Монголчуудын амжилтад хvрсэн тактикийн цєм нь морьтой нумчид, тэдний хєдєлгєєнт чанар, харвах чадварын зангилаан дээр янз бvрийн тактикийн хувилбар боловсруулдаг байжээ. “Шуурган сум” хэмээн нэрийдсэн тактик нь хамгийн их хэрэглэдэг арга байж. Дайснаа бvслээд заавал нэг тодорхой цэрэг, байнд бус ерєєс тэр хавь рvv нvргэлсэн их сум тавих арга юм байна. Тэр их сум дайсанд байгалийн гамшиг мэт санагддаг байсан тухай, жишээлбэл, Мажартай 1241 онд тулалдах vед тэмдэглэгдсэн байна. Гол зорилго нь дайсны жагсаал, тогтолцоог бусниулах. Yvний дараа довтлон орно. Ярианы дараа нэг хvн єнєєгийн монгол наадамд сурчид бай бус товх харвадгийн учрыг асуухад Тимоти Мэй дээрх тактиктай холбон, єєрєєр хэлбэл чухам нэг хvнийг бус нэг хэсэг газрыг нэлэнхvйд нь харвах зорилготой холбон тайлбарлаж байлаа.
Эргэн довтлох
Мориороо давхин очиж, харваад буцан давхина. Ингэхдээ эргэн харж дахин нэг харваад, морио юvлж дахин довтлох мэтээр тойрог маягаар довтлох тактик. Дайсанд 40-50 метр ойртож ирээд сумаа тавиад буцдаг байсан нь хуягийг нь бол нэвтлэхэд хангалттай ойр, харин дайсан эргээд харвах гэхэд дэндvv хол зай гэнэ. Европынхон энэ аргыг сураад бvр XVI-XVII зуунд гар буутай арми дээрээ хэрэглэж байжээ. Yvнийгээ тэд caracole tactics хэмээн нэрийдсэн байна. Тимоти Мэй Монголын Нууц Товчоонд “цvvц хатгалдвал хатгалдъя” гэж гардгийг энэ байх хэмээн таамаглаж байлаа.
Худал ухрах
Талын нvvдэлчдийн сайн хэрэглэдэг, уламжлалт арга бол худал ухрах ажээ. Ухран зугтахад араас нь хєєхдєє дайсны гол хvч сунан уртасч, системээ алддаг байна. Энэ vед нь нуугдаж байгаа жинхэнэ хvч дайран сєнєєдєг байж. Энэ аргын хамгийн алдартай жишээ нь Зэв, Сvбээдэй хоёрын Оросуудаас хэдэн єдрийн турш зугтаж байгаад Калка голын дэргэд, сайхан талд аваачин бут цохисон тулаан аж. Та бидний харин хамгийн сайн мэдэх жишээ бол Монголын Нууц Товчоонд Зэвийн Цавчаал боомтыг эзэлсэн хэсэг байна.
Бvслэлтдээ хуурамч гарц гаргах
Монголчууд дайснаа бvслээд шууд дайрахаас зайлсхийдэг байсан байна. Учир нь нэгэнт vхэхээ мэдсэн цэргvvд эцсээ дуустал vзэж, их хохирол учруулдаг ажээ. Тиймээс албаар бvслэлтэндээ нvх гаргаж, vvнийгээ санамсаргvй гаргачихсан мэт ойлголт тєрvvлдэг байж. Нэгэнт гарц байхад дайсан тvvгээр гарч зугтана. Ингэхдээ хурдан зугтахын тулд хуяг дуулга, зэр зэвсгээ орхин оддог нь манай эзэмшил болдог байжээ. Нэгэнт зэвсэггvй болсон зугтаж яваа дайсныг араас нь хєєн намнах нь морьтон монгол цэргvvдийн хувьд харин хавьгvй амар байсан нь ойлгомжтой.
Єєрсдийгєє олон хэмээн ойлгуулах
Мєнх хаан 1258 онд Сичуаныг эзлэхдээ ердєє 40 мянган цэрэгтэй байсан боловч янз бvрийн аргаар єєрсдийгєє 100 мянгуул хэмээн дайсандаа vнэмшvvлж чаджээ. Мэй докторын энэ ярьсантай яг адил тактик Монголын Нууц Товчоонд гардаг билээ. Чингис хаан шєнє цэргvvдээ маш олон гал ноцоохыг шаардаж, тэр нь дайсанд тэнгэрийн одноос олон болж харагддаг. Мєн дайснаасаа цєєхєн атлаа олон жижиг хэсэг болж тал талаас нь, зарим нь бvр араас нь довтлох нь яг л олон цэргээр бvсэлчихсэн байгаа мэт сэтгэгдэл тєрvvлдэг байсан байна.
No comments:
Post a Comment
Сэтгэгдэл