2010/10/09

ХЯТАДЫН ЭРИН ИРЖ БАЙНА УУ?

Анголийн Дондо суурингийн зогсоол дээр галт тэрэг ирэлгүй уджээ. Португалын колонич­логчдийн байгуулсан кофены худалдаа Анголын 27 иргэний дайны хөлд үрэгдээд дурсамж л үлджээ. Гэсэн хэдий ч Дондо сууринд хувь зохиол байгаа. Энэ сарын сэргээн босголтын жагсаалтыг нийслэл Луандагийн онгоцны буудалаас эхлээд орон нутаг руу Дондо руу хандуулж байна.


Хоёр хүн төмөр замын шугамыг шалгаж байгааг харсан харуулын ажилтан Ангол залуу
– Бурханд баярлалаа гэж хэлэв.
Гэхдээ тэр хятадуудад баярласан юм. Яагаад гэвэл энэ бүтээн байгуулалтыг Хятадын барилгын фирм гүйцэтгэж байна. Африкийн олон оронд Хятадын хөрөнгө оруулалтаар авто болон төмөр зам тавьж, даавууны үйлдвэрүүдийг нээж байгааг мөн газрын тосыг нь хэнээр ч заалгахгүй сайн ухаж байгаа тухай ойрын үед их сонсогдох боллоо. Бразилийн фермүүд хятадын технологоор шар буурцаг тарьж, үхрийн мах бэлтгэж, дэлхийн зах зээл рүү маш их хэмжээгээр гаргаж байна. Мөн Тайландын хойд нутгийн Меконг мөрний эргээр орших Чиан Саен суурингийхан болон тэр нутгийн хүмүүс хямралтай өлсгөлөнгийн үеэр юу ч хамаагүй хийж амьд үлдэхээр шүдээ зууж байхад саяхан хятад инженерүүд тэнд очоод аж үйлдвэрлэл бий болгож. Тэдний үйлдвэрлэсэн барааг том усан онгоцнууд ирж аваад өмнөд Азийн зах зээл рүү гаргаж байгаа юм байна. Хятадуудыг ирэхээс өмнө эндээс ажил олж хийж чадахгүй байсан. Одоо би гэрлүүгээ мөнгө явуулах боломжтой болсон гэж наран цэцгийн шуудайтай үр усан онгоцноос ачааны машин руу зөөдөг Бирмээс ирсэн цагаач Ба гэдэг эр ажлын завсарлагаанаараа тамхи, Red Bull /хүч тамирын ундаа/ авангаа Таймс сэтгүүлийн сурвалжлагчид ярьжээ.
  Мөн хятадад дэлхийн өнцөг булан бүрээс бизнес эрхлэгчид сүрэг  сүргээрээ ирж үйлдвэр, бутик нээж, цэнгээний газруудыг Шанхай, Шензен шиг хотуудад байгуулж байгаа мэдээ тасрахгүй. Гэтэл хятадууд ч бас дэлхий рүү хэрхэн хүчтэй гадагшилж байгааг ч сонссоор. Дэлхийн хамгийн их хүн амтай орон гадаадад хөрөнгө оруулалт хийхдээ өөрсдийн уламж­лалт арга барилаар түүхий эд үйлдвэрлэх технологоо хамт оруулж, Ангол, Австралийн эдийн засгаар дамжуулан улам томорсоор. Одоо хятад худал­даагаараа дамжуулж улс төрийн хүч чадлаа харуулан дэлхийн тавцанд дахь улс төрийн тоглоомонд хүч түрэн орж ирээд, дэлхий нийтэд хамгийн нөлөөтэй дараагийн улс, агуу хүчин болохоо нотлон харуулахаар оролдож эхэллээ. Өнгөрсөн жил хойд Солонгос цөмийн хөтөлбөрийн асуудлаараа дэлхийтэй эвлэрэх хэлэлцээрт Хятад зохицуулагч болсон бол Оростой хамтран төв азийн ирээдүйг хоёулахнаа ярилцана. Дипломат маягын дайралт Европ, латин Америк руу хийж, Ливанд энхийг сахиулахад НҮБ-д тусалжээ. Исламын террористуудтай хий­сэн дайнд Хятад Америкийг дэмжсэн. Вашингтон Ирак дахь бодлогоо чангаруулахаас эхлээд Дарфурын геноцит /үй олноор хөнөөх/ хүртэл гадаад бодлогот нь бага ч болов нөлөөлөх хүч тэдэнд байсан. Хятадын олон улсын тавцанд эзлэх нөлөө Америкийн конгрест ардчилсан нам дийлэнх олонхи болоход нэмэгдэж байв. Бээжингийн хүний эрхийн бодлогын мэдээг авчирсан мэргэжилтэн энэ тухайгаа Тайм сэтгүүлд мэдээлэхдээ интернет хэрэглэгчдийг хянаж байгааг харахад Төвдийн талаарх бодлого ойлгомжтой. Хятад энэ бодлогодоо мэдээж хэзээ хэзээнээс илүү идэвхитэй байж татгалзах аргагүй нөхцөл тавьж, олон улсын амыг таглах байх, ганц тивээр яригдах биш, бүх дэлхийтэй ажиллах бодлогоо аль өнгөрсөн зуунд эхэлсэн хятад гэдэг далайн түвшин нэмэгдсээр байна.
  200 жилийн гадаадыхны доромжлол, дайралт, иргэний дайн, хувьсгал,  амнаас гарашгүй аймшигт явдлуудын тухай өөрс­дийнх ярьдаг түүхийн эцэст, яг энэ мөчид хятадууд хувь заяат өдөртөө бэлдэж байна. “Эх орондоо ийм явдлыг хэзээ ч дахиж гаргуулахгүй” гэж хятад хүн бүр зүрхэндээ хэлээд, энэ зуун хятадых болох ёстой гэж итгэж байна.
