Соц-нийгэм ба мөрийтэй тоглоом
Соц-үеийн монгол кинонуудыг харж суухад хот хүрээ рүү зугтагсад, социалист өмчийг “үл хайрлагсад”, амар хялбар аргаар амьдрахыг хүсэгчид, барууны соёл суртлыг дуурайгчид за мөн мөрийтэй тоглоом сонирхогчид, гэр бүлийн хувьд тогтворгүй нөхдүүдийг шүүмжилсэн кинонууд зонхилдог байж билээ. Техник, технологийн хувьд тийм ч өндөр биш, үзэл суртлын хатуу нударга дор бүтээгдэж байсан ч өдгөө холливудыг дуурайсан өнгөт мөртлөө “амьгүй” кинонуудыг бодвол жинхэнэ ясны уран бүтээлүүд байсныг тэр үеийнхэн төдийгүй шинэ цагийн дэгжин охид залуучууд хүртэл толгой дохиж зөвшөөрдөг юм.

Ямартай ч хууль дүрэм болон суртал ухуулга, нам төрийн хатуу хяналт шахалт, цагдалтын хүч цаашлаад дээр дурьдсан кино, жүжиг, уран зохиол зэрэг соёл хүмүүжил, үзэл суртлын аргаар 20-р зууны эхээр монгол оронд “цэцэглэж” эхэлсэн биеэ үнэлэх, хар тамхи хэрэглэх, мөрийтэй тоглох, малын хулгай, авилга хахууль зэрэг нийгмийн аль болчимгүй үзэгдлүүдийг хагас зуун ч болтугай дарж амжсан юм. Гэхдээ бүр огт алга болоогүй ээ.
Муушиг, даалуу зэрэг ахуйн шинжтэй жижиг мөрийтэй тоглоомуудыг цаг нөхцөөх зорилгоор тоглодог байсны зэрэгцээ морь мал, мөнгө цаасаар мөрий тавьж ашиг хонжоо олох явдал хөдөөгийн хүнд гарууд хийгээд шоронжсон луугаруудын нэг төрлийн бизнес нь байлаа.
Бүр бацаанууд хүртэл “мөнгөдөх” гэж тухайн үеийн 5, 10, 20, 50-тын зоосон мөнгөөр хананд ойлгож, эсвэл чулуугаар цохьдог тоглоомоор нааддаг байв даа. Би ч дутаагүй. Гэхдээ лав гөөхийний мөнгө олж байгаагүй юм байна.
Соц нийгмийн үзэл суртлын нөлөөний зах зухын балчир оюунаараа хүлээж авч байсан хүний хувьд мөрийтэй тоглоом энэ тэрд нэг сүжиг төрдөггүй юм. Гэхдээ миний үеийн байтугай ид соц нийгмийн уран яруу “бүтээгдэхүүнүүд” болох улс төр, санхүү эдийн засгийн эрх барьж буй лунзгар болон лагжгар гарууд мөрийтэй тоглоомонд үхэн хатан зүтгээд байхыг бодоход тухайн үеийн үзэл суртлын нөлөө гэж лөөлөө байсан нь одоо илэрхий болоод байна. Магадгүй энэ гэр бүлийн хүмүүжилтэй ч холбоотой ч байж мэдэх. Үүнээс миний дээр хэлсэн “сүрхий дүгнэлт” худлаа болох нь харагдаж байна. Тэгэхээр үүнийг гэр бүлийн хүмүүжил, өөрийн сонирхол, сэтгэл зүйн сэдэлтэй холбон тайлбарлахаас өөр аргагүй л болох нь.
Мөрийтэй тоглоомын түүхээс
Мөрийтэй тоглоом гэдэг нь тодорхой дүрмын дагуу хоёр буюу түүнээс дээш тооны оролцогчид өөр хоорондоо эсвэл зохион байгуулагч этгээдтэй тохиролцсны үндсэн дээр хонжвор буюу мөрийг хожих аз туршихад суурилсан тоглоомыг хэлдэг аж.

