2010/10/09

ЛАТИН АМЕРИК ДАХЬ ЦЭРГИЙН ЭРГЭЛТVVДИЙН АРД ХЭН БАЙДАГ ВЭ?

Сальвадорын католик шашны тэргvvн А.Ромерог хєнєєсний 30 жилийн ой єнгєрсєн гуравдугаар сарын 24-ний єдєр тохиосон юм. Тvvний аллага тухайн vед олныг цочроож, vхэл таригч нууц батальонууд Сальвадор, Гватемал, Никарагуа, Гондураст 1980-аад он, тvvнээс ємнє хэчнээн олон зуун мянган энгийн иргэнийг хєнєєсєн хэргийг сануулсан байна. Тэдгээр цэргийн бvлэглэлийн удирдагчид АНУ дахь Америкийн их сургуулийг (School of Americas) дvvргэж, ТТГ-ын нууц санхvvжилттэйгээр vйл ажиллагаа явуулдаг байжээ.


Єдгєє "Баруун бємбєрцєг дэх Аюулгvйн хамтын ажиллагааны хvрээлэн" нэртэй болж, Жоржия мужийн Форт Беннингт орших Америкийн их сургууль нь Пентагоны мэдэлд vйл ажиллагаа явуулдаг. Энэ сургуулийг тєгсєгчид дотор Сальвадорын хамба А.Ромерог алах тушаал єгсєн цэргийн удирдагч асан Д.Аубуссион, Гватемалд 1982-1983 онд хамгийн их харгислал vйлдсэн Э.Р.Монтт нар байв. Мєн Гондураст єнгєрсєн оны зургадугаар сарын 25-ны єдєр эрх мэдлээсээ зайлуулагдсан боловч гурав хоногийн дараа хууль ёсны Ерєнхийлєгч М.Селайягийн эсрэг цэргийн эргэлт зохион байгуулсан Р.В.Веласкуэз ч тус сургуулийн тєгсєгч билээ.
Сальвадорын хамба А.Ромеро алуулахаасаа хоёр сарын ємнє АНУ-ын Ерєнхийлєгч Жимми Картерт захидал бичиж байж. Тvvндээ хамба лам Сальвадорын армийг зэвсэглэж, сургах нэн ялангуяа тусгай ажиллагаа явуулах, жагсагчидтай тэмцэх техник хэрэгслээр хангахаасаа татгалзахыг уриалсан байна. Гэвч тvvний vгийг ойшоож vзээгvй юм. АНУ-ын Ерєнхийлєгчєєр Р.Рейган сонгогдмогцоо Тєрийн нарийн бичгийн даргаар чєлєєнд гарсан армийн генерал А.Хэйгийг томилсон аж. АНУ-ын Гадаад бодлогыг нэг жил хагас гартаа атгахдаа энэ эрхэм Афганистан, Ангол, Камбож, Этиоп, Гренада, Мозамбик, Польш, Суринам зэрэг орны Засгийн газрын эсрэг цэргийн нууц... ажиллагаа болон илт террорист vйлдлvvдийг тун идэвхтэй зохион байгуулж байв. Ингэхдээ Тєв Америкийн орнуудыг онцгой анхаарч эхэлсэн юм. Тvvний хичээл зvтгэлээр 1981-1982 онд Сальвадор, Гватемал, Гондураст vхэл таригч цэргийнхний нууц бvлэглэлvvд гаарч, Никарагуад Засгийн газрын эсрэг контрас гэж бvлэглэлийнхний єдєєсєн дайн хvчээ авсан юм.
Р.Рейган засгийн эрхийг аваад удаагvй байхдаа Сальвадорт vзvvлэх цэргийн тусламжаа хоёр жилийн дотор 14 дахин нэмэгдvvлсэн байна. Тухайлбал, АНУ 1980 онд Сальвадорт 5.9 сая ам.долларын тусламж олгосон бол 1981 онд 35.5 сая, 1982 онд 82 сая болгон єсгєж байв. Сальвадорын Засгийн газар гуравдугаар сарын 24-ний єдєр тєрийн нэрийн ємнєєс хамба А.Ромерог хєнєєсєн бурууг албан ёсоор хvлээж, уучлалт хvсчээ. Ерєнхийлєгч М.Фюнс аллага болсон єдєр "Бид vvнийг аль эрт хийх ёстой байсан" хэмээн мэдэгджээ. Тэрбээр Фарабундо Мартийн нэрэмжит Чєлєєлєх фронтыг тєлєєлєн єнгєрсєн оны зургадугаар сарын 24-ний сонгуульд ялалт байгуулсан. Гучин жилийн ємнє Вашингтоны эрх баригчид Сальвадорын армийг зэвсэглэж байхдаа уг бvлэглэлийг устгаж, гишvvдийг нь хорооход тусалж байв.
