2010/10/09

ИСЛАМЫН ЕРТӨНЦИЙНХӨН ХАМГИЙН ХVЧИРХЭГ НЬ

Дэлхийн террорист сvлжээнд єнєєдрийн байдлаар албан ёсоор 654 байгууллага орсноос Африкт 142, Зvvн Ємнєд Ази, Алс Дорнодод 99, Латин Америкт 90, Ойрхи Дорнодод 89, Зvvн Европод 79, Энэтхэгт 28, ОХУ-д 20, Хятад, Канадад хоёр, Австралид нэг байна.
 Энэхvv сvлжээний хамгийн нарийн зохион байгуулалттай санхvvгийн боломжийн эх vvсвэртэй террорист байгууллагууд нь исламын ертєнцєд байна.

Абу Нидала байгууллага
Тус байгууллага нь 1974 оноос Палестинийг чєлєєлєх байгууллагаас салан гарсан олон улсын террорист байгууллага бєгєєд тус байгууллагыг "Хар есдvгээр сар" гэж нэрлэдэг. Тус байгууллага нь дэлхийн 20 гаруй улсад террор ажиллагаа явуулж, 900 гаруй хvнийг хєнєєсєн бєгєєд улс тєр, цэрэг, санхvvгийн гэх мэт хороодоос бvрддэг байна. Толгойлогчоор нь Саби Аль-Банна гэгч ажилладаг. Террор vйл ажиллагаанд хамрагдсан томоохон улсууд нь АНУ, Их Британи гэх мэт улсууд байна. Тус байгууллага нь олон зуун гишvvнтэй бєгєєд Ливанд дэмжлэг vзvvлэх тусгай багтай. Толгойлогч нь 1998 оны арванхоёрдугаар сараас Иракт шилжин суурьшсан байх магадлалтай. То¬моохон нисэх онгоцны СVЙрэл болон улс тєрчдийн хєнєєгдсєн хэрэгт сэжиглэгдэж байгаа.
Абу Сайяфа бvлэг
Тус бvлэг нь Филиппиний ємнєд хэсэгт vйл ажиллагаагаа явуулдаг хамгийн цєєхєн гишvvнтэй радикал vзэлтэй бvлэг юм. Бvлгийн ахлагч Абубакар Жанджалан нь Филиппиний цагдаагийн байгууллагын явуулсан хvчтэй тэмцэл, мєргєлдєєний vеэр 1998 оны арванхоёрдугаар сард нас барсан. Бvлгийн vндсэн зорилго нь лалын тусгаар улс байгуулах зорилгодоо хvрэхийн тулд аллага, дэлбэлэлт зохион байгуулах, хvн хулгайлах гэх мэт vйл ажиллагааг явуулдаг. Тус бvлгийн гишvvдийн тоо одоогийн байдлаар тодорхойгvй байгаа бєгєєд баттай бус эх сурвалжид 200 гаруй гишvvнтэй гэж vздэг.
Исламын зэвсэгт бvлэг
Тус бvлэг нь дэлхийд "Armed Islamic Group" гэж нэрлэгддэг Алжир дахь лалын экстермист байгуул¬лага юм. Vндсэн зорилго нь лалын дэглэм тогтоох. Бvлгийн террор vйл ажиллагаанд голлон сэтгvvлчид мєн энгийн ард иргэд ихээр єртдєг. Жирийн иргэдийн суурьшиж буй тосгонд террор vйл ажиллагааг маш их явуулсан байна. Мєн Алжирт гаднаас тvр болон суурьшихаар ирсэн гадаадын иргэдийн эсрэг 1993 оны сvvлээр халдлага vзvvлнэ гэж зарласнаас хойш 100 гаруй гадаадын харьяатыг алжээ. Тэсэлгээний аргыг маш єргєнєєр ашигладаг. Тус байгууллага нь Алжирын экстермистvvд болон бусад салбар газруудаасаа санхvvжилт авдаг гэсэн эх сурвалж бий.
Аум Синрикё
Тус байгууллагыг "Ау¬мын дээд vнэний сургааль" гэж нэрлэдэг. Тус байгуул¬лага нь Японы хуулийн байгууллагад шашны байгууллага гэж 1989 онд бvртгvvлсэн ба 1995 онд тус бvртгэлээс хассан байна. Vндсэн террор ажиллагаа нь чадварлаг эрдэмтэд мэрэгжилтнvvдээс бvрдсэн багийн бvтээсэн бактерологийн зэвсэг гарган, хvн ам ихээр тєвлєрдєг газрууд болох метро, буудал гэх мэт газруудыг сонгодог. 1995 онд тус байгуул¬лага Японд 9000, бусад улс оронд 40,000 гаруй гишvvн¬тэй томоохон бvлэг байсан байна. Европын холбооны улсуудад салбар газрууд ихтэй террорист байгуул¬лага юм.
