24 дэх Ерөнхийлөгч Гровэр Клэвландын /1893-1897/ үед Америк улс анх удаа ажилчин, албан хаагчиддаа тэтгэвэр олгох болжээ. 1886 онд Конгрессоор батлагдсан тэрхүү тэтгэврийн хуулинд АНУ-ын Ерөнхийлөгч байсан хүмүүст тэтгэвэр олгох тухай заалт ороогүй ажээ. Тиймээс 1958 он хүртэл зарим Ерөнхийлөгчид нь хугацаагаа дуусгаад баян тансаг амьдарлаар амьдарсан байхад зарим нь хангалуун бус амьдарч байжээ. Экс Ерөнхийлөгчиддөө туслах зорилгоор 1912 онд Андрю Карнеги 25 000 долларын сан нээж, тэдэнд тэтгэвэр болгож олгохыг Конгрессоос хүссэн боловч түүнийг нь Конгрессын гишүүд дэмжээгүй байна. Ингээд АНУ-ын Ерөнхийлөгч байсан хүмүүст тэтгэвэр олгогдохгүй байсаар 1958 он хүрчээ.
Харри Трумэн /1945-1953/ 33дахь Ерөнхийлөгч байхдаа жилдээ 100 000 долларын цалин авдаг байсан бол Ерөнхийлөгчөөс буугаад Армиас чөлөөнд гарсан бэлтгэл хурандаагийн тэтгэвэр болох 112 доллар 56 цент сардаа авах болжээ. Энэхүү 112 долларын тэтгэвэр нь амьдралд нь хүрэлцэхгүй байна гэж тэрбээр 1955 онд Конгресст мэдэгдэснээр гурван жилийн дараа Конгрессоос The Former Presidents Act of 1958 хэмээх хууль батлагдаж Ерөнхийлөгч байсан хүмүүст анх удаа тэтгэвэр олгохоор тогтжээ.
The Former Presidents Act of 1958 хууль гарснаар Харри Труман төрөөсөө тэтгэвэр авсан анхны экс Ерөнхийлөгч болж, түүнээс хойшхи Ерөнхийлөгчдийн тав тухтай амьдрах нөхцөл ийнхүү бүрджээ.
Анхны Ерөнхийлөгч Жорж Вашингтон /1789-1797/ нь Ерөнхийлөгчийн албаа дуусгаад 150 боолтой хувийн эдлэндээ баян чинээлэг амьдарч байсан бол 5дахь Ерөнхийлөгч Жэймс Монро /1817-1825/ ядуухан амьдралаар насыг баржээ.

6 дахь Ерөнхийлөгч Жон Квинси Адамс /1825- 1829/ Ерөнхийлөгчийн хугацаат албаа дуусгаад 1831 онд Дээд Зөвлөлийн танхимд сонгогдож насан эцэстлээ төрийн албанд зүтгэжээ. 1848 оны 2 сарын 23ны Конгрессын хуралдааны үеэр Ж.Адамсыг нас бархад "Эрлэг түүнийг үүрэгт ажил дээрээс нь авахгүй бол өөр хаанаас хайх билээ " гэж сенаторч Томас Харт Бэнтон хэлсэн гэдэг.
2 долларын дэвсгэрт болон тавтын мөнгөн дээр зураг нь байдаг 3дахь Ерөнхийлөгч Томас Жэффэрсон /1801-1809/ нь асар том газрыг эцгээсээ өвлөж авсан боловч Ерөнхийлөгчийн алба хашсаныхаа дараа санхүүгийн бэрхшээлд орж, өр ширэнд унаж явжээ. Тэрбээр мөнгөтэй болохын тулд 1815 онд хувийнхаа номын санг Конгресст зарж, 223 га эдлэнгийн газраа 1831 онд Жэймс Баркли гэгч хүнд долоон мянган доллароор өгсөн байна. Ингэж тэр хамаг байдгаа үрж зараад ч өр ширнээсээ гарч чадалгүй байсаар нас баржээ.
