тэгээд ч Сири нь ОХУ-аас үргэлжлүүлэн зэвсэг худалдан авах тохиролцоонд хүрч чадсан. Иймээс тус улсад болж байгаа улс төрийн асуудлуудад ОХУ маш болгоомжтой хандаж, анхааралтай ажиглаж байна.
Олон улс орнууд Сирийн үйл явдалд өөрсдийн байр суурийг илэрхийлсээр байна. Тухайлбал, ОХУ тэд хаа байсан ЗСБНХУ гэх нэртэй хүчирхэг гүрэн байх үеэсээ энэ улстай гүнзгий харилцаа явж ирсэн. Сири нь эдийн засаг, геополитикийн үүднээс Оросуудад чухалд тооцогдсоор иржээ. 2006 онд гэхэд Сирийн зэвсэгт хүчинд 2000 гаруй ОХУ-ын цэргийн мэргэжилтнүүд ажиллаж, офицер сургагч нар нь багшлаж байв. Зэвсгийн худалдаанд Сири бол оросуудын томоохон худалдан авагч тиймээс 2005 онд Сирийн ОХУ-д төлөх байсан 13.5 тэрбум долларын өрийн 10 тэрбум долларыг хүчингүй болгож үлдсэн 3.618 тэрбумыг хэсэгчлэн урт хугацаанд төлөхөөр тохиролцоо хийсэн. Яг манай их өр төлөхтэй ихээхэн төстэй үйл явдал болсон. Тэгээд ч Сири нь ОХУ-аас үргэлжлүүлэн зэвсэг худалдан авах тохиролцоонд хүрч чадсан. Иймээс тус улсад болж байгаа улс төрийн асуудлуудад ОХУ маш болгоомжтой хандаж, анхааралтай ажиглаж байна.
Дэлхийн супер их гүрэн гэгдэх АНУ-аас Сирийн үйл явдалд шүүмжлэлтэй хандаж, одоогийн эрх баригчдийг хүчтэй буруутгаж байна. Харин Арабын зарим нэг улс тухайлбал, Саудын Арабын зүгээс бослого тэмцэл эхлэх үед Бешар Эсадыг дэмжсэн мэдэгдэл хийсэн. Үүнийг судлаачид Саудын Арабыг удирдаж байгаа гэр бүлийнхэн Эсадын засаглал унавал Арабын ертөнцөд үүсэх тогтворгүй байдлаас болгоомжилсон хэрэг гэж байгаа.
1980-аад онуудад Турк-Сирийн хооронд асуудал үүсгэсэн олон зүйл байсны дотор Туркийн нутагт үйл ажиллагаа явуулдаг террорист бүлэг болох РКК, хил орчмын ундны ус, гол мөрөн, Туркийн Хатай аймгийн орчим дахь хилийн маргаантай бүс нутаг зэргийг нэрлэж болно. Туркийн зүгээс РКК гэсэн террорист байгууллагаа Сирийн дэмжлэгтэй гэж харддаг. Үүний зэрэгцээ ундны усны тухай асуудал л гэхэд ихээхэн бэрхшээлтэй учруулж байсан. 1992 оны 07 сард тухайн үеийн Туркийн ерөнхийлөгч асан Сулейман Дэмирел “Бидэнд хүссэнээ хийх эрх бий. Усны эх булаг Туркт, нефьтийнх Сири улсад байна. Тэдний нефьтийн хамааралтай зүйлд оролцдоггүйн адил тэд ч бидний усны эх булгийг хуваалцах тухай зүйл байж болохгүй” гэж мэдэгдэж байлаа. Энэхүү маргааныг нааштай шийдвэрлэх оролдлого хийгдсээр 1998 оноос эхлэн хоёр орны харилцааны хэвийн болж эхэлсэн. Туркийн ерөнхийлөгчөөр Ахмед Неждет Сезерийн үеэс харилцаа өргөжиж эхэлжээ. Тэрээр Хафиз Эсадыг нас барсны дараа тус улсад очиж салах ёс хийж хүндэтгэл үзүүлсэн. Үүний дараа Сирийн талаас Бешар Эсад Турк Улсад айлчилж, улмаар хоёр орны харилцаа нь Сири-Арабын орнуудын харилцаанаас илүүтэй байгааг онцлон тэмдэгж байв. 2005 онд Туркийн ерөнхий сайд Тайип Эрдоган хариу айлчлал хийсний дээр 2009 онд Турк-Сири хоёр улсын хооронд өндөр хэмжээний “Стратеги хамтын ажиллагааны гэрээ” байгуулжээ. Эдгээр айлчлал, хэлэлцээрүүдийн үр дүнд хоёр улсын хооронд иргэд визгүй зорчих болсоор багагүй хугацаа өнгөрөөд байна. Тиймээс өдрөөс өдөрт хоёр орны түншийн харилцаа өргөжиж, худалдааны эргэлт нэмэгдэж байгаа юм.
