Хүн төрлөхтний дотроос арай ухаалаг, авъяаслаг цөөнх нь ямар нэгэн нээлт хийж, зохион бүтээнэв түүнийг нь түрэмхий, мохоодуу олонхи нь бусдыг хөнөөх зэр зэвсэгт ашиглахыг урьдал болгосоор ирсэн нь түүхнээ бичигдэж үлдсээр ажээ. Тэрхүү нүгэлт бусармаг зуршил хорин нэгдүгээр зуунд ч өвлөгдөж эхлээд байна.
Хорин нэгдүгээр зууны технилоги гэж нэгдсэн үндэстний байгууллага хүлээн зөвшөөрөөд байгаа цорын ганц ололт одоогоор биотехнилоги билээ. Энэхүү технилогийг шинжлэх ухааны технилогийн өнөө үеийн хөгжих гол хөдөлгүүр нь гэдгийг ийнхүү батлаад буй зуун маань аравхан нас ч хүрээгүй явж байна. Гэтэл аль ч улс орны хөгжин дэвшихэд хөшүүрэг болж чадах ирээдүйтэй биотехнилогийг хүний болон улс гүрнийг хөгжүүлэхэд биш харин хөнөөхөд хэрэглэх бузар санаа нэгэн хэсэг этгээдийн нүгэлт толгойд хургаж эхлээд байна.

Биотехнилоги хүн төрлөхтөнд юу өгөх вэ, гэвэл:
-Генийн (гарвалын) инженерчлэл,
-Амьд биетийг төлжүүлэх,
-Селекцийн (шилэн үржүүлэх) гарвал зүй,
-Молекулын оношлогоо,
-Бичил биологи,
-Исгэгийн урвал, физик судлал
-Хам эвлүүлгийн болон сөрөг био хими
-Гарвал дамнасан ургамал зүй
-Ашигт малтмалын биотехнилогийн гэхчилэн маш олон төрлийн салбар ухааныг хөгжүүлэхэд суурь болж өгөх ирээдүйтэй учраас биотехнилоги нь шинэ зууныг шинжлэх ухааны шинэчлэлийн өндөрлөгт гаргах ач холбогдолтойг нийтээр хүлээн зөвшөөрөөд байгаа билээ. Эдгээр чиглэлүүд тус бүрдээ асар их нөөцийг агуулсан болохыг өнөө үеийн туршилтууд нотолсоор байна. Арьснаас нь эс аваад түүнээ төлжүүлэх аргаар хонь буй болгосон ололт гэхэд л мал аж ахуйг үндсээр нь өөрчлөх үүдийг сөхөж өглөө. Зөвхөн малаар зогссонгүй, хүн өөрийгөө төлжүүлэх боломжтойг ойлгож авлаа. Тэгээд хамгийн наад захын барагэнгийн шахам аргыг хэрэглэн эмэгтэй хүнд эр хүний оролцоогүйгээр үр тогтооход найм хүртэл йхэр хүүхэд төрүүлж болохыг Америкийн нэгэн бүсгүй харуулж өгсөний саяхан дэлхийн хэвлэл мэдээлэл шуугиан болгон дуулиан тарьсаныг нийтээр сонсож мэдсэн билээ. Тэр ч байтугай эр хүн хэвлийдээ хүүхэд тээж төрүүлж болохыг ч өрнөдөд туршиж үзээд амжилтанд хүрчээ. Бүүр цаашлаад эр, эм хүнгүйгээр шууд л хиймэл саванд хүний үр суулган төлжүүлж хүн болгох бололцоотойг ч эрдэмтэд нотоллоо. Америк зэрэг барууны том гүрнүүд үрийн өглөг (цусны донор шиг) авч крио банк байгуулаад хэдэн мянган эрчүүдийн үрийг гүн хөлдөөн хадгалдаг боллоо. Энэчлэнгээр био технилогийг хүнсний ногоо, газар тариаланд ашиглах ажил өрнөж одоо бүүр 1996 ohqoc 2000 он хүртлэх богино хугацаанд дэлхий дахинд Англи, Ирландын хэмжээний хоёртой тэнцэхтийм иххэмжээний тариалангийн талбайг гарвал дамнуулсан үрээр (трансгеннийн) тариалж ургац авч эхэлсэн байна.
