Ларри Кинг 1933 оны намар Америкийн еврей гэр бvлд тєржээ. Жижигхэн ресторан ажиллуулан гэр бvлээ тэжээж байсан эцэг нь Ларриг есєн настайд нь єєд болсон аж.
Энэ гэнэтийн vхэл тэдний гэр бvлд хvндээр тусаж Ларри хичээлдээ муудаж, vvний улмаас коллежид элсэн орж чадаагvй юм. Харин эх нь хvvхдvvддээ ирээдvйд сайн боловсрол эзэмшvvлэхийн тулд цаг наргvй ажилладаг байжээ.
Ахлах сургуулиа тєгсєєд Кинг ээжийнхээ ажилд хэсэг зуур тусалж, удалгvй радио нэвтрvvлэг ихээр сонирхон радио, телевизэд ажилд орохыг хичээж болсон юм. Кинг мєрєєдлєє биелvvлэхээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл тєдийлєн сайн хєгжєєгvй байсан Машмийг зорьж тэндхийн радиод ажилд оржээ. Бурхан тvvнийг харж vзсэн vv гэлгэй радионы нэг нэвтрvvлэгч ажлаасаа гарсан тэр vед Кингд нэвтрvvлэг хєтлєх анхны боломж олдсон аж. Ийнхvv Кинг 1957 онд анх удаа эфирт гарав. Тэрбээр єглєє нь морин уралдааны талаар нэвтрvvлэг, єдєр нь хоёр мэдээ орой нь спортын хєтєлбєр хєтєлж байлаа. Хэт шашны утгатай гэж vзэн багын Зейгэр гэсэн нэрээ Кинг болгон хоёр єдрийн дараа анхны ярилцлагаа нэрт дуучин Бобби Даринтай хийсэн юм. Энэ нь тvvнийг нэрд гарах эхлэлийг тавьсан гэхэд болно. Хэдэн жилийн дараа алдарт хошин шогийн жvжигчин Жэки Гилсонтой хийсэн ярилцлага тvvнийг алдрын оргилд гаргасан юм. "Гилсон студид зvгээр нэг суугаад яриад байхыг хvсээгvй. Тийм болохоор бид ерєнхий мєнежерийнхээ єрєєг эзэлж, харин Гилсон гэрэлтvvлгийг єєрийн хvссэнээрээ байрлуулсан. Эцэст нь би тvvнтэй бус тэр надтай ярилцаж байгаа мэт болгочихож билээ" хэмээн Кинг дурссан байдаг.
1970-аад оны эхээр Кинг их хэмжээний мєнгєний асуудадд орооцолдож 1971 оны євєл баривчлагджээ. Тэрбээр хуурамч бараа худалдсан хэргээр ял эдэлж байсан Уилфсон гэгч худалдаачинтай нууцаар тохиролцсон нь тvvнийг шоронд ороход хvргэжээ. Ларри Америкийн ерєнхий ємгєєлєгч болох хvнтэй тохиролцож Уилфсоны ялыг хєнгєлж чадна гэж хэлэн 48 мянган доллар авчээ. Тэр мєнгийг нь цааш нь дамжуулаагvй, эзэнд нь ч буцааж єгєєгvй гэнэ. Харин Уилфсон "Шинэ Орлеоны ємгєєлєгч Жим Гарисон Ерєнхийлєгч асан Кеннидигийн хэргийг мєрдєхєд нь ихээхэн хєрєнгє хэрэгтэй байсан юм. Энэ хэргийг амжилттай дуусгахад нь зориулж 25 мянган доллар хандивлахаар болсон юм.