У.С.Грант /1869-1877/ Ерөнхийлөгчийн албанаас буугаад эхнэр Жулиягийнхээ хамт дэлхийг тойрон аялахдаа Английн Эрхэмсэг Хатан хаан Викторияд бараалхаж явжээ. Гэтэл 1884 онд 18дахь Ерөнхийлөгчийн амьдрал орвонгоороо өөрчлөгдөж ядуу зүдүү байхын зовлонг амсахаас гадна эдгэшгүй өвчинд нэрвэгдэж туйлын өрөвдөлтэйгээр нас баржээ. Хөрөнгө оруулсан компани нь дампуурч, гэр бүлээ тэжээх хөрөнгөгүй болсон Ерөнхийлөгч асан У.Грант Конгрессоос хоёр ч удаа 30 мянган долларын мөнгөн тусламж гуйж байжээ. Тэрбээр мөнгө олохын тулд Centure Magazine сэтгүүлд дурсамж бичиж хэвлүүлэхээс гадна зохиолч Марк Твейнд өөртөө тохиолдсон үйл явдлуудаасаа ярьж, түүнээс мөнгөн шагнал авдаг байжээ.
20 долларын дэвсгэр дээр зураг нь байдаг 7 дахь Ерөнхийлөгч Эндрю Жэксон /1829-1837/ нь Ардчилсан Намын гарамгай улс төрч байхын зэрэгцээ арилжаа наймааны сүйхээтэй нэгэн явжээ. Ерөнхийлөгчийн албанаас буугаад газар зарж баяжаад, томоохон морин тойруулганы эзэн болж, чинээлэг амьдралаар амьдарсан байна.
The Former Presidents Act of 1958 хууль гарсны дараа 31дэх Ерөнхийлөгч Хэрбэрт Хувэр /1929-1933/ амьд сэрүүн байжээ. Тэрбээр Ерөнхийлөгч байхдаа цалингаа бусдад тусламж болгон тарааж өгдөг нэгэн сайн санаат баян хүн байсан гэж Америкийн Ерөнхийлөгчдийн түүхэнд тэмдэглэгдэнэ үлджээ.
36дахь Ерөнхийлөгч Линдон Жонсоны /1963-1969/ эхнэр, Лэйди Бэрд, нөхрөө Ерөнхийлөгч болохоос хэдэн жилийн өмнө Техас мужийн радио телевизэд хөрөнгө оруулсны ачаар тэд 20 жилийн дараа гэхэд 14 сая долларын эзэд болж сайхан амьдарч байжээ.
1977 онос эхлэн 38дахь Ерөнхийлөгч Жэралд Форд /1974-1977/ сэтгүүлчдэд удаа дараа үнэтэй ярилцлага өгч экс Ерөнхийлөгчдөд сая сая доллар олох эхлэлийг тавьж өгчээ.
1977 онд Ричард Никсон /1969-1974/ 600 000 доллараар сэтгүүлч Дэйвид Фростод ярилцлага өгсөн байна.
1989 онд 40дэх Ерөнхийлөгч Роналд Рэйган /1981-1989/ Япон улсад ердөө 20 минутын лекц уншаад 2 сая долларын шагнал авч байжээ.
Билл Клинтон /1993- 2001/ Цагаан Ордонг орхиод "Клинтон" сан байгуулж лекц, ярилцлага, ном дурсамжаараа 40 сая доллар олоод Моника Левинскийтэй холбогдсон хэрэгт тал хувийг нь өгч үлдсэн хэсгийг нь олон улсын хүмүүнлэгийн тусламжид зарцуулж иржээ. Эхнэр Хилларийг нь Төрийн нарийн бичгийн даргад томилогдсон тэр өдөр "Клинтон" санд Ази болон Ойрхи Дорнодын зарим орнууд 300 сая долларын хандивыг орууллаа гэж Америкийн хэвлэл мэдээллээр мэдэгдэж байсан.
43дахь Ерөнхийлөгч Ж.Буш /2001-2009/ Цагаан Ордонг орхисноосоо хойш 2009 оны 3 сард анхныхаа ярилцлагыг Канад улсын Калгари хотноо 1500 бизнесс эрхлэгчидтэй хийж 150 000 доллар олжээ .
5 сарын 28нд Мичиган мужийн The Economic Club of Southwestern Michigan бизнесс эрхлэгчидтэй Ж.Буш уулзалт ярилцлага хийнэ гэж түүний итгэмжит төлөөлөгч Роб Салитэрман CNN-д мэдэгдэхдээ хэвлэл мэдээлэлийнхнийг оруулцуулахгүй гэжээ.
