Айл гэр болгонд, угаасаа хvний амьдралд идэх хоол, өмсөх хувцас, орон байр, гэрэл дулаан, холбоо харилцаа, сургууль, эмнэлэг, нийгмийн халамж vйлчилгээ vргэлжийн мөнх шаардагддаг учраас улс орны эдийн засаг, нийгмийн амьдрал, хvмvvсийн сэтгэлгээ яах аргагvй хоорондоо хvйн холбоотой аж. Тэгээд ч сэтгэлгээний хоосрол, солиорлыг эмчлэхгvйгээр эдийн засаг, нийгмийн шинэчлэлийг хийх ямар ч боломжгvй мэт санагдана.
Уншигч та сэтгэлгээний хоосрол, солиорол гэхээр нийгмийн ялгарал илэрхий бий болж байгаа одоо цагийн хvмvvстэй механикаар шууд холбон доод давхарга нь ядуу хоосон, дээд давхарга нь гэгээлэг гэж битгий өрөөсгөлөөр ойлгоорой. Өнөөгийн нийгэм маань дээр доор ялгаагvй нэг тиймэрхvv, сэтгэлгээний хувьд жигд хоосорчээ. Гэхдээ энд бvх хvнийг сэтгэлгээний хувьд хоосон, ядуу, солиотой гэж бас хэлж байгаа юм биш шvv. Маш энгийн нэг ойлголт байдаг. Нийгмийн бухимдал нь сэтгэлгээний солиорол vvсэх хөрс суурь нь болдог.
Уншигч та сэтгэлгээний хоосрол, солиорол гэхээр нийгмийн ялгарал илэрхий бий болж байгаа одоо цагийн хvмvvстэй механикаар шууд холбон доод давхарга нь ядуу хоосон, дээд давхарга нь гэгээлэг гэж битгий өрөөсгөлөөр ойлгоорой. Өнөөгийн нийгэм маань дээр доор ялгаагvй нэг тиймэрхvv, сэтгэлгээний хувьд жигд хоосорчээ. Гэхдээ энд бvх хvнийг сэтгэлгээний хувьд хоосон, ядуу, солиотой гэж бас хэлж байгаа юм биш шvv. Маш энгийн нэг ойлголт байдаг. Нийгмийн бухимдал нь сэтгэлгээний солиорол vvсэх хөрс суурь нь болдог.
НИЙГМИЙН БУХИМДАЛ ЮУНААС VVСДЭГ ВЭ?..
Нийгмээрээ амьдарч байгаа хvмvvсийн хувьд тухайн хvний амин чухал хэрэгцээ сонирхол гачигдах, дутагдах, зөрчигдөх vед нийгмийн бухимдал vvсдэг. Нийгмийн бухимдал олон хvнийг хамарч өрнөвөл аюултай. Огт бухимдалгvй сайхан амьдрал гэж юу байхав. Нийгмийн бухимдал бага л байвал уг нь зvгээрсэн.
Аливаа хvнд 3 төрлийн хэрэгцээ байдаг.
Нэгдэх нь: Орон байр, эд хөрөнгө, адуу мал, машин унаа, хувцас хунар, алт мөнгө гэх мэт материаллаг хэрэгцээ.
Хоёрдох нь: Оюун санааны хэрэгцээ. Мэдлэг боловсрол, хvнлэг сайхан сэтгэл, хайр энэрэл, хvсэл мөрөөдөл, итгэл vнэмшил, шvтлэг, бишрэл гэх мэт.
Гуравдах нь: Нойр, хоол, бэлгийн амьдрал гэх мэт биологийн хэрэгцээ.
