Эрнесто Че Геварын «ой»-г єнгєрсєн даваа гарагт Рунетэд /Оросын интернет/
тэмдэглэлээ. Кубын хувьсгалчийн тєрсний 80 жилийн ой єнгєрсєн жил болсон ч тvvнийг шvтэгчид єдрєєс єдєрт олширсоор байна. Чухам иймээс оросын интернет хэрэглэгчид «тэр ямар залуу байсныг» бас дахин сануулахын тулд шvтэн биширдэг хvнийхээ насны ойг зохиомлоор тэгш болгов.

УДАМШСАН ЄВЧИН
Че Гевара чухам хэзээ тєрсєн нь тодорхойгvй. Тvvнийг зургадугаар сарын 14 биш, тавдугаар сарын 14-нд тєрсєн гэсэн таамаг байдаг. Єєр эх сурвалжаар, Че Геварын ээж жирэмсэн байхдаа хvнтэй гэрлэсэн учир буруугаар мушгин тайлбарлахаас зайлсхийж тєрсєн огноог нь єєрчилсєн гэдэг.
Эхийн талаасаа тvvний судсаар ирландын хувьсгалч Патрик Линч, Перу улсын испани гаралтай сvvлчийн дэд вангийн цус гvйж байлаа. Че Геварын эцэг аргентины эртний тєрєлд хамаарах архитекторч хvн байв.
Че Гевара ээжээсээ вангийн цус тєдийгvй, удамшдаг євчин - астма /бvгших мэнгэр/ євлєж авсан нь Эрнестог vхэн vхтэл нь зовоожээ. Тэр хоёр настайдаа астма тусч, эмч нар ууланд аж тєрєхийг зєвлєж, тэнд хvvхэд насаа єнгєрvvлсэн байна. Гэвч астма нь арилсангvй, Эрнесто сургуульд эчнээ сурахад хvрчээ.
Тэр эхлээд анагаах ухаан сонирхсон байна. Че Гевара их сургуульд орж, бvр Перугийн уяман євчнийг эмчлэх газарт ажиллажээ. Тэрбээр Латин Америкаар аялж, ажилчид тэвчихийн аргагvй нєхцєлд аж тєрдгийг харжээ. Тэдний амьдралтай харьцуулбал Че-гийн євчин юу ч биш мэт санагдсан байна. Аяллаас тєрсєн сэтгэгдэл нь Эрнесто 26 настайдаа Гватемалын эх орончдын талд орж, АНУ-ын тэнгисийн явган цэрэгтэй байлдахад хvргэжээ.

«КОМАНДАНТЕ» ЧЕ
Кастро овогтой Фидель, Рауль хоёрын зэвсэгт отрядад нийлсний дараа Эрнесто Гевара де ла Серна «Че» /найз, нєхєр/ гэдэг алдартай хочоо авчээ. Харин эр зориг гаргасны учир Эрнесто «Команданте» цол хvртсэн байна.
Кубад хувьсгал ялсаны дараа Че аж vйлдвэрийн сайд болж, Кубын vндэсний банкны ерєнхийлєгчєєр сонгогджээ. Гэвч хуучин євчин нь сэдрэв.
Че сvрьегээр євчилж, эмч нарын шаардлагаар шинэ байранд нvvж оров. Тэр сайд байхдаа даруухан аж тєрж, фабрикт ажиллаж, чихрийн нишингэ огтолж, боомтод хєлєг онгоцноос ачаа буулгаж байлаа. Тэгэхдээ vнэ хєлсгvй ажилладаг байв.
Тэрбээр бас дэлхийгээр аялахдаа мєнгє, ашиг хонжоо, бизнесээс татгалзахыг уриалж байв. Че Зєвлєлт Холбоот Улсад ирээд, «Зєвлєлтийн социализм»-д урам хугарч, ЗСБНХУ-ыг «ардын хувьсгалд туслахаас урвасан» гэж буруутгасан байна. Тэрбээр хэрэг дээрээ Орос орон капитализмд эргэж орохыг урьдаас харжээ.

