Ээж нь буддист бөгөөд хvvгээ аварч өршөөхийг бурхнаас vргэлж залбирч гуйдаг байжээ.
Мао Мао Зэдун 1893 оны 12-р сарын 26-нд Хунан мужийн Шао Шаны vзэсгэлэнт хөндийд төржээ. Аав нь тариачин, гахайчин байсан тул тарчигхан орлоготой, эгэл нэгэн байлаа.багаасаа сэргэлэн цовоо, дvрсгvй хvvхэд байлаа. Тэр уламжлалт ёсыг огтхон ч хvндэтгэдэггvй байсан бөгөөд тvvгээрээ ч амжилтад хvрч, аймшиггvй нэгэн болсон гэдэг. Тэр ерөөсөө хоёрхон зvйлд л итгэдэг байсан ажээ. Нэг нь хувьсгал, нөгөө нь өөртөө итгэх явдал.
Өөрийн хэрцгий догшин зан авир, хvнийг vзэн ядах байдлаараа Гитлер, Сталин хоёртой зовлонгуй эн зэрэгцэх хvн билээ. Гэлээ ч гэсэн Хятадад тvvнийг нэгэн шинэ vндэслэгч мэт бvгд л бишрэн хvндэтгэдэг. Тэр ч балтугай хохирогчдын ар гэрийг нь хvртэл хvндэлнэ гээч. Тvvхэн гэмт хэрэгтэн, Маогийн юу нь ингэж олныг сэтгэлийг татдаг юм бол?
Мао Мао Зэдун 1893 оны 12-р сарын 26-нд Хунан мужийн Шао Шаны vзэсгэлэнт хөндийд төржээ. Аав нь тариачин, гахайчин байсан тул тарчигхан орлоготой, эгэл нэгэн байлаа.багаасаа сэргэлэн цовоо, дvрсгvй хvvхэд байлаа. Тэр уламжлалт ёсыг огтхон ч хvндэтгэдэггvй байсан бөгөөд тvvгээрээ ч амжилтад хvрч, аймшиггvй нэгэн болсон гэдэг. Тэр ерөөсөө хоёрхон зvйлд л итгэдэг байсан ажээ. Нэг нь хувьсгал, нөгөө нь өөртөө итгэх явдал.
Өөрийн хэрцгий догшин зан авир, хvнийг vзэн ядах байдлаараа Гитлер, Сталин хоёртой зовлонгуй эн зэрэгцэх хvн билээ. Гэлээ ч гэсэн Хятадад тvvнийг нэгэн шинэ vндэслэгч мэт бvгд л бишрэн хvндэтгэдэг. Тэр ч балтугай хохирогчдын ар гэрийг нь хvртэл хvндэлнэ гээч. Тvvхэн гэмт хэрэгтэн, Маогийн юу нь ингэж олныг сэтгэлийг татдаг юм бол?
Улааны дарангуйлагч
Бээжингийн Мавзолейд байдаг Маогийн занданшуулсан шарилыг vзэх гэж мянга мянган хятад иргэн өдөр болгон дугаарлацгааж байдаг. Мао амьд байна. Алс Дорнодын тэрбум гаруй хvнтэй ард тvмний эдийн засгийн амжилтад тvvний шарил бvр эрч хvч нэмж байгаа юм шиг харагдах ажээ.
1949 онд Мао Дундадын их гvрнийг байгуулсан билээ. Өнөөдөр тvvний дэлхийчлэгдсэн Хятадын тухай vзэл бодол хятад хvмvvсийн нэгдмэл vзэл болж байна. Бараг бvх хотод Маогийн чулуун болон хvрэл хөшөө байдаг ажээ. Тэр хөшөөнд сөгдөн зовлонгоо дэлгэж, горьдлого тавин яваа хvмvvс зөвхөн хөгшин авгайчууд биш билээ.