Эдгээр хэрэгцээ хангагдахаа болихоор бvр тодруулбал эхний хоёр нийгмийн шинжтэй хэрэгцээ дутагдахаар буюу эсвэл зөрчигдвөл хvмvvст хар аяндаа бухимдал vvсдэг жамтай. Өнөөгийн эдийн засгийн хямрал, мөнгөний хомсдлоос шалтгаалсан хэрэглээний vнийн өсөлт, орлогын зөрvvтэй байдал, ажилгvйдэл тvvнийг дагасан ядуурал, архидалт, гэмт хэрэг хулгай дээрэм, өлсгөлөн, гуйланчлал, биеэ vнэлэх, садар самуун явдал, тэгш бус хуваарилалт, ялгаварлан Гадуурхах явдал, хvмvvсийн vзэл бодол, сонголтыг vл хvндэтгэх, хvний эрх, эрх чөлөөг хязгаарлах зэрэг бvхий л зохисгvй явдлууд нь маш олон хvнийг сэтгэл санааны хvнд цохилтонд оруулж байна. Энэ нь Азийн цээжин дээр орших цөөхөн Монголчуудын дунд сэтгэцийн тулгамдсан асуудал vvсгэж улмаар сэтгэцийн төрөл бvрийн олдмол эмгэг vvсгэх нөхцлийг бvрдvvлж байгаа нь маргашгvй vнэн юм. Сэтгэцийн тулгамдсан асуудлууд газар авч хэсэг хугацааны дараа "тэсрэлт" болж болзошгvй байдалд хvргэдэг бөгөөд яг ийм vед нийгмийн бухимдлын vр дагавар болох сэтгэлгээний солиорол нь хий vзэгдэл мэт энэ тэнд хэрэн тэнэж явдаг аж. Сэтгэцийн тулгамдсан асуудлаас шалтгаалж хvний бие махбодь хямарч, өвчин эмгэгт өртдөг. Ерөөс хvний сэтгэлийг амар тайван байлгаагvй нөхцөлд зvрх судас, элэг, дэлvv, ходоод гэдэс гээд дотор эрхтний маш олон өвчин vvсдэг аж. Уламжлалт анагаах ухаан болон орчин цагийн шинжлэх ухааны философи нь эхлээд хvний сэтгэлийг засах, дараа нь тvvний суурин дээр биеийг эмчлэхэд оршдог.
СЭТГЭЛИЙН ЦОХИЛТ, ХЭРVVЛ МАРГААН ГЭЖ ЮУ ВЭ?
Аливаа хvний амин сонирхол зөрчигдөж vvний улмаас сэтгэлийн цохилт авч тухайн хvнд айдас, хvйдэс, тvгшvvр мэтийн тааламжгvй сэтгэл хөдлөлvvд vvсдэг. Эдгээр тааламжгvй сэтгэл хөдлөлvvд нь сэтгэлийн завсрын эмгэгvvдийг vvсгэх хvчин зvйл болдог. Хvмvvс хоорондын харилцааны явцад vvсэж байгаа тэс зөрvv ашиг сонирхлын болон vзэл бодлуудын ноцтой зөрчлөөс стресс vvсдэг. Тvvнд өртсөн хvмvvсийн сэтгэл санаа хvчтэй цочирдож ил буюу далд хэлбэрээр уурлах нь уурлаж, тvгших нь тvгшиж, бухимдах нэг нь бухимддаг. Хvмvvс хоорондын харилцааны явцад vvссэн зөрчил, сөргөлдөөн нь хэрvvл маргаан болж хувирдаг. Зөрчил будлианы vед vvссэн уурлах, хилэгнэх, бухимдах мэтийн тааламжгvй сэтгэл хөдлөлvvд нь булчингийн агшилтын явцад vvссэн сvvний хvчлийн vр дvнд тайлагдана. Өөрөөр хэлбэл зодолдох буюу бие биендээ булчингийн хvч хэрэглэсний дараа зогсоно гэсэн vг. Ил бухимдалтай харьцуулахад далд бухимдал нь эрvvл мэндэд vзvvлэх нөлөөний хувьд илvv хоруу чанартай байдаг.
СТРЕССИЙН ТАЛААР ТОВЧХОН ТАЙЛБАР ӨГНӨ VV?
