2010/10/09

ХVVХНVVДИЙН ЭРЛЭГ БЕРИЯ

2007 оны долдугаар сарын 25-нд ЗХУ-ын улс тєрийн хэлмэгдvvлэлтийн 70 жилийн ойг ОХУ-д ёс тєртэй тэмдэглэж, тэр vеийн КГБ-ийн шоронгоос азаар амьд гарсан олон хvн “Сталины дэглэмийн аймшигт жилvvдийн дурсамж” нэвтрvvлэгт оролцож vгээ чєлєєтэй хэлж, олон хvнийг гайхашруулсан юм.
Тэдний нэг нь ЗХУ-ын кино од, нэрт жvжигчин, гоо сайхнаараа эрчvvдийн зvрх сэтгэлийг эзэмдэж явсан Татъяна Окуневская байв. Тэр 1937 оны євєл нэгэн хурал дээр “Манай оронд фашист дэглэм тогтоод байна. Орос оронд эрх чєлєє хэрэгтэй” гэж уриалсныхаа дараа шууд баривчлагджээ. Татъянад ийм vг хэлэх vндэслэл ч бас байж.


Орос даяар их баривчилгаа явагдаж тvvний эцэг буудуулж, эх нь Лубъянка дахь шоронд хоригдож байхад Татъяна эргэлт оруулах урт дараалалд шєнєжин зогсдог байж. Нойргvй ядарсан тvvнийг КГБ-ийн яргачид єдєр, шєнєгvй эргvvлж, зарим нь нэг шєнє зугаалахын тєлєє намынхаа батлахыг ч дор нь дэвсэх шахаж байсан нь тvvнийг амар тайван амьдрах аргагvй болгожээ. Тvvний тоглосон Михайл Ролмагийн “Булцгар хvvхэн болон Белградын шєнє”, “Хайрыг булаасан Ольга” зэрэг vзэсгэлэнтэй, гоо сайхан хvvхнvvдийн дvрийг гаргасан кинонуудыг vзсэн хэн бvхний сэтгэл хєдлєхєєс аргагvй. Татъяна эр нєхрєє сонгоогvй байхдаа кино найруулагч Луков, Садкович, Эмиль Гилельс, Петр Олейников нарын олон сайхан залуустай жирийн сайхан нєхєрлєж, нэрт зохиолч Нобелийн шагналт Б.Пастернактай ч сайн танил байж. Грета Гарбо, Марлен Дитрих хоёрын “холимог эрлийз” гэж нэрлэгдсэн энэ жvжигчинд гадаадын томчууд хvртэл санаархдаг байж. Аргаа барсан Татъяна ЗХУ-ын нэртэй том улс тєрчтэй ханилж, тэднээс салахын тулд Сталины шагналт Бvх холбоотын зохиолчдын хорооны дарга Борис Горбатовтай ёс тєдий гэрлэхээс єєр гарц олдсонгvй. Татъянагийн гэрээс олдсон тэмдэглэлийн дэвтэрт “Бид бол чєлєєлєгчид биш, зандалчид. Бид ямар азгvй ард тvмэн бэ? Иргэний дайн, их єлсгєлєн, одоо энэхvv цуст яргалал” гэж бичсэнийг КГБ-ийнхан олчихжээ. Гэвч сэтгэл татам vзэсгэлэн гоо бvсгvй, авьяас билгийнхээ ачаар баривчлагдах цагаа иртэл элдэв бvхнээс аврагдсаар явж. Тэр тухайн цаг vеийн тоглоомын дvрмийг vл хэрэгсэн, эрхэмсvv дураар зангаараа л байжээ. Бvх л улс даяар хvvхдээсээ хєгшчvvлээ хvртэл гадаадынхан руу ойртохоос айж тэсэрдэг мина руу очих мэт айдас хvйдэст хvлvvлсэн тул олон “од” энэ зовлонг биеэр мэдэрчээ.
КГБ-ийн толгойлогчийн туслахууд Надорой, Саркисов нар Татъянаг гэрээс нь баривчилж шууд Качаловын гудамжинд байдаг Бериягийн шилтгээнд аваачжээ. Берия нєгєєдvvлээ хєєж гаргаад, нэг аяга конъяк хийж єгснєє, амсаад л тавимагц нь шууд дарж аваад хvчинджээ. “Би КГБ-ийн яргачдын ааш араншинг сайн мэддэг. Москвагийн гудамжнаас сураггvй алга болдог царайлаг охидын хойноос диваажинд очихыг хvсээгvй учир эсэргvvцэл vзvvлээгvй тааллаар нь болов. Дараа нь тэр “Та яагаад Горбатовтай амьдарсаар байгаа юм бэ?” гэж ширvvхэн асуухад нь “Ойр дотныхон маань, хамаг сайн сайхан хvмvvс баригдаад явчихсан, харин ч намайг мартаж чадахгvй хэдэн жил аргалсныг нь бодсон хэрэг гэж хариулсан” гэж тэр ярьжээ. Тэндээс шууд шоронд хийх