9-р сарын 11-ний єдрийн алан хядах ажиллагааг Усама бин Ладен толгойлогчтой «Аль Кайда» бvлэглэл зохион байгуулж, явуулсан гэдгийг єнєєдєр дєнгєж тєрсєн нялх хvvхэд л мэдэхгvй байгаа гэвэл том хэтрvvлэг болохгvй.
Гэвч энэ алан хядах ажиллагааны талаарх нарийвчилсан судалгаа явуулсан олон судлаачдын хувьд єнєєдрийг хvртэл тайлагдаагvй байгаа учир битvvлэг, ойлгомжгvй зvйлс маш олон байгаа юм байна. Ийм зvйлсийн талаар єгvvлсэн www.911truth.org сайтыг зохион байгуулагч нь «Хэрэв энэ хэргийг тойрсон бvх л нєхцєл байдлыг сайтар судлаад vзвэл гар утас барьчихаад агуйд бvгэж суугаа хэдхэн арабууд зохион байгуулах боломжгvй гэдэг нь ойлгомжтой болно» гэж бичсэн байдаг. Энэ бvх эргэлзээг арабын алан хядагчид, орос, францчууд биш харин АНУ-ын иргэд єєрсдєє гаргаж ирсэнд хэргийн гол нь байгаа юм. Тэгвэл тэд юу гэцгээж байна?
Байшин нурсан байдал
Байшинг «Боинг707» онгоцтой мєргєлдсєн ч нурахгvй байхаар тооцоолсон. Байшинг мєргєсєн «Боинг767» онгоцны масс, хурд, хэмжээ нь «Боинг707»-оос онц ялгаагvй бєгєєд бараг адил гэж болно. Тэгсэн атал хоёр байшин нь ган баганаа хvртэл юу ч vгvй vйрч нурсан. Бvр эвхдэг байшин шиг эвхэгддэгчихсэн гэсэн ч болно. Хойд талын байшинг эхний онгоц 8.45-д тэгш єнцгєєр мєргєсєн болохоор онгоцны тvлшний дийлэнх нь байшин дотор орж маш хvчтэй тvймэр дэгдээсэн. 9.30 минутанд хоёр дахь онгоц ємнєд байшинг хурц єнцгєєр мєргєхєд тvлшний гуравны нэг орчим нь л байшин дотор урсаж орсон. Yлдсэн хэсэг нь байшингаас ил гарсан асар том галт бємбєлєг болон шатаж алга болсон. Дэлбэрсэн онгоцны сэг нь буланг нь цєм цохин гарсан тул тєв хэсэгт нь байрлах даацын ган хийцийг шvргэх боломжгvй. Гэтэл ємнєд байшин нь онгоц мєргєсний дараа 56 минутын дараа 9.59-д нурсан бол хойд талын байшин нь 1 цаг 44 минутын дараа буюу 10.29-д нурсан.
Шатсан онгоцны тvлш нь даацын ган багануудыг хайлуулснаас болж байшин нурсан гэж албан ёсны эх сурвалжууд нотолдог. Гэтэл энэхvv тайлбарыг шvvмжлэгчдийн нэг Ж.Макмайл нь энэ талаар «Ганг халаана гэдэг тавган дээр жимсний шvvс гоожуулахтай адил. Гоожиж байгаа жимсний шvvс хэзээ ч босоо чигтээ царцахгvйтэй адил дулаан нь ган хийцийн илvv хvйтэн хэсэг рvv дамжих тул таны халаах гэсэн хэсэг чинь аяндаа хєрнє. Гэтэл онгоцны тvлш улам бvр єндєр температур гарган шатсаар ган хайлах Цельсийн +1538 градус хvрсэн гэхэд би итгэх ёстой болж байна уу. Ингээд ч зогсохгvй байшингийн 200 мянган тонн ган хийц нь ганцхан онгоцны тvлш шатахад тэгтлээ хална гэж vv?» гэжээ. Адил тєрлийн тvймрийн vед ямар ч хамгаалтгvй ган хийцийн температур нь максимум Цельсийн 360 градус хvрч байсан нь гангийн бvтцэд анхны єєрчлєт гарч эхлэх 550 градусаас хавьгvй дор байгаа хэрэг.