Жилдээ 191 300 долларын тэтгэвэр авдаг өнөө үеийн АНУ-ын экс Ерөнхийлөгчид нийгмийнхээ амьдралд ийнхүү идэвхтэй оролцож, улс төрийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлдэг юм байна.
АНУ-ын түүхэнд 1789 оноос өнөөг хүртэл 44 Ерөнхийлөгч сонгогдоод байна. Хувь заяаны тавилангаар Ерөнхийлөгч болсон 14 хүний амь насанд халдаснаас дөрвийнхэн амь насыг хороосон хэрэг гарч байжээ.
АНУ-ын 7 дахь Ерөнхийлөгч Эндрю Жэксон /Andrew Jackson/ бол амь насанд нь халдсан анхны Ерөнхийлөгчөөр тооцогддог ажээ. Ерөнхийлөгчийг Капитолийн гадаа 1835 оны 1 сарын 30нд явж байхад нь 35 настай Ричард Лоурэнс /Richard Lawrence/ гэгч буудах гэж оролджээ. Гэвч Лоурэнсийг буудахаас нь өмнө Ерөнхийлөгч өөрөө гэмт этгээдээс өрсөж гарыг нь таягаараа цохиж амжжээ. Лоурэнсийн буу гацаж тэр дороо баривчлагдсан байна. Ричард Лоурэнс нь шүүх хурал дээр ажилгүй болсноосоо бухимдаж, уурандаа ийм юм хийчихлээ гэж тайлбарласан боловч Ерөнхийлөгч Жэксон түүний ярианд итгээгүй бөгөөд улс төрийн өрсөлдөгчидөө хардаж, Лоурэнсийг тэдний хамсаатан гэж хэлж байжээ. Шүүх хурлаас Лоурэнсийг мэдрэлийн согогтой гэж үзээд үхэн үхтэл нь сэтгэл мэдрэлийн больницод хорих шийдвэр гаргажээ. Ийнхүү Р.Лоурэнс нь 1861 онд эмнэлгийн орон дээр нас баржээ.
1865 оны 4 сарын 14ний өдөр бол Америкийн түүхэнд Ерөнхийлөгчийнхээ амь насанд халдсан эмгэнэлт өдөр болжээ. Тэр өдөр Форд театрын жүжигчин Жон Буут /John Wilkes Booth/ гэгч 16 дахь Ерөнхийлөгч Абрахам Линкольныг /Abraham Lincoln/ эхнэрийнхээ хамт жүжиг үзэж байхад нь араас нь буудаж шархдуулжээ.Тархи руугаа буудуулсан Линкольн маргааш өглөө нь нас баржээ. Ийнхүү А.Линкольн нь халдлагад өртөж амь насаа алдсан анхны Ерөнхийлөгч болжээ. Жон Буут нь Ерөнхийлөгчийн амь насанд халдаад театраас зугтаж оргосон боловч хоёр долоо хоногийн дараа баривчлагдах үедээ буудуулж үхжээ.
1881 оны 7 сарын 2нд АНУ-ын 20 дахь Ерөнхийлөгч Жэймс Гарфилд /James A. Garfield/ Вашингтон хотын төмөр замын дэргэдэх Williams College дээр үг хэлэх гээд Төрийн нарийн бичгийн дарга Жэймс Блэйн ба Батлан хамгаалахын сайд Робэрт Линкольнтой /Абрахам Линкольны хүү/ хамт явж байхад нь Чарлз Гуатье /Charles J. Guiteau/ гэгч нуруу руу нь буудаж элэгийг нь гэмтээжээ. Гарфилд 2 сарын дараа цусны халдвараар нас баржээ. АНУ-аас Франц улсад суух консулаар өөрийг нь томилсонгүй гэсэн шалтгаанаар Чарлз Ерөнхийлөгчийг бууджээ. Чарлз Гуатьег шүүх хурлын шийдвэрээр дүүжлэн алжээ.