Стресс гэдэг бол хvчдэл гэсэн утгатай англи vг. Биологийн шинжлэх ухаанд даарах өлсөх, сэтгэлийн цохилтод өртөх, гэмтэх, цус алдах мэтийн янз бvрийн тааламжгvй нөлөөнvvдийн улмаас хvн, амьтны бие махбодид vvсэж байгаа физиологийн хамгаалах урвал болох хvчдэлийн байдлыг стресс гэдэг. Хvн ба амьтны бие махбодид хvчдэлийн байдлыг vvсгэдэг тааламжгvй нөлөөнvvдийг стресс vvсгэгч гэж нэрлэнэ. Айх, сэтгэл тvгших, уурлах, бухимдах, сэтгэл гутрах мэтийн тааламжгvй сэтгэл хөдлөлvvд аль аль нь стресс vvсгэж болно. Хvмvvс хоорондын ашиг сонирхлын зөрчил, харилцааны тааламжгvй нөхцөл байдлууд нь стресс vvсгэдэг. Ийм гаралтай стрессийг сэтгэлийн шалтгаант стресс гэнэ. Хэрvvл маргаан бол маш хvчтэй стресс vvсгэгч юм. Гэхдээ хvмvvс хоорондоо ном хаялцах, ажил төрлийн асуудлаархи мэтгэлцээнийг хэрvvл маргаантай адилтгаж болохгvй. Хэрvvлийн явцад уурлах, хилэгнэх, бачимдах, гомдох бухимдах мэтийн тааламжгvй сэтгэл хөдлөлvvд vvснэ. Эдгээр тааламжгvй сэтгэл хөдлөлийн улмаас сэтгэлийн шалтгаант олдмол эмгэгvvд болон зан vйлийн эмгэгvvд vvснэ. Ялангуяа архичин аав, ээжтэй гэр бvлийн хvvхдvvдийн сэтгэцийн эрvvл мэнд бvр илvv хямрана. Гэр бvлийн гишvvдийн аль нэг нь архичин болсон гэр бvлд хэрvvлгvй өнгөрөх нэг ч өдөр байдаггvй. Архичдын хvvхдvvдийн сэтгэл санаа нь цаг vргэлж эмзэглэлтэй явдаг. Найз нөхөд нь аав ээжийг нь архичин гэцгээнэ. Тvvнд тэдний сэтгэл нь эмээглэнэ. Архичин эцэг эх хоорондоо байнга хэрэлдэж бие биенээ доромжлоно, зодно. Энэ мөчид тэдний хvvхдvvдэд айх, vзэн ядах, хорсох, сэтгэл тvгших мэтийн янз бvрийн тааламжгvй сэтгэл хөдлөлvvд vvсч сэтгэцийн хэв шинжийн хувьд тогтворгvй, аймхай, худалч, хөнгөн, зорилго чиглэлгvй, сурлага муудаж яваандаа тэвчээргvй хvн болж төлөвшдөг.
ЕР НЬ ХVМVVСИЙН ХООРОНДЫН ХАРИЛЦАА ИХ ШИРVVН БОЛЧИХСОН ЮМ ШИГ?
Нийгэм бvхэлдээ бухимдал, зөрчлийн талбар болжээ. Хvн өөрөө өөртэйгээ, хvн хоорондын, хэсэг бvлэг хvмvvсийн хоорондын зөрчил гаарч байна. Монголд ашиг сонирхлын зөрчил дээд цэгтээ хvрсэн. Зөрчлийн энэ хэлбэр нийгэмд аюул авчирдаг бөгөөд ялангуяа эрх мэдэл, хөрөнгө мөнгөтэй холбоотой зөрчил бvр ч их аюултай. Хөгжилтэй улс орнуудад нийгмийн сэтгэл зvй судлаачид энэ зөрчлийг хохирол багатай арилгах арга замыг боловсруулж байдаг. Манайд энэ асуудлыг шийдэх бодлого хэрэгтэй болж байна. Тодруулж хэлбэл нийгмийн сэтгэл зvйг судлах улмаар цогц vйлчилгээ vзvvлэх тогтолцоо vгvйлэгдэж байна. Иймэрхvv зөвлөх vйлчилгээ хvн амын бvх давхаргад хэрэгтэй бөгөөд эрх баригчдад ч гэсэн өдөр тутам шаардлагатай байгаа нь харагдаж байна. Та бvхэн эргэн тойрноо нэг сайн ажигла. Хэрvvл бухимдалгvй таагvй мэдээ сонсоогvй өнгөрсөн өдөр байна уу? Бидний хойч vе болох хvvхэд залуусын дунд хэсvvчлэн тэнэх, архидах, мансуурах дон газар авч дээрээс нь айл гэр бvрт байгаа хэрvvл маргаан, зан vйлийн эмгэг цогон дээр тос нэмсэнтэй адил болгож байна. Аймаг орон нутгаараа талцах, нэг чиг vvрэгтэй атлаа хоорондоо тэмцэлдэх олон ижил төстэй байгууллага, нам эвсэл, бvлэг хvмvvсийн зөрчил будлианыг цэгцлэх цаг нэгэнт болжээ. Угаасаа бохир улс төр л нийгмийн сэтгэлгээг солиоруулдаг юм. Манайхан бие биенээ дэндvv муухайгаар гvтгэж доромжлох болж. Эрvvл саруул сэтгэлгээтэй зөв хvн ч хар буруугаар дуудуулж, хорон муу санаатай хvмvvсийн гvтгэлэг доромжлолд идэгдэж бухимдахдаа солиотой юм шиг харагдах болж.
НИЙТИЙГХАМАРСАН ЭМХЗАМБАРААГVЙ ЯВДАЛ ГАЗАР АВЧ БОЛЗОШГVЙ. ЭНЭ ТАЛААР ТАНЫ БОДОЛ?
