2010/10/09

МИНУТ ДУТАМД НЭГ ХVН АЛАГДАЖ БАЙНА

Дэлхий дээр зэвсэгт халдлагаас болж єдєрт 1000 гаруй хvн амь насаа алдаж, тvvнээс ч олон хvн шархдаж, гэмтэж байна.
 Гэвч єнєєгхvртэл олон улсын хэмжээнд зэвсэглэлийн худалдааг хянах хууль ёсны vр нєлєєтэй арга хэрэгсэл байхгvй байна. Харин Зэвсэглэлийг хянах олон улсын гэрээ нь хvний эрхийг ноцтой зєрчих, мєргєлдєєнийг дэвэргэх, аливаа улсын хєгжилд сєрєг нєлєє vзvvлж болох магадлалтай газар нутагт зэвсэг худалдаалахыг хориглосноороо чухал ач холбогдолтой юм.


Сvvлийн хоёр жилд Зэвсэг¬лэлийг хянах олон улсын гэрээний талаархи ойлголт, тvvний олон улсын эрх зvйн хэм хэмжээнд суурилсан зарчмуудыг улс орнууд дэмжиж, одоогийн байдлаар 100 гаруй улс орон Зэвсэглэлийг хянах олон улсын гэрээг албан ёсоор хvлээн зєвшєєрvvлэхийг дэмжихээ мэдэгджээ.
Энэ аравдугаар сард болох НVБ-ын Ерєнхий ассамблейн анхдугаар чуулганд єргєн барих "Зэвсгийг тээвэрлэх, экспортлох, импортлоход vр нєлєєтэй хяналт тавих нь" хэмээх НVБ-ын тогтоолын тєслийг Аргентин, Австрали, Коаа-Рика, Фин-ланд, Кени, Япон, Их Британийн Засгийн газар 2006 оны долдугаар сэрын 24-нд боловсруулан гаргажээ.
Харин Монголын Засгийн газар энэ асуудлын талаар таг чиг байгаа учраас бид "Эмнести интернэшнл" байгууллагаас дэлхий даяар єрнvvлж буй зэвсгийг хянах кампанит ажлын
зорилго чиглэлиин талаархи материалыг бэлтгэлээ. Энэхvv тайлбарыг "Эмнести интер¬нэшнл" байгууллагын Монгол дахь салбараас ирvvлсэн баримтад тvшиглэж ярилцлага маягаар бэлтгэлээ.
-"Эмнести интернэшнл" /ЭИ/ зэвсэгт бvрэн хориг тавихыг зорьж байгаа юу?
-Зэр зэвсэгт бvрэн хориг тавихыг зориогvй, зарим тєрлийн зэвсгийг хориглосон байхад зарим нь биеэ хамгаалах болон иргэний аюулгvй байдлыг хамгаалах гэх мэтээр олон улсын хуулийн дагуу хэрэглэгддэг. Гэхдээ эн
д нь хатуу хяналтай байх ёстой. Улс орон нь иргэдийнхээ амь нас, эрх чєлєє, халдашгvй дархан байдлыг гадаадын зэвсэгт хvчний дайралт, дотоодын хууль сахиулах байгууллагын ажилгны зvй бус ажиллагаанаас хамгаалахын тулд зэр зэвсэг хэрэглэх эрхтэй байдаг НVБ-ын дvрэмд бvх улс аюулгvй байдлаа хамгаалах хууль ёсны эрхтэй, улс орнуудын хvний эрх болон vндсэн эрх чєлєєг хамгаалах ёстой бєгєєд дээрх зорилгоор, тухайлбал, олон улсын энхтайван байдлыг хамгаалах явцад зэр зэвсгийг хэрэглэж болно гэж заажээ.
Журам сахиулах зорилгоор галт зэвсэг хэрэглэхдээ 1990 оны НVБ-ын Хvч хэрэглэх болон галт зэвсэг хэрэглэх vндсэн дvрмийг заавал мєрдєх ёстой. Улс орнууд галт зэвсгийг буруугаар хэрэглэгчдийн гарт орохоос хамгаалах талаар тодорхой зvйл хийхгvй байна. Тиймээс "Эмнести интернэшнл" хvн ардад зовлон учруулж ч байгаа зэвсэглэлийн худалдаа, тээвэрлэлтэд илvv хvчтэй хяналт тавихыг уриалж байна.
-Энэ кампанит ажлыг яагаад одоо эхлvvлж байгаа юм бэ?