Байшин нурсан талаарх албан ёсны тайлбарт эргэлзэхэд хvргэж байгаа бас зvйл нь хоёр байшин жигд, чигээрээ доошоо нурсанд байгаа юм. Хэрэв ємнєд байшин 60-р давхраасаа эхлэн нурсан юм бол дээр нь vлдсэн гуравны нэг нь зєвхєн тєвийн ган баганыг тулсан чигтээ хэсэг зуур агаарт тогтох байсан. Гэтэл дээд талын 30 давхар нь ойролцоох байшингууд дээр нуран унахын оронд тэр чигтээ тэсрээд алга болчихсон. Хоёр байшин хоёул зуун хувийн тэгш хэмтэйгээр яг л чиглэсэн тэсрэлт хийн нурааж байгаа мэт эвхэгдсэн. Гэхдээ зvгээр нэг эвхэгдчихээгvй яг л чєлєєт уналтын хурдтайгаар нурсан. ОУХТ-ийн 398 метрийн метрийн єндрєєс унаж байгаа объект нь газар хvртэл 9.01 секунд болох ёстой бєгєєд салхины агаарын эсэргvvцлийг тооцвол арай удаан унана. Гэтэл ихэр байшин нь 10-15 секундын дотор нурсан нь чєлєєт уналтын хурдтай адил байгаа юм.
Байшингийн нурангийг цэвэрлэхээр хамгийн анх ирсэн ажилчид нь 1995 онд Оклахома-ситид дэлбэрсэн ХМБТ-ны байшингийн нурангийн цэвэрлэсэн «Хяналттай нураалт» нэртэй компанийх. Байшингаас vлдсэн хэдэн мянган тонн ган хийцийг удалгvй Хятад, Ємнєд Солонгосын хаягдал тємєрлєгийн наймаачдад зарсан.
Утасны яриа
Алан хядагчдад олзлогдсон дєрвєн «Боинг»-д нийтдээ 256 хvн байсан. Дєрвєн онгоцноос нийтдээ 13-хан удаа утсаар ярьсан байдаг. Гэтэл болсон vйл явдлын талаарх мєрдєн байцаалтын хавтаст хэрэгт онгоц барьцаалсан арабуудын талаарх дэлгэрэнгvй мэдээлэл, vйлдлийнх нь талаар минутын нарийвчлалтай бичсэн байдаг. Амьд vлдсэн зорчигч байхгvй тул тэдний онгоцноос ярьсан ярианы бичлэг нь нотлох баримт болдог. Мєрдєн байцаалтын явцад онгоцноос ярьсан яриаг зєвхєн амь vрэгдэгсдийн тєрєл садныханд сонсгож байсан бєгєєд ярианы талаар гадагш нь мэдээлэл єгєхийг хориглосон. Гэсэн хэдий ч хэвлэлийнхэн тэдгээр яриаг олж авсан юм. Устаар ярьсан хvмvvсийн дотор АНУ-ын Хууль зvйн яамны орлогч сайд Тэд Олсоны эхнэр Барбара Олсон байсан. Тэрээр Пентагоныг мєргєсєн онгоцноос нєхєр рvvгээ хоёр удаа ярьжээ. Газрын албадтай холбоо тогтоож чадсан ганц хvн нь Мелисса Боуи бєгєєд тvvний яриа 4 минут 2 секунд vргэлжилсэн бєгєєд яриа нь дуусахаасаа ємнє тасарсан байдаг. Хэвлэлийн хуудаснаа гарсан хvмvvсийн яриа нь тун хачирхалтай. Жишээлэхэд, байшин мєргєн дэлбэрэх гэж байгаа онгоцны vйлчлэгчийн яриа нь «Бурхан минь, бурхан минь... би байшин харж байна... ус байна» гэх юмуу эсвэл «Ээж ээ сайн уу, би Марк Бинэм байна» гэх мэт. Гэвч хамгийн сонирхолтой нь хvн нэр усаа хэлж байгаадаа биш харин аль нэгэн утастай холбогдож байгаа явдал нь юм. Дэлбэрэлт болж байх тэр vед дундаж хурд болон єндєртэй явж байгаа тийрэлтэт онгоцноос vvрэн телефоны утсаар амжилаттай ярих магадлал нь 1:100 байсан. Хоёр удаа холбогдох боломж нь 1:100000. Тэгэхээр 13 хvн утсаар амжилттай холбогдох боломж бараг байхгvй шахуу. Yvнийг онгоц нам єндєрт нисч байхад гар утаснаас холбогдох магадлал нь нэмэгдмээр юм гэж эсэргvvцэж болно. Гэвч ийм нєхцєлд огт єєр хvчин зvйл vйлчилж эхэлнэ. Нам єндєрт нисч яваа тийрэлтэт онгоц нь vvрэн телефоны нэг vvрийн хариуцсан бvсээс нєгєє рvv 1-8 секундын дотор шилжнэ. Энэ хугацаанд гар утас нь зєвхєн vvртэйгээ холбоо тогтоож амждаг бєгєєд дараагийн эгшинд єєр vvрийн хариуцсан бvсд орно. Тэгэхээр ахиад шинэ vvртэй холбоо тогтоох хэрэгтэй болно.
