АНУ, Иракийг эзэлсэн олон олон шалтгааны зөвхөн нэг нь 1995 онд эхэлсэн доллар Еврогийн тэмцэл юм. Америкийн доллар алтан баталгаагүй гэдгийг мэдэх нэг нь мэддэг байх. Энэ юу гэсэн үг вэ гэвэл Герман ч юм уу Япон улсад 50 сая доллар хэрэг боллоо гэхэд үүний төлөө үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээрээ ч юм уу, ямар нэгэн зүйлээр төлөөс төлөх болдог. Харин АНУ-ын тухайд бол байдал өөр.
Тэртээ тэргүй төрийн санд нь тэнцүү хэмжээний алт байх шаардлагагүй тул зүгээр л хэвлээд авчихад болдог. Ийм маягаар өнгөрсөн 50 жилийн турш АНУ дуртай үедээ ногоон мөнгөө хэвлэж дэлхийн зах зээлд нийлүүлсээр ирсэн. Жорж Буш АНУ-ын төрийн эрхэнд байх хугацаанд АНУ-ын төсөв байнга алдагдалтай явж ирсэн байдаг. Жишээ нь 2003 онд л гэхэд 2,5 триллион долларын алдагдалтай байсан байна. Доллар дэлхийд ноёлох валют хэвээрээ байгаа тохиолдолд энэ байдал Америкчуудын толгойг өвтгөхүйц том асуудал биш л дээ. Дуртай үедээ доллар хэвлээд л өрөө дарчихна.

Харин Евро гүйлгээнд орсноос хойш асуудал үүсч эхэлсэн. 2000 онд Саддам Хусейн OPEC-ийн гишүүн орнуудаас анх удаа нефтиэ Еврогоор зарах шийдвэр гаргасан байдаг. Тухайн үед Евро/USD харьцаа 0,8 байсан тул энэ шийдвэр Иракт асар алдагдалтай шийдвэр байсан юм. Гэвч ингэж зоригтой шийдвэр гаргаснаар цаашдаа Ирак алдсанаасаа хавьгүй ихийг олж чадсан юм. Харамсалтай нь энэ шийдвэр нь эргээд Саддам Хусейнийг дүүжлүүрийн тавцанд хүргэсэн шийдвэр болсон байна. Учир нь Иракийг дагаад Иран, Сири, Венесуэл зэрэг OPEC-ийн бусад гишүүд нефтиэ Еврогоор зарж эхэлсэн байна.
Тэр ч байтугай ОХУ, Хятад зэрэг валютын нөөц ихтэй орнууд төв банкин дахь валютынхаа тодорхой хувийг Евро болгосон байна. Энэ бүхний дүнд дэлхийн валютын зах зээл дээр долларын илүүдэл, Еврогийн хомсдол үүсч эцэст нь долларын ханш огцом унаж билээ. Энэ нь АНУ-ын эдийн засгийн хувьд сүйрэл гэсэнтэй ижил утга агуулж байв. Хэрвээ Евро долларын орыг эзэлчихвэл АНУ хуучин шигээ хүссэнээрээ доллар хэвлэдэг хөг нь өнгөрөх байсан юм. OPEC тэр чигээрээ Евро руу орчихвол, дэлхийн бусад бүх орон нефть авахын тулд Евро руу хошуурах нь тодорхой. АНУ-ын төсвийн алдагдлыг нөхөхөд чихухал үүрэгтэй гадны хөрөнгө оруулагчид ч хөрөнгөө Америкаас Европ руу шилжүүлэх аюул нүүрлээд байв. АНУ-ын засаг захиргаа энэ бүхнийг зүгээр хараад суусангүй. Азийн орнуудтай худалдааны том том гэрээнүүд байгуулж импортоор авах бараануудынхаа төлбөрийг урьдчилан хийх замаар зах зээлд байгаа асар их илүүдэл долларыг шингээх оролдлого хийсэн байдаг. Гэхдээ энэ нь нэг их найдвартай арга биш байсан юм. Учир нь Азийн орнуудад ч нефть авах Евро хэрэгтэй байсан юм. Энэ бүхнийг хүч хэрэглэхгүйгээр зохицуулах аргагүй болсон Бушийн засгийн газар нефтиэ Еврогоор зарахыг оролдсон буюу валютын нөөцөө Евро руу хөрвүүлсэн улсуудыг “Хар Дэвтэр”-тээ бүртгэж эдгээр улсуудад төрөл бүрийн аргаар дарамт шахалт үзүүлж эхэлсэн юм. Иракийн дайны хамгийн гол шалтгаан энэ юм.

Дэлхийн эдийн засаг гэдэг том бялуунаас Европын Холбоо, АНУ хоёрынхэн нь том хэрчим авах вэ гэдгээс үүдэлтэй дайн байсан юм. Яагаад Франц, Герман улсууд эсргүүцээд байсны шалтгаан ч үүнтэй холбоотой. Харин Англи улс Евро бүсийн гишүүн биш учраас АНУ-ын талд байсан юм. Тэрнээс биш Иракийн ардчилал, хүний эрх тэдний хувьд падлий ч үгүй байсан юм.
Mash zov ....
ReplyDelete