-Терроризмын эерэг дайны vед зэвсгийн худалдааг багасгах улс тєрийн бодлого байх ёстой байтал АНУ-аар ахлуулсан зарим Засгийн газар шинээр холбоотон болсон улсуудад хvний эрхийн нєхцєл байдлыг нь харгалзахгvйгээр зэвсэг экспортолж байна. Хууль сахиулагчид хvртэл галт зэвсгийг буруугаар ашиглан хvний амь нас, амьдралыг хохироож, ноцтой зєрчлvvд гаргаж байна. Одоо дэлхийд минут тутамд галт зэвсгийн улмаас нэг хvн алагдаж байгаа нь тогтоогджээ.
Зэвсэгт мєргєлдєєн эмх замбараагvй болж, цус их асгарч байна. Умард Кени, Угандагийн нvvдэлчин тариачид жадаа АК-47-гоор сольж, ємнє нь гар буу хэрэглэдэг байсан Европын дээрэмчид одоо илvv аюултай цэргийн зэвсэг цуглуулж, хэрэглэж байна. Сvvлийн арван жилд хєгжиж буй улс орнууд, ядуурал ихтэй хотуудад галт зэвсгийн хvчирхийлэл илэрхий ихэссэн байна.
-Засгийн газруудад ямар уриа дэвшvvлж байна вэ?
-Олон улсын хvний эрхийн болон хvмvvнлэгийн хуулийн дагуу галт зэвсгийг хэрэглэх, зэвсгийн худалдаа, тvvний зєєвєрлєлтєд хатуу хяналт тавихад улс орны Засгийн газрууд анхаарлаа хандуулахыг уриалж байна. "Эмнести интер¬нэшнл" болон бусад байгууллага, Засгийн газруудыг Зэвсэглэл худалдаалах талаархи олон улсын гэрээг дэмжихийг шаардаж байна. Ингэснээр зэвсгийн буруу хэрэглээг таслан зогсоож, улс орноо илvv аюултай болгоно.
2006 онд НVБ Зэвсэглэл худаддаалах талаархи олон улсын гэрээг батлаасай, уг гэрээнд Засгийн газрууд нэгдэн орж зэвсэглэлийн хяналтаа хvчтэй болгоосой гэж шаардаж байна. Зэвсгийн vйлдвэрлэлийг хянах, зохицуулах тодорхой олон улсын хууль байдаггvй. Ихэнх vндэстний зэвсгийн хяналтын талаархи хууль тогтоомж нь дотроо цоорхойтой эсвэл муухан хамгаалалттай байдаг.
Иймээс зэвсэглэлд хяналт тавихгvй байна.
-Дээрх гэрээг зарим Зас¬гийн газар, зэвсэг зуучлагч нар ямар нэгэн аргаар тойроод гарах биш vv?
-Хууль бусаар зэвсэг хэрэглэгчдийг ганцхан гэрээгээр таслан зогсооно гэдэг нь худлаа. Гэхдээ гэрээ нь дэлхий нийтэд нэгэн жишиг тогтоох болно. Гэрээг зєвшєєрснєєр Засгийн газар, зэвсгийн худалдаачид, зуучлагчид, бас нийлvvлэгчид хууль бусаар ажиллахад хэцvv болдог. Жишээ нь 1997 онд бvх улс орон газрын минийн гэрээнд гарын vсэг зуран, нэгдэн ороогvй ч энэ нь олон улсад жишиг хэмжээ тогтоож, vvнээс хойш нэг ч улс мина худалдаагvй юм.
-Дэлхийн Засгийн газруудаар гэрээг зєвшєєрvvлэх боломжтой юу?
-Боломжтой. Тодорхой Засгийн газруудаар зэвсгийн худалдааны тухай олон улсын гэрээг зєвшєєрvvлэх ажил эхлээд удаагvй байна. Зэвсгийн худалдаанд гvйцэтгэсэн vvргээрээ нэлээд дээгvvр байр эзэлдэг Мали, Коста-Рика хоёр тал хэзээний олон нийтийн хориг тавьсан байна.
Европын зарим орнуудыг оролцуулаад єєр олон орон энэ гэрээг сонирхож байна. 2001 онд болсон НVБ-ын бага оврын зэвсгийн тухай хуралдаанаас гаргасан vйл ажиллагааны хєтєлбєрийн хvрээнд улс орнуудын зэвсгийн экспорт нь олон улсын хуулийн хvрээнд явагдана хэмээн энэ чиглэлд хийх алхмыг аль хэдийнэ тодорхойлжээ. Энэ vеэр хvний эрх болон хvмvvнлэгийн хуулийг хvндлэхээ 50 гаруй улс орон хvлээн зєвшєєрчээ.