Ларри мєнгийг дамжуулж зуучилсныхаа хєлсєнд таван мянган доллар авсан" хэмээн ярьжээ. Бараг жилийн дараа Уилфсон мєнгє эзэндээ очихгvй байгааг мэдэж Кингийг хэрэгт татсан аж. Энэ асуудлаас болж Ларри гурван жил нэвтрvvлгээсээ хєндийрсєн байна. Гэнэт л нэг єдєр Кинг хєл бємбєг тайлбарлан телевиздээ эргэн иржээ. Удалгvй "Америкийн нээлттэй утас" нэвтрvvлэг цацагдаж эхэлсэн юм. Кинг энэ нэвтрvvлгээ даваагаас баасан гаригт шєнє дундаас єглєєний 5.30 хvртэл хєтєлж байжээ. Эхний 90 минутад зочинтойгоо ярилцаж дараагийн 90 минутад vзэгчдэд асуулт тавих боломж олгож харин vлдсэн хугацаанд vзэгчдийн дунд тухайн сэдвээр хэлэлцvvлэг явуулдаг байв. Нэвтрvvлэг эхэндээ хэдхэн оролцогчтой байсан бол сvvлдээ 500 хvртэл оролцогчтой болж гайхам амжилтыг олжээ. 1994 онд "Америкийн нээлттэй утас"-ыг гэнэт vдээс хойш нэвтрvvлэх болсноор Ларри хєтлєхєє больж vзэгчдийн тоо ч эрс буурсан аж. Учир нь Кинг єєрийн "Ларри Кинг шоу"-г "CNN" сувгаар нэвтрvvлж эхэлсэн байна. Тєрєл бvрийн салбараас янз бvрийн хvмvvсийг урин оролцуулж маш єргєн хvрээтэй сэдвээр, тэр дундаа маргаантай байгаа асуудал, улс тєрийн хуйвалдаан, хувь хvний талаар ярилцдаг энэ нэвтрvvлгээрээ Кинг дэлхийд танигдсан юм. Ларри зочинтойгоо гайхмаар эрс шулуухан ярилцаж байгаа нь бусад хєтлєгчдєєс ялгаруулж єгдєг билээ. Тэрбээр шоундаа ямар ч дэмий сул яриа vvсгэдэггvй, маш их "эмоци"-той чєлєєтэй байж, бас ч гэж нэлээд хошин уур амьсгал бvрдvvлж чаддаг байна. Кинг "Би уригдсан зочныхоо талаар судлалгvй, шууд ярилцлагаа хийдэг" хэмээн ярьдаг. Кинг нийт 40 мянга гаруй хvнтэй ярилцлага хийсэн аж.
Кингийн хувийн амьдралын тухайд гэвэл зургаан єєр бvсгvйтэй долоон удаа гэрлэж байжээ. Анх 1952 онд ахлах сургуулиа тєгсмєгцєє Фрада хэмээх vзэсгэлэнт бvсгvйтэй хуримласан ч удалгуй салсан байна. Дараа нь 1961 оны хавар алдарт "Плейбой" сэтгvvлийн модель Элинтэй гэрлэсэн хэдий ч хоёр ч жил бололгvй салцгаасан аж. Гэрлэлтээ цуцлуулмагцаа Мики хэмээх бvсгvйтэй ханилж охинтой болсон байна. Дєрвєн жилийн дараа салснаасаа хойш Кинг дахин гурван удаа гэрлэсэн юм. 1997 онд одоогийн эхнэр Шонтойгоо учирч гурван хvvгийн хамт одоог хvртэл хамтдаа амьдарч байна.
Ларри Кинг долоон эхнэрээсээ гадна гурван бvсгvйтэй холбоотой байсан гэдэг. 1987 оны євєл Кинг зvрхний шигдээс туссан байна. Тамхийг єдєрт хайрцаг хайрцгаар нь татдаг байсан нь гол шалтгаан юм. Vvндээ огтхон ч санаа зовдоггvй бvр нэвтрvvлгийнхээ дундуур татаад сууж байсан удаатай. Харин євчний оношоо мэдээд єєрийгєє хянаж, биеэ бодох цаг болсноо ойлгож тамхи татахаа больсон юм. Кинг зvрхний євчинтэй хэрхэн тэмцэж байсан тухайгаа "Амьдралыг минь єєрчилсєн аймшигт зvрхний шигдээс" номондоо бичжээ. Эдгэрснийхээ дараа "Ларри Кинг сан" байгуулж буяны vйлсэд харамгvй оролцох болж Вашингтоны их сургуульд суралцах эмзэг бvлгийн оюутнуудад нэг сая долларын сургалтын тэтгэлэг олгодог болсон байна. Энэ сангаа 2006 онд 2,5 сая долларын хєрєнгєєр байгуулсан юм.
Кинг нэвтрvvлгийн олон шагнал авч байснаас хамгийн том нь Америкийн шилдэг нэвтрvvлэгч болон шилдэг цуврал ярилцлагын шагнал юм. Мєн бvх цаг vеийн хамгийн сайн радио бас телевизийн нэвтрvvлгvvдээс дєрєвдугээр байрт шалгарсан бєгєєд радио болон телевизийн "Шилдэг арав"-т багтаж чадсан цорын ганц сэтгvvлч аж. Мєн Ротари клубын хvндэт гишvvн болсноор АНУ-ын Еренхийлєгчийн нэрэмжит шагнал хvртэж байжээ.
Э.Оджаргал
No comments:
Post a Comment
Сэтгэгдэл