Мөрийтэй тоглоом (хойшид МТ гэх) хүн төрөлхөнтэй хамт үүссэн байна. Бараг бүхий л нийгэм, соёл, цаг үе, улс оронд янз бүрийн хэлбэрээр оршин ирсэн юм байх. Гэхдээ хэзээ хаана яаж үүссэн талаар яг тодорхой түүхэн он дараалал байдаггүй аж. Харин МЭӨ 3500 жилийн өмнө эртний Египетэд МТ-ын эд өлгийн зүйл болох хүн бурхдыг дүрсэлсэн шавар, чулуу, тооцооны самбар, эртний Энэтхэгт нэг төрлийн самрын ясаар мөрийтэй тоглож байсан нь археологийн олдвороор нотлогджээ.
Ялангуяа зүүн өмнөд ази Япон, Хятад, Филиппин, Энэтхэг зэрэг орнуудад МТ зүйл бүрээр хөгжсөн гэдэг газрууд гэнэ дээ. Тэдгээр орнуудад мөрийтэй тоглоомоос болж эхнэр, эгч дүүс, охид, өөрийн бие, эрхтнээ МТ-нд алдаж байсан тухай хууч яриа хэдэн мянгаараа байдаг аж. Хятад, Тайланд, Бирм коммунист хувьсгал ялахаас өмнө хувийн аж ахуй эрхлэгч дундаж гэр бүлүүдийн гуравны нэг нь МТ-ын урт хугацааны өрөнд дарагдсан байсан гэдэг. Дэлхийн нэгдүгээр дайны өмнө Тайландын улсын орлогын ихэнхийг төрийн лицензтнй тоглоомын газруудаас бүрдүүлдэг байсан байна. Мөн хойд америкийн индианчууд МТ-ын хөгжилд томоохон хандив өргөсөн ард түмнээр тооцогддог.
Гэхдээ бас огт МТ хөгжөөгүй овог аймаг байдаг гэнэ. Үүнд австрали, шинэ зеланд, полинезийн уугуул ард түмэн болон сибир, энэтхэгийн зарим овгууд, зүүн африк, өмнөд америкийн ихэнх ард түмнийг уруу татаж чадаагүй зүйлийн нэг аж.
Шашны хоригоос ашигтай бизнес хүртэл
МТ нь хүмүүнд хүчтэй сэтгэгдэл төрүүлэх, сэтгэлийн ад шуналыг соронздох чанар, өөртөө итгэх хүний далд ухамсрыг татах зэрэг шинж чанараас үүдэн нийгмийн өдөр тутмын амьдралд зүгээр орших төдийгээр хязгаарлагдахгүй улам цэцэглэн хөгжиж байдаг. МТ-нд хандах хоёр хандлага зонхилдог гэж хэлж болно. Нэг нь нийгэмд хор уршиг дагуулдаг сөрөг үзэгдэл учраас аль болох хориглон хязгаарлах оролдлогыг нэг хэсэг нь хийж байдаг. Дэлхийн томоохон шашнуудад мөрийтэй тоглоомыг нүгэлд тооцон түүгээр “оролдох-ыг шууд хориглосон сургууль ном хангалттай бий. Тэгээд ч хэн нэгэн нь тоглосон нүглээ цагаатгаж, сүм хийдэд хожсон мөнгө хөрөнгөө буяны үйлсэд зарцуулаад эхлэхээр шашны мяндагтнууд нүдээ аниад авахаас өөр аргагүйд хүрнэ гэсэн үг. Нэгэнт шашны зан үйлээр зогсоож хүч хүрэхгүй тул хууль, эрх зүйн зохицуулалтаар МТ-ийг хязгаарлах биш бүр ашиглах механизмыг хүн төрөлхтөн санаачилжээ.

Орчин үед МТ-ыг бизнес ба шоуг хослуулсан цогц арга хэмжээ болгож, улс орондоо мөнгөний томоохон эх үүсвэр болгож чадсан орон бол яах аргагүй АНУ юм. Лас Вегас гэхээр нүд эрээлжилсэн гэрлэн чимэглэл, шоу цэнгээн, казиногийн өлгий нутаг гэж шууд толгойд буудаг.
Тоглоомын бизнес нь далд нууц явагдах нь их тул түүний мөнгөн эргэлтийг тооцоход төвөгтэй юм. Гэхдээ 2011 он гэхэд дэлхийн тоглоомын бизнест 144 тэрбум доллар хүрнэ гэсэн тооцоо гаргасан байдаг. Нийт тоглоомын бизнесийн 37%-ийг АНУ эзэмшиж, 42%-ийг Ази-номхон далайн бүсийн орнууд хүртэж, 19%-ийг Европ төвлөрүүлдэг гэнэ.