Монголын нийгэмд шударга бус байдал газар авч, орлогын ялгаатай давхаргууд vvсэхийн зэрэгцээ баян хоосны зааг ихэсч байгаа нь ашиг сонирхлын зөрчлийг улам хурцатгаж байна. Нөгөө талаас Монгол хvнд атаа хорслын өвөрмөц ген байх шиг санагддаг. Энэ генийн онцлог шинж бол бие биеэ доош нь "чихэж аль муу муухай юмыг нь vзэх хvслэн"юм. Бухимдал, уур уцаар vvсгээд байгаагийн хөрс нь ердөө л энэ хоёр. Өөрөөр хэлбэл, шударга бус байдал нь зөрчлийг хурцатгаж байна. Нөгөө талаас нь атаархах хорсох хvний мууг vзэж сэтгэл ханах хам шинж энд нөлөөлж байна. Vймээн самуунд оролцсон хvмvvсийн сэтгэл хvчтэй цочирдох vед мэдрэлийн эсийн төгсгөлд маш хvчтэй өвөрмөц медиаторууд ялгаран уурлаж бухимдсан дарвисан хvмvvс юу тааралдсан эд юмсыг эвдэж сvйтгэдэг. Улмаар ямар ч удирдлагагvй хууль зөрчсөн vйлдэл хийдэг. Будлианы vед vvссэн уур хилэн нь булчингийн агшилтын явцад тайлагддаг юм. Монголчууд юу юуны туханд хvрэлгvй бие бие рvvгээ гар далайдаг муу зуршилтай. Тэгэхээр нийгмийн замбараагvй байдлыг гарсан хойно нь хууль эрх зvйн хvрээнд шvvн шийтгэхийн зэрэгцээ тvvнийг гарахаас нь өмнө урьдчилан сэргийлэх асуудал маш чухал юм. Тэгш бус байдал, зөрчилдөөний улмаас цаашдаа ч олон нийтийг хамарсан замбараагvй байдал газар авч магадгvй. Яг өнөөдрөөс эхлээд бид нийгмийн бухимдлыг төрvvлээд байгаа шалтгаан, хvчин зvйлvvдийг олон талаас нь судлаж, хамтын шийдвэр гарган сэтгэлгээний ядуурал, солиорлоос сэргийлэх арга хэмжээ авах цаг нь нэгэнт болжээ.
НИЙГМИЙН БУХИМДЛЫН ГОЛ ШАЛТГААН БОЛОХ ХЯМРАЛААС ЯАЖ ГАРАХ ЁСТОЙ ЮМ БЭ? ТА ЭРДЭМТЭН ХVНИЙ ХУВЬД ЮУ ГЭЖ БОДОЖ БАЙНА ВЭ?
Би эдийн засагч хvн биш л дээ. Гэхдээ судлаач хvний нvдээр харах юм бол манайхан онол, vзэл баримтлал, бусдын туршлага, сургамжийг дандаа хагас дутуу дуурайх юм. Хагас дутуу мэдлэгтэй хvмvvс огт мэдэхгvй хvмvvсээс долоон дор бөгөөд тэдний гаргасан оновчтой бус шийдвэр нь зөвхөн нэг айл гэрт биш, улс нийгэмд хор уршиг тарьдаг шvv дээ. 1941-1979 он бол капитализмын алтан vе байсан гэж судлаачид vздэг юм билээ. Энэ vед Дэлхийн эдийн засагт Кейнзын онол ноёрхож байлаа. Тvvний онолоор бол засгийн газрын зардлыг нэмэх, ялангуяа сургууль эмнэлэг, дэд бvтцийн хөрөнгө оруулалтыг нэмэгдvvлэх явдал бөгөөд энэхvv бодлогын нөгөө талд татварын хэмжээ хvссэн хvсээгvй ихэсдэг аж. Гэтэл манайхан зөвхөн дэд бvтцийн хөрөнгө оруулалтыг сугалж аваад сургууль, эмнэлгээ vл тоосон шинжтэй байх юм. 2000 он гарснаас хойш Кейнзын талыг баримтлагчид орон сууц, vл хөдлөх хөрөнгийн зээлийн хэмжээг хэтэрхий ихэсгэсний улмаас хямрал vvссэн гэж либерал эдийн засагчид шvvмжилж байгааг манай эрх баригчид анхаарахгvй өнгөрч болмооргvй. 1979-1984 онд Дэлхийн ихэнх улс орнууд газрын тосны хямралаас болж мөнгөний хатуу бодлогыг баримтлаж байсан аж. Vvнийг мониторизмын урсгал гэнэ. Энэ урсгалыг баримтлагчид төрийн оролцоог бууруулах, төсвийг танах, мөнгөний инфляцыг бууруулахад голчлон анхаарч байсан. Манай нэн шинэ vеийн сэхээтнvvд энэ л он жилvvдэд барууны орнуудад суралцаж боловсрол олж авсан хvмvvс байдаг учраас төсвийг танах тухай хатуу байр суурьтай байх шиг санагддаг. Дэлхийн банк ч энэ байр суурийг баримтлан нийгмийн халамжийн бодлогыг шvvмжилсээр ирсэн.