Хятадын коммунистуудын тvvхэн vлгэр, 1960-аад оны барууны босогч залуусын vлгэр дууриал, гэрэлт бамбар нь болж байсан бол одоо нэлээд тод ялгаатай болж байна. Нэгэн цагт Маогийн хамгийн дотны хvн бөгөөд удаан жилийн хамтран зvтгэгч байсан америк иргэн судалгааныхаа материалд „Мао бол тvvхэн удирдагч бөгөөд тvvхэн том гэмт хэрэгтэн юм" хэмээн тодорхойлжээ.
Маог 1976 онд нас барахад зөвхөн хятад даяар гашуудаад зогссонгvй. Дэлхийн оюуны гэрэлт цамхаг хэмээн тэр vеийн францын төрийн тэргvvн Жискардд Эстейн vнэлжээ. Тэр vеийн АНУ-ын гадаад хэргийн сайд Хенри Киссенжер талийгаач Мао бол „Манай vеийн титан" хэмээн хэлсэн байдаг. Дөнгөж хэдэн жилийн өмнөөс их даргыг домгийн ертөнцөөс ангижруулсан бөгөөд Юанг Чангийн "Мао, нэгэн эрийн амьдрал, нэгэн ард тvмний хувь заяа" гэдэг номондоо: „Тvvний дарангуйлалд өртөж, буудуулж, зодуулж, өлсөж vхсэн хvний тоо 70 сая хол давсан тухай бичжээ.
Ийнхvv тvvний хороосон хvний тоо XX зууны их яргачин Гитлер, Сталин нарынхаас ч хол давжээ.
17 настай Мао мужийн нийслэлд очин суралцаж, шvлэг бичин шөнө дөл болтол суудаг байжээ. Тэр царайлаг бөгөөд эрч хvчтэй, удирдах хvний төрхтэй, тэр vеийн бvх л хятадуудын нэгэн адил хувьсгал хийхийг мөрөөддөг нэгэн байлаа.
Энэ vед хааны ордон vймээн самуун дунд, тvшмэлvvд нь хээл хахуульд автчихсан, цэргvvд нь эгэл ардыг тонон дээрэмдсэн, Их Британийн колончлогчид эдийн засгийг нь сvйрvvлчихсэн, япончууд vлэмж давуу армиар заналхийлсэн тийм vе байлаа. Энэ vед орон даяар бослого хийвэл л энэ сул дорой vндэстэнг дахин зангидаж нэгтгэх байлаа.
1912 онд зvvний хувьсгалт зөвлөл БНХУ-ыг тунхаглан, Хятадын сvvлчийн хааныг огцрохыг тулгажээ. Гэвч энэ явдал бvтэлгvйтэж, цэргvvд мужуудыг хайр найргvй эзлэн эрх мэдлийн төлөө тэмцэж, хятад даяар тэмцэл, vхэл зовлон газар авчээ. 1918 онд Мао сургуулиа тvvхийн багшийн мэргэжлээр төгссөн ч боловсролын албанд зvтгэх саналаас татгалзжээ. 1920 онд тэр хоёр зvйлтэй амьдралаа холбожээ. Нэг нь профессорын охин юм. Мао эхнэрээ олон удаа араар нь тавьж, тун ч хvйтэн хандаж байсан гэдэг. Гэрлэлтээсээ хэдэн долоо хоногийн дараа Хятадын коммунист намтай тэр нөхөрлөжээ. Харин vvндээ тэр насан туршдаа vнэнчээр зvтгэсэн юм. Тэр ухуулга хийж бослого зохион байгуулж байв. Нэг удаа ухуулгын ажлаар явж байгаад Гоминданынхан бослого гаргасан тариачдыг тамлан зодож байгааг хараад баясан: „Муж бvрт нэг айлган сvрдvvлэх газар байгуулах хэрэгтэйг" тунхаглажээ.
