Распутины намтар тvvхийг ярих нь илvvц. Оросын хааны гэр бvлийн итгэлийг олж, далдыг харагч, анагаагч хэмээгдэж байсан тэрээр хааны улстєрийн шийдэлд хvртэл хvчтэй нєлєєлдєг байсан гэдэг.
Тvvнийг 1916 оны арванхоёрдугаар сарын 17-ны шєнє алсан гэдэг. Хордуулж, буудаж vзээд vхэхгvй болохоор нь Нева мєрєнд живvvлсэн гэдэг. Дараа нь цогцсыг нь гарган баримтжуулаад оршуулсан боловч хэсэг хугацааны дараа ухаж гарган мєн л шєнєєр шатаажээ.
Шатаасан газрынх нь хус модон дээр "Энд нохой оршуулав", "Энд 1917 оны гуравдугаар сарын 10-11-ний шєнє Григорий Распутины хvvрийг шатаав" гэсэн хоёр янзын бичиг байжээ. Тvvнийг дараагийн засаг ч єршєєсєнгvй. Нэг охин нь францаар дамжин Америк гарч, гэр бvлийн бусад гишvvдийнх нь сонгох эрхийг Зєвлєлт засаг хасч, орон байрыг нь хурааж, 1930-аад онд бvгдийг нь баривчилснаар сураг тасарчээ. Тэдний амьдарч байсан байшинг 1970-аад онд Зєвлєлт засаг нураах шийдвэр гарган ёсоор болгожээ. Ийнхvv vхсэн хойноо ч амар заяа vзээгvй Григорий Распутин єєрийн vхлээ мэдэж байсан бєгєєд эзэн хаанд доорхи захиа буюу гэрээсийг vлдээсэн байна.
"Би энэ захидлыг Петербургт бичиж vлдээж байна. Нэгдvгээр сарын нэгнээс ємнє энэ амьдралаас одохоо би мэдэрч байна. Би Оросын ард тvмэн, эцэг, эх, хvvхдvvд, орос нутагт юу хийвээс зохихыг захин vлдээж байна. Хэрвээ намайг миний ахан дvvс, оросын тариачид, хєлсний алуурчид алах аваас оросын хаан чамд айх аюул vгvй. Хаан суудалдаа vлдэн эзэн суугтун. Оросын хаан чи vр хvvхдийнхээ талаар ч санаа бvv зовогтун. Тэд дахиад зуу зуун жил Оросыг захирах болно. Намайг хэрвээ тайж язгууртнууд алах аваас, миний цусыг урсгах аваас тэд хорин таван жил гараа угааж чадахгvй. Тэд оросыг орхиход хvрнэ. Ахан дvvс бие биеийн эсрэг босч, бие биенээ хядаж хорин таван жилийн турш улс оронд язгууртнууд байхгvй болно.
Орос газрын хаан чи Григорийн vхлийн тухай дуулгах хонхны дууг сонсохын цагт vvнийг мэдтvгэй: хэрвээ аллагыг чиний хамаатан садангууд vйлдэх аваас чиний нэг ч гэр бvл, єєрєєр хэлбэл хvvхдvvд болоод хамаатан садангууд чинь хоёроос илvv жил амьдрахгvй. Тэднийг оросын ард тvмэн алах болно. Намайг vгvй болсны дараа хэрхэн амьдрах ёстойг нь оросын хаанд хэлж єгєх Бурхны даалгавар єєрт ноогдсоныг би одож ахуйдаа мэдэрч байна. Чи бодож, бvхнийг тооцож, болгоомжтой байх ёстой. Чи єєрийгєє аврах талаар санаа тавьж, намайг амь насаараа тєлбєр хийснийг єєрийн садангуудад хэлэх ёстой. Намайг ална. Би аль хэдий нь vхдэл болсон. Залбир, залбир. Зоригтой бай. Єєрийнхєє сонгомол удмынхаа тєлєє санаа тавь".
Гоц vзэгдэл судлаачид тvvний энэ захидлыг орос орны vйлийн vртэй холбон тайлбарладаг. Распутин хэн нэгний гарт амиа алдах нь зугатаж vл болох vйлийн vр байж. Хэрвээ тvvнийг тариачид алсан бол тэд vйлийн vрээ эдэлж, хаант засаг урт удаан хугацаанд оршин тогтнох байж. Гэтэл vйл хэрэг эсрэгээр єрнєж, Николай хааны хvрээнийхэн тvvний аминд халдсан учраас vйлийн vр нь хаан тєрд бууж, октябрийн хувьсгал гаран эзэнт тєрийг тvлхэн унагаажээ. Тэгээд Распутины хэлсэн vнэн болж, хувьсгалчид Николай хааны гэр бvлийг тэр чигээр нь хvйс тэмтэрчээ.
Ene hvnii zviliin talaar Parapsihologiin nom ni deer bichsen bdag sanagdaj bn!sonirholtoi shvv te
ReplyDelete