Гарвалд нь нөлөөлөх аргаар тариалсан ургамалынхаа хэмжээгээр тэргүүн байранд Америк, дараа нь Аргентин, гуравдугаарт Хятад улс орж байгаа ажээ. Гуравдахь айлаас монголчууд улаан лооль, төмс өргөст хэмх тэргүүтнийг зөөж иддэг болсон билээ. Генд нь нөлөөлөх аргаар хүнсний ногоог түргэн болцтой бас товируу том болгох, жингий нь нэмэгдүүлэх ашиг гаргадаг байна. Түүгээр ч хязгаарлагдахгүй нөөц гарвалыг давруулах технилогичид байгаа учраас Канад улс жишээ нь хүйтэнд тэсвэртэй ген хэрэглэж туршсаны үр дүнд ганцхан жилийн дотор хүйтэнд тэсвэртэй усан үзэм гаргаж авчээ. Уул нь усан үзмийн шинэ төрөл буй болгоход наад зах нь 25-аас 34 жил шаардагддаг ажил юм байна.
Хэдхэн жилийн дараа алтны ханш унахад хүрэх тийм хэмжээнд ашигт малтмалын био технилогиор гаргаж авсан алт хүч түрэмхийлэн гарч ирж магадгүй болж байна. Учир нь нян үржүүлэх био технилогийг ашиглан хүдрийг шингэлэн электролизийн хүчээр алт мэтийн үнэт металыг гаргаж авах боломжтой ажээ.
Энэчилэнгээр өмнө дурдсан биотехнилогийн олон салбар чиглэлээр гайхамшигтай шинэ шинэ дэвшилт гаргахаар олон улсын эрдэмтэд ажиллаж байна.
Дэлхийн биотехнилогийн амжилтыг Америкийн нэгдсэн улс тэргүүлж олон улсын хэмжээний ололтын 80 хувь нь энэ улсад ноогдож байгаа ажээ. Тэр л хэмжээтэйгээ харьцангуйгаар биотехнилогийг био зандалчлалд ашиглах оролдлого мөн тэндээс давмгайлан гарч байгаа ажээ. Хорин нэгдүгээр зууны гурван том дэвшил нь буян, нүгэл хоёрын алийг ч үйлдэж болох зэвсэг байж мэдэх билээ.
Нэгдэх дэвшил буюу цахим технилогийн ачаар хүн төрлөхтөн зөвхөн мэдээлэл хадгаламж, мэдээлэл түгээлт, мэдээлэл боловсруулалтад хувьсгал хийгээд зогсохгүй эдгээрийн хурдыг санаанд багтамгүй түргэсгэх бололцоотой болоод байна. Тооцоолон бодох, тооцоолон удирдахын хурд хагас жил дутам хоёр дахин нэмэгдсээр 2030 он гэхэд нэг сая дахин хурдтай цахим тооцоолуур бүтээх хэтийн төлөвтэй болж байна. Тэр үед хиймэл ухаан нь хүний төрөлхийн ухаантай, тэнцүү болох бөгөөд цаашдаа давж гарах ажээ. Хүн өөрөө хийж бүтээчихээд тэр бүтээлээсээ ухаан дутмагдахад хүрнэ гэдэг бол эцсийн дүнд эмгэнэлд хүргэж болно. Өнөөгийн ердийн цахим тооцоолуурын арга ухааныг насанд хүрээгүй хүүхэд хүртэл гарамгай ухаарч том том гүрнүүдийн цахим хадгаламжинд нэвтрэн орж төрийн нууцыг мэдэж чаддаг болоод байна. Тухайлбал, Америкийн Нью Йорк хотын 16 настай Хакер хүүхэд 1995 онд дэлхийн гуравдугаар дайн эхэлбэл ямар бөмбөг хаана хаяхыг өгүүлсэн баримт бичиг бүхий АНУ-ын зэвсэгт хүчний компьютерт нэвтэрчээ.