Орчин үед тоглоомын бизнес гэдэгт: 1. Казино (толгоомын газар), 2. Тоглоомын клубууд (сонирхол болон чөлөөт цагаараа цуглардаг) 3. Автомат тоглоомын газрууд, 4. Интернет-казино ба клубууд, 5. Bookmaker буюу спортод мөрий тавьдаг газрууд, 6. Албан бус тоглоом гэсэн бүрдлүүд багтдаг байна.
МТ нь онлайн буюу интернетэд орсноор түүнийг хянаж хязгаарлах оролдлого улам бүр бүтэхгүй тал руугаа орсон. Сүлжээ хаана үүснэ тэнд МТ үүсч байдаг. Сүүлдээ гар утсаар хүртэл МТ-ыг 24 цаг тоглож байх нөхцөл бүрдсэн. Иймээс барууны орнууд тэрхүү үйлчилгээ явуулдаг газар, операторуудаас татвар авах байдлаар санхүүгээ зузаатгах арга хэмжээнд илүү анхаарах болсон. Хамгийн том операторууд нь мөн л АНУ-д төвлөрчихөж. Баруунд зөвхөн “виртуал казино”-ын зах зээл гэхэд 18 тэрбум долларыг эргэлдүүлж байдаг аж.
МТ-ийн донтох нь сэтгэл зүйн хүнд өвчин
Аливаа нийгэмд МТ их бага хэмжээгээр оршиж ирсэн хэдий ч ялангуяа ёс суртахууны уналт, нийгмийн үнэт зүйлсийн баримжаа алдагдах, эдийн засгийн хөгжил доройтох, нийгэм хямралт нөхцөл даамжрахтай зэрэгцэн МТ нь улам бүр гаарч, улмаар эргээд нийгмийн ухамсар, тогтолцоондоо хүнд дарамт учруулдаг сөрөг үзэгдлийн нэг ажгуу.
Ялангуяа ухамсар бодол нь төлөвшөөгүй, үнэт зүйлсийн хандлага нь тогтворжоогүй залуу үеийнхэн хамгийн түрүүн халдварлаж, хялбар аргаар мөнгө олох бололцоо бүрийг эрж хайж буй “тэмүүлэлт” үед нь МТ тархинд нь гүн бат шигдэж, гэмт хэргийн замаар хоолоо олж идэж болдог гэх гэнэн бөгөөд хортой ухамсар луу өөрийн эрхгүй түлхдэг байна. Сэтгэл судлал, социологи зэрэг шинжлэх ухаанд МТ-ийн донтолтыг лудомани, эмгэг гемблинг зэрэг ойлголтоор тэмдэглэн тухайлан судалдаг байна.

МТ-оос салахаа болиход сэтгэл зүйн дараах хуурмаг алдаатай төсөөлөл, төөрөгдлүүд хүчтэй нөлөөлдөг гэнэ. Үүнд:
“Хяналтад буй зэрэглээ”
МТ-нд тоглогчдоос үл хамаарах санамсаргүй байдал ба объектив нөхцөлд хувь хүний хүчин зүйлийн үзүүлэх үүрэг роль гэсэн хоёр эсрэгцэл зэрэгцэн оршдог. Иймээс хожсон тал өөрийн хувийн чадварлаг авъяастай байдлаа төвийлгөн үнэлдэг байхад хожигдсон нөхөр азгүй хийморьгүй, өөрөөс үл хамаарах нөхцөлд “бурууг” тохож суудаг.
Монте-Карло эффект буюу тоглогчийн хуурмаг дүгнэлт
Өмнөх тоглолтын үр дүнгээр дараагийн үйл явдлын магадлалт өрнөлийг тооцох. Тухайлбал, рулет дээр 3 удаа хар дараалсан бол тоглогчийнхоор дараагийн улаан буух магадлал өвч эхлэнэ.

Хожих магадлалаарх алдаатай төсөөлөл
МТ тоглогчид өөрийн хожлын талаар дандаа хэтрүүлэн үнэлдэг гэнэ. Гэтэл тухайлбал, лото тоглоомын 98%-д нь хожигдол байдгийг хүмүүс мэддэггүй аж.
