2010/10/17

УЛС ТӨР ШАШИН ХОЁР ИХЭР ЮМ.

Улс төр, шашны харилцааны талаар хэдэн зуун диссертаци, нэг сэдэвт бүтээл бий. Тэдгээр нь улс төр, шашны хоорондын харилцаа хамаарал, хөгжил, нөлөөллийн талаар бүхий л талаас нь нэг бүрчлэн авч үзсэн байдаг. Харин бид энд улс төр ба шашны адил талыг шогчлон үзүүлсэн болно. /Жич: ямар нэг улс төрийн болон шашны зорилго агуулаагүй болноо./ 

•    Зөвхөн хөгширч буй хүмүүс занималддаг салбар.
•    Суртал ухуулга буюу PR-ыг дээд зэргээр ашиглаж чаддаг.
•    Хөрөнгө санхүү босгохдоо гарамгай буюу ард түмний татвар, хандив хоёроор оршин тогтнодог.
•    Тэдгээрээс хүмүүс үл хамааралтайг улам бүр мэдрүүлэхийг эрмэлздэг.
•    Нийгмийн хямралтай улс төрч, лам хоёр улам их нөлөөтэй болдог.
•    Эрх мэдэлд ихээр дурладаг.
•    Өрсөлдөгчдөө замаасаа зайлуулахын тулд шаардлага гарвал хүч хэрэглэхээс буцдаггүй.
•    Олон нийтийг хамруулсан ёслол, зан үйл, жагсаал хийх дуртай.
•    Ямар нэг сайн сайхан, аз жаргалыг авч ирэх тухай номлосон бичмэл материалийг /судар сургааль, хөтөлбөр концепци/ дагагсдадаа ихээр тараадаг.
•    Ямар нэг том сүрлэг барилга байшин, цогцолбор барьж олон түмнийг гайхшруулах дуртай.
•    Улс төрийн удирдагчид, шашны тэргүүнүүд тодорхой давтамжтайгаар үе үе олон түмэнд бодит царай төрхөө харуулж ямар агуу гайхамшигтай болохоо мэдрүүлж байдаг.
•    Ямар нэгэн дуулал, сүлд, ёслолын хувцас зэрэг билэг тэмдгийн чанартай зүйлийг үлэмж ашигладаг.
•    Нэр хүнд нь унаж эхлэх үед хэн нэгнээр эсвэл мал адгуус эд зүйлсээр тахил өргөж, гарзанд гаргадаг.
•    Ажил хэргээ явуулах байнгын хүнд сурталт аппарат ажиллуулж байдаг.
Ялгаа нь нэг нь орчлонд хэрхэн сайн амьдрахыг амалдаг. Нөгөө нь хойд насанд хэрхэн диваажинд жаргахыг номолдог.

1 comment:

  1. Энхжин01/03/2016, 00:42

    Сайн байна уу? Та улс төр ба шашны харилцан хамаарлыг илүү тод хүртээмжтэй тусгаж өгсөн гэж бодож байгаа бүтээлийн нэр /ном зүйг/ бичиж өгөх боломжтой юу? Тийм бол уг блогтоо коммент хэсэг дор оруулж тус болооч
    Баярлалаа!

    ReplyDelete

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)