Нэр алдартай бөгөөд амжилттай улс төрчдийн эрх мэдэлтэй болох хүсэл, хэрэгцээ шаардлага нь тэднийг үр хүүхэд байх үед бүрддэг. Элсний талбайд эсвэл гулгуурын дэргэд, хаа нэгтээ бусдад дээрэлхүүлж, гомдох үед түүнд өөрийгөө сул дорой гэсэн мэдрэмж төрөх бөгөөд "Гүйцээ, би үүнээс хойш хэнд ч дээрэлхүүлэхгүй болох ёстой. Хэн ч намайг дахин шоглох ёсгүй" гэж дотроо бодно. Мөн хүүхдийг ээж аав нь аргадаж, ах эгч нар нь түүний өмнөөс загнуулж, нэг ёсондоо бөхөлзөж тонголзож сургачихдаг учир үргэлж тийм байх ёстой юм шигл санадаг. Энэ бүгд нийлсээр хүүхдийг эрх мэдэлтэй байх сайхан гэдэг ойлголтод сургадаг байна.
Гэтэл багадаа анхаарал халамж амсаагүй, магтуулалгүй өссөн ямар ч хүүхэд эрх мэдэлд хүрэх ёстой гэсэн хатуу зорилго өмнөө тавьж, түүн рүү тэмүүлдэг онцлогтой аж. Тэд хүүхэд байхдаа хүртэж чадаагүй тэр бүх таашаал, сэтгэл ханамжийг маш их эрх мэдлийн тусламжтайгаар авч чадна гэсэн үзэлтэй өсч хүмүүждэг гэнэ. Үүнийг Америкийн хамгийн хүчирхэг, шилдэг гэсэн Ерөнхийлөгчдийн амьдрал, гэр бүлийн харилцаа, хүмүүжил зэрэгт хийсэн судалгааны жишээгээр баталжээ.
Архичин аавтай ерөнхийлөгчид
Кеннедигээс хойшхи АНУ-ын Ерөнхийлөгчдийн гэр бүл, хүүхэд нас нь дандаа асуудал, бэрхшээлтэй байж. Зарим нь хөрөнгөтэй гэр бүлээс гаралтай ч тэрхүү элбэг амьдрал нь ирээдүйн Ерөнхийлөгчдөд зовлон дагуулдаг байв. Хүүхэд байхаас л маш завгүй, өндөр шаардлага, хариуцлага, харьцуулалтын дунд өсдөг. Хамгийн тод жишээ нь Жон Кеннеди. Хэдий амьдрал хангалуун ч тэрээр эцэг эхтэйгээ ойлголцож чаддаггүй байв. Гэр бүлд нь эрх мэдэл, нөлөө бүхий эцэг, мөн олны танил бөгөөд ямагт бүхний тэргүүлэгч ах нь байдаг. Харин Ж.Кеннеди бие сул, байнга өвддөг, өөрөөрөө бахархах юу ч байхгүй байлаа.

Линдон Жонсон. Багагүй боловсрол мэдлэгтэй ээжийнх нь шинэ нөхөр харгис, тамлагч нэгэн. Жонсоныг үргэлж шоглож, охин хүүхэд шиг гэж дарамтлахдаа байнга үсийг нь хусчихна. Түүнийг дөрвон настай байхад туулайн бүжин буудахыг шаардаж байж. Харин ээж нь “Чи бусдаас хамгийн илүү байх ёстой” гэж шаардаж, хийж чадахааргүй хүнд даалгавруудыг биелүүлэхийг хүснэ. Сүүлдээ ээжийнх нь тэр шаарддаг мэдлэг, оюун нь түүнд ямар ч утгагүй зүйл шиг санагдаж эцэст нь тэрээр мэдлэгтэй хүмүүсийг юман чинээ тоохгүй, хүндэлдэггүй хүн болсон гэдэг. Ямар сайндаа л "Цагаан ордонд хоёр л биологийн биет бий. Заан болон бичээч нар. Тэр заан нь ганц би" гэж хэлж байх вэ дээ.