1984-2007 он бол прагматик сонголтын он жилvvд та. Гэтэл өнөөдөр өөртөө аль тохирохыг нь дураараа сонгодог эдийн засгийн энэ бодлого vеэ өнгөрөөжээ. Тvvхээ эргэн харж нөхцөл байдлыг нарийн тунгааваас өнөөдөр бид хvссэн хvсээгvй Кейнзын онолыг дагаж явах байх. Гэхдээ хамаагvй их зээл авчих юм бол хэзээ ч өртэй хvн өөдлөхгvй гэдгийг санаж, татвар ихсэхээс өөр гарцгvй гэдгийг хvмvvст эртнээс тайлбарлах нь чухал. Дээр нь нэмж хэлэхэд "эрvvл мэндийн салбарт оруулах оновчтой биет хөрөнгө оруулалт нь яваандаа улс орны эдийн засагт ашигтай vр нөлөө vзvvлнэ" гэдгийг сануулъя, Нийгмийн баялагийг эрvvл хvмvvс бvтээдэг юм. 100,000 ажлын байр бий болгоно гээд яриад байдаг. Зам, байшин барилга хэрэгтэй нь vнэн. Гашуун vнэнийг хэлье. Монголчуудын оюуны потенциальтай хөдөлмөрийн чадвартай нилээд хэсэг нь гадаадад гарсан. Vлдсэн хэд нь залхуу, бэлэнчлэх сэтгэлгээтэй, архичин, архаг өвчтэй, цоо эрvvл хvн цөөрсөн байна гээд хэлчихвэл арай хэтрvvлсэн vг болох байх л даа, Тэгээд яах вэ дээ ойлгомжтой шvv дээ. Баруун бvсийн замыг барихаар хятад ажилчид ирэх вий дээ? Ажлын байр нэмэгдvvлэх төслvvд нь дэндvv явцуу, хувь хvмvvсийн сонирхолд хөтлөгдсөн, яваандаа замхарч мэдэхээр байгааг анхаарах хэрэгтэй. Архи дарсны vйлдвэрлэлээ хязгаарлахын хамт их хэмжээний хөрөнгө оруулалт шаардсан том том vйлдвэрvvд гэхийн оронд эрvvл байх урьдчилан сэргийлэх чиглэлийг хатуу баримтлан нөхөн сэргээх эмчилгээ, эрvvл мэндийг дэмжих газруудад хөрөнгө оруулалт хийх юм бол наад зах нь өртөг багатай ажлын байр олноороо нэмэгдэхээс гадна хvн амын эрvvл мэндийн байдал сайжирч, өвчин эмгэг буурч нийгмийн сэтгэл зvй эрvvлжин хvмvvсийн хөдөлмөрийн бvтээмж дээшлэн, эдийн засгийн өсөлт тун хурдацтай нэмэгдэнэ шvv дээ. Наад зах нь 1950-иад онд баригдсан Баянзvрх Дvvргийн 9 хороонд (Шархад дахь) орших Сэтгэцийн Эрvvл Мэндийн Vндэсний Төвөө шинэчлэе л дээ. 420 хvний ажлын байр шинэчлэгдэж олон мянган хvнд vзvvлэх эмнэлэгийн vйлчилгээ сайжирна гэсэн vг шvv дээ. Тэнд чинь сэтгэцийн өвчтэй, сэтгэцийн тулгамдсан асуудалтай 100.000 мянга гаруй хvн vйчлvvлдэг том vйлчилгээний газар шvv. Сэтгэцийн тулгамдсан асуудалтай хvн айл болгонд байна. Уншигч та бод л доо, нойр нь хvрдэггvй, тvгшvvртэй, айдастай, хөлөрдөг, ядардаг гээд сэтгэл засал, нөхөн сэргээх тусламж, физик эмчилгээ, бясалгал хэрэгтэй хvмvvс бидний эргэн тойронд зөндөө байна. Дээр нь бидний хvvхдvvд архи, тамхи, мансууруулах бодис, компьютерийн донд хөтлөгдөж байна. Сэтгэцийн Эрvvл Мэндийн Vндэсний Төв бол дан ганц солиотой хvн эмчилдэг газар биш шvv дээ. Манай төв бол Монгол хvний сэтгэцийн эрvvл мэндийн бодлого барьдаг улсын хэмжээнд сэтгэцийн чиглэлийн мэргэжлийн арга зvйгээр хангадаг толгой байгууллага юм л даа.