25 дахь Ерөнхийлөгч Мак Кинли /William McKinley/ нь энгэрийн хармаандаа байнга амьд улаан цэцэг зүүж таалагдсан хүндээ "Энэхүү цэцэг минь танд аз жаргал авчираг" гэж хэлээд бэлэглэдэг заншилтай байжээ. 1911 оны 9 сарын 6-нд Буффало хотноо нэгэн үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаанд оролцож явахдаа Мак Кинли энгэрийнхээ улаан цэцгийг нэгэн залуухан эмэгтэйд аваад өгчээ. Гэтэл эмэгтэйн сүйт залуу болох, Леон Франк Чолгош, /Leon Franc Czolgosz/ гэгч польш гаралтай цагаач түүнийг хоёр удаа буудаж шархдуулжээ. Ерөнхийлөгчөө таниагүй хартай тэр залуу цагдаа нарт баригдаад зодуулж байхыг нь харсан шархтай Ерөнхийлөгч: "Залуучууд аа! Түүнтэй зөөлөн харьцаач" гэж гуйж байжээ. Мак Кинли буудуулснаасаа хойш зургаан хоногийн дараа нас баржээ. Леон шүүх хурлын байцаалтанд "Би үүргээ гүйцэтгэсэн" гэж хариулж байжээ. Түүнийг сандал дээр суулгаж цахилгаанаар цохиулж алах шийдвэр гаргажээ. "Намайг өршөөгөөрэй, би Ерөнхийлөгчөө алжээ. Энэ бол миний алдаа байсан. Гэвч одоо үүний тухай ярих нь нэгэнт оройтсон" гэж алуулахаасаа өмнө Леон харамслаа илэрхийлжээ.
26 дахь Ерөнхийлөгч Теодор Рузвэлтыг /Theodore Roosevelt/ сонгуулийн өмнөх цуглаан дээр үг хэлж байхад нь Жон Шрэнк /John Schrank/ гэгч цээж рүү нь бууджээ. Хэдийгээр буудуулж шархадсан ч Теодор Рузвэлт 50 хуудастай хэлэх үгээ хэлж дуусгаад эмчийн тусламж авч байжээ. Энэ үйл явдал Висконсин мужийн Милваки хотод 1912 оны 10 сарын 14нд болжээ. Рузвэлт руу буудсан Жон Шрэнк нь баривчлагдсныхаа дараа: "Гуравдахь удаагаа Ерөнхийлөгчөөр сонгогдохоор оролдвол үхэх тавилантай" гэжээ. Жон Шрэнкийг цахилгаан сандал дээр суулгаж хороожээ.
1933 оны 2 сарын 15нд Флорида мужийн Майами хотноо Жузэппэ Зангара /Giuseppe Zangara/ гэгч 32 дахь Ерөнхийлөгч Франклин Дэлано Рузвэлт /Franklin D. Roosevelt/ руу таван удаа бууджээ. Жузэппэгийн ойролцоо явж байсан нэгэн эмэгтэй түүний гарыг цохиж амжсанаар Ф.Рузвэлт азаар амьд үлдсэн боловч Ерөнхийлөгчийг дагалдаж явсан Чикаго хотын дарга Антон Сэрмак суманд нь оногдож үхлийн шарх авчээ. Алуурчин Жузэппэг цаазлан хороосон байна.
1950 оны 10 сарын 1нд Пуэрто Рикагийн хоёр этгээд 33дахь Ерөнхийлөгч Гарри Трумэны /Harry Truman/ амь насанд халджээ. Гурван минут үргэлжилсэн буудалцааны үеэр Ерөнхийлөгчийн бие хамгаалагч амь насаа алдаж, гэмт этгээдийн нэг нь буудуулж үхжээ.

1963 оны 11 сарын 22нд 35 дахь Ерөнхийлөгч Жон Кеннеди /John F. Kennedy/ Техас мужийн Даллас хотноо Ли Освалдад /Lee Harvey Oswald/ буудуулж нас барсан билээ. Алуурчин Ли Освалд нь шүүх хурлаар орж амжилгүй шоронд байхдаа амь насаа алджээ. Жон Кеннедигийн амь насанд халдах анхны оролдлого 1960 онд Флорида мужид болжээ. Ерөнхийлөгч тэнд гэр бүлийнхэнтэйгээ хамт амарч явахад нь 73 настай Ричард Пол Павлик /Richard Paul Pavlick/ гэгч Кеннедигийн машиныг дайрах гэж оролджээ. Ерөнхийлөгчийн хамгаалалтын албаныхан Ричардын машинаас тэсрэх бодис олжээ. Ричард Павлик нь Ерөнхийлөгчийн амь насанд халдаснаар 6 жилийн ял эдлээд 1966 онд шоронгоос гарчээ.