Тэгээд ч зогсохгүй Чили, Колумб, Латви, Солонгос зэрэг орны батлан хамгаалахын компьютерт нэвтэрч чадсан байна. Тэрнийг нь хэн ч мэдээгүй ажээ. Цөмийн дайн гаргаж ч чадах аюулт үйлдэл байсан гэдэг. Түүнээс хэдэн жилийн дараа (1998 онд) Америкийн арван жилийн нэгэн сургуулийн сурагч Энэтхэг, Пакистаны цөмийн нууцад нэвтэрсэн байна. Тэрчлэнгээр Германы хакер Ландер гэгч Пентагоны (тагнуулын төв газрын ) цахим сүлжээнд нэвтрэн ороод 29 нууц баримт бичиг хулгайлсны дотор цөмийн болон хими, биологийн хөнөөлөөс хамгаалах АНУ-ын армийн төлөвлөгөө байсан. Тийм баримт нэг бус удаа гарч хэвлэл мэдээллээр шуугиулж байсан. Насанд хүрээгүй хүүхэд туршлагатай тагнуулчдын мэдэж чадахгүй байдаг нууцыг цахим сүлжээний бичиг үсэгт тайлагдсаны ачаар санаатай болоод санамсаргүй олж мэдэх боломж байгаа нь цахим соёлын сул тал юм гэлтэй.

Хоёрдохь дэвшил буюу генийн инженерчлэл бол хэдийгээр гайхамшигтай ололт боловч бас л өөрийн сул талтай түүн дээр нь зандалчид дөрөөлөх боломжтой юм. Юуны урьд төлжүүлэх (клон) аргаар зөвхөн мал амьтан олшруулахад амжилтолсон. Гэвч түүнээ дамжруулан хүн хувилахад ашиглах юм бол нэг л өдөр хэдэн зуу, мянган (эцэг эхээ мэдэхгүй) ижил зүс царайтай хороо байтугай армийн бие бүрэлдэхүүн хаа нэгтэйгээс гарч ирээд сүйтгэл дэгдээж мэдэх болзошгүй зүйл гарч болно. Тэр болтол хаа ч юм бэ гэж бодвол түүнээс наагуур юм аль хэдийнээ даяаршчихаад байгааг дурдвал: хүнс тэжээлийн ургамалын генд нөлөөлж түргэн болцтой, товируу том болгон тариалах ажил хэдийнэ өрнөснийг өмнө дурдсан. 150 гаруй ургамалыг гарвал дамнуулан тарьдаг байхыг тусгай комисс ажиллуулан тогтоож, зөвлөмж гаргажээ. Хятад оронд бол “өлсгөлөнгөөс аврах” энэрэнгүй зүйл болон хувирч буй “ген дамнуулан” тариаласан хүнсний ногооноос манай нимслэлийнхэн нэлээн хэдэн жил зөөж авчран өндөр үнээр “зооглосоор” байгаа билээ. Ямарваа хүнсний тэр тусмаа байгалын бус аргаар “бордсон” зүйлийг идэж эхэлсэн тэр хүн биш түүнийг хоёрдохь, гуравдахь үеийнхэн дээр гор нь гардаг гээд бодвол маргаашийн хүүхдүүд өрөвдөлтэй санагдана.
Гуравдахь дэвшил буюу нано технилоги (бичил арга зүй) хурган засаа цэцгийн үр шиг жижигхэн робот хийх боломжийг хүнд олгосон юм. Тэр нь нарийсч хумхийн тоосноос томгүй хэмжээнд хүрэх бололцоотой. Хүний ам хамраар орохыг ямар ч сайн мэдрэхүйтэй хүн бараг анзаарахгүй тийм бичил роботууд нүдэнд үл үзэгдэх боловч араасаа удирдлагатай түүнийхээ тушаал, хөтөлбөрийг алсын зайнаас гүйцэтгэх чадвартай юм. Цэргийнхэн эсвэл ерийн зандалчны гарт ийм наноробот орох юм бол юунд ч хүргэж болно. Цөмийн дэлбэрэлтээс газар доорхи нуувчинд орж амиа аварч болох ч гэсэн нанороботоос бол зугтах, нуугдах боломж байхгүй.