1927 онд Чан Кайши, Кvо Мин Тангийн нам хоёр Хятад орныг эзэлж авлаа. Генерал Хятад орныг хатуу гараар барьж, тvvний цэргvvд коммунистуудыг яргалж гарчээ. Мао ч гэсэн vгvй хийх ёстой хvний жагсаалтад ороод байлаа. 33 настай Мао Жинг Ганг Шангин ууланд дvрвэн гарлаа. Энд ирээд гайхамшигт удирдах авьяасаа анх удаа том хэмжээнд турших боломж тvvнд гарчээ. Эхлээд тэр 30 мянган хавтгай дөрвөлжин км нутагт өөрийн итгэлт хvмvvсээр сvлжээ байгуулсан байна. Мао Хятад улсыг Зөвлөлийн бvгд найрамдах улс болгон тунхаглалаа. Тvvхийн мэргэжлийн багш, зав чөлөөндөө шvлэг бичдэг эр маань зургаан сая хvнийг удирдах боллоо. Эсэргvvцэн босч ирсэн бvхнийг тэр vгvй хийж байлаа. ХКН-ын удирдлагууд тvvний энэрэлгvй хатуу ширvvн байдлыг гайхан шогширч байлаа. Тэд тvvнийг хvндэлж, бас улам улмаар тvvнээс айж эхлэх болов.
Долоон жил коммунист Мао яг л нэг хаан шиг ноёрхож байв. Тэгснээ Чан Кайшийн армид бvслэгдэв. Дахиад зугтах болов гэнэ. 86 мянган эр, 35 хvvхэн тvvнийг дагаж байв. 1934 оны 10-р сарын 16 -нд ирээдvйн БНДАУ-ыг байгуулах тvvний өрнийг зорьсон урт аян эхэлжээ. Тэрээр 10000 км урт замыг 370 хоногт туулжээ. Аяны эрчvvл, бvсгvйчvvл, хvvхдvvд гол мөрнийг гаталж, намаг шалбааг туулж, уул даван, мөнх цасыг мацан явцгаажээ. Байсхийгээд л бөмбөгдөлтөд өртөж байлаа. 70 000 дvрвэгсдийн хувьд нөгөө ертөнцөд очих, харин Маогийн хувьд эрх мэдэлд хvрэх аян байлаа. Хөөгдөж туугдсан коммунистуудын хувьд яахаас ч буцахгvй удирдагч шаардлагатай болсон бол тэр нь Мао мөн байлаа.
Төв хороо тvvнийг намын тэргvvнээр томиллоо. Амьд vлдсэн хvмvvс чvv чамай хэл дээрээ ирсэн бол Мао л ганцаараа эрvvл саруул эрч хvчтэй байлаа. Арга ч vгvй шvv дээ, тэр өөрийн санаачилсан хийн дамнуурга дээр сууж явсан юм хойно. 1939 онд Мао 25 настай жvжигчин Жианг Кингтэй гэрлэлээ. Энэ бол тvvний дөрөв дэх гэрлэлт байлаа. Эхний эхнэр нь нас барж, хоёр дахь эхнэрээ Кvо Мин Тангийнд, яргачдын гарт орхиж, гурав дахь эхнэрээ хvчээр салгажээ. Мао хvний нөхөр, хvvхдийн эцгийн хувьд тааруухан нэгэн байлаа. Эхнэрvvдээсээ гарсан долоон хvvхдээ тэр vл хайхран хаясан гэдэг. Тэр зөвхөн хар амиа бодсон нэгэн байсан юм.
1945 онд япончууд бууж өгөөд буцсаны дараа Хятад орон Чан Мао хоёрын дэгдээсэн иргэний дайны хөлд vймж байлаа. Тариачид коммунистуудыг ялахад тусаллаа. Тариачдад бvгдэд нь жаахан газар өгнө хэмээн тэдний хорхойг хvргэсэн сайхан зvйл амалжээ.
