Єгvvлсэн нь: "Жамбалын Тангад би монгол хасвуу тамгатай тєрийн сvлдэнд мєргєе. Би vvнийг хvv Бат-Оршихдоо зориулан бичиж vлдээв. Би бол монголоо гэсэн vндэсний vзэлтэй хvн. Vvнийг минь чи заавал залгаж аваарай. Бидний аугаа их дээдэс сайхан эх орон vр хойчдоо євлvvлсэн юм шvv. Энэ газар нутгаас эрхий дармыг ч алдаж болохгvй, энэ улсын нэг ч иргэн зовох ёсгvй юм шvv. Газар шороон доор чинь лусын сан шиг буян бий. Энэ хэр бид авдраа уудалж чадаагvй байгаа ч нэгэн цагт vvцээ задлах болно.
Гэхдээ газрын хишиг євс ногоо шиг ургадаггvй учир гамтай эзэгнэх ёстой гэж би боддог. Их хєгжсєн гээд байгаа улс ан гєрєєнєєс эхлээд авдраа хувхайлж байна. Тэд илvv харж билvv долооно. Нvvдэлчдийг гэнэдvvлж нvдийг нь сохлохдоо гаргууд суурьшигчид хvрз царил гэхгvй хvчтэй багажаар онгичиж хєндийлнє гэдгийг мартаж болохгvй. Арын хярд чинь улаан баавгай, урд бэлд чинь эрээн луу бий. Алинд нь ч итгэж болохгvй. Тэдний хоорондын vгсэл, тэрсэл дунд чи єєрийгєє авч vлдэхийг хичээ. Ах дvv vvрд хамт гэдэг гоё vгэнд битгий хууртаарай. Мєнхийн айлсал гэж байхаас анд гэж байдаггvй. Тэд чиний гэнэн итгэмхий, салар цалгар нэрэлхvv болон ойрын хараатайг мэднэ. Урьдын цагт манжийн гvнж, одоо цагт орос эхнэр євєрт хийж тєрийн нууцыг тєвєггvй мэддэг болсон нь гутамшигт тvvх.
Тэд энэ мэтээр эх орноос чинь эмтэлж, ємлєж авсаар байгаа. Цаашид ч зулгаана. Чоно євс, хонь мах идэхгvй. Их гvрний эзэрхvv vзэл бодол мангасын ховдоглол бєгєєд тvvнээ хавчилга сvрдvvлгээр тулгаж эс дагаваас мэс далайдаг. Хэрэв тийм цаг ирвээс чи тэнцэж vрэгдэж бvрэн эрхтэй. Манай улсын мандал, мєхлийн харгуйд энэ эрхээ аавын олон сайхан хєвгvvд эдэлж чадсан билээ. Vvний цаад язгуур нь vндэсний тусгаар тогтнол бол аман дээр бус амин дээр оршдогийг мартаж vл болно. Би энд дэлхийн улс гvрэнтэй хаяа ханзлах тухай яриагvй бєгєєд тэгж болохгvй. Эзэн хааны алтан аргамжийн бодлого нь хэзээ ч хvчин тєгєлдєр байх болно. Миний амьдарч бас тунтарч буй энэ хорьдугаар зуун сэргэн мандал сvйрлийн эрин мєн. Энэ зуун єєрийн намтраа алт ба цусаар бичиж байна. Энэ зууны дэлхийн хоёрдугаар их дайнаас сvvлчийнхий нь би алсын ойроос харлаа. Ойр гэдэг хачин vг. Энд орсон нь миний ном vзэж байсан орноос энэ дайны тvймэр дэгдсэн. Гёте, Шиллерийн соёлт гvрэн фашизмийг єлгийднє гэж би бодоогvй. Гэвч Хитлер гэдэг солиотыг улс даяaрaa єргємжилж тавин сая хvнийг булшиллаа. Энэ бол харгис дарангуйллыг хєхvvлэн хэлцэн хазаарлаж чадалгvй алдсаны гай. Нэг чоно галзуурахад хvнрvv ноцож, хоттой хонь сэглэхээс хэтрэхгvй, нэг хvнийг галзууруулбал дээврээ байтугай дэлхийг сvйрvvлдгийг санаж яв.
