И.В. Жугавишли 1879 онд Гvржийн Горн хотод vргэлж согтуу байдаг гуталчны гэрт тєржээ. Тэрээр орос хэл сурсан авч илт гvрж аялгуутай ярьдаг байв. 1917 оны хувьсгалд чухал vvрэг гvйцэтгээгvй ч дараагийн хоёр жил нь идэвхтэй ажиллагаа явуулсны vрээр 1922 онд коммунист намын ерєнхий нарийн бичгийн даргаар дэвшив. Ленинийг нас барсны дараа эрх мэдлийн тєлєєх тэмцэлд ялалт байгуулснаар тvvний харгис дэглэм орос орныг эзэрхийлэн ноёрхсон билээ.
Ленин залгамжлагчаа Лев Троцкий гэж vздэг байсан. Улс тєрийн гэрээслэлд Сталинг дэндvv бvдvvлэг тул ерєнхий нарийн бичгийн албанаас чєлєєлєх нь зvйтэй гэж vзэж бичжээ. 1924 онд тvvнийг нас барсны дараа уг гэрээслэлийг Сталин тас нууж баруун жигvvр болох хамтран зvтгэгчдээ бvгдийг цааш харуулаад гучаад оны эхэн гэхэд ЗХУ-ыг дангаар дарангуйлан захирах болов. Улс тєрийн цуврал цэвэрлэгээ хийж эхэллээ. 1934 онд Коммунист намын нэрт удирдагч Сергей Кировыг устгав. 17 оны хувьсгалын удирдагчид, Лениний удирдлагад ажиллаж байсан бvх хvмvvсийг урвасан гэдэг ял тулган цааш харууллаа. Тэд бvгдээрээ "буруугаа хvлээж" буудуулав. 1934 онд болсон коммунист намын их хурлаар сонгогдсон Тєв хорооны гишvvдийн гуравны хоёрыг цэвэрлэгээний vеэр хороов. Коммунист дэглэмийг яльгvй шvvмжилсэн бvгдийг шууд баривчлан буудан хороох, шорон, хєдєлмєрийн лагериудад олон жилээр тарчилган зовоох байдлаар улс орныхоо нийт хvн амыг айлган захирдаг болжээ. Хєдєє аж ахуйг хvчээр хамтралжуулсан явдал ихээхэн хор уршиг учруулж, тариачдын дургvйцэл , эсэргvvцлийг тєрvvлэв. Сталины тушаалаар хэдэн сая тариачдыг буудаж, єлсгєлєнгєєр vхvvлэв. Цуврал таван жилvvдээс бvрдсэн аж vйлдвэржvvлэх бодлого нь vр ашиг багатай ч тодорхой амжилтанд хvрсэн тал бий.
Дэлхийн 2-р дайнд асар их хохирол амссан ч ЗХУ аж vйлдвэрийн хvчин чадлын хувьд дэлхийд хоёрдугаарт дэвшин оров. Дэлхийн дайн эхэллээ. Гитлер Латви , Литва, Эстон улсуудыг буун дуу гаргалгvй эзлэн авлаа. Финлянд улс эсэргvvцэн тэмцэхээр ЗХУ зэвсэглэн халдаж газар нутгийнх нь нэлээд хэсгийг булаан авчээ. Дайны тєгсгєлд Зєвлєлтийн армийн чєлєєлсєн Дорнод Европын ихэнх нутагт Сталин ЗХУ-ыг захиргааддаг Коммунист дэглэмийг тогтоов. Ийнхvv дайны дараа хvйтэн дайн эхэлсэн билээ. 1953 оны 3 сарын 5нд 73 настай дарангуйлагч нас барж , шарилыг нь занданшуулан Улаан талбай дахь мавзолейд Лениний шарилын дэргэд байрлуулсан . Одоо vед Сталины нэр хvнд эрс унаж тvvний захиргаанд байсан бvх улс аймшигт яргачин гэж vзэн ядсаар байна.
Тvvний хувийн амьдрал бvтэлтэй байсангvй. 1904онд гэрлэсэн анхны эхнэр нь гурван жилийн дараа уушигны сvрьеэгээр нас барав. Ганц хvv Яков нь хоёрдугаар дайны vед нацистуудад олзлогдон , Германы тал солих санал дэвшvvлэхэд Сталин татгалзсан учир бєєнєєр хорих лагерьт vхсэн гэдэг. 1919 онд суусан хоёр дахь эхнэр нь 1932 онд амиа хорложээ. Чухамдаа бол Сталин тvvнийг алсан юмуу эсвэл амиа хорлоход хvргэсэн гэх. Тэд хоёр хvvтэй байсны том нь Цэргийн нисэх хvчний генерал архичин болж 1962 онд нас барав. Охин Светлана нь ЗХУ-аас оргож, 1967 онд АНУ -д дvрвэн гарсан тvvний тухай ном ч бий. Ер нь Сталины vр хvvхэд , хань гэр бvлийнх нь амьдрал ч хар бараанаар дууссан ажгуу.
Одоо Сталины зан тєрхийн тухай хvмvvсийн бичсэнээс цєєн зvйлийг иш татъя. Тэрээр єрєвдєн хайрлахыг огт мэддэггvй аймшигтай харгис хэрцгий , vргэлж хардаж сэрддэг хvн байжээ. Харин зорилгодоо хvрэхийн тєлєє маш шаргуу тэмцдэг , гоц ажилсаг хvн байв. Хорин таван жил шахуу тус орныг дарангуйлагч байхдаа олон сая хvний хувь заяанд нєлєєлсєн , хамгийн хvчтэй дарангуйлагч байлаа. Зєвхєн цэвэрлэгээний явцад гуч гаруй сая хvн амь насаа алджээ. Энэ бvхнийг Зєвлєлтийн нэрг зохиолчид "Гулаг олтриг" "Арбатын хvvхдvvд " зэрэг олон номондоо уудлан бичсэнийг манайх орчуулсныг уншигчид сайн мэднэ. Солжыницын Булгаков, Пастернак зэрэг нэрт зохиолчид хавчигдан гадуурхагдаж эх орноо орхисон явдал ч бий. Сталин амьдралынхаа хугацаанд ЗХУ-ын хил хязгаарыг єргєжvvлж, Дорнод Европод холбоотон орнууд бий болгон , ЗХУ-ыг дэлхийн єнцєг болгож хувиргасан. Гэхдээ сvvлийн жилvvдэд холбоотнууд нь салж , ЗХУ 15 бие даасан улс болон задарсан билээ. Эдийн засгийн бодлого явуулахдаа Сталин нь Маркс , Ленин нарын бодлогыг vндэс болгодог байж. Хувийн хєдєє аж ахуй , аж vйлдвэрийн газруудыг бvрмєсєн устгасан. Дэлхийн 2-р дайн Сталины vед эхэлсэн хvйтэн дайн шиг тийм их хор уршгийг тариагvй юм. Хvн тєрєлхтний соёл иргэншлийг бvрмєсєн устгаж болох байсан гэж тvvхчид , судлаачид vздэг билээ
No comments:
Post a Comment
Сэтгэгдэл