Харин Сирийн улс төрийн үйл явдалд Туркийн судлаачид Тунисээс эхлэлтэй Арабын хувьсгалуудын ар талд АНУ тэргүүтэй барууны улс орнууд байна, тэд л араб удирдагч нарыг өөрсдийн улс төрийн бодлогын хүрээнд өөрчилж эхлээд байна гэсэн дүгнэлт хийж байна. 2011.07.09-ны өдөр Дамаск хотод болсон томоохон жагсаалд АНУ-ын элчин албаны машинтайгаа жагсагчдын дунд байсан нь дээрх хардлага газар авахад нэрмээс болсон юм. Барууны ертөнц, НҮБ, НАТО-ын зүгээс энэ оронд Ливид авч хэрэгжүүлсэн шиг цэргийн ажиллагаа хийж эхлэвэл Сири нь хэд хэдэн хэсэг болон хуваагдаж болзшгүй. Иймээс БНТУ нь асуудалд тун болгоомжтой хандах, Ливид авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд хандсан шигээ яаравчлан хандаж болохгүй гэсэн байр суурьтай байна. Учир нь Сирид туркуудын шүдний өвчин болсон сая гаруй күрд үндэстэн аж төрдөг ба Сири, Турк, Ирак улсуудын уулзвар бүс нутагт амьдардаг олон сая күрдүүд байгаа нь асуудлыг улам ч ээдрээтэй болгож мэднэ. Эндээс тус гурван улсын уулзвар бүс нутгаас күрдийн нэгэн тусгаар улс бий болох хүсэл эрмэлзэл гарч ирж болох юм гэсэн болгоомжлол, хардалт хүчтэй байна.
Энэ бүс нутагт БНТУ нь РКК буюу күрдүүдийн тусгаар тогтнолын төлөө тэмцэх байгууллагын эсрэг олон жилийн турш тероризм гэх нэрээр дайн явуулсаар байгаа боловч төдий л амжилтанд хүрэхгүй байгаа. Иймээс Сирийн асуудал тус улсын хувьд үнэхээр анхаарал татахын зэрэгцээ Сири улсаас Туркийн нутагт орж ирсээр буй олон мянган дүрвэгсэд асуудлыг улам төвөгтэй болгож байна. Тус улс нь Сиритэй хөрш оршдогын хувьд болж өнгөрч буй үйл явдлын нөлөөг хамгийн их амсах магадлалтай. Сирийн дотоодын тэмцэл улам эрч хүчтэйгээр даамжирвал күрдүүдийн асуудал хөндөгдөж цаашлаад Турк-Иран улсын харилцаанд өөрчлөлт гарч болох талтай.
Бешар Эсад өөрсдийн талыг дэмжсэн жагсаал цуглаануудыг зориудаар зохион байгуулж байгаа нь ард түмнийг улам талцуулахад хүргэж, босогчид хийгээд засгийн газрын хоорондын тэмцэл улам ширүүсэхэд хүргээд зогсохгүй дотоодод угсаатан, шашны олон урсгал чиглэлүүд, отог овгийн хагаралд хүргэж болзошгүй.
Арабын бусад улс орнуудад болж байгаа үйл явдал, Сирийн засгийн газрын удаа дараагийн амжилтгүй арга хэмжээ зэрэг нь тус улсын нийгэм эргээд хэвийн байдалдаа ороход нэлээд удаан хугацаа шаардагдах, улмаар бүс нутгийн бусад орнуудын улс төр-эдийн засгийн харилцаанд сөрөг нөлөө үзүүлээд эхэлж байна.
Л. Ганбат
No comments:
Post a Comment
Сэтгэгдэл