2010/10/09

ЕРЄНХИЙЛЄГЧИЙН ЭСРЭГ 'АНГУУЧЛАЛ'

Цуст аллагын улмаас Америк, Алжир, Буркин Фасогийн дєрєв, Бурунди, Египт, Коморийн арал, Конго, Либеригийн тус тус хоёр харин Нигер, Руанда, Сомали, Того, Чадын нэг ерєнхийлєгчид амь насаа харамсалтайгаар алдсан билээ. Тэдгээрээс ихэнх нь цэрэг дайныхан засгийн эрхийг булаан эзлэх зэвсэгт мєргєлдєєн, тєрийн эргэлтийн vед бусдад хороогдон алуулсан байдаг. Израилийн болон Конго, Чилийн ерєнхийлєгчид буудуулсан.


АНУ-ын ерєнхйилєгч Авраам Линкольн 1865 онд Вашингтоны Фордын театрын нэгэн ложинд суун vзвэр vзэж байхдаа vхлийн шарх авсан. Тэрээр дараагийн єдєр нь хорвоог орхижээ.
1881.07.02-ны єглєєний 08.30-д сэтгэцийн євчтэй гэх Чарьлз Жулиус Гито гэгч Вашингтоны галт тэрэгний буудал дээр АНУ-ын 20 дахь ерєнхийлєгч Жэймс Гарфильдыг буудсан юм. Сум элэгийг оносон бєгєєд тэрээр хэд хоногийн дараа нас баржээ.
1901 онд анархист vзэлтэн Леон Чолгош гэгч Нью-Йорк мужид болж байсан Пан-Америкийн vзэсгэлэнгийн vеэр ерєнхийлєгч Уильям Маккинлиг хоёр удаа будсан бєгєєд Маккинли найман хоногийн дараа vхсэн юм. Энэ аллагаас хойш АНУ-ын ерєнхийлєгч хувийн бие хамгаалагчтай болсон байна.
1963 онд Далласын гудамжинд Америкийн 35 дахь ерєнхийлєгч Жон Кеннеди алагдсан. Нэг сум хvзvvг нь хоёрдахь сум толгойнд нь оножээ. Тэрээр эмнэлэгийн анхны тусламж аваад нас барсан билээ.
1928 онд Мексикийн ерєнхийлєгчєєр сонгогдоод байсан Альваро Обрегон алагдсан.
1961 онд Конго улсын ерєнхийлєгч Патрис Лумумба єєрийн хамтрагчдын хамт катангийн цэргvvдийн гарт амь vрэгдсэн. Тvvнийг цогцосоос vлдсэн зvйлийг хэд хоногийн дараа олсон бєгєєд алуурчид мєрєє бууруулахыг тулд алсныхаа дараа хvчилд уусгаж шатаасан байжээ.
1973 онд Чилид цэргийн эргэлт гарч ерєнхийлєгч Сальвадор Альенде ордныхоо ємнє буудуулсан нас барсан. Тvvний оронд Аугусто Пиночет тєрийн эрхийг гартаа авсан билээ.
1982 онд дэлбэрэлтийн улмаас Ливаны ерєнхийлєгч Башир Жмайель vхжээ. Тэрээр vхэхээсээ хэдхэн долоо хоногийн ємнє ерєнхийлєгч болоод байсан юм.
1994 онд Африкт Руанда болон Бурундигийн ерєнхийлєгч Жювенель Хабьяримана болон Нтариамира нарын сууж явсан онгож сvйрсэн билээ. Захиалагч нь Бурундийн дараагийн ерєнхийлєгч Поль Кагаме хэмээн vздэг.
1995 онд Израилийн ерєнхий сайд Ицхак Рабин алуулсан юм. Нэгэн олон нийтийн цуглааны vеэр оюутан Игаль Амир гэгч тvvнийг хороосон аж.
Р.Слава

No comments:

Post a Comment

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)