2011/02/02

МОНГОЛ - ХАМГИЙН БАГА ШАШИНЖСАН ОРОН ГЭНЭ ЭЭ

Олон улсад нэр хүндтэй Нийгмийн судалгааны байгууллага болох Гэллап (The Gallup Organization) 2006-2009 оны хооронд нийт 143 орны иргэдээс шашинд хандах хандлагын талаар томоохон судалгаа явуулсан байна. Нийт санал асуулгад оролцогсдын 82% нь шашин өдөр тутмын амьдралд нь чухал үүрэгтэй байдгийг хүлээн зөвшөөрчээ. Хамгийн их шашинжсан хүмүүс лалын шашинт орнууд болон АНУ-ын өмнөд хэсгээр оршин амьдардаг аж. Харин хамгийн бага шашинжсан нь Хойд Европчууд гэнэ. Судлаачид хүн амын шашинжсан байдал тэдгээрийн амьдралын түвшинтэй шууд хамааралтай болохыг тогтоож . Өөрөөр хэлбэл, хэдий чинээ амьдралын түвшин өндөр байна төдий хэрээр шашны нөлөөнд бага автдаг гэсэн үг.  
Хүн амын амьдралын дундаж түвшин ба шашин шүтэх хувь харьцааг харуулсан график
Шашинд нэвт шувт “автсан” орноор Египет улс шалгарчээ. Судалгаанд оролцогсод 100% амьдралд нь шашин ямар их чухал болохыг хүлээн зөвшөөрсөн гэнэ. Дараагаар нь Бангладеш (99%), Шри-Ланк (99%), Индонези (98%), Конго (98%), Сьерра-Леоне (98%), Малави (98%), Сенегал (98%), Жибути (98%), Марокко (98%) тус тус эхний 10-т жагсаад авч. Үүнд хувь процентийн бараг ялгаа алга.
 
Хамгийн бага шашинжсан буюу атеист орныг Эстони улс тэргүүлжээ. Эстончуудын 14% нь “Өдөр тутмын амьдралд нь шашин чухал байр суурь эзэлдэг” хэмээн хариулсан аж. Жагсаалтад:
2. Швед -17%
3. Дани - 18%
4. Норвеги -20%
5. Чех -21%
6. Азербайжан - 21%
7. Гонконг - 22%
8. Япон – 25%
9. Франц – 25% тус тус байр эзэлсэн байна.
Сонирхолтой нь, шашинжаагүй орны эхний аравт Монгол улс (27%) маань багтсан байна.
 
Дэлхийн хүн амын шашинд хандах хандлага. Тод ногоон тусмаа шашинжсан
Юу нь сонирхолтой гэж?
 
Хамгийн бага орлоготой хэрнээ хамгийн бага шашинжсан оронд багтсан нь судлаачдын хувьд парадокс байсан нь лавтай.
 
Бидний нүдэнд ажиглагдаж, өөрсдөө оролцож байдаг хурим найр, оршуулга, мэргэ төлөг, барилга суурь тавих, өдөр бүрийн зурхайгаа харах, уул овоо тахих, бөөг бөөндөн төрүүлэх, зүг чигээ гаргах, бүхий л бизнес үйл ажиллагаандаа сан таниулах, ном уншуулах, өрсөлдөгчиддөө хараал жатга хийлгэх гээд тоочоод баршгүй олон шашны зан үйлийг өдөр тутам Монголчууд хийж байдаг санагдах юм. Лам, бөө оролцоогүй арга хэмжээ бараг байхгүй дээ манай оронд?
 
Энд ойлголтын зөрүү байгаа болов уу? Судалгаа авсан нөхдүүд Бурханд итгэж бишрэх гэдэг утгаар нь асуулга явуулсан болтой. Тэр утгаараа бол бид шашингүйн үзэлтнүүд мөн байж таарна аа. Харин бид нөхөд мухар сүсгээр шашны зан үйл хийх талаараа дэлхийд толгойг цохиж яваа гэдэгт гаднаас нь ажигладаг биш, дотор нь амьдарч явдаг иргэний хувьд баттай итгэж явдгаа нуух юун.
 