Никсоны хоёр ах нь уушгины хатгаагаар нас барж, ээж нь байнга л тэр хоёрыг асрамжилж байв. Харин архичин аав нь тэднийг гай болдог, хэрэггүй амьтад гэж дарамтлана.
Рейган багадаа ядуу амьдарч, гудамжны шаварт хэвтэх согтуу эцэгээ мөрөн дээрээ үүрээд гэртээ хүргэдэг байлаа. 15 настайдаа тэрээр шүд зуун байж "Би ахиад хэзээ ч ийм ядуу амьдрахааргүй өндөрлөгт хүрэх ёстой"гэж өөрөө өөртөө ам өгч байж.
Клинтоныг Моникатай орооцолдсон гэж сонссон хүмүүс яаж ингэж чадав аа гэж гайхдаг байв. Түүний эх нь аавтай нь суухаасаа өмнө дөрвөн удаа гэрлэсэн бөгөөд эцэг нь Клинтоныг төрөхөөс гурван сарын өмнө нас баржээ. Тэр "Бьюик" машинтай явж байгаад осолдож. Гэхдээ тэрээр онхолдсон машинаас амьд гарсан боловч зэргэлдээх цөөрөмд живж үхчээ.
Ээж нь дахин нөхөрт гарсан бөгөөд Клинтоны шинэ эцэг Роджер Клинтон нь Бьюик машин худалддаг хүн байсан нь сонирхолтой тохиол байв. Архаг архичин эцэг нь байнга хүүг зодож, согтуудаа бай буудаж наргидаг байв. Удалгүй ээж нь дөнгөж төрсөн дүүг нь эх дээрээ орхиод Луизана руу сурахаар оджээ.
Хөвгүүн тарган, царай муутай байсан учир хүн бүр түүнийг шоолно. Энэ байдлаасаа гарахын тулд Билл спортоор хичээллэж, дуу хөгжим сонирхдог болсоныхоо ачаар бусдын анхааралд өртөж эхэлжээ. Тэгэхэд л Билл эмэгтэйчүүдээр хүрээлүүлж чадвал эрчүүд ч гэсэн түүнийг анхаарна гэдгийг ойлгосон гэдэг.
Буш юугаар дутсан гэж...
Бага Буш маш сайхан гэр бүл, таатай, дулаахан уур амьсгалд өсчээ. Гэвч түүнийг яг л аав шиг нь байхыг шаардаж, заавал аавынх нь төгссөн сургуульд сурах ёстой гэх мэтээр тулгадаг байв. Хүн бүр л "Чи ааваасаа ямагт дутуу байна. Чиний насан дээр аав чинь..." гээд л харьцуулж лекц уншина. Тэр дандаа л хоёрдугаарт, харин аав нь шилдэг хүн. Хамгийн өндөр шалгуураар түүнийг харьцуулна, харин Буш тэр бүгдийг нь чадахгүй. Энэ бүгдээс залхсан Буш архи ууж, цагдаагийн хэлтэст ч дуудагдаж байв. Харин ерөнхийлөгч болмогц тэрээр ааваасаа илүү гэдгээ харуулах сайхан боломж гарсан. Тиймдээ ч түүний Иракт хийсэн дайн нь хэд хэдэн бэлэг тэмдгийн чанартай гэж намтар судлаачид үздэг.

1903 онд Хусейн том Бушийг Саудын Арабт айлчлал хийх гэж байхад нь алах гэж оролдож байсан юм. Энэ мэтчилэн америкийн улс төрчид янз бүрийн гэр бүлээс гаралтай байсан ч ямар нэгэн зүйлээр дандаа дутагдаж байжээ.
Зохиогчоос "Хангалуун гэр бүлд өссөн, сэтгэл зүйн хувьд өөртөө хангалуун хүн улс төрд ордоггүй гэсэн үг үү?" гэж асуухад "Барагтай бол үгүй. Хэрэв орсон бол үнэхээр сайн сайхан юм хийх гэсэн гайхамшигтай санаа агуулсан хүн л орж болох юм. Гэвч тийм хүмүүс нь улс төр гэх тэр хачин тоглоомд биш, харин өөр салбарт өөрийгөө сорихыг хүсдэг" гэж хариулжээ.
