1368 онд Монголын их Юан улс мөхсөнөөс хойш нүүдэлчин улс аймгуудын цэргийн зэр зэвсгийн хөгжил зогсонги болсон билээ.
Нөгөө талаар Европод, Хятад маягийн хэмжээсээр харвал, нэгэн мужийн дайтай багахан улсууд өөр хоорондоо байнга шахуу дайтаж байсан ба, бусдыг элдэн хөөх зэр зэвсэг л байх ахул тэр дороо хэрэглэн, бие биенээ дуурайж,тэр нь яах ийхийн зуургүй тархаж байв.
Удалгүй 15 - р зуун болоход Европод цахиур бууг нээж, мөн л яах ийхийн зуур дэлгэрчээ.
Ийнхүү өөр бусад газар оронд буй болсон том, жижиг бууны үүсэл хөгжилт л нүүдэлчин улсыг сөнөөж мөхөөхийн үндэс болсон билээ.
Тэдний цэргийн хүчний онцлог болж байсан нум сум галт зэвсгийн дэргэд үнэхээрийн жижгэрсэн зүйл болов.
Морины давхиут дунд атаатан дайснаа сум тоолж унагаадаг тэдний амьдралын үндэс дээр үндэслэсэн нум саадаг гэгч хэрэгсэл нь хэрэгсэл хэрэгслээс илүү зохицсон эд байсан тул Сибирийн хант улсын хүмүүс түүнийгээ хаяж, буугаар сольж чадахгүй байсан бизээ.
Гэтэл нөгөө талаар Догшин Иваны цэргийн хүчний гол цөм нь яах аргагүй буу байлаа. Баруун Европт ч 15 - р зууны үеэс морин цэргүүд жижиг оврын бууг хэрэглэж байв.
Догшин Иваны армийн хүчирхэг байдал ч баруунаас оруулж ирсэн буунд байсан агаад цаашлаад хэлбэл мөнөөхөн бууны зардлыг хар булга худалдаж байж олсон мөнгөө эргэлдүүлж олж байсан гэхэд хилсдэхгүй.
Нөгөө талаар Сибирийн хант улс, бүр үүнээс өмнөх нүүдэлчин улс ч тийм байсан шиг ойн иргэдийг хүчээр далайлган эрхшээлдээ оруулж яаск (засаг) хэмээх зүйлийг авч байв.
Арьс үс нь голдуу л хар булганы арьс байсан бололтой агаад Уралаас баруун тийшхи Орос хүмүүсийн хувьд хар булганы арьсанд унаж үхтлээ дурлаж байв.
4 - р Иваны цэргийн хүч, Казань Астраханы хаант улсуудыг мөхөөж, нэгийг нь эрхшээлдээ оруулсны дараа буюу 1555 онд, өдгөө хүртэл Оросуудыг үл тоомсорлож байсан Сибирийн хант улсын байдал төрх гэнэт ялдамсаж эхлэв.
Сибирийн хант улс тэргүүнээ гудайлгаж "яаж ийгээд өөрсдийн газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг баталгаажуулж авмаар байна. Үүний тулд Москвагийн вант улсад өргөл барья, бас амбан сайдаа илгээхийг хүсч байна" гэж гуйжээ.
Москвагийн улсаар аюулгүй байдлаа хамгаалуулж, харьяалалд нь орохыг хүсэх нь Чингис хааны эзэнт улсын өндөрлөгөөс харвал ёстой санаанд багтамгүй хувирал байлаа.
Догшин Иван "За тэгвэл жил бүр бидэнд хар булганы арьс мянган ширхгийг барьж бай. Бас жил бүр илгээх амбан элчинд хэрэмний арьс мянгыг бэлтгэж бай" гэж зарлиг болгожээ.
Тун удалгүй Сибирийн хант улсын дотоодод самуун дэгдэж, Кучём гэгч хан болов.
Мөнөөхөн Кучём Оросын эзэнт улсад (Москвагийн улсад) гэрээгээ биелүүлэлгүй, арьс үсээ авч очоогүйгээр үл барам бүр Оросын газар нутагт халдан орж, ард иргэдээс нь арьс үс татварлан авахаар агсарчээ.
Учир иймийн тул удалгүй Догшин Иван Сибирийн хант улсад довтлохоор шийдэв. Харин тэдний газар нутгийг эзэлье гэхээс илүү тэнд буй ойн иргэдийг захирч, мөнөөхөн арьс үсийг гувчуурдан авч байх явдал л гол зорилго нь байлаа.
Энэ нь Догшин Иван Хивчагийн хант улсаас Сибирийн хант улсыг хүртэлх нүүдэлчин улсуудын дарлал, булаан эзлэх түрэмгийллийн онол, хэлбэр маяг, арга замыг онц сурлагатан сурагчийн оносон хариулт лугаа адил яв цав буулгасан эд байлаа.
Гэвч Сибирийн хант улсын бодит хүч Москвагийнхны хувьд бас л хэтэрхий томоор үнэлэгдэж байсан тул 4 - р Иван өөрийнхөө эрх хүчний ундрага болох барын зулзган корпусыг илгээж, жишээ нь хэдийгээр яллаа ч ашиглаад дундлая гэж цаагуураа цаадуулаасаа болгоомжилж байсан бололтой юм.
Чадвал ашиглаад хаяхад ч болох тийм хүчинд дайлган явуулахыг санаархаж байсан бизээ.
Энд Строгановынхан гэгч юм гарч ирнэ.
Анхлан гарч ирэх бус аль эртнээс энэ хавьд суурьшиж байлаа. Энэхүү Строгановынхон гэгч нь асар том хүч байв.
