2010/10/09

ПРЕСТРОЙКИСТ: МИХАИЛ СЕРГЕЕВИЧ ГОРБАЧЕВ

Михаил Сергеевич Горбачев 1931 оны гуравдугаар сарын 2-нд Ставрополийн хязгаарын Красногвардейскийн районы Привольное тосгонд тариачны гэрт төржээ.

1955 онд Москвагийн М.В.Ломоносовын нэрэмжит улсын их сургуулийн хуулийн факультет, 1967 онд Ставрополийн хөдөө аж ахуйн дээд сургуулийн эдийн засгийн факультетийг “агрономич - эдийн засагч” мэргэжлээр төгссөн. 


1955 оноос комсомолын ажил хийж, Стааврополь хотын комсомолын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, Ставрополийн хязгаарын комсомолын хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж байв.
1962 оноос намын ажил хийж, 1970-1978 онд Ставрополийн хязгаарын намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллав. 1978 оны 11 дүгээр сараас ЗХУКН-ын Төв Хорооны хөдөө аж ахуй эрхэлсэн нарийн бичгийн даргаар ажиллажээ.

1980 оны аравдугаар сараас 1991 оны наймдугаар сарыг дуустал ЗХУКН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны гишүүн.

1985 оны гуравдугаар сарын 11-нд Төв Хорооны ээлжит бус бүгд хурлаас ЗХУКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдов. 1986 оны гуравдугаар сарын 6-нд Ерөнхий нарийн бичгийн даргаар дахин сонгогджээ.

Горбачев 1985-1988 онд ЗХУ-ын гадаад бодлогыг эрс өөрчлөв. ЗХУКН-ын XXVII их хурлаас /1986 оны хоёр-гуравдугаар сар/ 2000 он гэхэд дэлхийг цөмийн зэвсэггүй болгох зөвлөлтийн хөтөлбөр гаргажээ.

1988 оны аравдугаар сараас 1990 оны гуравдугаар сарыг дуустал ЗСБНХУ-ын Дээд Зөвлөлийн тэргүүлэгчдийн даргаар ажиллав.

1990 оны гуравдугаар сарын 15-нд ЗСБНХУ-ын Ерөнхийлөгч - ЗХУ-ын түүхэнд эхний болон сүүлчийн Ерөнхийлөгчөөр сонгогдов.

М.Горбачев ил тод байх бодлого тунхагласан нь тухайлбал 1990 онд улсын хяналтыг цуцалсан хэвлэлийн хууль батлахад хүргэв Академич Д.А.Сахаровыг улс төрийн шалтгаанаар цөлсөн байсныг. ЗХУ-ын Ерөнхийлөгч буцааж авчрав. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгаж эхлэв.

Горбачев 1991 оны дөрөвдүгээр сард ЗХУ-ыг хадгалах зорилготой Холбооны шинэ гэрээний төслийг хамтран бэлтгэх талаар холбооны 10 бүгд найрамдах улсын удирдагчидтай хэлэлцээр байгуулав. Холбооны шинэ гэрээнд наймдугаар сарын 20-нд гарын үсэг зурахаар товложээ. М.С.Горбачевын ойрын шадрууд, тэдний дотор “хүчний” яамдын сайд нар наймдугаар сарын 19-нд Онц байдлын улсын хороо байгуулснаа зарлав. Тэд улс оронд онц байдал тогтоох юмуу засгийн эрхийг дэд ерөнхийлөгч Г.Янаевт түр шилжүүлэхийг тэр үед Крымд амарч байсан Ерөнхийлөгчөөс шаарджээ. Горбачев энэ шаардлагыг биелүүлээгүй тул түүнийг Форос дахь ерөнхийлөгчийн өргөөнд гурав хоног тусгаарлав. Тэр наймдугаар сарын 21-нд Москвад эргэж иржээ.

1991 оны наймдугаар сарын 24-нд ЗХУКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн даргын бүрэн эрхээ өгөв.
1991 оны 12 дугаар сарын 25-нд Беловежийн хэлэлцээрт гарын үсэг зурсаны дараа М.С.Горбачев ЗСБНХУ-ын Ерөнхийлөгчийн тушаалд ажиллахаа больсоноо мэдэгдэж, стратегийн цөмийн зэвсгийг удирдах эрхийг Оросын Ерөнхийлөгч Б.Н.Ельцинд шилжүүлж өгөх тухай зарлигт гарын үсэг зурав.

ЗСБНХУ-ын Ерөнхийлөгч асан сүүлчийн зарлигаараа ЗХУКН-ын Төв Хорооны дэргэдэх судалгааны хуучин хүрээлэнгүүдийн суурин дээр нийгэм-эдийн засаг, улс төрийн судалгааны олон улсын сан байгуулав. “Горбачевын сан” хэмээн нэрлэгдэх болсон тус санг тэрээр 1992 оны нэгдүгээр сараас тэргүүлэх болжээ.

1996 оны дөрөвдүгээр сарын 27-нд нийгэм-улс төрийн “Иргэний форум” хөдөлгөөний удирдагчаар сонгогдов. Тус хөдөлгөөн 1996 оны зун болсон Ерөнхийлөгчийн сонгуульд Горбачевын нэрийг дэвшүүлснийг дэмжихээ тунхаглаж байлаа.