МТ тоглогчид өөрийн хожлын талаар дандаа хэтрүүлэн үнэлдэг гэнэ. Гэтэл тухайлбал, лото тоглоомын 98%-д нь хожигдол байдгийг хүмүүс мэддэггүй аж.
Ойролцоо тусах эффект ( “далд ухамсрын харамсал, бага зэргийн алдаа”)
Жишээ нь автомат тоглоом дээр тоглогч хожихын тулд 3 адил дүрсийг нэг зэрэг буулгах ёстой. тоглож байх үед 2 адил дүрс буувал тоглогч өөртөө “яг хожих шахлаа, дахиад нэг оролдвол яг болох гэж байна” гэж бодсоор дахин дахин тоглоход хүрдэг байна.

Занганд орох
Тоглогч “хожиход тун ойрхон байтал нилээн хүчтэй хуйвалдаан комбинациас болж хожигдлоо, гэхдээ дахиад боломжийн мод ирэхээр та нарыг нэг болгож тавина аа” гэж дотроо бодсноор эргэлт буцалтгүй дараагийн хожигдлыг өөртөө дуудна.
МТ-нд донтоход архи, мансууруулах бодист донтсон байдал, сэтгэцийн өвчин эмгэгээр өвчилсөн байх, ганцаардал, сэтгэл ханамжгүй мэдрэмжээ дарах зорилгоор болон угаас МТ-ыг хоолоо олж идэх аргаа болгож мэргэших зэргээр олон шалтгаан нөлөөлдөг аж.
МТ-нд донтогсод өөрийн залуу нас, эрч хүчээ дэмий үрж, өөртөө болон гэр бүл, нийгэмд шууд болон дам байдлаар хохирол учруулан, нийгмийн харилцаанаас тасарч, гэмт хэрэгт уруу татагдах, гэмт бүлэглэлийн золиос болох сөрөг үзэгдлүүдэд аяндаа татагддаг. Иймээс төр засаг, нийгмээс тусгайлан бодлого явуулахаас өөр аргагүй болдог. Угаасаа архи, мансуурах бодисонд донтох, хоол хүнс, компьютер, МТ-ын хам шинж нь сэтгэл зүйн үйл явц, нийгэмд үзүүлэх хохирлоороо нэг түвшинд яригддаг аюултай өвчин юм санж. Швейцар, Герман зэрэг орнуудад МТ-ын донтолттой тэмцэх асуудлыг хуулийн хүрээнд авч хэлэлцэн, “тоглоомын мансуурал” гэсэн нийгмийн хамгааллын хөтөлбөр боловсруулж, тусгайлсан судалгааны хүрээлэн ажиллуулдаг. Ер нь хөгжингүй орнуудын насанд хүрсэн хүн амын дунджаар 60% нь МТ тоглодог ба тэдгээрийн 1-1,5 хувь нь донтсон байдаг гэнэ. Харин АНУ-д энэ нь 3-5% эзэлж, дэлхийд толгой цохьдог гэнэ.
Гадаад орнуудын туршлагыг харахад МТ-нд донтолттой тэмцэх, урьдчилан сэргийлэх тогтолцоог боловсруулж, янз бүрийн сэтгэл засал, сэтгэл зүйн туслалцаа зөвөлгөө өгөх төвүүд байгуулан тоглоомонд донтсон хүмүүс өөрсдийн асуудлын талаар хэлэлцүүлэг яриа өрнүүлэх, МТ-нд донтосноос болж ямар хор хохирол учирсан талаар бусдад сэрэмжүүлэх зорилготой сайт ажиллуулах зэргээр хүчтэй анхаарал хандуулдаг байна. МТ-нд донтогсдыг эмчилж эдгэрүүлэхэд яг хар тамхинд донтогсдыг эмчлэхтэй адил эдийн засаг эрүүл мэндийн тогтолцооны нөөц боломж, хувь хүний хувьд сэтгэл зүйн тэнхээ, хүч чармайлт шаарддаг гэнэ.
Дараагийн удаад Орчин үеийн Монгол дахь мөрийтэй тоглоомын түүхээс өгүүлэх болноо.
No comments:
Post a Comment
Сэтгэгдэл