Голдуу арьс үсээр гадаад худалдаа хийдэг худалдаачин агаад уугуул оршин суугчдаар гүйдэг алмаазыг авлуулж, баруунд гарган худалдаалаад, бөс дурдан сэлтийг авчран түүнийгээ Оросуудад худалддаг ажээ.
Строгановынхны гарал язгуурын тухайд хэд хэдэн тайлбар байх авч, ойлгомжгүй байна.
Юутай ч Григорий Строганов ( ? -1576) тэр үед арьс үсний худалдаачин, эс бөгөөс давс шүлт үйлдвэрлэгч, хайгуулчин гэдгээрээ томоохон байр суурьтай болсон нэгэн байлаа.
Түүний цогцлоосон капитал агуу их агаад тэрхүү үйлдвэрлэлийн бүтэц зохион байгуулалт нь нэгэн гэр бүл хийгээд үйлчлэгч нарынх нь гараар л зохицуулагдаж иржээ.
Үйлдвэрлэлийн агуулгын хувьд голдуу арьс үс гэхээс гадна загас агнуур ч хийдэг, тариачид явуулж тариалангийн газар шинээр буй болгож, газар тариалан эрхлэн, мөн төмөр боловсруулах, давс шүлт үйлдвэрлэх гэх мэт тэр хавийн амьдралд нэн хэрэгцээт суурь бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааг атгаж байв.
Түүнээс гадна арьс үс цуглуулах хэрэгцээнээс гадна Уралын баруун суга хүртэл уудам их газартай агаад Оросын бусад язгууртнууд газар нутаг дээрээ шүүх цаазны эрхтэй байдаг лугаа адил 4 - р Иван энэхүү том наймаачинд мөн эрхийг олгосон тул энэ хязгаарт үйл ажиллагаагаа голчилж байсан их капитал нь төр улстай адилхан мөн чанарыг агуулж байсан гэхэд хилсдэхгүй.
Энэ их капитал "бид өөрсдийнхөө гараар Сибирийн хант улсыг унагаая"хэмээн Догшин Иванаас зөвшөөрөл хүсч ирсэн ажээ.
Строгановынхан хөлөөрөө туучих адил Сибирь лүү довтолгон урагшлав. Тэндхийн тайгад хар булга элбэг байдгийг мэддэг, бас цаашлаад алс Сибирийн аль нэгтээгээс Хятад руу гарах гарц байх ёстой гэж үзэн Голландын экспедицийг хөлсөлж шинжилгээ хийлгэж байлаа.
Сибирийн хант улсыг унагаагаад Хятад руу гарах гарцыг нээж чадах аваас Хятадын зах зээлээс олох ихээхэн ашиг нүдэнд нь харагдаад ирдэг ажээ.
Юутай ч энэхүү хэнээрхэлд хөтлөгдвөл Уралын зүүн зүг рүү гэтлэх хэрэгтэй болно. Иймээс Орос Сибирь хоёрын дунд хана хэрэм болоод байгаа мөнөөхөн Сибирийн хант улсыг унагаахгүй бол болохгүй ажээ.
"Үзээд алд" гэж Догшин Иван зөвшөөрч асар том тусгай эрхийг Строгановынханд олгож орхижээ.
Тусгай эрх гээч нь цэрэг армитай байх эрх хийгээд Сибирийн хант улсын довтолгооноос хамгаалах кремль (зохиогч хэрэм хана гэсэн утгаар онцлон хэлжээ, орч) барих эрх багтана.
Тэр тухай зарлиг бичгийг 1574 оны 5 - р сард Строгановынханд гардуулжээ. Үүнийг Сибирийг эзэлж авахын буудлага дохио гэж хэлэхэд болно.
Цаашлаад сонгодог морьт цэрэгтэй буугаар байлдана гэдэг нь дор өгүүлэхчилэн санамсаргүй гэж хэлэмгүй шахуу цаг хугацааны давхцал байх юм.
"Кремль" гэгч нь ухсан нүх шивээлж хаалт босгон тэр дотор командлагч, цэргүүд, худалдаачид, тариачид, гар урчууд сууж агуулах сав, нуувч сэлтийг барих маягийн эд агаад 12 - р зууны үеийн Москва хэмээх кремль ч мөн адилхан ажээ.
Бүх бүрэлдэхүүн нь морьт цэрэг болох Сибирийн хант улстай шөргөөцөлдөнө гэдэг шууд л талд байлдахаас илүү юуны урьд кремль барьж авах нь ашигтай байв.
Оросууд дайран ирэх морьт цэргүүдийн өмнөөс галт зэвсэг барьж шахаа хийн, заримдаа нуугдан отож, дайсан сул байвал урагшлан шивээ хэрмээ босгож газар нутгаа тэлж байлаа.
Дээр үеэс, үе үеийн Монголын эзэнт гүрний үед өрнө зүгийнхний хотууд хичнээн хэрэм цайз босгон бүглээ ч нум сум болон сэлмэнд шивээ хаалт ер нэмэргүй байсан билээ.
Галт зэвсэг дэлгэрснээр морьт цэргийн давуу цаг өнгөрч түүнд түшсэн нүүдэлчин улс тариалангийн газар нутгийг байлдан дагуулах гэдэг амттай зүйлээ алдах болжээ. Тэр цагаас дэлхийн түүхэнд нүүдэлчин улсын үе улирч, тариачин улс үндсэндээ хүч түрэх болов.
Оросуудын сэргэн мандал хийгээд түүний өсөлт хөгжилт яах аргагүй гэж хэлж болохоор галт зэвсгийн хүчээр бий болсон зүйл билээ.
Түүний анхны шийдвэрлэх дадлага нь Сибирийн хант улс руу довтолсон довтолгоо юм гэж хэлж болно.

No comments:
Post a Comment
Сэтгэгдэл