2010/10/09

РЕЙХСТАГИЙН ОРОЙД ХЭН ТУГ МАНДУУЛСАН БЭ?

1894 онд баригдсан Рейхс­таг Гитлерийн нацист дэглэ­мийг хүртэл парламентын ордон байлаа.
 Үе үеийн германчуудын бодлого боловсруулж ирсэн энэ байгууламж на­цистууд эрх барьж асан үед дайны стратеги боловс­руул­даг газар болсон юм. 
Агуул­гаас нь илүү хэлбэрийг нь хардаг тэр л зангаар энэ байшинг эзлэн авч чадвал дайснаа дарна гэж сурталчил­даг байсан юм би­лээ. Үнэхээр ч тухайн үед Рейхстагийн орой дээр ялал­тын тугаа ман­дуулс­наар дэл­хийн II дайн үндсэндээ дуусч, 60 сая гаруй хүнийг цаг бу­саар үрэг­дэхэд хүргэ­сэн нацист дэг­лэм нуран унасан юм. Түүх ба үйл явдал явж явж тэр тугийг ингэхэд анх хэн ман­дуулчихваа гэсэн хайлт хо­жим их чухлаар та­вигд­сан байдаг.
Нацис­туу­дын тугийг буулган авч оронд нь ЗХУ-ын далбааг мандуул­сан хүмүүс бол Ра­гим­зан Кошгарбаев, Георгий Булатов нар байв. 1945 оны дөрөв­дүгээр сарын 30-нд герман­чууд нацист дэглэмийн сүү­лийн цайз бо­лох Рейхс­тагаа хамаг хү­чээрээ хам­гаалан тэмцэж байх үед суман мөн­дөр дунд хоёр эр ялалтын тугаа ман­дуулж дөнгөжээ. Сонирхолтой нь энэ хоёрт тугийг соль гэж хэн ч үүрэг өгөөгүй байдаг. Харин тэдний дараа буюу 30-ны өдрийнхөө 22 цагийн үед туг мандуулж, харанхуйд үр дүн нь хараг­даагүйгээс тэг­тэл амжилт олж чадаагүй Михайл Петрович Минин, Сталинтай нутаг нэгтэн гэд­гээрээ тав­дугаар сарын 2-нд туг ман­дуулан алдаршсан Мелитон Варла­мо­вич Канта­рия нарыг хү­мүүс мэддэг, тэд ч төрөөс гавьяа шагнал хүр­тэж байсан гэдэг. Зөвхөн Евгений Халдей хэмээх (1917-1997) дэлхийн хоёр­дугаар дайны үеийн гэ­рэл зурагчны авсан хальсанд үлдсэнээр нь хүмүүс тэднийг хайж эхэлсэн билээ. Энэ бол олон жилийн дараа болсон хэрэг юм. Георгий Булатовын тухай дэлгэрэнгүй мэдээлэл байдаггүй. Харин Рагимзан Кошгарбаев нь 1924 онд төрсөн казах эр байлаа. Түү­ний эцэг нь Зөвлөлт засгийн дайсан гэгддэг байсан учраас түүнийг хэзээ ч шагнаж бай­гаагүй юм. Дайны дараа тэр Алма-Аты хотод нэгэн зочид бууд­лын даргын албыг хашиж байжээ. Хэдийгээр Рейхс­тагийн оройд жинхэнэ тугаа мандуулж чадсан тэд тухайн үедээ шагнуулах байтугай эцгийнхээ өмнөөс толгой гудайж явсан ч түүх үргэлж үнэнийг эрж бас шагнаж чад­даг учраас нэр нь түүхэнд үлдэж хоцорчээ. Сталинтай нутаг нэгтнээрээ энэ гавьяаг үүрч, ЗХУ-ын баатар болж асан Мелитон Варламович Кантариягаас илүү тэдний нэрийг түүх өөрийн хуудсан­даа цаашид ч үлдээх нь тодорхой.

No comments:

Post a Comment

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)