Газрын өөрчлөлт тvvний хийсэн дөрвөн их кампанит ажлын эхнийх нь байсан юм. Vvгээрээ тэр дэлхийн тvvхэнд байгаагvй том алан хядагч болсон ажээ. Улс төрийн коммиссарууд хvн бvхнийг хардаж сэрдэн, алга дарам газар, аяга будаа илvv авсанд сэрдэгдсэн хэн бvхнийг санаанд оромгvй хэрцгийгээр тамлан тарчлаах мэргэжилтнvvдтэй байжээ. Vvнийг санаачлагч Мао энэ хvчирхийлэлд анзаарагдахгvйгээр өөрөө оролцох цаг зав гаргаж байлаа.
Нэгэн удаа тэрээр улангассан алчуурчдад чанга дуугаар: "Алах хэрэгтэй, алах шиг сайхан юм vгvй" хэмээн хашгирсан гэдэг. Улс орноос урвагч хэмээн нэрийдэгчдийн хөрөнгийг хураан, яргалж тарчлаагаад эцэст нь бараг толгой дараалан хяддаг байлаа. Тэр хvмvvсийг энэрэлгvй яргалж, өршөөлгvй тамлан давстай усанд живvvлж, чулуугаар нvvлгэх, амьдаар нь арьсыг нь өвчих, халуун тос биен дээр нь асгах зэргээр тарчлаан зовоож байв. Өрх гэрээр нь vгvй хийх явдал ч ховор vзэгдэл биш байлаа. Нярай хvvхдийг боон тасчиж хаях эсвэл шууд худагт шидэж байсныг нvдээр vзсэн нэгэн гэрч хожим нь мэдээлсэн гэдэг. Газрын шинэчлэлтийн vед тэр таван сая хvний амийг золиосолжээ. Мао хэмээх олны толгойг гайхамшигтай эргvvлэгч энэ эр олон олон тариачныг өөрийн талд элсvvлж хvн алах хань хамсаатнаа болгож байв. Vнэндээ ч бараг бvх тариачин иргэний дайны vед коммунистуудыг дэмжиж байжээ. Маогийн заналт дайсан Чан Кайши ялагдаж хоёр сая өөрийн талыг баримтлагчаа дагуулаад Тайванийн арлыг зорьжээ.
1949 оны 10-р сарын 1-нд Мао амьдралынхаа хамгийн том ялалтыг тэмдэглэсэн байна. Бээжин дэх Тиан М-иний талбай дээрээс нэгэн тариачин, гахайн худалдаачны хvv Тэнгэрийн Амгалангийн хаалган дээрээс Бvгд найрамдах Дундад улсыг тунхаглажээ. Энэ vед Хятадын Засгийн газрын дарга 56 настай болж байлаа. Дэлхийн бөмбөрцгийн хvн амын тавны нэгийг эзэлсэн их гvрний удирдагч саравчин малгай Улааны хаан ингэж төрөв. Тэрээр эгэл жирийн ардын нэгэн адил амьдардаг. Мао ах даяанч лам шиг ямар ч юм шаарддаггvй нэгэн байсан хэмээх яриа бол шал худал vлгэр. Мао шvдээ угаадаггvй байсан гэдэг бол харин vнэн гэнэ. Бас дотуур хувцсаа хэдэн долоо хоноод нэг сольдог байсан гэдэг. Бас 30 гаруй тансаг орд харштай, гоёмсог лимузин машины парктай, хямралд өртөхгvй хатуу хөрөнгийн тусгай данстай байсан нь бас vнэн.
Тэгээд бас эрх мэдлээ бэлгийн дур тачаалаа хангахад ашиглаж байсан ажээ. Бээжин дэх Засгийн газрын ордны Бадамлхянхуа цэцгийн танхимдаа бvх нутгаас сонгож авчирсан охидыг цайны бvжигт урьдаг байжээ. Фокстрот, вальс бvжгийн vеэр тэдний бие галбирыг сонжиж vзээд эцэст нь залуу охидыг дагуулан унтлагын өрөө рvvгээ морилдог байжээ.