-Бага оврын зэвсэг нь хэр их гамшиг учруулдаг вэ?
-Энэ тєрлийн зэвсэг ядуурал, гамшиг зовлонг хvн ардад авчирч байна. Бага оврын галт зэвсэг бараг дэлхийн бvх оронд их хэмжээгээр тархжээ. Аш галт зэвсгээр минутад нэг хvн буюу жилд дундчаар 500000 хvн алж байна. Одоогоор дэлхийд ойролцоогоор 639 сая бага оврын зэвсэг хэрэглэгдэж байгаагаас 60 орчим хувь нь иргэдийн гарт байна. Хvнд зэвсгээс илvvтэйгээр бага оврын зэвогт олон хvн алуулж байна.
-Терроризмын эсрэг дайн эхэлснээс хойш зэвс¬гийн зєєвєрлєлтийг илvv их хянадаг болсон биш vv?
-Vгvй. Терроризмын эсрэг дайн нь зэвсгийн vйлдвэрлэлийг харин ч дэмжиж байна. Есдvгээр сарын 11-нээс хойш АНУ цэргийн тусламжаа олон оронд эрчимтэйгээр нэмэгдvvлжээ.
АНУ эдгээр улс орнуудыг хvний эрхийн нєхцєл байдал сул дорой, эсхvл "ядуу" хэмээн тодорхойлсон байдаг бєгєєд эдгээр нь Армен, Азербайжан, Колумб, Гvрж, Израиль, Балба, Тажикстан, Турк, Йемен зэрэг юм. АНУ-ын хамтрагч болох Англи зэрэг улсууд мєн адил байдаг байна. 2002 онд Индонез рvv экспортолсон Английн зэвсгийн орлого хоёр сая стерлингийн фунтээс 40 сая болтол єсчээ.
-Зэвсэг vйлдвэрлэх нь хамгаалахаасаа илvv хvчирхийллийг ихэсгэж байна гэдэг vнэн vv?
-Vнэн. Зэвсэгт зєрчилдєєн, гэмт хэрэг, орон нутгийн хэлмэгдvvлэлтийн vеэр зэвсэг маш ихээр хэрэглэгдэж байна. Одоогийн кампанит ажлын шинэ зvйл гэвэл дэлхийн хамгийн том тєрийн бус байгууллагуудын нэг болох Оксфам, дэлхийн хамгийн том хvний эрхийн байгууллага
болох "Эмнести интернэшнл" 500 гаруй байгууллагатай хамтран бага оврын зэвсгийн асуудал дээр ажилладаг IAN5A нар хамтран энэ кампанит ажлыг явуулж байна. Энэ шинэ кампанит ажил зэвсгийн хэрэгцээ болон хэмжээ, vйлдвэрлэл буруу хэрэглээг хамтад нь авч vзнэ. Бид зєвхєн
гэрээний асуудлыг хєндєєгvй, бага оврын галт зэвсгийн хэрэглээнд єєрчлєлт хийх, vvнийг орон нутаг, vндэсний эсвэл бvс нутгийн хэмжээнд гаргаж ирэх чиглэлээр ажиллана.
Товчоор хэлэхэд, хvний болон нийгмийн аюулгvй байдпыг сайжруулах юм. Зэвсэг vйлдвэрлэгчдийг их, дунд, бага гэж ангилбал:
Их хэмжээгээр: Хятад, ОХУ, АНУ
Дунд хэмжээгээр: Австрали, Бельги, Бразили, Болгар, Чех, Египет, франц.Терман, Унгар, Энэтхэг, Израиль, Итали, Пакистан, Польш, Сингапур, Ємнєд Африк, Євєр Солонгос, Испани, Швейцарь, Тайвань, Турк, Англи.
Бага хэмжээгээр: Аргентин, Армен, Австрали, Канад, Чили, Колумб, Хорват, Дани, финланд, Грек, Индонез, Япон,. Люксембург, Малайз, Мексйк, Нидерланд, Шинэ Зеланд, Норвег, Перу, Филиппин,-Португали, Саудын Араб, Словен, Таиланд, Украин, Венесуэл, Югослав /хуучнаар/.
(Монголын мэдээ 208/198)

No comments:

Post a Comment

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)