2012/05/09

“ҮЗМЭР”-УГСААТАН

Энэ бол Шинэ Гвиней буюу номхон далайд байрлах Папуа гэх арал улсын Дани хэмээх омгийнхон. Энэхүү уугуул оршин суугчдыг Ндани гэж нэрлэх нь ч бий. Жуулчдын хувьд ёстой нэг сонирхолтой үзмэр болсон угсаатны нэг. Анх 1909 онд Хендрик Лоренц гэж нөхрөөр удирдуулсан экспедици “нээсэн” гэдэг. 


50 мянган жилийн тэртээ үүссэн хүн төрөлхтний нийгмийн хөгжлийн анхны хэлбэр болох анчин түүгчдийн эрин үе яг тэр чигээрээ энд үлджээ. Өдгөө дэлхий даяар 250 мянгаас илүүгүй, дэлхийн нийт хүн амын 0.005 хувьд ч хүрэхгүй ийм угсаатнууд үндсэндээ түүхийн “амьд музей”-д тооцогдох болж. Тэнд цаг хугацаа зогсчихсон л гэсэн үг.

Харин монголчууд бидний хувьд “музей” болж болохгүй гэдгээ ухамсарласан, хүн төрөлхтний техник технологийн хөгжилтэй алхаа нийлүүлдэггүй юмаа гэхэд аваад ашиглаад заншчих санаатай тэмцээд л байгаа. Гэхдээ бас “нүүдлийн соёл иргэншлээрээ үлдвэл сайхан шүү дээ” гэх санаа бодол ч нэг бус сонсогдож буй. Ардчилсан, олон ургальч үзэлтэй, хөгжиж буй орны шинж юм даа тийм ээ.

Дани хүмүүс гал дээр чулуу халаагаад, хэрчсэн мах, төмс, гадилаар хачирлан, бэлтгэсэн нүхэнд чулуу, хоолоо хольж хийгээд "хорхог" хийж иддэг гэнэ. Гэхдээ өдөр тутам ингэж идвэл хэдэн гахай нь дуусах тул ийм зоогийг онцгой үед л бэлтгэдэг аж.

Энэ занданшуулсан шарил их эртнийх гэсэн. Үүгээрээ энэ омгийнхон  бахархдаг гэж байгаа. Гүйэ тэр дотуур өмд нь хүртэл занданчихшсан байгааг... Бахархахаас ч яахав дээ.

Аан, ийм учиртай юм байна. Энэ "этгээд" 368 жилийн настай гэнэ. Виминток Мабел гэх дайчны шарил аж. Тэгэхээр хүн төрөлхтөн эртнээсээ л ийм зан үйл хаа сайгүй хийдэг байж дээ.
Хөгжлийн эхэн үеэрээ үлдчихсэн энэхүү омог руу зөвхөн онгоцоор л нисч хүрдэг ажээ.

Даничуудын тосгод хоорондоо заримдаа байлддаг гэсэн. Энэ үед сайн даа л ганц нэг хүний амь нас сүйднэ үү гэхээс газар нутаг, эд хөрөнгийг нь түрэмгийлж, хүн амыг нь хүйс тэмтэрдэггүй гэнэ дээ. 

Урьд нь тэд алсан дайсныхаа толгойг цуглуулдаг байжээ. Гэхдээ өдгөө хүртэл үлдсэн хачин заншил ч бий гэнэ. Тухайлбал, эмэгтэйчүүд өнгөрсөн төрөл төрөгсдийнхөө тоогоор хуруугаа тайрдаг гэнэ.
 

20-р зуунд хүн идэх ёс энд ихэд түгээмэл байж. Дайснаа авч ирээд идэж суухад нь олзлогдсон төрөл төрөгсөд нь хараад л сууж байдаг байжээ. Харин өдгөө Папуа улсын хууль дүрмэнд нь харш тул хязгаарлан хориглосон юм.







Уугуул иргэдэд амтат төмс арилжааны чухал хэрэгсэл болдог. Валют нь гэх юм уу даа.  Гахай бас чухал, баян чинээлэг байдлыг хэдэн гахайтайгаар нь тодорхойлдог гэнэ.






Бодвол энэхүү эрээн мяраан уут сав, зүүлт хунараар "гадаадын хөрөнгө оруулалт"-ыг татаж, "үндэсний үйлдвэрлэл"-ээ дэмждэг юм байлгүй дээ.

Манай хүүхдүүд шиг хэнэггүй жаал байна. Сайхан дөө, өөрийнхөөрөө хэнээс ч ичиж айх бишүүрхэх шаардлагагүй. Эрх чөлөө гэж үүнийг л хэлэх байх даа.


За нэг ийм л угсаатан оршин амьдардаг аж. Дэлхий гэдэг ертөнц ч үзэх сонирхох зүйл ихтэй том сав шүү...





No comments:

Post a Comment

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)