СЭТГЭЛГЭЭНИЙ СОЛИОРОЛ ГЭДЭГ НЬ СЭТГЭЦИЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ УУ? СЭТГЭЦИЙН ЭМГЭГ VV?
Сэтгэлгээний солиорол гэдэг нь Олон улсын өвчний ангилалд ордог анагаах ухааны нэр томъёоны ангилалд багтдаг ямар нэгэн эмгэг биш. Энэ нь нийгмийн шинжтэй, эрvvл хvмvvс дээр ч ажиглагддаг, сонин хэвлэлvvдэд өргөн хэрэглэгддэг "social phychological illusion" буюу нийгмийн сэтгэл зvйн гаж тусгал (сэтгэцийн хазайлт) гэсэн утгыг агуулсан vг. Энэ нь гөл төлөв тухайн хvнээсээ биш, нийгмийн таагvй байдал, зөрчилдөөнөөс vvсдэг. Сэтгэлгээний солиорлын суурь нь тухайн хvний боловсрол, соёл, зан төлвөөс ихээхэн шалтгаална. Боловсрол нимгэн, сайн төлөвшөөгvй, ертөнцийг ганцхан цонхоор хардаг хvмvvсийн сэтгэлгээ хоосон ядуу байдаг. Энэ нь тухайн хvний vг яриагаар шууд илэрдэг. Сэтгэлгээний ядууралд нийгмийн орчин нөлөөтэй. Сэтгэлгээний солиорлын илрэх шинж нь сэтгэцийн өвчтэй хvн шиг эргэн тойриыхоо хvмvvст харагддаг шинж юм. Гэхдээ тэр нь нийгмээс шалтгаалсан тvр зуурын шинжтэй байдгаараа онцлогтой. "Монгол улс сэтгэцийн эрvvл мэндийн талаараа ямар тvвшинд байна. Монгол улсад сэтгэцийн тулгамдсан асуудалтай хvний тоо өдөр хоногоор нэмэгдэж байна. Энэ нь төр засгаас сэтгэцийн эрvvл мэндийн талаар анхаарах цаг нь болжээ гэдгийг тодорхойлсон параметр юм. Шилжилтийн хэцvvхэн он жилvvдэд айл бvрт сэтгэцийн тулгамдсан асуудалтай хvн бий болсон нь яах аргагvй vнэн дvр зураг. Угаасаа улс орон хөгжих тутамд сэтгэцийн эрvvл мэндийн асуудал улам л анхаарал татаж олдмол сэтгэцийн эмгэг ихэсдэг жамтай аж. Монгол улсад өнөөдөр сэтгэцийн дараах эмгэгvvд газар авч байгааг хэлмээр байна.
Сэтгэцийн органик эмгэгvvд
Сэтгэцийн архаг өвчнvvдээс vvдэлтэй тэнэгрэлvvд сvvлийн vед бvртгэгдэх нь ихэссэн. Хvн дандаа залуугаараа байдаггvй нас ахисан хойно "тэнэгрэлд" их бага хэмжээгээр өртдөг. Судасны шалтгаант тэнэгрэл, тархи хатингаршлын шалтгаант тэнэгрэл, Никийн тэнэгрэл, Якобын тэнэгрэл, Гентингтены тэнэгрэл, Паркинсоны тэнэгрэл гээд тоочоод байвал олон бий.
Сэтгэц идэвхит эм, бодисын шалтгаант сэтгэцийн болон зан vйлийн эмгэгvvд
Та бидний сайн мэддэг, тэгээд бас өдөр тутам хэрэглэдэг архины хор аюулаас эхлээд бидний сvvлийн vед их ярих болсон "хар тамхи" гэгч нь энэ эмгэгт багтана. Монголчуудын нэг хэсэг нь архийг байнга хэтрvvлэн хэрэглэж архинд живжээ. "Монголчуудын архины эрт тэнэгрэлийн хам шинж" хэмээх шинэ нэр томьёо Дэлхийн анагаах ухааны энцеклопедид ороход тун ойрхон болоод байна. Vvний хажуугаар опиоидын бvлэг эмэнд донтох (хар тамхи) каннабис (гешиш), тайвшруулах болон нойрны эмэнд донтох кокаины дон, сэтгэцийг сэргээгч бодисын дон, галлюциногенийн дон, дэгдэмхий уусгагч бодисын дон, олон төрлийн сэтгэц идэвхит эм бодисын донгоос гадна энэ их агаарын бохирдолтой хамт тамхины дон өргөн тархаж залуу vеийг маань эрэмдэг, зэрэмдэг болгох хугацаа өдөр цагаар наашилсаар байна.