Энэ үнэн болов уу?   Шинэ зуун эхлээд удаагүй, 21 зуун залуу байна. Хэрвээ тийм бол хэзээ, хэрхэн болох бол? Хятадууд зорилгоо хөгшин хашир европчуудад хэрхэн гүйцэлдүүлэх бол? Хятад энх тайван замаар, цэвэр тоглоомоор дэлхийг байлдан дагуулж чадах болов уу? Эсвэл 19-р зууны төгсгөлд Герман, Япон хоёр шиг зэвсгийн хүчээр хяналтаа тогтоох сонирхол нь дэлхийд заналхийлж, нэг л өдөр дайн гарах болов уу? Хэнийг гомдоолгүйгээр энхтайван, баян чинээлэг, ирээдүйг Европт, Хятадад хоёуланд нь үлдээх боломж бий болов уу? Тэд бидэнд ямар бэлэг бэлдэнэ вэ?
Хятадууд    дэлхийн хүн амын хорин хувийг эзэлж байгааг, тоо томшгүй шилдэг инженерүүд, хязгаар нь үл харагдах цэргийн жагсаал, 10 хувийн эдийн засгийн өсөлт. Гэхдээ хятад одоо ч ядуу орон хэвээрээ гэдгийг сана /нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдхүүн 1700 доллар, харин америк 42000/. Удирдагчдад нь тулгамдсан асуудал олон байгаа болохоор энэ орны хүмүүс бараг л унтдаггүйд гайхах юмгүй. Том хотуудын хөдөлмөрийн зах зээл 20 хувиар нэмэгдэж, шинэ ажлын байрууд бий болсоор. Гэхдээ тэтгэвэрийн систем нь төгөлдөршөөгүй. Хятадын байгаль орчин гамшгийн байдалд ороод удсан. Агаарын бохирдол, цэвэр усны хомсдол нүүрлэсэн. Авилгалыг хязгаарлах зөв бодлогогүйгээс авилгын индекс өссөөр. Салан тусгаарлагчид тайван байлгахгүй.
Гэхдээ юу юунаас илүү өнгөрсөн хугацаанд олон улсын тавцанд болон дотоодын нийгэм эдийн засгийн амжилтаа салбар бүрт хэрхэн бат бөх тогтоон барьж, удаан хадгалах хэрэг эрх баригчдын хамгийн тулгамдсан асуудал гэнэ. Тэд урьд нь хүчээр барьдаг байсан шүү дээ.
Тэдний амжилт хятадуудад өөрсдөд нь дэлхий дээрх хамгийн том тоглогч болно гэж бодогдуулж байгаа гэнэ. 2006 онд олон улсын байгууллагуудын хамтарсан санал асуулгаар нийт хүн амын 87 хувь тэдний орон дэлхийн тавцан дах хамгийн хүчтэй, голлох үүрэгтэй орон болно гэдэгт итгэлтэй байна гэж хариулжээ. Америктай санал нийлнэ, холбоотон болж ирэх арван жилд улам нөлөөтэй болно гэж хятадууд үзжээ. Ерөнхийлөгч Ху Жин Тао гэр бүл нь /хятад/ ямар ч асуудалгүй юм шиг олон улсын тавцан дахь нөлөөгөө тогтоох гээд үзээд байдаг. Ху гадны шүүмжлэгчдийн өмнө бат зогсож намын бодлогоо тас өмөөрч байна. Хүчирхэг элчийн ажлаа 2004 оноос эхэлсэн.
Жорж Буш ч дөрвөн жилийн хугацаанд өмнөд америкт ингэж их хугацаа зарцуулаагүй байхад Ху тэнд 14 хоног айлчилаж тэр бумаар тоологдох долларын хөрөнгө оруулалтыг Аргентин, Бразил, Чили, Кубад амласан бол ерөнхий сайд Вен Жибао 2006 онд 15 оронд айлчилжээ. Дараа нь Ху Орос, Саудын Араб, Нигер, Кени гээд тив алгасалгүй айлчилж, баруун солгойгүй хөрөнгө оруулалт амлаж явлаа. 2006 оны төгсгөл гэхэд 48 Африкийн орнуудын удирдагчдыг Бээжинд авчирч гэрийн эзний дүрд тоглоод, Вьетнамд болсон ази номхон далайн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны уулзалтад оролцож амжив. Цаашаа Лаост нэг хоног, Энэтхэг Пакистанд зургаа хоногийн аялжээ. Хятадтай найзалж байгаа Африк, төв америкийн тэргүүлэх орнууд, Азийг хараач хүмүүсээ. Тэд одоо дэлхийн тоглоомоор тоглож байна.
Хугийн дэлхий рүү айлчлалыг харахад, хятад ямар зорилготой тавьсан юм бол Тэд юу хүсэж, бусад нь юунаас түгшиж байна вэ? Дотоод хэрэгт нь хэн нэгэн хөндлөнгөөс оролцохыг тэд хэзээ ч тэвчихгүй. Жишээ нь Төвдийн статус, хятадуудынхаар бол Далай лам оюун санааны удирдагч огт биш, тэр бол хятадыг хуваахаар оролдож байгаа хагалан бутаргагч гэнэ. Мөн Тайван, хятад энэ түр зуурын тодорхойгүй байгаа асуудлууд нэг л өдөр Нэг Хятад гэсэн статустайгаар хэн ч эсэргүүцэж аргагүй бүгдэд хүлээн зөвшөөрүүлхээр тэд бэлдэж байна.

No comments:

Post a Comment

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)