Био зэвсэг зөвхөн робот хэлбэрээр бус бас бус олон хувилбартай болж байгаа нь амьсгалаар дамжиж уушгинд орох, хүнсээр дамжин ходоодонд орох, гараар зөөгдөж булчин, судсанд нэвтрэх гэхчилэн үл үзэгдэх, үл баригдах төрөл зүйлүүдийг хар санаатнууд буй болгоход хүч хөрөнгө зардаг нь нууц мэт боловч туйлын нууц гэж байхгүй тул илэрсээр… Тэрч байтугай шумуул, ялаа мэтийг дуурайлган бүтээх, бас тэрүүгээр дамжуулан хор хөнөөлт нян, ян шуудан ажиллуулах оролдлого ч гардаг аж. Био зэвсэг бол хүмүүсийг үй олноор хөнөөх аюултай атлаа илрүүлэх аргагүй яг л хуучны чөтгөр, шулам гэдэг үгээр нэрлэхэд таарахаар хорлонтой зүйл бөгөөд довтлогч этгээд нь мэдэгдэхгүй үлдэх боломжтойгоороо бүүр ч аймшигтай юм. Тийм зэвсэг үйлдвэрлэхэд хөрөнгө оруулах, том үйлдвэр байгуулах ч шаардлагагүй, ердөө л молекул биологийн нэг л лаборатори шаардагдах ажээ. Харин био зэвсгийг буруугаар ашиглах хар санаатан зандалчид нь одоогоор боловсрол багатай, мэдлэг нимгэн, бүдүүлэг байгаа учраас одоохондоо тэр төрлийн гэмт үйлдэл өргөн хүрээнд хийж чадахгүй байна. Гэхдээ хөлсний мэргэжилтэн, гадуурхагдсан эрдэмтэнг урихандаа оруулж ашиглах магадлалтай юм.

Тэр тусмаа хүнсний хамгаалалтын бодлого сул, хүнсний хангамжийн баталгаагүй, бас махнаас бусад гол нэр төрлийн хүсний зүйлээ 70-аас 100 хувь (будаа, элсэн чихэр) гадаадаас авдаг манай улсад бол био зэвсгийн хөнөөлд автагдахад ёстой л “нээлттэй хаалганы” (ингэж ярих бичих болсон) өдөр бус ганц цаг л хангалттай байж мэднэ. Хүн амынхаа тал хувийг нэгэн хонхорт бөөгнүүлчихсэн, хүнсний хангамжийнхаа гол судас болох мал аж ахуйнхаа тухайд бодлого баримтлалгүйгээр барахгүй “малаа хаяад хотод ир”, “100 мянган хүнтэй хотуудтай болно”, “мал дагавал мал болно” гэж хэл амаараа ч хэвлэл мэдээлэлээрээ ч “донгодоод” байдаг сэхээтнүүдтэй, “хүнсний аюулгүй байдлын жил” гэж зарласан онд нь гэхэд л (2008) УИХ-ын гишүүний нь эзэмшилийн хоолны газарт (SS-Club) хэдэн зуун хүн хоолны хордлого авдаг улсад бол амьд явах баталгаа нь хоол хүнснээсээ л эхлээд алдагдахад бэлэн байгаа хэрэг. Үүнд ноцтой дүгнэлт хийж онцгой анхаарч тодорхой бодлого хэрэгжүүлэхгүй байгаад байвал Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл гэх гурван толгойт эрх баригчид “био зандалчдад” хамсрах хүч болон хувирахтай ялгаагүй болох бизээ.
Л.Түдэв
No comments:
Post a Comment
Сэтгэгдэл