Нийгмийн байдал: ялгаравлан гадуурхагч Персүүд
Иранд хоол унд болон амьдралын өртөг нь монголтой ойролцоо санагдсан. Ер нь амьдрах байраа шийдсэн байхад, сард нэг хүн 150 доллараар амьдраад байхаар юм билээ. Мэдээж тансаглахгүй бол шүү дээ. Ер нь энд тансаглана гэдэг ойлголт их бага. Учир нь согтууруулах ундаа болон үүнтэй холбоотой зугаа цэнгэл 100 хувь хориотой. Жишээ нь хэн нэгэн согтууруулах ундаа хэрэглэсэн бол анхны удаа 100 ташуур занчих бөгөөд удаа дараа согтуурах юм бол сүүлдээ дүүжлүүрийн доор очдог юм гэсэн.
Иранд хоол унд болон амьдралын өртөг нь монголтой ойролцоо санагдсан. Ер нь амьдрах байраа шийдсэн байхад, сард нэг хүн 150 доллараар амьдраад байхаар юм билээ. Мэдээж тансаглахгүй бол шүү дээ. Ер нь энд тансаглана гэдэг ойлголт их бага. Учир нь согтууруулах ундаа болон үүнтэй холбоотой зугаа цэнгэл 100 хувь хориотой. Жишээ нь хэн нэгэн согтууруулах ундаа хэрэглэсэн бол анхны удаа 100 ташуур занчих бөгөөд удаа дараа согтуурах юм бол сүүлдээ дүүжлүүрийн доор очдог юм гэсэн.
Ираны нийгмийн байдлын тухай ярихын өмнө угсаатны асуудлыг хөндөх нь зүйтэй мэт санагдана. Энд зөвхөн перс хэл, перс соёл л оршино гээд хуулиндаа заасан болохоор бага ястнуудын хэл соёлын асуудал үнэндээ хаягдаж гадуурхагдсан байдаг аж. Гэтэл Ираны 70 сая хүн амын бараг тэн хагас нь буюу 30 сая нь түрэг угсааны азеруудаас бүрдэнэ.
Ер нь 20-р зууны эхэн дунд үеийн үймээн дунд Иран болон Зөвлөлт улс Азербайжаныг хоёр хуваагаад авчихсан бөгөөд хамгийн их хүн амтай хэсэг болох Өмнөд Азербайжан нь Иран улсад ногдсон аж. Яг л манайхыг Ар, Өвөр гээд Орос, Хятад хоёр хуваагаад авсантай ижил үйл явц энд өрнөсөн бололтой. Энэхүү 30 сая Азеруудын хэл, соёлыг нухчин дарж, персжүүлэх бодлого нь Азеруудын эгдүүцлийг хүргэж нэлээд хэдэн удаа бослого хөдөлгөөн гаргасан боловч амжилт олоогүй ажээ.
2006 онд Азерууд өөрсдийн хэл, соёлыг нь дэмжих, бага сургуульд Азери хэлээрээ хичээл заалгах, сонин, сэтгүүл нийтлүүлэх хүсэлт тавьсанд засгийн газраас “межелле рузнаме-и Иран” хэмээх сониноор дамжуулж “Иран дахь 30 сая Туркууд жоомны хэлээр ярилцдаг!” гэж хариулт өгсөн байна. Үүний улмаас Өмнөд Азербайжан даяар өргөн хүрээтэй эсэргүүцлийн цуглаан болж, эрх баригчид цэрэг оруулж нухчин даржээ. 30 гаруй хүн алагдаж, хэдэн мянган хүмүүс шархдаж, гэмтэж бэртсэн байна. Иймэрхүү жишээ олон.
Намайг ирсний дараахан Ираны хөлбөмбөгийн цомын төлөөх аварга шалгаруулах тоглолтонд Тебриз хотын буюу азеруудын “Гостариш” болон персүүдийн “Персеполис” клубууд үлдсэн юм. Тоглолт Тегеран хотын 100 мянган хүний суудалтай Азади цэнгэлдэхэд болж, “Гостариш” багийн хөгжөөн дэмжигчдэд 5 мянган хүний суудал нөгөө талд нь 95 мянган хүний суудал хуваарилжээ. Уг нь хөлбөмбөг сонирхдог хэн бүхний мэдэх зүйл бол цомын төлөөх тоглолтонд суудал тэнцүү хуваарилдаг билээ. Түүгээр үл барам “Гостариш”-ийн хөгжөөн дэмжигчдийн өмссөн багийн символ бүхий далбаа, хүзүүний ороолт, малгай гээд бүх зүйлүүдийг нь хаалган дээр хурааж байх нь тэр. Харин нөгөө “Персеполис”-ийн хөгжөөн дэмжигчид бол бүх зүйлтэйгээ ногоон гэрлээр орцгоож байв. Тоглолт эхлэнгүүт шүүгч ч илэрхий нөгөө талд ажиллаж “Гостариш”-ийн бүх алдаанд хуудас үзүүлсэн мөртлөө нөгөө багийн алдааг нүдээ аниад л өнгөрөөж байв. Эхний 10 минутанд “Гостариш”-ийн хаалгачийг бэртээхэд шийтгэл өгсөнгүйгээр барахгүй гарч ирсэн 2 дахь хаалгачид нь жаахан алдаа гаргасных нь төлөө улаан карт өгсний хүчинд персүүд нь цомын эзэн болж байх жишээтэй.