М.Горбачев 1993 оны зургадугаар сараас “Ногоон загалмай” олон улсын экологийн байгууллагын ерөнхийлөгч.

Горбачев 2000 оны тавдугаар сараас телевизийн НТВ компанийн олон нийтийн зөвлөлийг тэргүүлэв.

2001 оны 11 дүгээр сарын 24-нөөс “Оросын социал-демократ намын” удирдагч. Олон улсын их сургуулийн доктор /Москва, 2002 он/.

Лениний гурван одон /эхнийхийг нь бүр комбайнчаар ажиллаж байхдаа авсан/, Октябрийн хувьсгалын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Хүндэтгэлийн тэмдэг” одон, медалиудаар шагнуулсан.

Нобелийн энх тайвны шагнал /1990 он/, гадаадын олон шагналтай.

“Өөрчлөн байгуулалт, шинэ сэтгэлгээ манай оронд болон дэлхий дахинд”, “Амьдрал, шинэтгэл” ном бичсэн, хэвлэлд өгүүлэл нийтлүүлж, олон оронд лекц уншдаг.

Уран зохиол унших, театрт очих, кино үзэх, хөгжим сонсох, явгаар явах дуртай.

Эхнэр Раиса Максимовна нь 1999 оны есдүгээр сарын 20-нд Монстер хотын /Германи/ эмнэлэгт цусны өвчнөөр нас барсан.

Ирина охин, хоёр зээтэй.
Михаил Горбачевын тухай таван баримт
-Нэгэнтээ “Азтай шинэчлэгч байдаггүй” гэсэн өгүүлэл бичиж, энэ нь ёстой үнэн гэдэг ч өөрийгөө шинэчлэгч, тэгэхдээ бүр азтай шинэчлэгч гэж үздэг.
-ЗСБНХУ-ын хуучин Ерөнхийлөгчийн өдрийн дэглэмийг сонирхоё. “Өглөө бүр зургаан километр явган явна. Өглөө долоо-найман цагт босно. Нэг цаг биеийн дасгал хийж, гадаа байна. Биеэ арчлах хэрэгтэй. Дассанаараа хоёр цагт унтана”.
-Тэрбумтан Тед Тернертэй уулзсан тухай ийн ярина. “Бид хоёр харуулдаагүй модоор хийсэн хоолны том ширээний ард сууж байлаа. “Михаил аа, чи коммунизмаас гэнэт татгалзвал надад юу гэж хэлэх вэ?” гэж асууж билээ. Түүнээс хойш би түүнд “Нөхөр тэрбумтан” гэж хандах болсон.
-Михаил Горбачев 1997 онд Pizza Hut хэмээх пицца хийдэг нэрд гарсан зоогийн газрын сүлжээний сурталчилгаанд оролцож, 10 жилийн дараа Louis Vuitton хэмээх аяны цүнхний сурталчлаанд зургаа гаргуулсан юм.
-Михиал Горбачев зээ охидоороо маш их бахархдаг, Тэднийхээ талаар хэдэн цаг ч ярьж чадна.
Тухайн сэдэвтэй холбоотой мэдээ
Берлин хотод болсон олон улсын кино наадам дээр экологийн асуудлаар “Арван нэгдүгээр цаг” баримтат кино бүтээсэн Леонардо Ди Каприод Михаил Горбачев “Кино энх тайвны тусын тулд” шагнал гардуулав.
ЗСБНХУ-ын Ерөнхийлөгч асан Михаил Горбачевын охин гэж өөрийгөө танилцуулсан мэхтэй грек бүсгүй Монакогийн эрх баригчдыг бүтэн жил хуурч, вангийн ордонд нэвтэрч байв гэж францын Point сонинд бичжээ.
ЗСБНХУ-ын эхний болон сүүлчийн Ерөнхийлөгч Михаил Горбачевын зээ охин Ксения Горбачева нөхөрт хоёр дахиа гарав. Авраам Руссогийн концертын захирал асан Дмитрий Пырченков түүний нөхөр болжээ. Одоо тэр Татьяна Лазарева, Михаил Шац нартай ажиллаж байна. Михаил Горбачев, Сергей Михалков нар “Алдартай хүн” шагналаар шагнуулав.
П.Шагдар

2 comments:

  1. saitin baingin zochin07/01/2011, 22:14

    bayarlaa ,ulam ih namtar oruulj bgarai, demjdeg shu

    ReplyDelete
    Replies
    1. Энэ НЬ МАШ ГАЙХАЛТАЙ
      Хэрэв би олж мэдсэн инээмсэглэл юм ачаар Ноен Ален BOULARD,
      учир нь би зээл авсан нь 17,000€ би бол эзэн,t, олж, мөн хоер миний хамт олон хүлээн авсан байгаа зээл энэ НОЕН ямар ч хүндрэл нь хувь хэмжээг 2% Жилд.Хэрэв би posted энэ зурвас , энэ нь гэрчлэх нинжин сэтгэл, сайн санааны энэ Ноен хийсэн зээл, redemptions зээлийн санхүүгийн.Таны бүх ашиг уу, эсвэл бусад үйлчилгээ санхүүгийн уу холбоо: alain.boulard@mail.ru

      Delete

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)