Vлэмжийн хvчит Мао төр барих эхний жилvvддээ Хятад орны аврал болж байлаа. Тэр нөхөд нь ч, дайсан нь ч vл төсөөлж байсан улс төрийн их амжилт vзvvлэв. Мао сэтгэл санааны хувьд бvрэн гvйцэд туйлдаж доройтсон ард тvмнийг өөрийнхөө vнэ цэнийг ойлгон, ирээдvй өөд тэмvvлэх итгэлтэй болгож чаджээ. Ард тvмэн тvvнийг Улаан наран хэмээн баярлан тунхаглаж байлаа. 1950-иад онд тэрээр төрийн тэргvvний хувьд эрчтэй шvvмжлэгчдийг олж илрvvлэн дуугvй болгох башир аргыг олжээ.
Тэгээд 1956 онд Мао дарга „Зуун цэцгийн компани" гэгчээ тунхаглав. Vvнтэй холбогдуулан хяналтаа арай сулруулав. Хvмvvс аажим аажмаар vг хэлцгээж эхлэв. Хvмvvс Маогийн төр барих хэмжээгvй эрх, улс орны хоцрогдлыг шvvмжилцгээв. Мао vvнийг л отож байлаа. Хагас сая гаруй шvvмжлэгчдийг хувьсгалын эсэргvv ардын дайсан хэмээн сэтэрлэж, ажил мэргэжлээс нь хөөн зайлуулж, хөдөлмөрийн лагерт шилжvvлэн vхтэл зодуурын амт vзvvлж байв. 1958 онд КН-ын удирдах ажилтны өмнө хэлсэн vгэндээ "Хаан Ши Хуанг Ти дөнгөж 460 эрдэмтнийг амьдаар булсан бол бид бvр 46 мянган эрдэмтнийг амьдаар нь булшиллаа. Бид тэр хаанаас зуу дахин илvv гарч чадлаа" хэмээн муу vйлсээрээ бардамнаж байжээ.
Vvнээс хэдэн сарын дараа хоёр vзvvртэй зvv шиг Мао гурав дахь компаниа эхэллээ. Энэ удаа хэдхэн жилийн дотор Хятад орон барууны аж vйлдвэржсэн орнуудыг гvйцэх гэнэ. Мао бол уран сайханч байлаа. Тэр улс ардын аж ахуй, vйлдвэрлэлийн тухай огтхон ч мэдлэггvй нэгэн байлаа. Тvvний эдийн засгийн талаар авч явуулж буй арга хэмжээ сохроор бишрэн шvтэгчдийг нь ч гайхашруулж орхидог байжээ. Маог ЗХУ-д vр тариа валютаар экспортолж байхад нутагт нь хvмvvс өлбөрч vхэж, өлсөхийн эрхэнд шороо идэж байсан гэдэг. Тэр ч байтугай Анхуй мужид хvн хvнээ барьж идсэн тохиолдол ч гарчээ. 38 сая хvvхэд, эмэгтэйчvvд, эрчvvд өлбөрч байхад олон зуун мянган хvн хvнс нөөцөлсөн гэж хардагдан Маогийн тушаалаар цаазлуулжээ. Тэр хэсэг хугацаанд албан тушаалаа өгсөн боловч их залуурчийн vvргээ далдаас гvйцэтгэж байв. 1966 онд Мао дахин улс төрийн тавцанд гарч ирэв. Тэр урд хожид нэгэн адил нэр хvндтэй байлаа.