Зохиогчийн онцолсноор сайн улс төрч гэдэг бол ямагт өөрийгөө голж, улам урагш тэмүүлж, өндөр зорилго, үүрэг хариуцлагыг өөртөө хүлээн, шийдсэн асуудлууддаа сэтгэл нь ханадаггүй хүнийг хэлнэ. Харин ийм байж чаддаггүй улс төрч хүн мэдлэг боловсрол, алсыг харах, өргөн хүрээтэй сэтгэх тал дээрээ хөгжихгүй гэж хариулжээ.
Харин эмэгтэй улс төрчидийн хувьд
Ямар азаар эмэгтэйчүүд улс төрд цөөхөн байдаг юм бэ гэж "Байлдаж тоглох нь" номын зохиогч хэвлэлд ярилцлага өгчээ.
Ямар азаар эмэгтэйчүүд улс төрд цөөхөн байдаг юм бэ гэж "Байлдаж тоглох нь" номын зохиогч хэвлэлд ярилцлага өгчээ.
Эмэгтэй улс төрчдийн талаар нэгэн сэтгэл зүйн судалгаа хийж гэнэ. Дайны эгзэгтэй мөчид гурван бүлэг хүмүүсээс тодорхой шийдвэр гаргах судалгаа хийсэн байна. Эхний бүлэг нь дан эмэгтэйчүүдээс, дараагийнх нь эрчүүдээс, гурав дахь нь холимог бүлэг байв. Хэн нь хамгийн харгис шийдвэр гаргасан гэж санана. Дан эмэгтэйчүүдээс бүрдсэн тэр бүлэг хамгийн хурц, эрс шийдэмгий эрсдэлтэй, харгис гэмээр шийдвэр гаргаж байж. Дараа нь эрчүүдийн бүлэг. Харин холимог бүлэг боломжийн, уян хатан шийдвэр гаргаж байжээ. Эмэгтэйчүүд улс төрд орохоороо эрчүүдээс илүү чанга хатуу байдаг учир нь тэдний аливаа хүнд нөхцлийг даагаад гарч чаддаг тэр чадвартай нь холбоотой гэж эрдэмтэд тайлбарлажээ. Мөн тэд нэг асуудалд шийдсэн л бол шулуудаж зүтгэдэг. Энэ нь нэг хүүхэд төрүүлсэн бол хоёр дахийг нь төрүүлэхэд ялгаа байхгүй гэж ханддагтай нь адил гэнэ. Мөн түүгээр зогсохгүй зарим эмэгтэй улс төрчид уйлж, уурлаж, эмэгтэй гэдгээрээ түрий барих гэдэг эсвэл өөрийнхөөрөө зүтгэж үзэл бодлоо хамгаалахдаа эрэгтэйчүүдийг давж гарах гээд хэт улайрчихдаг гэнэ. Гэтэл энгийн сонгогчдод өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалуулах гэж парламентад сонгодог болохоос эрчүүдтэй өрсөлдүүлэх гэж улс төрд оруулдаггүй гэдгийг мартаж болохгүй гэжээ. Сэтгүүлчид түүнээс “эрчүүд сонгогчдын эрх ашгийг төлөөлөх гэж улс төрд ордог гэж үү" гэхэд "Тэд хувь хүнийхээ хэрэгцээ, хүсэл, зорилгын дагуу улс төрд ордог. Ямар ч л байсан хүйсээр өрсөлдөх гэж ордоггүй" хэмээн хариулжээ.
Н.Соёлмаа
Avsan jishee hiisen dugneltiin huvid bol baij boloh ch,yag amidral deer Aav, Eej ta 2 yamar bna huuhed yag l tiim boldog neg ih gaihah hereggui,udamshliin asuudal end hundugduhgui shuu.Tsetsegiig bid uslaj tordon hezee delbeelehiig ni setgel dogdlon huleedegtei adil huuhdiig yag l tuun shigee archlah,halamjlah,hairlah heregtei...Udurt yadaj l chin setgeleesee huuhedteigee 1 tsag baichih...tegvel tanii huseed bgaa ur dun garch magadgui tegehgui bol ch...
ReplyDelete