2010/10/09

ХАЛИД ШЕЙХ МОХАММЕД: БИ '9/11' АЖИЛЛАГААГ А-Я ХVРТЭЛ НЬ ХАРИУЦНА

АНУ-д 2001 оны есдvгээр сарын 11-нд гарсан террорист халдлага (ердєє л "9/11" гэж нэрлэх нь олонтаа байдаг) бол зохион байгуулалттай террорист цуврал довтолгоо байсан юм.
 Албан ёсны хувилбараар бол энэ халдлагын хариуцлага лалын террорист "Аль-Кайда" байгууллагад ногдоно. Долоон жилийн ємнєх энэ єдрийн єглєє "Аль-Кайда"-тай холбоотой гэж vзэж болох 19 террорист дєрвєн бvлэгт хуваагдан иргэний тээврийн чиглэлийн дєрвєн онгоцыг булаан авсан байна. Тэд хоёр онгоцыг нь Дэлхийн худалдааны тєвийн цамхагууд руу чиглvvлсэн аж. 


"American Airlines" компанийн 11 дvгээр рейсийн онгоц WTC-1 цамхаг руу, харин "United Airlines"-ийн 175 дугаар рейсийн онгоц WTC-2 цамхаг руу халдан мєргєснєєс тэрхvv хоёр барилга эвдрэн сvйрч, эргэн тойрныхоо барилгуудад ноцтой гэмтэл учруулсан билээ. Харин гурав дахь онгоц нь ("American Airlines''-ийн 77 дугаар рейс) Пентагоны байр руу чиглэсэн байлаа. Дєрєв дэх онгоцны баг болон зорчигчид онгоцныхоо удирдлагыг террористуудаас булаан авахыг оролдсоноос онгоц Пенсильвани мужийн Шенксвилл хотын ойролцоох тал газарт унаж сvйрсэн байна. Энэхvv халдлагын улмаас дээрх 19 террористоос гадна 2973 хvн амь эрсдэн, 24 хvн ор сураггvй алга болжээ. Тэдний олонхи нь жирийн иргэд байв.
ТЕРРОРИСТ ХАЛДЛАГА
Энэхvv vйл явдал доорхи байдлаар єрнєжээ. Логан, Даллас, Нью-Йорк хотуудаас Калифорни руу зvглэсэн иргэний тээврийн дєрвєн онгоцыг хєєрснєєс нь хойш ойролцоогоор нэг цаг vед террористууд булаан авчээ. Эдгээр онгоцны маршрутын урт нь 4200 км орчим тул тэд тус бvр нь 30-35 мянган литр нислэгийн шатахуунтай байсан аж. "American Airlines''-ийн 11 дvгээр рейсийн "Boeing-767-200" онгоц Дэлхийн худалдааны тєвийн (ДХТ) умард цамхгийн хойд талаас 08.46.30 цагт (энд болоод хойшид орон нутгийн цагаар єгvvлнэ) 94-98 дугаар давхрыг мєргєн оржээ. "United Airlines''-ийн 177 дугаар рейсийн "Boeing-767-200" онгоц ДХТ-ийн ємнєд цамхагийн урд талаас 09.02.59-цагт 78-85 дугаар давхрын орчмоор мєргєж нэвтэрсэн байна. Эхний мєргєлтийн явцыг бичсэн телевизийн бvлэг хальснаа буулгажээ.