Харин дєрвєн єдрийн дараа буюу зургадугаар сарын 28-ны єдєр Америкийн их сургуулийн єєр нэгэн тєгсєгч Гондурасын генерал Р.В.Веласкуэз Ерєнхийлєгч М.Селайягийн эсрэг цэргийн эргэлт зохион байгуулав. Эцэст нь хууль ёсны Ерєнхийлєгчийг Коста-Рикад дvрвэн амьдрахаас єєр аргагvй болгосон юм. Энэ vйл явдлын дараа єдєр нь АНУ-ын Ерєнхийлєгч Б.Обама Колумбийн цэргийн удирдагч А.Урибег хvлээн авч байв. А.Урибе бол Латин Америкийн орнуудаас хамгийн удаан хугацаанд иргэдийг хєнєєж, тэднийг айлган сvрдvvлж ирсэн vхэл таригч батальонуудтай нягт холбоотой нэгэн юм. Тэрбээр Б.Обаматай уулзсаныхаа дараа АНУ-ын цэргийнхэнд нутагтаа цэргийн долоон бааз шинээр баигуулах зєвшєєрєл олгосон нь учиртай. Колумби нь Венесуэл, Эквадорыг нэгтгэсэн Боливарын холбоо буюу ALBA-ийн гишvvн бєгєєд цэргийн эргэлт болохоос ємнє Гондурас тус холбооны гишvvн байв.
Ийнхvv тус тивд хэдэн зуун жил тогтсон АНУ-ын ноёрхлыг сєрєн зогссон орнуудын эсрэг цэргийн эргэлт хэмээх хvйтэн дайны vеийн зэвсгийг дахин ашиглах боллоо. Гондураст цэргийн эргэлтийн дараа эрх барьж байсан Р.Мичелиттигийн Засгийн газар ч єєрсдийг нь ивээлд авсан эрхмvvдийн захиалгаар єнгєрсєн нэгдvгээр сарын 13-ны єдєр Гондурасыг ALBA-ийн бvрэлдэхvvнээс гарсныг зарласан байна.
Єнгєрсєн гуравдугаар сард Риогийн бvлэглэлийнхэн Мехикод хуралдаж, Америкийн нэгэн байгууллага байгуулж АНУ, Канадыг оруулахгvй гэсэн шийдвэр гаргасан байна. Энэ шийдвэр нь Вашингтоны эрх баригчдыг бvр их эгдvvцvvлжээ. Латин Америкийн болон Карибын тэнгисийн бvс нутагт багтах орнууд АНУ ноёрхон єєрийн хvслийг тулгадаг Америкийн орнуудын холбоотой зєрчилдєх нь гарцаагvй хэмээн шинжээчид vзсэн байна.
Єнгєрсєн гуравдугаар сарын эхээр АНУ-ын Тєрийн нарийн бичгийн дарга Х.Клинтон Коста-Рикад айлчилж, єєрийнх нь тоглоомын Засгийн газрыг тэргvvлєэн Гондурасын шинэ Ерєнхийлєгч П.Лобог хvлээн зєвшєєрvvлэхийг оролдсон. Тvvнийг АНУ болон ойрын хэдхэн холбоотон хvлээн зєвшєєрсєн юм. Мән Гондурас нь АНУ, Канадаас гадна Мехикод єнгєрсєн хоёрдугаар сарын 22-23 ны єдєр болсон дээд хэмжээний уулзалтад уригдаагvй тус бvс нутгийн цорын ганц улс байв. АНУ-ын эрх баригчид сvvлийн vед Латин Америкийн орнуудад ОХУ, Иран, Хятадын нєлєє нэмэгдэж буйгаар шалтаглан тухайн орнууд дахь сонгуулийн дvнд нєлєєлєх, ард иргэдийнх нь дунд эрх баригчдын эсрэг vзлийг дэврээх ажлыг хийсээр байгааг тэдгээр орны сэтгvvлчид, улстєрчид байнга тэмдэглэж ирсэн. Хамгийн сvvлчийн томоохон жишээ нь Венесуэлд 2002, Гондураст 2009 онд хийсэн цэргийн эргэлтvvд бєгєєд цаашид ч энэ жагсаалт нэмэгдэх тєлєвтэй байна.

No comments:

Post a Comment

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)