Шизофрени, шизо төст дэмийрэх эмгэгvvд
Манайхан гайгvй толгойтой нэгийгээ энэ шизотой гэж өөр хоорондоо нудралцан инээлддэг. Тийм хvмvvс харин өөрсдөө сэтгэцийн хувьд хазайлттай мэт харагддаг. Шизофрения гэдэг маань сэтгэцийн бие даасан архаг өвчин юм. Сэтгэцийн Эрvvл Мэндийн Vндэсний Төвийн стационарт хэвтэж буй нийт өвчтний 50 хувийг шизофрени өвчтэй хvмvvс эзлэж байна. Vvнээс гадна шизо төст байнга дэмийрэх эмгэг, тvр солиорох эмгэг, нөлөөтөн дэмийрэх эмгэг, шизо төст сэтгэл гутрал, шизо төст холимог эмгэг, сэтгэл цочирдлын эмгэгvvд практикт элбэг тохиолдож байна.
Сэтгэл хөдлөлийн эмгэгvvд
Сэтгэл хөөрөх эмгэгvvд, хоёр туйлт сэтгэл цочирдлын эмгэгvvд, сэтгэл гутрах эмгэгvvд, дахидаг сэтгэл гутрал, байнга сэтгэл цочирдох эмгэгvvд сvvлийн жилvvдэд газар авлаа.
Стресстэй холбоотой эмгэгvvд
Стресстэй холбоотой сэтгэцийн болон бие махбодийн эмгэгvvд, айдсын бvлэг эмгэгvvд, нийгмээс айх, өвөрмөц айдсууд, сэтгэл тvгших эмгэгvvд, сандрах эмгэгvvд тvгээмэл сэтгэл тvгших эмгэгvvд, сэтгэл тvгших, сэтгэл гутрах холимог эмгэгvvд, улигт бодол албадмал vйлдлийн эмгэгvvд, дасан зохицохгvй байх эмгэгvvд, гэмтлийн дараах стрессийн эмгэгvvд бvртгэгдэж Монголын сэтгэцийн хэдэн эмч нар маань өдөр шөнөгvй vvний эсрэг тэмцэж байна.
Биеийн өвчний улмаас vvссэн сэтгэцийн эмгэгvvд
Сvvлийн vед биеийн өвчний улмаас vvссэн сэтгэцийн эмгэгvvд их бvртгэгдэж байна. Vvнд: хоол идэх дурын эмгэгvvд, мэдрэлийн шалтгаант ховдоглох эмгэгvvд, бөөлжих эмгэг, хоол идэх дуртай холбоотой эмгэгvvд, органик бус нойргvйдэл, нойрсох-сэрvvн байх хэмнэл алдагдах эмгэгvvд, зvvдэн явдал, шөнийн айдас, хар дарж байнга зvvдлэх, бэлгийн дур буурах болон vгvй болох эмгэгvvд орно.
Насанд хvрэгсдэд элбэг тохиолдох сэтгэцийн эмгэгvvд
Vvнд: бие хvний өвөрмөц эмгэгvvд, бие хvний паранойд эмгэг, бие хvний шизойд эмгэг, бие хvний сэтгэлийн тогтворгvй байх эмгэг, бие хvний жvжиглэх эмгэг, биеэ барьж хичээх эмгэг, тvгших эмгэг, холимог хэлбэрийн бие хvний өөрчлөлт, мурийтай тоглох эмгэг, шатаах дон, хулгайлах дон, vсээ зулгаах зэрэг эмгэгvvд бvртгэгдэж байна.
Оюуны хомсдол (оюун саатлын эмгэгvvд)
Манай улсад яахын аргагvй хаанаас нь ч харсан тэнэг хvн цөөнгvй бий. Энэ тухай хvмvvс янз янзаар л ярьдаг. Зарим судлаачид цус ойртоод ийм боллоо ч гэдэг. Ямар ч байлаа гэсэн эргэн засрах магадлал vгvй тэнэг хvмvvс нэмэгдэж байна. Оюуны хомсдолыг хөнгөн, дунд, хvнд зэрэг гэж ангилдаг. Хөнгөн хэлбэрийн оюуны хомсдолтой хvмvvс их, дээд сургуулийг унан тусан төгсчихөөд бидний дунд амьдарч л яваа. Тэднийг муу хэлэхийн аргагvй. Тэд хулгай зэлгий, зодоон хvчингийн хэрэгт холбогдох нь олонтоо. Дунд болон хvнд оюуны хомсдолтой хvмvvс байнгын ойр дотныхоо хvмvvсийн асаргаанд байдаг.