"American Airlines" компанийн 77 дугаар рейсийн "Boeing-757-200" онгоц Пентагоны байр руу 09.37.46 цагт мєргєн оров. "United Airlines" компанийн 93 дугаар рейсийн "Boeing-757-200" онгоц Пенсильвани мужийн баруун ємнєд хэсгийн Шенксвилль хот орчмын тал газарт 10.03.11 цагт унасан байна. Онгоц унасан газар нь Вашингтон хотоос умард зvгт, ойролцоогоор 240 км-т орших аж. Зорчигчид болон багийнхан онгоцныхоо хяналтыг эргvvлэн авахаар террористуудтай тэмцэлдсэний дvнд онгоц энд унасан байх гэсэн таамаглал байдаг. Довтолгооны улмаас ДХТ-ийн гурван барилга эвдрэн сvйрчээ. Ємнєд цамхаг (WTC-2) 09.59 цагийн vед нурсан байна. Хойд цамхаг (WTC-1) 102 минут vргэлжилсэн тvймрийн эцэст 10.28 цагт нуржээ. Харин гурав дахь барилга WTC-7 цамхаг гал тvймэр болон ДХТ-ийн vндсэн барилгуудын нуралтаас авсан гэмтлийн улмаас 17.20 цагт мєн нурсан билээ. Онгоцнуудыг террористууд эзлэн авсны дараа зарим зорчигч онгоцны хиймэл дагуулын утас болон єєрсдийн гар утсаараа энэхvv булаан авалтын талаар мэдээлж амжсан байна. Тэдний мэдээлснээр террористууд хvйтэн зэвсэг (магадгvй офисийн хутга, ахуйн эвхдэг хутга болов уу) хэрэглэснээс хэд хэдэн онгоцны vйлчлэгч, нэг зорчигч, 11 дvгээр нислэгийн ахмад Жон Огоновски нар амиа алджээ. Террористууд 11 ба 175 дугаар нислэгт хийн баллоныг гурван тохиолдолд ашигласан байдаг. Мєн тэд онгоцыг дэлбэлэхээр гурвантаа заналхийлсэн боловч тэдэнд дэлбэрэх тєхєєрємж байгаагvй гэж vздэг.
93 дугаар нислэгийн баг болон зорчигчид гар утсаараа булаагдсан бусад онгоц ДХТ-ийн байрууд руу мєргєн довтолсныг мэдмэгцээ онгоцоо эргvvлэн авахаар оролдсон нь тус онгоцны яриа бичигчийг тайлан унших vеэр тодорхой болсон байдаг. Магадгvй энэ тэмцэлд ялагдсан террористууд онгоцыг газар руу чиглvvлснээр онгоц сєнєсєн бололтой. Энэ онгоцыг булаагчдын зорилго нь Капитолий байсан бололтой. Учир нь тэд хоорондоо "эрх зvйн факультет" хэмээн ярилцаж байжээ.
Болсон vйл явдал АНУ-ын нутаг дэвсгэр дээр єргєн хэмжээний мэдээллийн замбараагvйдлийг тєрvvлсэн аж. Ашиг орлого хєєцєлдсєн бvх нислэг цуцлагдаж, АНУ-ын нутаг дэвсгэр дээр онгоц буухыг хориглов. Бусад улс орноос Америкийг зорин нисэж асан онгоцнуудыг анх хєєрсєн буудлууд руу нь, эсвэл Канад, Мексикийн буудлууд руу чиглvvлжээ. АНУ-ын томоохон хотууд дээгvvр Агаарын цэргийн хvчний болон Vндэсний гвардийн сєнєєгч онгоцууд хамгаалалтын нислэг vйлдэж байлаа. Бусад террорист'' халдлагын талаар мэдээллvvд гарч байсан ч хожим хуурамч болох нь тогтоогдсон байна. Тухайлбал, АНУ-ын Тєрийн департаментийн байрны ойролцоо машинд бємбєг дэлбэрсэн тухай, Вашингтоны Худалдааны тєвд тvймэр гарсан тухай, Вашингтон дахь Труман Билдингэд дэлбэрэлт болсон тухай мэдээлж ч байж. Тvvнээс гадна "Delta Airlines''-ийн 1989 дvгээр нислэгийн онгоцыг ("Boieng-767) булаан эзэлсэн тухай бас мэдээлж байжээ. Мєн энэ нь хуурамч байсан билээ. Террорист халдлагын улмаас 2974 хvн (террористуудыг оролцуулалгvйгээр) vрэгдсэний 246 нь онгоцны баг болон зорчигчид, 2603 хvн нь Нью-Йоркт ДХТ-ийн барилгуудад болон газар дээр, 125 нь Пентагоны байранд амиа алдсан. АНУ-ын иргэд болон бусад 91 улсын иргэд, тухайлбал хуучин ЗХУ-ын гишvvн асан орнуудын 96 иргэн амь vрэгдсэн билээ.