Манай улсын хувьд дээрхийн нэгэн загвараар сvйтгэл болсон юм. Хойт газар Сталины гэж улаан хаан гарч орос болон олон vндэстнии гавлаар уул овоо босгож дээр нь єєрийн тухай зохиолгосон ардын дууллаар хийморийн дарцаг хийсгэсэн. Тvvний монгол шавь Маршал Чойбалсан гээч монголчуудын цуыг сєгнєж мєнєєх Сталинтай хундага тулгасныг чи мэдэхгvй. Эрдэмтнийг дагавал ном, эрлэгийг дагаваас элч болно. Маршалууд маань тийм ч болсон. Маршалууд ч юу байхав дээ. Жалгын жанжин тєдий . Манай хоёр жалгын жанжинд дэлхийд дэвэх жичvvр байгаагvй болохоор орон гэрээ тvйвээсэн. Чи боддоо 1962 онд Улсын Аюулаас хамгаалах байгуулагын алдаа завхралын тухай нууц илтгэл тавьсныг би нєхрєєс сэм авч хувийг нь уншсан. Иймд 29130 хvн баричлагдаж 21001-ийг буудан алсан гэж бий. Энэ тоо бvрэн биш, тогтоолгvй толгойг нь авсан До яамны ногоон малгайтнууд зоргоор нударсан гээд цааш vргэлжилнэ. Vvнийг олон тvмэн их хядлага гэж нэрлэсэн. Аймаар байгаа биз. Харин чи vvнийг єєрєєсєє холуур єнгєрсєн гээд эс тоож болохгvй, бид чинь орос тамгатай тєрєрхvv юмтай. Миний дээр нам намын жолоон дээр нєгєє Сталины vнэнч шавь нар заларч буйг бvv март. Тэдний vзэл бодлыг хэн эс дагаваас элдэв нэр хоч зvvж ална, цєлнє. Vvнээс хvмvvс айж алгын чинээ болжээ. Хэрэв эрхийн чинээ болвол энэ улс эзэнгvйдэж харийнхан нутаглана. Vvний бэлтгэлийг улаан намынхан тун сайн хийж байгаа. Тэд бичиг соёл, хэл, vзэл бодол, vндэсний уламжлалыг бvрлэгсээр байна.
Тэдэнд монгол сэтгэл сэтгэлгээ байхгvй. Ийм хувхайрсан хvмvvс зєвхєн бич лугаа дуурайх, аялдан дагах, махчилан хуулбарлах, ясчлан цээжлэх, мунхаг дадалтай. Єрєєлийн vгийг хэлж єєрийн амаар гулгих нь эрvvгээ чилтэл яншиж тvvндээ сохор дvлий сvсэлж, ард тvмнээ мэхэлж буй тэднийг бvрэлгээч гэхэд багадна. Энэ vг хатуухан боловч vнэн. Гэвч vнэн манайхаас дvрвэж худлын хувилгаад дов бvхэн дээр тодорчээ. Тэднийг дагах уу дардайх уу гэдгээ хvv минь чи єєрєє тунгааж шийдээрэй. Их хядлагын vед итгэлгvй нєхєд амиа сугалж авахын тулд олон нєхдєє бууны амруу тvлхсэнийг би мэднэ. Хvv маань итгэлт хvнтэй нєхєрлєж єєрєє бас итгэлтийн итгэлтийг дааж явах. Морин хуур хос чавхдастай монгол хvн хоёр амтай, тэр нэг илvv ам нь хань ижлийн тvшилцээ. Хvv маань нэг єдєр айл болж голомт vvсгэж ханиа сонгохдоо єнгєний сайхнаас гадна сэтгэлийн тунгалгийг давхар хараарай. Хадмын хэргэм зэрэг, бэл бэнчинд автах гэж дэнэмгийрвэл жаргал хугасрах гэм бий. Хvv минь єєрєє єрх гэрээ аваад явах тэнхээтэй, царайчлахгvй, цанхалж аж тєрєх ёстой. Бат-Оршихоо! Миний чамд хандсан бvх захиасын тулгуур нь эрдэм боловсрол, эхлээд анхны чигээ зєв тогтоогоорой. Шинжлэхvй ухааны ямар тєрєлд авьяас хvч чинь хvрэх вэ гэдгийг оноож санаа гуйвалгvй зvтгэвээс зорилгод хvрнэ.
