2010/10/16

ГАЛ БОЛ УЛС ТӨРИЙН ХАМГИЙН ЗАРДАЛ БАГАТАЙ ХЭРЭГСЭЛ





НЮРНБУРГ 1937 ОН. НАЦИСТ ГЕРМАНЫ ЭЭЛЖИТ ГАЛТ 
ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ

ПХЕНЬЯН 2008 ОН. БНАСАУ-ЫН ХӨДӨЛМӨРИЙН 
НАМЫН ОЙД ЗОРИУЛСАН ГАЛТ  ПАРАД
Гал – хүний ертөнц үүсэхэд нөлөөлсөн хамгийн чухал хэрэгслийн нэг. Тэр дандаа хүнтэй хамт байсан. Хүн түүнийг хүндэлдэг. Хүн галыг харахаараа түүнд ховсуулдаг. Түүнийг амьтай гэж ойлгох, шүтэх сүсэг бишрэл бараг бүх үндэстэнд байдаг. Тийм ч учраас монголчууд зуухны гал ширтэн хараад инээж буй хүүхдээ галын бурхан хараад баярлаж байна гэлцдэг. Гал бол хүний далд ухамсарт орших хамгийн хайртай бас аюултай хүчирхэг зүйлсийн нэг. Хүн гэдэг амьтан галаас хүн болсон. 

Орчин үед хүн галт парадыг харахаараа яг хүүхэд шиг хөөрөн баярладаг. Тиймээс дэлхийн агуу том үзэл суртлын төлөөлөгчид галт парадыг зохион байгуулж ирсэн. Энэ бол тэдний ард түмнээ өөрсдөдөө татах нэг том арга хэмжээ. 

Гал харахаараа хүн баярладаг, бас сүрдэн айдаг тэгээд гал асааж өгсөн хүндээ ховсдуулан, түүнийг шүтэж, хэлсэн бүрийг нь биелүүлэхэд бэлэн болдог.  Гал бол энерги, хүч чадал, эрх мэдэл, ид шид, итгэл.

No comments:

Post a Comment

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)