2010/10/09

ХУВИЙН НУУЦАА ХАМГААЛЖ ЧАДАХГVЙ БОЛ ИХ ЗVЙЛ АЛДАНА

Хувийн нууцыг хамгаалахтай холбоотой эрх зvйн vндэс XX зууны эхэн vед ардчилал єндєр хєгжсєн орнуудад тавигдаж байжээ. Яригдаж эхэлсэн улбааг нь хєєвєл хvний эрх, эрх чєлєєг дээдлэн vзэх vзэл буюу ардчилсан нийгмийн урган нахиалж байсан vетэй холбон ойлгож болно. Гэхдээ тэр vед одоогийнх шиг хувийн нууцтай холбоотой асуудал vндэсний хэмжээний эрх ашгийг хєндєж болохуйц хэмжээний том асуудал дэгдээнэ гэж огт санаж байсангvй, хэлбэр тєдий л зvйл байж. Орчин vед хувь хvний нууцыг єндєрт тавьдаг болсон нь хvний эрхийг дээдлэхээс гадна хувь хvний нууц байгууллагын vйл ажиллагаа тєдийгvй vндэсний аюулгvй байдалд нєлєєлдєгт оршино.


Хvмvvсийн мэдээлэл харилцаа, холбооны хєгжил хvчээ авсан энэ vед, асар богино хугацаанд маш их мэдээлэл алдаж болох нєхцєл бvрдсэнээр энэ асуудал бvр хурцаар тавигдсан. Олон нийтэд илэрхий болсон судалгаанаас vзэхэд хvмvvс ихэвчлэн єєрсдийнхєє е-майл, банкны данс зэргийнхээ нууц vгээ єєрийн амархан санаж чадах vг, тоогоор хийдэг байна. Жишээ нь ихэнх тохиолдолд єєрийн буюу ойр дотны хэн нэгний тєрсєн он, cap, єдєр, нэр хочийг ашиглах, эсвэл єєртєє холбоотой онцгой зvйлс, болон хайртай муур, нохойныхоо нэр усыг ашигладаг аж. Хvний энэ сэтгэл зvйг ашиглан хакерууд халдлагын бай болсон тухайн хvнийхээ мэдээллийг цуглуулан, нууц vгийг илрvvлж банкны данс болон єєр олон чухал мэдээллvvдийг авч чаддаг. Тэд эдгээр чухал мэдээллvvдийг ашиглаад л тусгай зориулалтын компьютерийн программ хэрэглэх арга замаар эсвэл єєр боломжит аргуудаар янз бvрийн хувилбар vvсгэн, хайлт хийж е-майл, банкны дансы нууц vгийг олох боломжтой болдог. Мєн уг халдлагад єртєж буй хvний нэрийн ємнєєс кредит картаа хаясан, нууц vгээ мартсан хэмээн харилцагч газар руу нь утасдаад л уг хvний нууц vг, кредит картын дугаарыг авч байсан тохиолдол олон гарч байжээ.
Энэ тухай нэгэн дуулиантай жишээ бол энэхvv зарчимыг ашиглан, Америкийн ерєнхийлєгчийн сонгуулийн vеэр дэд ерєнхийлєгчид нэрээ дэвшvvлэн єрсєлдєж байсан Аляск мужийн улсын амбан захирагч Сара Пейлиний хувийн мэдээллийн цуглуулан нууц vгийг хайж олоод, уаһоо е-майлд нь нэвтэрч чадсан тухай шуугиан олон нийтэд тvгэж байв. Vvнээс vзэхэд энэ тал дээр байдал бишдсэн нь тодорхой. Дэлхийн хамгийн аугаа орны дэд ерєнхийлєгчийн тухай хувийн мэдээлэл бємбєрцгийн бvхий л хvмvvст ил болно гэдэг байж болошгvй зvйл байлаа. Ингээд аюулгvйн хамгийн эхний дvрэм нь ямар нэгэн ноцтой учир шалтгаангvй бол тєрсєн єдєр гэх мэтийн хувийн