Курд, туркмен гээд бусад бага ястнуудын байдал ч иймэрхүү. Саяхандаа курд үндэстэн 5 хүнийг террорист хэмээн 2010 оны 5-р сард Тегеран хотноо дүүжлэн хороосон. Хүмүүсийн ярилцахыг сонсоход тэдгээр 5 хүн нь террорист биш курд хэл соёлын төлөө тэмцэгчид байсан бололтой. Хүмүүсийн ярих нь ялыг гүйцэтгэсэн хугацаа нь өмнөх жилийн сонгуулийн үймээний нэг жилийн ойд давахцуулсан гэх агаад энэ нь эсэргүүцлийн жагсаал цуглаан хийхийг төлөвлөж буй Мусави-гийн дэмжигчдэд өгч буй сануулга гэцгээж байв.
Ираны улс төрийн зах зухаас...
Ноднингийн сонгуулийн үймээний тухайд гэвэл нийтдээ 5 сая гаруй хүмүүс сонгууль шударга бус болсныг эсэргүүцэн ерөнхийлөгч Ахмединежадыг санал луйвардсан хэмээн жагссан бөгөөд эсэргүүцэгчид ногоон алчуур боож, ногоон нөмрөг нөмөрсөн байж. Ногоон өнгө нь сонгуульд нэр дэвшигч Мусави нь Хазрет Али-гийн угсааны хүн байсан тул хуучин Ерөнхийлөгч Хатеми түүнд ногоон өнгийн нөмрөг бэлэглэж үүгээр сонгуулийн сурталчилгааны гол зэвсгээ хийсэн байна. Өөрөөр хэлбэл ногоон өнгө нь лалын шашны бэлгэдлийн өнгө бөгөөд энэ нөмрөгийг өмсөх эрхтэй хүн нь Эхл-и Бейт буюу манайхны хэлдгээр алтан ургийн хүн болох юм. Гэвч үймээний дараа ногоон өнгө нь хүмүүст шашны бэлгэдэл гэхээсээ илүү эрх чөлөөний бэлгэдэл өнгө болсон байна. Иймд зарим байшингийн орой дээр ногоон өнгийн туг хийсэх буюу ногоон өнгийн хувцас өмссөн залуучууд үүгээрээ эрх баригчдыг эсэргүүцэн эрх чөлөө шударга ёсыг хүсэмжилж буйгаа илэрхийлдэг байна.
Ноднингийн сонгуулийн үймээний тухайд гэвэл нийтдээ 5 сая гаруй хүмүүс сонгууль шударга бус болсныг эсэргүүцэн ерөнхийлөгч Ахмединежадыг санал луйвардсан хэмээн жагссан бөгөөд эсэргүүцэгчид ногоон алчуур боож, ногоон нөмрөг нөмөрсөн байж. Ногоон өнгө нь сонгуульд нэр дэвшигч Мусави нь Хазрет Али-гийн угсааны хүн байсан тул хуучин Ерөнхийлөгч Хатеми түүнд ногоон өнгийн нөмрөг бэлэглэж үүгээр сонгуулийн сурталчилгааны гол зэвсгээ хийсэн байна. Өөрөөр хэлбэл ногоон өнгө нь лалын шашны бэлгэдлийн өнгө бөгөөд энэ нөмрөгийг өмсөх эрхтэй хүн нь Эхл-и Бейт буюу манайхны хэлдгээр алтан ургийн хүн болох юм. Гэвч үймээний дараа ногоон өнгө нь хүмүүст шашны бэлгэдэл гэхээсээ илүү эрх чөлөөний бэлгэдэл өнгө болсон байна. Иймд зарим байшингийн орой дээр ногоон өнгийн туг хийсэх буюу ногоон өнгийн хувцас өмссөн залуучууд үүгээрээ эрх баригчдыг эсэргүүцэн эрх чөлөө шударга ёсыг хүсэмжилж буйгаа илэрхийлдэг байна.