1974 оны 2 сарын 22нд 37 дахь Ерөнхийлөгч Ричард Никсоны /Richard Nixon/ амь насанд халдах оролдлого гарчээ. Самуэл Бик /Samuel Byck/ гэгч этгээд Балтимор хотоос нисэх гэж байсан онгоцонд орж Цагаан Ордон руу нисэхийг шаарджээ. Тэрбээр тус онгоцыг Цагаан Ордон дээр сүйрүүлж Никсоныг алах төлөвлөгөөтэй байжээ. Гэвч тэр онгоц газраас хөөрөөгүй учир нисэгчийг буудаж алаад дараа нь өөрийнхөө амийг хөнөөсөн байна.
1975 оны 9 сард 38 дахь Ерөнхийлөгч Жэралд Фордын /Gerald Ford/ амь насанд 2 удаа халджээ. 9 сарын 5нд Калифорни мужийн Сакраменто хотын иргэдтэй уулзалт хийж байх үеэр Линэт Фромм /Lynette Fromme/ гэгч эмэгтэй Ерөнхийлөгч рүү халджээ. Форд түүнтэй гар барих гэтэл Линэт урдаас нь буу тулгажээ. Гэвч гэмт этгээд эмэгтэйн буу азаар гацаж тэр дороо баригджээ. Линэт Фроммыг насаар нь хорих ялаар шийтгэсэн байна.
Энэ явдлаас хойш ердөө хоёрхон долоо хоногийн дараа, тухайлбал 9 сарын 21нд тус мужийн Лос Анжелос хотноо Сара Жэйн Мур /Sara Jane Moore/ гэгч өөр нэгэн эмэгтэй Фордыг 12 метрийн зайнаас буудсан боловч азаар оноогүй ажээ. Түүнийг мөн насаар нь хорин ялаар шийтгэжээ. Гэвч 32 жилийн дараа 2007 оны 12 сарын 31нд 43 дахь Ерөнхийлөгч Ж.Буш түүнд өршөөл үзүүлжээ. Сара Мур 77 насандаа шоронгоос гарахдаа: "Би Ерөнхийлөгчийг буудаж алаагүйдээ баяртай байна. Би маш буруу юм хийснээ ойлгосон" гэж нүглээ наминчилжээ. Түүнийг шоронгоос гарахад Жэралд Форд мөнх бусыг үзүүлээд нэг жил болж байжээ.
Ерөнхийлөгчөөр сонгогдоод ердөө хоёрхон сар болж байсан 40 дэх Ерөнхийлөгч Роналд Рейганыг Жон Хинкли /John Hinckley, Jr./ гэгч 1981 оны 3 сарын 30нд бууджээ. Түүний сум Рейганы зүрхнээс ердөө нэгхэн сантиметрын зайтай өнгөрч Ерөнхийлөгчийн амь аврагджээ. Гэвч Хинкли нь Рейганы бие хамгаалагчаар ажиллаж байсан Т.Маккартнийг цээж рүү нь, Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллэлийн албаны дарга Жэймс Брэйдигийн толгой руу нь, тэнд байсан цагдаа Томас Долахантийн нуруу руу буудаж шархдуулжээ.Тэр үед 25 настай байсан Хинкли нь "Таксины жолооч" киноны гол баатарт тоглосон Жоди Фостэрт дурласан байжээ. Түүнд хайр дурлалаа илэрхийлэх гэж Жон хэд дахин утсаар ярих гэж оролдсон боловч Жоди түүнтэй ярихыг хүсээгүй ажээ. Түүнд нь гоморхсон Жон Жодид хайрын захиа бичиж явуулаад тэр өдрөө Рейганыг бууджээ. Жон "... энэ захиа чамд очих үед би амьд байхгүй байхаа" гэж захиандаа бичсэн байжээ. Жон Хинкли нь одоо Вашингтон хотын Гэгээн Елизаветийн нэрэмжит сэтгэл мэдрэлийн өвчтөний эмнэлэгт эмч нарын хатуу хяналтын дор байдаг аж.