Сэтгэл зvйн хөгжлийн эмгэгvvд
Vvнийг оюуны хомсдолоос ялган авч vздэг. Гол төлөв нийгэм халамжийн тусламж vзvvлэх шаардлагатай өвчтөнvvд орно, Vvнд: сэтгэл зvйн хөгжлийн хямралууд, vг хэлэх vг дуудах хөгжлийн хямралууд, vг ярихын эмгэгvvд, ухамсарлан бодохын эмгэг, уншихын эмгэг, тоо бодож чадахгvй саатах хямрал, хөдөлгөөний vйлийн эмгэгvvд цөөнгvй тохиолдож байна.
Хvvхэд насанд илэрдэг сэтгэцийн эмгэгvvд
Хvvхэд насанд сэтгэцийн ихэнх эмгэгvvд илэрдэг. Манайхан vvнийг анзаардаггvй орхидог гэм бий. Хvvхэд насанд эхэлсэн эмгэг их дээд сургуульд орох, гадаадад болон цэрэгт явах, төрөх vед сэдэрдэг онцлогтой, Vvнд: хvvхдийн зожигорох, ганцаардах эмгэг, хvvхдийн сэтгэл тvгших эмгэг, эцэг эхтэйгээ зөрчилдөх эмгэг, хvvхдийн сэтгэл хөдлөлийн эмгэг, сонгомол дуугvйрэх, хvvхдийн нийгмийн эсрэг vйлдлийн эмгэг, хvvхдийн татваганах эмгэгvvд, хөдөлгөөний болон дуу авианы эмгэгvvд хvvхдийн шээх эмгэгvvд, хоолноос татгалзах эмгэгvvд, хvvхдийн ээрэх эмгэгvvд, хvvхдийн амандаа бувтнах эмгэгvvд манайд элбэгших хандлагатай байна.
Шалтгаан нь тодорхойлогдоогvй сэтгэцийн эмгэгvvд
Дэлхийн сэтгэцийн эмгэг судлаачид шалтгааныг нь хараахан тогтоогоогvй байгаа сэтгэцийн олон эмгэгvvд байгааг ДЭМБ-с сануулж байна. Энэ талаар манай судлаачид одооноос эхлэн анхааран судлаж байна. Монголын тэргvvлэх сэтгэцийн эрдэмтэд, профессорууд сэтгэцийн эмгэгээс эрт сэргийлэх авах арга хэмжээний тухай концепци, стратегийг боловсруулан ажиллаж байна. Одоо бидэнд нэг зvйл л дутаад байгаа юм.
Монголчууд саалиа бэлдэхээс саваа бэлтгэ гэдэг биз дээ. Монгол хvмvvсийг залгихаар ирж буй сэтгэцийн аймшигт эмгэгээс сэргийлэхийн тулд Эрvvл Мэндийн Яамны боловсруулсан зураг, тооцоог нь хийсэн барих газар нь бэлэн байгаа Сэтгэцийн эрvvл мэндийн иж бvрэн цогцолбортой болох асуудлыг нэн яаралтай шийдэж ажил болгомоор байна. Монгол улс байнгын эдийн засгийн хямралд байхгvй. Манай төр засаг энэ хямралыг ойрын хугацаанд гэтлэн давна гэдэгт бид итгэл төгс байгаа. Сэтгэлгээний солиорол хэмээх хөндvvр сэдвийн хөрс нь болох сэтгэцийн тулгамдсан асуудлууд болон сэтгэцийн өвчнөөс сэргийлэх мэргэжлийн толгой байгууллагын эмч, мэргэжилтнvvд бид хvн амынхаа сэтгэцийн эрvvл мэндийг хамгаалах ариун vйлсийнхээ төлөө байдаг чадлаараа цаашид зvтгэн ажиллах болно.
Л.Эрдэнэбаяр /ЭМЯамны сэтгэцийн ерөнхий мэргэжилтэн, СЭМYТөвийн ерөнхий захирал, Анагаахын Шинжлэх Ухааны доктор, профессор/
No comments:
Post a Comment
Сэтгэгдэл