Лалын бvлэг
Лалын бvлгийн нэр нь "Аль-Гама Ат" бєгєєд 1970-аад оны сvvлээр vйл ажиллагаа эхэлж эдvгээ дэлхийн єнцєг булан бvрт єєрийн жигvvртэй Египетийн босогчдын хамгийн том бvлэглэл юм. Тус бvлгийн тэргvvн санваартан нь шейх Умар Абд-Аль-Рахман бє¬гєєд бvлгийн vндсэн зорилго нь Египетийн засгийн газрыг тvлхэн унагааж, тус оронд лалын улс байгуулах явдал юм. 1995 онд Эфиопийн нийслэл Аддис-Абебе-д Египетийн ерєнхийлєгч Хосн Мубараза-гийн эсрэг хийсэн халдлагын хариуцлагыг єєртєє хvлээн зєвшєєрдєг. Тус бvлгийн ги¬шvvдийн тоог нарийн тодорхойлоогvй боловч хэдэн мянган гишvvнтэй гэж vздэг. Мєн маш олон тооны дэмжигч байдаг. Египетийн ємнєд хэсгээр єєрийн vйл ажиллагааг голлон явуулдаг байна. Гадаадын байгууллагуудаас тусламж авсан гэх баримт байхгvй ч Иран, Судан, Афганистаны босогчдын бvлэглэлээс дэмжлэг авдаг гэж Египетийн Засгийн газар vздэг.
Хамас булэглэл
Хамас буюу "Лалын эсэргvvцлийн хєдєлгєєн" гэх тус байгууллага нь 1987 онд "Лалын ахан дvvс" хэмээх Палестины байгууллагаас салбарлан гарсан. Vндсэн зорилго нь Израйль улсад Палестины лалын улс байгуулах зорилго бvхий улс тєрийн болон цэргийн бvтэцтэй юм. Тус бvлгийн онцлог нь ажиллагаагаа ил болон далд хэлбэрээр явуулдаг байна. Хамасын vйл ажиллагаа шинэ гишvvд элсvvлэх, хєрєнгє санхvvгийн нєєц бvлдvvлэх, сурталчилгааны ном материал тараах, терро¬рист халдлага зохион байгуулахад чиглэгддэг. Хамасын гол хvч Газын зурвас хийгээд Иордан голын баруун эргийн зарим дуvрэгт тєвлєрч, ажиллагаагаа Палестины эзлэгдсэн нутагт, тvvнчлэн Из¬райль, Иорданы нутагт явуулдаг. Хамас нь оршин сууж байсан нутгаасаа хvчээр хєєгдєн гарсан Палестинчуудаасаа санхvvгийн эх vvсвэрээ олдгоос гадна Иран, Саудын Араб зэрэг Арабын зарим улсуудаас санхvvгийн дэмжлэг авдаг.
Японы улаан арми
Тус бvлэг нь 1970 онд "Японы коммунист лиг" буюу "Улаан арми"-аас тасран гарч байгуулагдсан байна. Армийг Фусако Шигенобу гэгч удирддаг. Энэхvv бvлгийн олон нийтэд зарлан тунхаглаж буй зорилго бол Японы хаант ёс, Засгийн газрыг тvлхэн унагааж, дэлхийн хувьсгалыг эхлvvлэхэд дэмжлэг vзvvлэх явдал гэнэ. Тус бvлэг нь 1970 оны vед дэлхийн олон улс оронд удаа дараалан террорист vйлдэл хийжээ. Тухайлбал, 1972 онд Израйлын Лод хэмээх нисэх онгоцны буудалд аймшигт аллага vйлдсэний гадна Японы агаарын тээврийн хоёр хєлгийг булаан авч байсан. Японы улаан арми" террорист бvлгийн удирдлагын цємийг ойролцоогоор найм орчим хvн бvрдvvлдэг боловч идэвхитэй гишvvн, дэмжигчид чухам хэд хичнээн болох нь тогтоогдоогvй байна.

No comments:

Post a Comment

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)