41 дэх Ерөнхийлөгч /эцэг/ Жорж Буш Кувейт улсын Их сургууль дээр 1993 оны 4 сарын 13нд уулзалт хийж байх үеэр машинд нь тэсрэх бөмбөг тавьсан байсныг тусгай албаныхан цаг тухайд нь илрүүлж чаджээ. Бушийг алах зорилготой бөмбөг тавьсан 16 ирак хүнийг тэр дор нь баривчилжээ.
42 дахь Ерөнхийлөгч Билл Клинтоны амь насанд халдах оролдлого 30 удаа гарсан нь Америкийн Ерөнхийлөгчдийн түүхэнд хамгийн олонд тооцогддог ажээ. Тухайлбал, 1993 оны 9 сарын 12ноос 1994 оны 5 сарын 23 хүртэлх ердөө найман сарын дотор дөрвөн удаа амь насанд нь халдаад авчээ. Франк Евгени Кордэр /Frank Eugene Corder/ гэгч 1994 оны 9 сарын 12нд бага оврын нисэх онгоцоор Цагаан Ордны хашаан дотор бууж Цагаан ордонг мөргөжээ. Энэ үед Ерөнхийлөгч Клинтон гэр бүлийнхээ хамт Цагаан Ордонд байгаагүй харин өөр газар явж байжээ. 1994 оны 10 сарын 29нд Франциско Мартин Дуран /Francisco Martin Duran/ гэгч Цагаан Ордоны хашаан дотор зогсож байсан хүмүүс хүмүүс рүү 29 удаа бууджээ. Гэтэл Билл Клинтон тэдгээр хүмүүсийн дунд биш харин Цагаан Ордон дотор зурагтаар хөл бөмбөг үзээд сууж байжээ. Франциског баривчлаад нэгжхэд түүний хармаанаас Билл Клинтоныг алаад амиа хорлох тухай бичиг гарчээ. Тэрбээр одоо 40 жилийн ял авч шоронд байгаа аж.
Гүрж улсын нийслэл Тбилиси хотын Эрх чөлөөний талбай дээр 2005 оны 5 сарын 10нд 43дахь Ерөнхийлөгч Жорж Бушийг үг хэлж байхад түүний зүг рүү Владимир Арутюнян гэгч гар бөмбөг шидсэн боловч тэр нь золоор тэсрээгүй ажээ. Аратюняныг насаар нь хорих ялаар шийтгэжээ.
АНУ-ын нэг Ерөнхийлөгчиийн амь насанд халдаж, гурван Ерөнхийлөгчийн амь насыг хөнөөснөөс хойш /А.Линкольн, Ж.Гарфилд, Мак Кинли/ Конгресс анх удаа Ерөнхийлөгчийн аюулгүй байдлыг хамгаалах талаар хууль гаргаж Ерөнхийлөгчийг хамгаалах тусгай алба үүссэн түүхтэй юм байна.
1977 оноос Ерөнхийлөгчийн хамгаалалтын алба Secret Service Uniformed Division АНУ-ын Ерөнхийлөгч, түүний гэр бүл болон асан Ерөнхийлөгчид ба тэдний гэр бүлийг насан туршид нь хамгаалах үүрэгтэй байсныг 1996 онд өөрчилж 10 жилээр тогтоожээ. Насан туршдаа хамгаалуулах сүүлийн Ерөнхийлөгч бол Билл Клинтон юм.
Ричард Никсон 1985 онд хамгаалалтын албанаас сайн дураараа татгалзсан цорын ганц Ерөнхийлөгч болно.
Ерөнхийлөгчийн хамгаалалтын алба зарим тохиолдолд хүч мөхөсдөж, тухайлбал Жон Кеннедигийн амь насыг аварч чадаагүйгээс үзэхэд ямар ч удирдагчийн амь нас баталгаагүй байдаг ажээ.

No comments:
Post a Comment
Сэтгэгдэл