Та юу гэж бодож байна?

8 comments:

  1. minii bodloor ene jaahan buruu togtootson yum shigee, deer bichsenchilen bid udur tutmiin amidraldaa shashin gej yavdag murtluu ter Egypt ntr baga bn dag uul ni barag oiroltsoo dun garmaarsan tiim uu?

    ReplyDelete
  2. Manai angiin heden South Arabiin nohduud odor bolohoor l eeljleed neg negeeree garaad hicheel deerees garaad yavdag uim. Getel neg odor regeed harsan chin hajuu taliin tsonhtoi angid 5-laa niilchihsen morgoloo hiij baih uim bilee.
    Bi neg udaa tednees school party deer vodka uuh uu gesen chin never l gej bna lee ...
    Geh metchilen ted ch uneheer huchtei shaninjsen nohduud dee

    ReplyDelete
  3. Oilgoltiin zoruu sh dee. Ted burhanii zaasan zamaar yvdag. Harin bid hussen zamaaraa yvahdaa burhaniig ashigladag. Manai lam nariin undsen uureg bol soyl gegeerel bish harin ymar negen yumiig argalahad mergeshij tuugeeree hooloo olj iddeg l togtoltsoo sh dee

    ReplyDelete
  4. Sayhan gaaliin neg avilgalchin shorongoos garch ireed Hovdod sum hiid baiguulaad lam nar ene nasnii buyng ni magtaad suid. Bur eronhiilogchiin onii buteen baiguulaltand hurtel ner devshchihsen tuuj yvna lee sh de.

    ReplyDelete
  5. Миний заадаг Монголын түүхийн хичээлийн шашны тухай семинар дээр 10 жилийн өмнө Бөө мөргөлийн тухай ярихад бүгд сонсоогүй сонин мэдээлэл гэж ханддаг байсан бол одоо Б телевизийн Тэнгэрийн цаг нэвтрүүлэг шиг өрнөдөг болсон. Бөөгийн улаа, бөөгөөр юмаа аргалуулсан, тэр байтугай бөө, удган хүн сууж байвал би гайхахгүй болсондоо хөөрхий ...

    ReplyDelete
  6. yag shashinj san uu gewuul ugui shuudee Mongold temdgeldeg Shashinii bayar negch bhgui, yadaj Burah bagshiin gegeersen tursun burhan bolson udriig ch alban yosooor bayar gej zalaaguibhad Europ t bol buh bayar ni christiin tuuhtei shalsgui holboootoi 6 udur bolgon suh orojh yostoi ntr geed mongol iig bol bi shashingui l gej boddog yag eemee tiimee yum bolood asuudal uusheer lam buu ntr deer ochood bdag ni zugeer genen itgemtgii zuil l bh gej bodnom Yag mun chanariin huwid shashin lag bishshuudee Budda giin tuuh iig hen ch medku sdhee yor ni Tegeel uuriiguu Buddist geel gandan orool bdgaas bish

    ReplyDelete
  7. mongol gehdee er ni bol shashin odor tutmiin amidrald ni chuhal nuluu uzuuldgui orond l orno bh, humuusiin shashin gej itgj bodoj yavdag yumnuudiin diilenh ni muhar suseg, holildson oilgoltuud bdg shd. teheer mglchudiig bol yag shashind ih avtsan oron egj helehgui bh. buddiin shashniig sain meddgui gedegtei sanal niilj bn.

    ReplyDelete
  8. Хойд Европ гэдэг нэр томъёо байхгүй шүү. Умард Европ гэх нь Монгол хэлэнд ертөнцийн зүг чигийг Умард, Өмнөд, Өрнөд, Дорнод гэнэ. Өөрийн биеэс байрлал заахдаа Ард, Урд, Баруун, Зүүн. Ямарваа нэг байрлалаас Хойд, Урд, Баруун, Зүүн.

    ReplyDelete

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)