Иран улсын шашны зөвлөл нь үндсэн хуулийн дагуу ард түмний зүгээс сонгогдсон шашны имамуудаас бүрдэнэ. Гэхдээ энэ сонгууль нь ардчилсан журмаар явагддаг гэхэд хэцүү. Сонгогдож байгаа гэх имамууд улс төр, эдийн засгийн мэдлэг чадвар хомс болой. Энэхүү шашны зөвлөлөөс “Рехбер” буюу улсын лидерийг бүх насаар нь сонгоно. Энэ дархан эрхийг Исламын хувьсгалаас хойш аяатоллах Хумейни (1989 онд нас барсан), аяатоллах Хамани гэсэн 2 хүн ээлж дараалан эдэлж байна. Энэхүү шашны лидер нь улсын хамгийн дээд эрхийг барих бөгөөд үндэсний баялгийн 20 хувийг шууд захиран зарцуулах (хүсвэл хэдэн ч хувийг зарцуулсан түүнтэй маргах хүн байхгүй) эрхтэй. Нэг үгээр хэлэхэд улсын ерөнхийлөгч, парламент, засгийн газар бол түүний гүйцэтгэгчид албатууд гэж ойлгоход бараг болно. Иймд Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмединежадын дэлхийгээр нэг шуугиан тарьдаг мэдэгдлүүд бол уг чанартаа аяатоллах Хаманигийн үг юм. Шашны лидерийн үг бол энэ улсад хууль. Учир нь түүний амнаас гарч буй үг бол Аллахын хүсэл зорилгыг илэрхийлдэг тул эсэргүүцсэн болон эргэлзсэн хэн бүхэн бурхантай тэрсэлдсэн хэрэгт унаж, хүнд шийтгэл хүлээнэ. Жишээ нь 2 жилийн өмнө Тегераны Их Сургуулийн нэгэн оюутан Хаманигийн зураг руу чулуу шидсэн учир цаазаар авахуулсан гэдэг.
Мөн өнгөрсөн жилийн ерөнхийлөгчийн сонгуулиар Ахмединежад санал луйвардах замаар гарч ирэхэд үүнд эгдүүцсэн олон түмний жагсаалыг цагдаа нар ч хүчрэхээ болих үед аяатоллах Хомени “хэрэв энэ жагсаал маргааш үргэлжилбэл, оролцсон хүн бүрийг Лалын шашны эсрэг боссонтой адил үзнэ” хэмээн мэдэгдэл хийснээр жагсагчдын эсрэг гал нээх зөвшөөрөл олгогдсон ажээ. Гэхдээ олон түмний эсэргүүцлийг нугачин дарахад цагдаа цэргүүдээс илүү Хамани-гийн хувийн цэргүүд буюу бэсиж нар гол үүрэг гүйцэтгэсэн гэдэг.
Шашны улс төрийн цагдаа Бэсиж
Бэсиж нь “нэгдэл” гэсэн утгатай үг. Бэсиж болсон хүн нь өөрийгөө Аллахын цэрэг хэмээн ойлгодог байна. Тэднийг багаас нь шашны үзлээр хүмүүжүүлж үүрэг зорилгыг нь сайтар ойлгуулдаг байна. Иймд тэд лалын суурь үзлийг амьдралын философио болгосон байдаг. Лидерт хүчин зүтгэснийхээ хариуд нийгэмд эзлэх байр суурь болон нийгмийн баялгаас хүртэх хувь нь бусдаас илүүгээр барахгүй нас барсан хойноо шууд “диваажинд очих эрхээр” имамуудын зүгээс шагнуулна.
Бэсиж нь “нэгдэл” гэсэн утгатай үг. Бэсиж болсон хүн нь өөрийгөө Аллахын цэрэг хэмээн ойлгодог байна. Тэднийг багаас нь шашны үзлээр хүмүүжүүлж үүрэг зорилгыг нь сайтар ойлгуулдаг байна. Иймд тэд лалын суурь үзлийг амьдралын философио болгосон байдаг. Лидерт хүчин зүтгэснийхээ хариуд нийгэмд эзлэх байр суурь болон нийгмийн баялгаас хүртэх хувь нь бусдаас илүүгээр барахгүй нас барсан хойноо шууд “диваажинд очих эрхээр” имамуудын зүгээс шагнуулна.
