2010/10/09

НАНО МАШИНУУДЫН ДАЙН АЙСУЙ

Тодорхой шалтгаанаар нэрээ нууцлахыг хvссэн генералтай “КП” сонины сурвалжлагч

ярилцжээ. Тэрбээр ОХУ-ын Батлан хамгаалах яамны дэргэдэх Шинжлэх ухаан судлалын хvрээлэнгийн захирал байж. Тvvний ярьсан аймшигт тvvх, баримтат дvр зургийг сэтгvvлч сийрvvлжээ. “Аль орны ч юм Ерєнхийлєгч амсхийнгээ гадаа сууж байлаа гэж тєсєєлье. Гэтэл тvvнийг шумуул амраадаггvй. Чийртэйгээр шунгинаж байснаа биед нь хошуугаа шигтгэхэд Ерєнхийлєгч шумуулыг алгадчихна. Шумуул vхсэн мэт чимээгvй болох ч vнэндээ тийм биш. Харин ч бие рvv нь нэвтрэн орж, тушаал хvлээн чимээгvй отно”. Ийм зvйрлэлээр генерал єнєєгийн нано роботын алуурчин авирыг тайлбарлажээ. Нано робот хvний нvдэнд vзэгдэхгvй шахам. Тэгсэн атлаа яг л шумуул шиг дуугарч, нисдэг. Гэхдээ хороор цэнэглэсэн бяцхан тєхєєрємжvvдийг єєртєє агуулсан. Нано шумуул арьсны гvнд шигдмэгцээ радиогоор юм уу хиймэл дагуулаас єгєх дохиог хvлээнэ. Дохио хvлээн авмагцаа “сав”-аа уудлан хороо тараах чадвартай. 


Генералын тооцоогоор дэлхийн бvх хvнийг устгахад 50 тэрбум ийм шумуул хангалттай. Ийм тооны шумуул ердєє нэг чингэлэгт багтана. Генералын єгvvлснээр цусгvй ийм шимэгчийн армийг Пентоган бvрдvvлж байгаа гэнэ. АНУ-ын араас Хятад, Израиль, Ємнєд Солонгос, Австрали эл ажиллагаанд нэгдсэн бєгєєд Орос ч дутахгvйгээ харуулжээ. Нанотехнологийг тvрvvлж бvрэн эзэмшсэн улс ирэх зуунд тэргvvлэгч болно. Энэ тухай бvр XX зууны дунд vед устєрєгчийн бємбєгийг санаачлагч Эдвард Теллер ярьж байжээ. Нанотехнологийн сvйтгэгч хvчин чадал цємийн зэвсгийг ч дагуулахааргvй хэд дахин хvчтэй болохыг єдгєє бvх мэргэжилтэн хvлээн зєвшєєрсєн. Дэлхийн био мандлыг ч нян, вирустэй нь бvрэн vгvй хийж чадах нь тогтоогдсон. Цэргийн мэргэжилтнvvдийн дvгнэж буйгаар нано дайны аюул 15 жилийн дараа ч нvvрлэж болзошгvй гэнэ. 2025-2030 онд нано роботын vvслээс болж дэлхийн цэрэг-улстєрийн нєхцєл байдал єєрчлєгдєж эхэлнэ гэдгийг ч тэрбээр онцолсон байна. Генералын эл сэтгэл тvгшээм, аймшигт мэдээлэл оргvй зvйл биш гэдгийг баталсан єгvvллэг саяхан “Wired” сэтгvvлд нийтлэгдсэн байна.

Массачусетийн технологийн хvрээлэнгийн инженер, проессор Томаса Маккартигийн бичсэн уг єгvvллэг “Vл vзэгдэгч машины эрин дэх дайн” гарчигтай. Єнєє vед дайснаа ялахын тулд агаарын хєлєг, танкуудыг устгаж, vйлдвэрийг бємбєгдєхєд хангалттай. Тэгвэл зэвсэглэл нь молекулаас бvтсэн том vйлдвэрvvдийг газрын хєрснєєс яаж арчих вэ. Мєн шинэ зэвсэг єєрийгєє дахин сэргээн шинэчлэх, нєхєх чадвартай зэргийг эрдэмтэн єгvvлэлдээ дурдсан байна.

АНУ-ын Массачусетийн технологийн хvрээлэнгийн дэргэдэх дайчдад зориулсан нанотехнологийн хvрээлэн нь дэлхийд ганц. Энд Америкийн бvх л нано элитvvд ажилладаг. Сvvлийн vед хvрээлэнгийнхэн нано роботон алуурчны бvтэц, тєхєєрємжийг тєгс болгохоор ажиллаж буй гэнэ. Роботон алуурчны шинэ механизмууд хvний биеийн чухал эрхтэний тусгай эсийг механикаар устган ердийн багтраа юм уу зvрхний шигдээсийг vхлийн шалтгаан болгон vйлдлээрээ далдлах маягаар ажиллах чадвартай аж. Ийм зарчмаар зєвхєн хvний биеийг бус бvтэн арми, хот, vйлдвэрийг ч vгvй хийх чадалтай. Агаарт хєєргєсєн мянга мянган нано ялаа хvний нvд, нvvрэнд агшин зуурт наалдаж, гар хєлийг нь хvлэн, хєдєлгєєнгvй болгох гэнэ. Мєн нано цэргийн загварыг бvтээхэд ч эрдэмтэд хичээнгvйлэн зvтгэж буй аж. Нано цэрэг галт зэвсгийн тэсрэлт, дэлбэрэлтэд тэсвэртэйгээс гадна цохилт, сумнаас зайлах чадвартай байх ёстой. Мєн мэдрэгч туяагаар илрэхээргvй хамгаалагдсан vл vзэгдэгч тєрхтэй. Тэр ч атугай єєрийгєє цэнэглэх цахилгаан vvсгvvр бvхий тэжээлтэй. Тэд яг л комьютерийн тоглоомд байдаг шиг єндєр, хол vсэрч чадахаас гадна жирийн хvн шиг алхаж ч чадна. Пентоганд бас тусгай цахилгаан механик будгийг бvтээж байгаа гэнэ.

Хамелеон мэт єнгє хувиргагч будаг нь машины гадна тал сэвтсэн тохиолдолд засвар хийн єнгєє солих чадвартай. Цэргийн DARPA агентлагийн эрдэмтэд “ухаалаг хєєс”-ийг тєгс болгохын тєлєє ажиллаж байгаа аж. Ийм хєєсийг тулааны талбарт онгоцноос хэдэн мянгаар нь хаях бєгєєд энэ нь бяцхан мэдрэгч тєхєєрємж бvхий радио дамжуулагч аж. Эдгээр нь эсрэг талынханд vл vзэгдэх бєгєєд хєдєлгєєн, байршил бvрийг нь мєрдєн “єєрийн” талынхандаа мэдээлэл дамжуулах гэнэ.

Ц.Мєнхжаргал

No comments:

Post a Comment

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)