болсон гол шалтгаан нь “гадаадын тагнуул” байсан ажээ. Нэг тоглолтоор Вена явахдаа vзэсгэлэнт “цыган гvнтэй” учир ургуулсан, Москва дахь Югославын элчин сайд Влато Папович, Энэтхэгийн элчингийн ажилтан Неругийн зээ Трилок гэгч эртэй уулзалдаж байсан хийгээд Югославын Ерєнхийлєгч Тито Москвад тvvний тоглолтыг vзээд учиргvй дурлаж, єрєєндєє уриад тvvнийг Югослав руу аваачиж Загребт хувийн кино студи байгуулж єгєхєє амлаж, 200 ширхэг хар сарнай бэлэглэж байсан зэрэг “хэргvvдийг” тагнуулын vйлдэл гэж тулгажээ.
Татъянаг гадаадын тагнуул хэмээн барьж Лубъянкад хориход Б.Горбатов худлаа уурласан дvр эсгээд бvрмєсєн нvvр буруулж, нэг ч удаа эргэж очсонгvй. Анхны байцаалтыг КГБ-ийн орлогч, генерал Абакумов авахдаа хоригдлоо шууд дарж унаад зєвхєн “За” гээд л хэлчих, тэгвэл юм бvхэн сайн сайхнаар эргэнэ гэжээ.
Гэвч бvсгvй хvссэн vгийг нь хэлээгvй тул мєрдєн байцаалт энэ тэр гэж сvйд болсонгvй. Тэгээд Сталины яргачдын шоронд бvтэн зургаан жил гаруй хорьжээ. Бvхэнд мартагдсан, хавдар болсон хєлтэй, гэр орон ч vгvй, зол жаргалгvй мєртєє Татъяна Окуневская огт шантарч мохсонгvй. Тэр жар гарсан атлаа дєчєєд настай хvvхэн шиг харагдаж байжээ.
Татъяна хэдийгээр тийм хавчлага, хардлагад байсан ч хоёр сайхан охин тєрvvлж, эх хvн болж чаджээ.
Амьдралынхаа сvvлчийн жилvvдэд тэр “Татъянагийн єдрvvд” гэдэг маш сонирхолтой дурсамжийн номоо бичжээ. Тvvндээ “...Аймшигт тэр уушгины євчнєєс аварч, шоронд амиа авч гарах элдэв ухаан зааж, нэг бус удаа аюулаас аварсан, хоёр дахь эцэг минь болж явсан шоронгийн эмч Георгий Маркович Хаулиан, нэг єрєєнд хоригдож байсан Нети гэгч сайхан сэтгэлтэй, ухаалаг хvvхэн, Лубъянкийн харгалзагч Макака шиг бурхны орны хvмvvс надтай учраагvй бол би єдийд тамд очиж яргачдын бах тавыг хангах байсан. Улс тєрийн хоригдолд эргэлт оруулах хориотой, vр хvvхдийнхээ зєвхєн царайг нь торны цаанаас vvлэн чєлєєний нар шиг хэдхэн минут л харах тєдий, дэлхийн соёлт ертєнцєд хоригдол хvний эдэлбэл зохих єчvvхэн эрх ч бvрэн хаалттай байсан. Жижигхэн боодолтой юм бариад зогсож байгаа хоёр охиноо харахаас “vхэж болохгvй” гэсэн бурхны зарлиг намайг тэжээж явсан даа” гэжээ.
Шоронгоос гарсны нь дараа юм их єєрчлєгдсєн ч “Хvнд хайр сэтгэлтэй байлаа ч аз жаргалтай амьдрах ямар ч бопомжгvй манай оронд миний дэргэд єєрєє хогийн хувингаа бариад гvйх эртэй би нэг оронд хэвтэж яагаад ч чадахгvй.
Манай энэ л ахуй орчинд хvн хайр сэтгэлээ хадгалан vлдэх боломж ер vгvй. Ямар ч байсан дахин нєхєртэй болсноос хоёр гараа огтолж хаясан минь дээр гэж хатуу шийдсэн. Хэзээ нэгэн цагт дахин гэрлэх тухай яривал сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хурдан хvргээрэй гэж хайрт охиддоо захидаг” гэжээ.
Аугаа их Орос оронд 1937 оны их хэлмэгдvvлэлтийн 70 жилийг сvртэй, ёс тєртэй тэмдэглэж эхэлснээ дэлхий даяар цацлаа. Гэхдээ энэ бол тэмдэглэхдээ баярлах биш, харин ч тvvхэн vнэнийг, коммунизмын бузар булайг, гутамшигт доромжлол яргаллыг одоо амьд vлдсэн цєєхєн хvмvvсээр нь илчлvvлж, хойч vедээ мэдvvлэх ёстой.

No comments:

Post a Comment

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)