Мєн 24 хvн ор сураггvй болсон байна. ДХТ-ийн хойд цамхгийн дээд давхруудад байсан 1366 хvн vрэгдсэн бєгєєд тэдний олонх нь онгоц байшин мєргєх vеэр амиа алдсан бол бусад нь гал тvймэр болон байшин нуран унаснаас vрэгдсэн байдаг. Харин ємнєд цамхагийн дээд давхруудад байсан 600 хvн vрэгдсэн байна. Ердєє 18 хvн ємнєд цамхагийн аюулын бvсээс гарч чадсан аж. Энэ хоёр цамхагийн дээд давхруудад 200 хvн галд єртєхгvйн тулд доошоо vсэрсэн аж. Тэдгээрийн унахыг олон тооны гэрч харсан байна. Зарим нь цамхгийн дээвэр дээр гарч нисдэг тэргээр татуулан авахыг горьдсон хэдий ч энэ нь бvтсэнгvй. Учир нь дээвэрт гарах хаалганууд хаалттай байсан бєгєєд тvймрийн утаа нисдэг тэргээр аврах боломжийг vгvй хийжээ.
Нью-Йорк хотын Гал тvймэртэй тэмцэх албаны 341 гал сєнєєгч, хоёр эмч, 60 цагдаа, "тvргэн тусламжийн" найман ажилтан амь vрэгдсэн байна. Нью-Йорк хотоос олдсон 1600 гаруй шарилын хэн болохыг тогтоож чадсан бол vлдэгсдийг нь (1100 гаруй шарил) таньж чадаагvй аж. Эмгэнэлт явдал тохиолдсон газраас "10 мянга гаруй хvний яс, эд эс олдсон нь талийгаачдын тоотой тохирохгvй байгаа" тухай ч мэдээлж байжээ. Хожим 2006 онд "Deutsche Ваnк"-ны барилгыг нураахад бэлтгэж байхад бас хvний яс гарч ирж л байжээ. Нью-Йоркт амиа алдагсдын дундаж нас 40 орчим байжээ.
ДХТ-ийн хоёр ихэр 110 давхар цамхгаас гадна ДХТ-ийн бусад барилга гэмтсэн буюу устгагдсан байдаг. Тухайлбал "7 World Trade Center", "6 World Trade Center", "5 World Trade Center", "4 World Trade Center" болон" Marriott World Trade Center" зочид буудал, Грекийн vнэн алдартны Гэгээн Николайн сvм устгагдсан байна. Харин "Liberty Street" гудамжны нєгєє талд байрлах "Deutsche Bank"-ны байрыг хvн байрлуулахад тохиромжгvй хэмээн дvгнэснээс 2007 оны есдvгээр сард нураасан болно. Тvvнчлэн "West Broadway 30" гудамжин дахь Манхеттэний олон нийтийн коллежид харьяалагдах "Fiterman Hall" нь мєн л vлэмжхэн гэмтэж муудсан тул нураахаас єєр аргагvй болсон аж. Мєн ойр орчмын "West Street 90", " Verizon Building" барилгууд vлэмжхэн гэмтсэн ч хожим нь сэргээн сайжруулсан билээ. Харин "World Financial Center", "One Liberty Plaza", "Millennium Нilton" байрнууд дунд зэргийн гэмтэл авсан аж. Пентагоны барилгын нэг жигvvр нь тvймэр болон дэлбэрэлтээс vлэмжхэн гэмтэж, барилгын хэсэг нь нуран унасан байлаа. "9/11" комиссын гаргасан дvгнэлт ёсоор бол ДХТ-ийн онгоц мєргєснєєс дооших давхруудад 16 мянга орчим хvн байсан гэнэ. Тэдний vлэмжхэн хэсэг нь байрнууд нуран унахаас ємнє гарч амжсан аж.
ХЭН ХАРИУЦАХ ЁСТОЙ ВЭ?