мэдээллvvдээ хамаагvй дэлгэхгvй байх талаар зєвлєсєн байдаг. Тvvнээс гадна нууц мэдээллээ алдахгvй байлгахын тулд бvр цаас хэрчигч машин хvртэл хувь хvн, албан газрын зориулалтаар 1990 оноос зориудаар олон нийтийн хvртээл болсон. Учир нь барууны ертєнцєд ихэнх бичиг баримт шуудангаар дамждаг болохоор хvмvvс хэрэгцээгvй цаасаа хог руу хамаагvй хаядаг байсан vед тухайн хvн, албан газрын хогийг ухах маягаар их хэмжээний мэдээллийг олж авдаг байжээ. Нєгєє талаар хvмvvсийн мэдээллийг ашигласнаар маркетингийн судалгаа сурталчилгаанд ашиглах, тухайн улс орны тухай, хувь хэрэглэгчдийн тухай судалгааны хамгийн чухал гарын авлага болгон дундаж статистик vзvvлэлтvvдийг нь гаргаж телемаркетинг хийх зэргээр зарим компаниуд vйл ажиллагаа хийж байсан нь хvмvvсийн дургvйцлийг тєрvvлж байжээ.
Иймд хэрэглэгчдийн тухай мэдээллvvд нь аливаа компанийн чухал нууцад тооцогдож бие биедээ єндєр vнээр заран vйл ажилгааны стратеги, тактикаа компаниуд тодорхойлдог болсон байна. Таныг хэдий хэр хєрєнгє мєнгєтэй, ямар бизнес эрхэлдэг бvр цаашлаад таны болон ойр дотны хvмvvсийн тань хувийн амьдрал, ахиж дэвших амьдралын тань чєдєр тушаа болж болно гэдгийг бодоод нэг vз дээ. Олны танил улстєрч бизнесмэн, урлаг соёлын алдартнуудын талаархи ийм мэдээлэл олон нийтэд тархвал энэ нь гамшиг л гэсэн vг. Хvн л болсон хойно алдаж эндэнэ. Басхvv нууж хаах єєрєєс болон бусдаас шалтгаалах олон мэдээлэл байж л таарна. Тэр бvх мэдээллийг нь олон нийт болон хэн нәг єрсєлдєгч нь цацаж ашиг орлого хийгээд байвал та яах вэ. Таны нийгэмд хэр нєлєєтэйг харгалзаад мэдээллийн vнэ цэнэ єснє. Хувийн байтугай компани, корпораци, улс, гэрийн эрх ашгийг хохироосон vйлдэл vvнээс улбаалаад гарвал яах вэ. Бид энэ тухай урьд ємнє нь бодож байсан бил vv. Vгvй л болов уу даа. Монголд ийм явдал гарахгvй гэх баталгаа алга. Саяхан л гэхэд гадаадын иргэдийн кредит карт ашиглан монголын банкуудаас асар их хэмжээний мєнгє авсан, vйлчилгээний газруудаар vйлчлvvлсэн тохиолдол гарсан. Гэмт хэрэгтнvvдийг нь ч манай цагдаагийн байгууллагын ажилтнууд илрvvлэн баривчилсан билээ. Мєн олон улсын жолооны vнэмлэхийг Израйлын хєрєнгє оруулалттай нэгэн компани хийж байна.