Өшөө авах цаг
Мао 72 нас хvрлээ. Тvvний нуруу нь шархирч, буйл нь идээлж, хорвоод амьд явах хоногийнх нь тоо гvйцэж байгааг тvvнд сануулж байжээ. Гэвч тэр хуучин тооцоогоо хийж дуусгахаар дахин нэг эрх мэдлийн хvчээ vзvvлэхийг хvсчээ. Ийнхvv тэрээр дөрөв дэхь кампанит ажлаа аугаа их пролетарийн Соёлын хувьсгалаар эхэллээ. Харгис догшноороо амьтан хvний айдас хvргэсэн Маогийн дөрөв дэхь эхнэр Жианг Чинг энэ хувьсгалыг гардан эхлvvлжээ. Засгийн хяналтын комиссарын хувьд 1966 оны 4-р сард соёлыг устгахыг уриалав. Эхний золиосоор нь Бээжингийн их сургуулийн профессорууд өртжээ. Хөрөнгөтний vзэл суртлыг дэлгэрvvлсэн хэргээр зоригийг нь мохоож, албан тушаалаас нь зайлуулжээ. Мянга мянган сvм хийдийг нурааж, номын сангуудын номыг шатаажээ.
Тэгээд алан хядах ажиллагаагаа эхлvvлжээ. Энэ удаа залуусыг алан хядлагын хамсаатнаар сонгож, тэднийг улаан хамгаалагчийн эгнээнд орохыг уриалав. Хөрөнгөтний эсэргvvцлийг орвонгоор зайлуулахыг уриалав. Маогийн гаргасан vгvй хийх хvмvvсийн жагсаалтын тэргvvн эгнээнд тvvний шvvмжлэгчид, тvvнтэй өрсөлдөгч намын нөхдийн нэрс байлаа. Хятадын залуус улангассан алан хядагчид болж хувирав. Хvvхдvvд эцэг эхээ дээрэлхэж, багш нараа харгислан алж байлаа. Орон сууцыг тvйвээж, ном судрыг шатааж, хvмvvсийг дээрэмдэн, алж, бvх уран барилгын дурсгалын тал хувийг улайрсан охид, хөвгvvд устгаж, нураажээ. Улаан хамгаалагчдыг хvндэтгэн хvлээж авах тушаалыг Мао буулгав. Онцгой хэрцгий бvлгийг Бээжинд урин аваачиж өндрөөр vнэлж байв. Жишээлбэл, дөрвөн хvvхдийн эх, 50 настай захирал эмэгтэйг, буцлам халуун усаар шалзалж дараа нь ухаан балартан амь тавьтал нь зодсон сурагч охидыг өхөөрдөн хацрыг илэн энхрийлж байжээ.
Хvvхэд залуусын энэ балмад ажиллагаа таван жил vргэлжилжээ. Долоо сая гаруй хvн энэ ажиллагааны хөлд амь vрэгджээ. Амиа алдагсдын тоонд Маог шvvмжилж байсан хvмvvс бараг толгой дараалан орсон гэдэг. Тууштай хувьсгал гэдэгт Мао юуг ойлгодгоо дахин нэг удаа харууллаа. Тэр өрсөлдөгчөө бvгдийг нь хороож, vлдсэнийг нь дахин босч ирэхгvй болтол туйлдууллаа. Харин нас өтөлж арга буюу тэр хvчин мөхөсдлөө. 1971 оны эцсээр тэр уушигны хатгалгаа авчээ. Тамир тэнхээгvй болж, охидтой нэг оронд орох ч чадалгvй болжээ.
Тvvнээс хойш 1976 оны 9-р сарын 9-нийг хvртэл Хятад эмч нар тvvнийг торгоожээ. Тэрээр нас барахынхаа өмнөхөн "Хятад орныг дэлхийн манлай гvрэн болгох гэсэн маань талаар боллоо. Гэвч бид ядуу хэвээрээ, сvvл барин явна..." хэмээн уйлах, ярих, зvхэхийн хооронд хэлсэн гэдэг. Маогийн зохион байгуулсан дөрвөн их кампанит ажил болох Газрын өөрчлөлт, Зуун цэцгийн компани, Их vсрэлт, Соёлын хувьсгал тус бvрдээ олон сая хятадын амийг авч, олон зуун тvvхэн дурсгалт зvйлийг устгаж, олон сая хуучны номыг устгажээ.
No comments:
Post a Comment
Сэтгэгдэл