Сургуульд оюутан элсүүлэхдээ бэсиж юмуу бэсижийн хүүхдүүдэд тусгай хөнгөлөлт үзүүлэх ба ямар нэгэн оюутны тэтгэлэгт хамгийн түрүүнд хамрагдана. Мөн ажилд орохдоо ч энэ байдлаар давуу эрх эдлэнэ. Бэсижүүдийн цэрэг-цагдаагийн боловсролд зориулсан сургалтын байрууд хороолол бүрт байна. Тэрхүү сургалтын төвд бэсиж нарт зориулсан дүрэмт хувцас, зэвсэг зэргийг хадгална.
Бэсиж нарын гол үүрэг нь улс орны батлан хамгаалах болон шашны ёс дэгийг сахиулахад оршино. Өөрөөр хэлбэл, бидний хувьд хачин этгээд санагдам олон журам дүрмүүдийг тэд л сахиулдаг ажгуу. Жишээ нь согтууруулах ундаа хэрэглэсэн болон зарсан хэн нэгнийг барьж шийтгэнэ. Мөн залуучуудын гэрлээгүй байж бэлгийн харилцаанд орох, түүгээр үл барам найз залуу болон охинтойгоо гадуур зугаалахыг нь тэд хориглож, хяналт тавихын тулд энгийн хувцас өмсөн гадуур энэ бүхнийг ажиглаж сэлгүүцнэ. Эмэгтэйчүүд бүгд алчуур зүүх ёстой бөгөөд алчуур зүүгээгүй болон алчуураа лалын шашны ёс горимоор зангидаагүй эмэгтэйчүүдийг хайж олон хүн дээр гэсгээнэ.
Хэрвээ хэн нэгэн гэртээ (гэр эзэнгүй тохиолдолд), гаднаас эсрэг хүйсийнхээ хүн оруулахыг тэд харвал заавал ирж шалгах бөгөөд хэрвээ ямар нэгэн садан төрлийн холбоогүй бол байцаалт авч шалгахаар хэсэг рүү хүргэнэ. Мөн гудманд богино өмдтэй зугаалах, Америк буюу USA гэсэн бичигтэй хувцас өмсөх, үсээ этгээд маягаар засуулах нь тус улсын залуусын хувьд хатуу хориотой.
Энэ мэт маш олон хачирхалтй журмуудыг Бесижүүд сахиулах ба үүргээ гүйцэтгэж буй үед нь хэн нэгэн эсэргүүцэл илэрхийлэх хориотой аж. Түүнд эсэргүүцэл илэрхийлэх нь Америкт цагдаа нарын өмнөөс буу гаргаж гал нээсэнтэй яг ижил хэрэг болох юм. Ийм ч учраас нийтийг хамарсан жагсаал цуглааны эсрэг тэд буу зэвсгийг харин ч нэг чөлөөтэй хэрэглэх бөгөөд өнгөрсөн жилийн сонгуулийн үймээний үеэрх хядлагын гол эзэд нь тэд юм. Тэд энэхүү хядлагаа “арай л хэтрүүлсэн” тул зарим зоригтой хүмүүс төрийн шүүхэд тэдний талаар гомдол мэдүүлжээ. Шүүх ч ирсэн гомдлын мөрөөр нэр ус бүхий хэдэн бэсижийг ирж мэдүүлгээ өг хэмээн дуудсанд тэд хариуд нь “бид Аллахын төлөө энэ хэргийг хийсэн тул мэдүүлгээ бид Аллахад л өгнө” хэмээгээд ирэхээс татгалзсан ба төрийн шүүх нь ч тэднийг хүчээр авчрах хоншоор нь дутсан байдаг юм. Ийнхүү үүргээ үнэнчээр гүйцэтгэснийхээ төлөө тэд үхэнгүүтээ үнэхээр диваажинд төрнө гэдэгтээ харин ч нэг үнэн голоосоо итгэсэн хүмүүс байдаг аж.