Ийм жолооны vнэмлэхтэй бараг бvх Монгол хvний хувийн мэдээллvvд гадны компанийн мэдэлд байхыг vгvйсгэх аргагvй байгаа биз дээ. Израйл улсын тагнуулын алба Дэлхийд зартай, шилдэг албадын тоонд ордог ба хvйтэн дайны vед vйл ажиллагааны чадвараараа АНУ-ын Тагнуулын тєв газар, ЗХУ-ын КГБ-ын дараа ордог байсан юм. Ийм тохиолдолд vндэсний аюулгvй байдал энэ тэрийн тухай яриад илvvц биз. Ингэхэд монголын vндэсний аюулгvй байдалд хувь хvний нууц ямар хамаатай юм бэ гэж уншигч та асууж магадгvй юм. Тєр болон байгууллагын удирдах ажилтнууд маань компьютер ашигладаг. Тэр нь сvлжээнд холбогддог болохоор ихэнх нь нууц vгээ ердийн хvний адилаар л хийж байгаа. Иймд тэдний vvсгэсэн мэдээллийн сан, ажлын баримтууд маань хэн нэгний тэр тусмаа гадныхны сонирхлыг татаж л таараа шvv дээ. Тэдний бvх бодлого, боловсруулсан баримтыг олж авья гэвэл компьютер рvv нь халдах хэрэгтэй. Тэгэхийн тулд нууц vгvvдийг мэдэж байвал хамгийн амар гэдгийг хэн хvнгvй ойлгох билээ. Ингэснээр Монголын тєр болон байгууллагад ажиллаж байгаа хэний ч нууцад халдаж болоход хєнгєвчилсєн нєхцєл бий болсон юм шиг харагдаж байна. Харамсалтай нь манай vндэсний аюулгvй байдлын гишvvдийн намтарыг харж байхад бvгд л урт, богино хугацаанд Америкт ажиллаж амьдарч байж. Тэнд байхдаа юу бодож явдаг байсан юм бол оо.
Жолооны vнэмлэх нь тулгуур vндсэн баримт бичигт ордог. Хувийн гол тулгуур мэдээллvvд жолооны vнэмлэх дээр байдаг. Тvvнийг тухайн хариуцсан тєрийн албан байгууллагын салбар нь газар дээр нь хэдхэн минутад хэвлэж єгдєг. Тэгтлээ нарийн техник технологи ордоггvй. Зvгээр л хэвлэсэн цаасыг хатуу тунгалаг материалаар хулддаг. Нууцлал нь материалдаа байдаг. Жолооны vнэмлэхийг гадны байтугай хувийн компани хийдэггvй. Тэр байтугай жолооны vнэмлэх улс даяр тасарна гэж байдаггvйг мэдмээр юм. Ядаж тєр нь чаддагvй юм аа гэхэд Монголын компаниуд иймэрхvv зvйлийг хийх чадвартай. Энд чинь нэг єгєгдлийн томоохон сан vvсгэхэд л гол хvч, зардал, цагаа зарцуулах байх. Бусад нь тэдний хувьд захиалагч нь байхад хvvхдийн тоглоом л гэсэн vг шvv дээ. Адаглаад эдийн засгийн утгаар нь бодоход ч гэсэн манай улс ядуу, гадагшаа бvтээгдэхvvн экспортлоод олигтой мєнгє хийдэггvй юмаа гэхэд, дотроо байгаа мєнгєний урсгалаа гадагшаа ингэж алдаж гадны нэг компаниар хийлгэж байхаар єєрсдєє хийвэл мєнгєнийхєє гадагшаа гарах урсгалыг зогсоож Монголын маань эдийн засагт хvртэл ач холбогдолтой байна.
Дахиад хэлэхэд Америк, Австрали мэтийн єндєр хєгжилтэй оронд арван хэдэн долларт л хаа сайгvй байдаг тээвэр хариуцсан улсын байгууллагын салбар нь хэдхэн минутад хэвлээд єгдєг юм. Ийм байхад улс орны хєгжил, эдийн засгийн єсєлт, vндэсний аюулгvй байдлын тухай ярьдаг, ярьж байгаа удирдагч нараа харахаар єрєвдєх, харамсах сэтгэл єєрийн эрхгvй тєрєх юм даа!
Ц.Мєнх

No comments:

Post a Comment

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)