2010/10/09

ЛЕНИНИЙГ ХЭН БУУДСАН БЭ?

Эсер Каплан уу, эсвэл Кремлийнхэн үү?
1918 оны наймдугаар сарын 30-ны өдөр В-.И.Ленин Михельсоны заводод очиж, үг хэлээд гарах үеэр нь буудсан явдал үнэн боловч хаанахын хэн гэгч хүн ямар зорилготой буудсан талаар олон таавар байх ажээ. Баруун эсерүүд хуйвалдаж, Фанни (Фейга Хаимовна) Каплан гэдэг эмэгтэйгээр буудуулсан гэдэг яриа сүүлийн үед эргэлзээтэй болж ирэв. Ленинийг оносон сум угаасаа хортой сум байгаагүй, Каплантай цуг, зүүн эсэр байсан Протопоповыг баривчилж буудсан нь тодорхой боллоо. Каплан ч гэсэн урьд нь улс төрийн хэргээр цөлөгдөж явсан хүн бөгөөд Лениний амь насанд халдах үед эмгэг өвчтэй, чйх хатуу, нүд муутай байсан нь тогтоогдлоо. Энэ хүн бүр 1909 онд хараагүй хүмүүсийн цагаан толгой үзэж эхэлж байсан байх юм.


Бас Лениний пальтонд гарсан нүх нь биеийн шархны нүхтэй хэмжээгээр таарахгүй байгааг мэргэжлийн хүмүүс үзээд ихэд гайхацгаасан~ байна. Түүнчлэн Лениний биед үлдсэн хоёр ,сумны нэгийг нь 1922 онд хагалгаа хийх үед, нөгөөг нь 1924 » онд занданшуулах үед авсан бөгөөд хоёр өөр буугаар буудсан нь илэрсэн гэнэ. ъ -Ленинийг буудах үед байсан гэрчлэгч хүмүүсийн хэн нь ч сэжиглэгдсэн зургаа долоон хүний дундаас Капланыг энэ мөн байна гэж баталсангүй
ажээ. Гагцхүү түүнийг урьд өмнө Ленинийг "социализмаас урвасны төлөө" буудан алахаас буцахгүйгээ илэрхийлж байсан хийгээд ДЯЯ-нд байцаагдахдаа "үйлдсэн хэргээ чин унэнээсээ хүлээсэн гэдэг үгээр л цорын ганц "баталгаа" болгосон гэнэ.
Ер нь "жолоодогчийг" зайлуулах зорилгоор
"Кремлийнхэн хуйвалдсан" гэдэг таамаглал сүүлийн үед улам ч хүчтэй болж байгаа юм байна. 1918 оны зун большевикуудын дотор сүрхий хямрал үүссэн нь тодорхой билээ. Дайнд ялагдсан, тариачид боссон, ажилчид ажил хаясан,. намын гишүүний тоо цөөрсөн, зургаагаас наймдугаар сард болсон сонгуульд амжилт олоогүй зэрэг нь засгийн эрх алдагдаж болзошгүйн дохио болжээ. Үүнд "нэгдүгээр хүн" гэг дэж асан Лениний нэр хүнд ч айхтар унаж ирсэн үе байв.
Мөн уеэр Я.М.Свердловын байр суурь үлэмжхэн бэхжиж, намын болоод захиргааны хамаг эрх мэдэл түүний гарт оржээ. Свердлов Бүх Оросын төвийн гүйцэтгэх хороог толгойлж, оросын . коммунист
(большевикуудын) Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга болсон байлаа. Чухамхүү түүний шаргуу шаардлагын дагуу Бүх Оросын Онцгой комисс буюу ДЯЯ-г хуучин "зүүн коммунист" байхдаа Брестийн найрамдльш асуудлаар Лениний эсрэг байр суурийг илэрхий баримталж байсан хүмүүсээр "бэхжүүлэх" оролдлого хийжээ. Свердловын
баримтлалаас хамааран Бүх Оросын Онцгой комиссын даргаар Ф.Дзержинскийг буЦаан тавихад хүрчээ. Дзержинский түүнээс өмнө Германы элчин сайд Мирбахыг алагдсаны дараа богино хугацаанд ажлаасаа
зайлуудагдаж байсан юмсанжээ.
Үнэндээ Свердлов засгийн эрх мэдлийг шинээр хуваан барихад төмөр Феликс гэгдэгч Дзержинский мэтийн хатуухан хүний хэрэгцээтэй байсан биз. Тэгээд Дзержинский байн байн Лениний өөдөөс босч, нэг үе Троцкийтой, нэг үе Бухаринтай, бас Сталинтай хамтран Лениний эсрэг тэмцдэг байсныг нь харгалзалгүй яах билээ.
„Ийм үед "Ильичийг алах зорилготой эсерүүдийн
хуйвалдаан" хэрэгтэй болсон нь мэдээж.
...Капланыг Свердловын шууд заавраар ердөө л есдүгээр сарын 4-нд машид яаран буудан хороосон нь Ленинд халдсаны дараа 5 хоносон хойно болжээ.
Харамсалтай нь Капланы хэргээс олон хуудас ор тас алга болж, протоколын зарим хуудсанд нь байцаагдагчийн гарын- үсэг ерөөс байхгүй байгаа юм. Гэлэа ч гэсэн Лениний амь насанд халдсаны талаарх "Кремлийн улбааны"
сэжиглэлийг жирийн, нэг таамгийн шинжтэй зүйл гэж одоохондоо үзэхээс өөр аргагүй.
"Аргументы и факты" сониноос Г.АМАР бэлтгэв

No comments:

Post a Comment

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)