Бvхнийг самардах гэж сарваганавал хоосон хоцорно. Хvн єєрийгєє таних учиртай, єєрийгєє нээх гэж ч хэлдэг. Бурханаас гэнэ vv байгалиас гэнэ vv хvнд хvртээсэн урвуу шинж бий. Тэр бол эрдмийн шижим мєн. Номноос бvv сал. Шинжлэх ухаан, утга соёлын гайхамшигт нээлтийг чи номноос олж харна. Уран зохиол тэр дундаа дэлхийн сонгодог зохиолоор уран сайхны ертєнцєд нэвтэрч чадна. Оюуны гэгээн цэнэг авч хэлний сорыг эзэгнэх болно. 20-р зуунд бидэнд тохиолдсон балаг бvхнийг харанхуй хvмvvс тарьсан юм шvv. Гэгээрсэн хvн хvн авраач байхаас алуурчин байж чаддаггvй. Vндэсний тусгаар тогтнолынхоо тєлєє тэмцсэн холын бодолтой дээдэс маань ард олныхоо амь биенд халдалгvй єєрсдийгєє золиосолсныг санаж яваарай. Орос, Хятад хоёр далдуур сvлбэлдэж улаан оросууд хоёр гvvр гарган манайхныг дэмжиж тэтгэнэ гэчихээд Хятадууд танай эзэмшил гэж ичгvvргvй наймаалцаж байсныг нууж байгаад би гайхдаг. Vvнийг ил гаргавал нєгєє эвдэршгvй найрамдалд нь сэв суухаас болгоомжилдог болов уу. Миний залуу нас шархтай, идэр нас эмгэгтэй. шувтарч єтлийн vvдэнд одоо би гєлєрч, хєшин чичирч сууна. Энэхvv захиасыг би улс орны хєгжил дэвшил царцаж цэвдсэн эрх баригчдын шинэ сэдэл унтарсан зогсонги бvрэнхийд vзэглэж байна. Єєртэйгээ явах нь миний далдын эрх чєлєє, толгойн мэдэл, дотоод сэтгэлийн тайтгарал байдаг. Миний цаг vе нийгмийн хяхлага намайг ийнхvv тvгжсэн юм.
Миний хувьд хорвоо хоногоо хомсолж тавгvй ирэх єдрийн сураг толгойд эргэлдэх болов. Умар газрынхан бурханд нvгэлээ наманчлах єчгєєс гадна залгамжийн гэрээс бичдэг ёсыг санаж эл захиасыг бичив. Бурхны ємнє хэрхэн мэдvvлэг єгдгийг би мэдэхгvй, гэрээс гэвээс надад цайз шилтгээн, эдлэн газар, банкны хадгаламж, vнэт эрдэнэс зэрэг vлдэгсэд булаацалдах єв хогшил байхгvй тул захиас хэмээн нэрлэх нь санаанд дєтлєх тул чамд хэлэх гэснээ цомойлж битvvмжлэв. Нэгэн цагт ээж чинь дугтуй задалж чамд уншуулна. Авах гээхийн ухаанаар шинжин тунгааж хэрэгшээж санааг ухаандаа унагаарай. Миний орхиод явах хувь єчvvхэн хишгээ чамд vлдээхээ ээж чинь захисан болно. Хvvдээ итгэе хэмээн тєгсгєж буй энэ тайлал бас ээжид чинь бий.
Жамбалын Тангад
1972 оны долоодугаар сарын 25

No comments:
Post a Comment
Сэтгэгдэл