ХУВЬСГАЛ ГАРАХ ГАЗАРТ БАЙХ
Че Гевара эгэл жирийн ард тvмний амьдралыг дотроос нь мэдэхийн тулд чихрийн нишингэ огтолж, фабрикт ажиллахаар явах гэж байгаагаа 1965 оны хавар мэдэгджээ. Гэвч тvvнээс хойш удалгvй «команданте» алга болсон байна.
Хэдэн єдрийн дараа Че Геварын хvvхдvvд болон эцэг эх салах ёс гvйцэтгэсэн захидал хvлээж авчээ. Че кубачуудаас эгнэгт салж, кубын харьяатаас болон бvх албан тушаал, команданте гэсэн цэргийн цолноосоо татгалзсан тухай захидлыг Фидель Кастро аравдугаар сарын 8-нд уншин сонсгосон байна.
Vvний сацуу хэвлэлд олон таамаг гарав. Нэг хэсэг нь Че vхлийн євчин туссан гэж, зарим нь тvvнийг Гаваны цэргийн нууцыг 10 сая доллараар зараад, Кубаас зугатсан гэж бичиж байлаа.
Че хувьсгалд хэрэгтэй тэр газарт л байна гэж Фидель Кастро мэдэгдсэн нь хамгийн vнэн таамаг байлаа. Vнэхээр ч «команданте»-гийн мєрийг удалгvй Боливын Ньянкауасу гол дахь партизаны лагериас илрvvлжээ. Тэнд уурхайчид зэвсэгт бослогод бэлтгэж байв.
Че Геварын бодсоноор бол, хувьсгал Аргентин, Перу, дараа нь Конго, Хятад, Уругвайд дэлгэрэх ёстой байв. Гэвч тvvний тєлєвлєгєє хэрэгжих тавилангvй байв. Гевара 1967 оны аравдугаар сарын 8-нд шархдаж, Боливийн армийн тусгай томилгооныхонд олзлогджээ. Тvvнийг байцаасны маргааш нь Хигуэра тосгонд бууджээ.
Че Гевараг Вальегранде хотхоны ойролцоох нисч буух зурваст нийтийн булшинд оршуулжээ. Тvvнийг оршуулсан газрыг зєвхєн 1997 оны зургадугаар сард л олсон байна. Хожим нь тvvний цогцсыг нvvлгэж, Кубын Санта-Клара хотын мавзолейд оршуулжээ.

ХАРААЛ ХVРСЭН НЬ
Че Геварын алуурчдад хараал хvрдэг гэлцдэг. Лав л тэднээс хэн нь ч ердийн байдлаар нас бараагvй. Олзлогдсон Чегийн харуул байсан бага офицер Марио Уэрта 1970 онд алагдсан. Баригдсан Че Геварыг тохуурхаж байсан дэд хурандаа Андрес Селич Шон Боливын цэргийн дарангуйлагч генерал Уго Бансерын эсрэг хуйвалдсан хэргээр баривчлагдаж, байцаалтын vед эрvv шvvлтээр нас баржээ. Чег алах тушаал єгсєн Ерєнхийлєгч Баррьентос 1969 онд нисэх онгоцны ослоор амь vрэгдсэн байна. Чег олзолсон хурандаа Сентено Анайя 1976 онд Парист буудуулжээ.

ЧЕ ГЕВАРА ЄНЄЄДЄР
Че Гевараг єнєєдєр зууны хамгийн чухал зуун зvтгэлтний нэг гэж хvлээн зєвшєєрєєд байна. Тvvний тухай ном бичиж, кино бvтээсээр. Єнгєрсєн жил Канны 61 дvгээр их наадам дээр жvжигчин Бенисио дель Торо Стивен Содербергийн «Че» кинонд Геварын дvрийг бvтээсний учир «Далдуу модны алтан мєчир» шагнал авсан байна.
Гэтэл Чегийн эх орон Аргентинд хvн амын зєвхєн 44 хувь л Чег нутгийнхаа хvн гэж мэддэг, зєвхєн 36 хувь нь л тvvний хувьсгалт vйл ажиллагааг мэддэг байна. Алдарт хувьсгалчийн тєрсєн Росарио хотод єнгєрсєн жил дєрвєн метр єндєр хєшєє босгожээ.
Харин дэлхийн орнуудад цамц, майк, зурагт хуудсан дээр зурсан тvvний дvр Че Геварыг газар сайгvй санагдуулж байдаг юм. Тийнхvv капитализмаас чєлєєлєгдєхийн тєлєє тэмцэж байсан чухамхvv кубын хувьсгалч энэ хvн хамгийн алдаршсан брендийн нэг болжээ.
Зохиогчийн эрхийг мєрддєггvйгээс Чегийн хєргийг согтууруулах ундаа, vнэтэй машин, кофе, телефон утас, компьютер, тvvгээр ч барахгvй эмэгтэй хvний дотуур хувцасны рекламд ашиглаж байна.
Че Геварын нэрийг ашиглахыг тvvний хvvхдvvд эсэргvvцдэг. Зарим оронд Чегийн дvрийг худалдаа найманд ашиглаж байгаа нь баячууд, ядуусын хоорондын харилцаа хурцдахад нэрмээс болж байна гэж «команданте»-гийн хоёр дахь эхнэрээс тєрсєн охин Алейда Гевара ярьжээ.
«Янз бvрийн ангийн тєлєєлєгчдийг дайсан болгоход Чегийн дvрийг ашиглаж байгаад би сэтгэл тvгшиж байна» гэж тэр хэллээ. Алейда нэг форумаас гаргасан уриалгадаа «Бидэнд мєнгє хэрэггvй, хvндэтгэл vзvvлэхийг бид шаардаж байна» гэж бичжээ.
П.Шагдар

No comments:
Post a Comment
Сэтгэгдэл