Саяхан Монголын эдийн засгийн өсөлтийн талаар мэдээлэл хайв аа. Амьхандаа монгол улс овоо хөгжиж буйг бусад нөхдүүдэд гайхуулах санаатай. Тэгтэл 2009 оны Монголын ҮНБ-ий өсөлтийн талаар мэдээлэл хайгаад олдоггүй ээ. Гэхдээ монгол хэл дээр л дээ. Тэгээд хамгийн том мэдээллийн санг хадгалж, түгээж байдаг гэж итгээд Үндэсний статистикийн газрын сайт руу хандтал шууд 10 000 - 20 000 төгрөг нэхэж байна. За тэр төлбөрийг хийж байхаар гээд интернэт ухлаа. Ер байдаггүй. Бусад улсын ҮНБ-ний өсөлт зүйл бүрээр л гараад байх юм. Манайх байдаггүй. Аргаа бараад өөр хэлээр хайтал янз янзаараа гарч ирж байх юм.
Нэг ийм байдалтай:
Он | ҮНБ-ий өсөлт |
2002г | 4 |
2003г | 5.9 |
2004г | 10.1 |
2005г | 7.3 |
2006г | 8.6 |
2007г | 9.9 |
2008г | 8.9 |
2009г | 1.6 |
2010г (прогноз) | 8.1 |
Тэгээд мөхөс би бодлоо. Юундаа энэ бууралтыг нуугаа вэ гэж... Бүгд л бүр даян дэлхийгээрээ мэдэж байгаа шүү дээ. Дэлхий дахинд санхүүгийн хямралын жил. Аль ч улс оронд эдийн засгийн үзүүлэлтүүд буурч, доройтсон гэж захын хүүхэд ойлгож байгаа асуудлыг манайхан яах гэж нуугаа юм бол доо гэж?
Өчүүхэн хар санаа өөрт илүү хортой гэдгийг агуу улс төрчид маань хэн бүхнээс л илүү ойлгодог баймаар юм. Муу нуухаар сайн илчил гэдэг дээ.
Гэхдээ би бас бусад улсын нөхдүүдэд харуулах гэж тэр нуусан 1.6%-ийг өрөвдөлтэй нь аргагүй 2 пунктаар нэмээд байгаа юм аа бас.
Улс төрч, оюутан хоёр л таарах юм даа чааваас...
yagaad uls turch oyutan 2 taarna gej.....
ReplyDeleteneeree shuu. naadhaar chine bie daalt hiih geed udurjin haigaad ch olddoggui yum. gehdee mongoloor l doo.
ReplyDelete