2008 оны наймдугаар сарын 14
Бээжингийн тэнгэрт Монгол Улсын тєрийн дуулал эгшиглэж, тодоос тод, алтан соёмбот далбаа єндрєєс єндєрт намирч байсан өдрийн орой.
Аливаа үндсэн хэдхэн нөхцөлд дотоод хэрүүл тэмцэл, зөрчлөө орхиод нэгдэн нийлж, нэг чигтээ харж чаддаг.
Бээжингийн тэнгэрт Монгол Улсын тєрийн дуулал эгшиглэж, тодоос тод, алтан соёмбот далбаа єндрєєс єндєрт намирч байсан өдрийн орой.
Аливаа үндсэн хэдхэн нөхцөлд дотоод хэрүүл тэмцэл, зөрчлөө орхиод нэгдэн нийлж, нэг чигтээ харж чаддаг.
- Үндэсний оршин тогтнолд аюул занал учирсан буюу гадны халдан түрэмгийлэгчид халдан дайрсан үед;
- Улс орны нэр хүндийг өндөрт өргөсөн үйл явдал болсон үед;
- Асар том зовлон, байгалийн гамшиг тохиолдсон нөхцөлд;
- Том бэрхшээл зовлон, дайн тулаанаар ялан гарсан үед;
Дээрх зураг 2 дахь нөхцлийг харуулж байна. Ер нь бид бүх ард түмнээрээ ийнхүү чин сэтгэлээсээ баярлаж, хөөрөн догдолж, бүгд цугларч байсан тохиолдол хэд юм болоо. 1949 оны тусгаар тогтнолын төлөөх санал хураалтын дүн гарсны дараа юу юм гэхээс /сайн мэдэхгүй байна юу болсныг. Ахмадууд нэг юм хуучин байх/ Соц нийгмийн үед байгууллага, албан газраараа "Майн нэгэн", "Октябрын баяр"-аар албан шахалтаар жагсдгийг эс тооцвол.
Энэ бол түүхэнд ховорхон үзэгдлийн нэг. Улс төрийн байнгын өрсөлдөгчид нэг дор цуглаад, биеэ барих зовлонгүй дотоод сэтгэлээ ил нээлттэй илэрхийлэн дуулалдах алтан мөч. /Жаахан халаалттай л даа. Гэхдээ энэ бол байх/.
Надад энэ зураг дээрх манай улс төрчдийн ёсолгоо их сонин харагдаад байдий. Бараг дотоод итгэл үнэмшил, аль улс орон, юуг эрхэмлэдэг нь нэвт шувт харагдах шиг.
Эцэст нь энэ мөчийг буулгаж чадсан зурагчны ур чадварыг магтъя.
No comments:
Post a Comment
Сэтгэгдэл