Энэ бvхнийг хоёр ч их сургуулийн захирал А.Дюдни туршилтаар нотолсон юм. Тэрээр судлаачдын баг бvрдvvлээд 2003 онд гурван ч удаа онгоц тvрээслэн янз бvрийн гар утаснаас ярих боломжийг шалгажээ. Ингэхэд «Моторола» (i95cl, StarTac, Timeport 8767), «Аудиовокс-8300», «Нокиа-6310i» зэрэг утас ашигласан байна.
Тийрэлтэт онгоцноос гар утсаар найдвартай холбох тоног тєхєєрємжийг зєвхєн 2004-2005 оноос эхлэн боловсруулж эхэлсэн байдаг.
Бvр ойлгомжгvй зvйлс
Цагт 400-800 км-ийн хурдтай нисч яваа 115 тоннын хvнд онгоцтой мєргєлдсєн атлаа Пентагон нь тун ялихгvй гэж болохоор эвдэрсэн.
Онгоцыг алан хядах ажиллагаанд ашиглаж болзошгvй байгаа талаарх 12 мэдээг америкийн тусгай албад урьдчилан аваад байсан атлаа яагаад сэргийлэх арга хэмжээ аваагvй вэ?
Хойд байшинг мєргєсний дараа ємнєд байшинг мєргєхийн хооронд Цагаан ордонд юунаас болж тvймэр гарсан бэ? Тvймэртэй бичлэг Эй-би-сигийн шууд мэдээгээр гарсан атлаа дараа нь сураггvй алга болсон. Яагаад? Энэ бага хугацаанд америкийн ерєнхийлєгчийн байранд онц ноцтой vйл явдлал болох магдлал хэд вэ?
Алан хядагчид онгоц жолоодох дамжаанд явж байсан ч багш нар нь тэднийг ганц мотортой хєнгєн онгоц ч жолоодож чадахааргvй байгаа гэсэн vнэлгээ єгч байсан. Нэгэн алан хядагчийн талаар нислэгийн сургуулийн дэвтэрт «бие даан нисэх чадваргvй» гэсэн тэмдэглэл хийсэн нь хадгалагдсан vлдсэн байдаг. Гэтэл алан хядагчид нь асар том, хvчтэй онгоцыг чадварлагаар жолоодыг чадсан. «Боинг-767-300» онгоцны далавчны далайц нь 47 метр, байшингийн єргєн нь 63 метр. Ялгаа нь дєнгєж 15 метр байгаа атал бие даан нисэх чадваргvй гэсэн алан хядагчид очоод оночихдог. Пентагоны хувьд єндєр нь 24 метр бол онгоцных 13 метр. Гэтэл тэр аварга том онгоц хот дотор газартай шvргэх нислэг хийж нисээд байшингийн нэг ба хоёрдугаар давхрын яг голд нь оносон.
Пентагоныг мєргєсний дараа ємнєх талбай дээр нь онгоцны сэг байгаагvй тєдийгvй онгоцны тvлш шатсан ул мєр євсєн дээр нь огт байгаагvй. Хэргийн газар хийсэн бичлэг дээр байшингийн хананд зоогдсон далавчны сэг огт байхгvй байдаг. Онгоц нь Тэнгисийн цэргийн хvчний удирдах тєв байрлахаар засвар хийж байсан хэсгийг онож мєргєсєн болохоор амь vрэгдсэн 125 хvмvvсийн дотор ганцхан генерал байж, бусад нь «ард» мэргэжилтнvvд.
Пенсильванид унасан онгоцны сэгийг сvйрэл болсон гэх газраас 8 милийн цаанаас олж, нутгийн хvмvvс тэнгэрээс шатаж байгаа хэсгvvд унаж байсан гэж мэдэгдэж байсан. Гэтэл яагаад дєрєв дэх «Боинг»-ийг газар унаж дэлбэрсэн гэж мэдэгдсэн юм бол?
(olloo.mn)
No comments:
Post a Comment
Сэтгэгдэл