Есдvгээр сарын 11-ний халдлагыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэвтрvvлж эхлэхийн зэрэгцээ л энэхvv халдлагын ард Осама бин Ладен байгаа гэсэн янз бvрийн таамаглал гарах болжээ. Халдлагаас хэдэн цагийн дараа Холбооны мєрдєх товчоо сэжиглэгдэн буй террористуудын нэрсийг тодорхойлж чадсан байна (тvvнчлэн олон жижиг сажиг зvйлс, тєрсєн огноо болон газар, банкны дансных нь дугаар гэх мэт). Нисэх буудал дээр саатуулагдан "American Airlines''-ийн 11 дvгээр нислэгийн онгоцны бvхээгт ачаалагдаж амжаагvй Мохаммед Аттагийн ачаанд бvх 19 террористын хэн болохыг илрvvлсэн бичиг баримтууд, мєн болж єнгєрсєн зvйлийн чухал баримтуудыг агуулж байжээ. Мєн энэ єдєр Германы тагнуулын агентлаг болон vндэсний аюулгvй байдлын агентлаг Осама Бин Ладеныг буруутгах хэд хэдэн мэдээллийг замаас нь олж авсан байдаг. 20-02 онд Америкийн Засгийн газар болон конгресс "2001 оны есдvгээр сарын 11-ний АНУ руу довтолсон террорист довтолгооны тухай vндэсний комисс" буюу "9/11 комисс"-ийг байгуулсан билээ. 2004 оны долдугаар сарын 22-нд уг комисс террорист халдлагыг "Аль-Кайда"-гийн гишvvд санаачлан хэрэгжvvлсэн болох тухай дvгнэлт хийсэн тайлангаа гаргасан байдаг. Тайланд єгvvлснээр бол "9/11-ийг зохион байгуулагчид нь энэхvv ажиллагааг тєлєвлєн хэрэгжvvлэхэд 400-600 мянган доллар зарцуулсан бєгєєд энэ мєнгє хаанаас гарсан нь тодорхойгvй хэвээр байна" гэсэн байлаа.
"Аль-Кайда" нь Афганистанд Зєвлєлтийн цэргийг оруулснаас хэсэг хугацааны дараа байгуулагдсан юм байна. Зєвлєлтийн цэрэг Афганистанд орсны дараахан Осама Бин Ладен Афганистанд очиж, Америкийн Засгийн газрын дэмжлэгтэйгээр Арабын можахедуудад vйл ажиллагаагаа холбон зохицуулахад тусалж, Зєвлєлтийн цэрэгт эсэргvvцэл vзvvлэхийн тулд "Мактаб-Аль-Кадамат"-ыг байгуулсан аж. 1989 онд ЗХУ цэргээ Афганистанаас гаргахад "Мактаб-Аль-Кадамат" нь жихадын "хурдан хариу єгєх хvчин" болсон "Аль-Кайда" болон єєрчлєгдсєн аж. Доктор Айман Аль-Завахиригийн удирдлаган дор Усама нь тvvний хамгийн туйлширсан шийдэмгий лалын vзэлтэн болжээ. Тиймээс 1996 онд тэрээр єєрийн анхны "газар дэлхийг эзлэн тvрэмгийлж буй америкчуудад дайн зарлах тунхаглал"-аа гаргажээ. Харин 1998 онд гаргасан хоёр дахь уриалгадаа лалын шашныг даган мєрдєгчдийг "хаа сайгvй америкчуудыг алж талахыг" уриалсан байна. Мєн тэрээр Израилийг дэмжиж буйд нь хийгээд "Булангийн дайны" дараа Саудын Арабт Америкийн цэрэг vлдсэнийг буруушаасан ажээ.
ТЕРРОРИСТУУД
Дєрвєн онгоцны бvхээгт 19 хvн орж суусан байна. "American Airlines''-ийн Идvгээр чиглэл, "United Aitlines''-ийн 175 дахь чиглэл, "American Airlines''-ийн 77 дугаар чиглэлийн онгоцонд тав таваараа, харин "United Airlines''-ийн 93 дугаар чиглэлийн онгоцонд дєрєв нь суусан байна.

No comments:

Post a Comment

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)