Энэ оны 6-р сарын 10-13-ны хооронд өнгөрсөн жилийн хядлагын нэг жилийн ой болоход ард түмэн дахин босохоос сэргийлж тэд шүдээ хүртэл зэвсэглээд, сүрэг сүргээрээ гудамж талбайгаар сэлгүүцэн 3-аас дээш хүн хамтдаа явбал тэднийг зогсоон бичиг баримтыг нь шалган байцааж байхыг нь олонтаа харж байлаа. 2О1О оны 6 сарын 12-нд Мусавийг дэмжигчид Исламын хувьсгалын талбай, Эрх чөлөөний талбайд нэлээд олуулаа цугларсан боловч бэсиж болон цагдаа нар хэдэн зуун хүмүүсийг баривчилж, жагсаал цуглааны үеэр фото зураг, видео бичлэг хийхийг хатуу хориглосон журмаа мөрдөгдөж эхлэв. Автобусан дотроос гар утаснаасаа бичлэг хийж байсан нэг охины гарт нь гав зүүгээд машинд авч одохыг өөрийн биеэр харж байлаа. Дараа өдөр нь 91 хүн баривчилж, бөмбөг дэлбэлэхийг завдсан гэж зурагтаар мэдээлж байв.
Айл бүрт нэг хүн бэсиж болох ёстой ба үүгээр тооцвол тэдний тоо 10 орчим сая болох юм. Иймд Ираны улс төрийн гол хянагчид нь шашны зөвлөл, бэсиж нар бөгөөд тэд ардчиллаас үхтлээ айж түүнтэй тэмцэхийн тулд ямар ч арга замыг хэрэглэхээс буцахгүй хүмүүс ажээ.
Ийнхүү нийгэм нь дарангуйллын тогтолцоотой, шашны засаглал ноёрхсон тул ардчиллын тухай ойлголт тэгтэй тэнцүү болохыг дээрх жишээнээс хараад шууд дүгнэж болох нээ.
Харин ард түмний амьдрал нь...
Ираны ард түмэн нь нилээд нь ядуувтар амьдардаг. Тегеран хотын өмнөд хэсэг буюу ядуусын хорооллоор явахад үнэхээр нүд хальтрам дүр зураг харагдана. Гудмаар дүүрэн гар нүүрийн ариун цэврийн цаас зарахын тулд хүмүүсийг ээрч хоргоосон сүрэг сүрэг хүүхдүүд, нүд хальтрам царай зүстэй гуйлгачид, хогийн сав ухаж идэж болохоор зүйлс хайсан хүмүүс... Ираны нийт гэр бүлийн 70 хувь нь сарын 100 доллараар л амьдралаа болгодог гэнэ лээ. Гэвч засгийн газар нь энэ байдлыг үл тоомсорлох бөгөөд тэдний ганц санаа зовдог юм нь улсынх нь нэр хүнд, Газын зурвас, Палестин-Израйлын дайн гол тулгамдсан асуудалд тооцогдоно.
Харин ард түмний амьдрал нь...
Ираны ард түмэн нь нилээд нь ядуувтар амьдардаг. Тегеран хотын өмнөд хэсэг буюу ядуусын хорооллоор явахад үнэхээр нүд хальтрам дүр зураг харагдана. Гудмаар дүүрэн гар нүүрийн ариун цэврийн цаас зарахын тулд хүмүүсийг ээрч хоргоосон сүрэг сүрэг хүүхдүүд, нүд хальтрам царай зүстэй гуйлгачид, хогийн сав ухаж идэж болохоор зүйлс хайсан хүмүүс... Ираны нийт гэр бүлийн 70 хувь нь сарын 100 доллараар л амьдралаа болгодог гэнэ лээ. Гэвч засгийн газар нь энэ байдлыг үл тоомсорлох бөгөөд тэдний ганц санаа зовдог юм нь улсынх нь нэр хүнд, Газын зурвас, Палестин-Израйлын дайн гол тулгамдсан асуудалд тооцогдоно.
Иймд исламын ертөнцөд тэргүүлэх хүчирхэг улс мөн гэдгээ харуулахын тулд хаа хамаагүй Хамас, Хезболлах зэрэг хөдөлгөөнүүдэд тэрбум тэрбум доллар цацна. Зурагтаар дотоодын мэдээнээсээ илүү Израйл Палестины мөргөлдөөн, Газын зурвасын үйл явдлууд нэвтрүүлэх бөгөөд Куба, Венесуэл зэрэг найз орнууд нь Америкийн эсрэг хэрхэн тэмцэж, жагсаж буйг харуулаад дараа нь өөрсдөө ч бас дутахгүй хэрхэн тэмцэж буйгаа урт удаан нь аргагүй тоочно. Товчоор хэлэхэд, “чиний амьдрал яах вэ цаана чинь империалистууд дэлхийг эзлэх гээд сүйд болж байна” гэдгийг л хурцаар ойлгуулж муусаан Америк, Израйлийг үзэн ядах сэтгэлийг ихээр төрүүлэхэд үзэл суртлын машин хүчтэй ажиллаж байдаг юм.
Энэ бүх байдлыг бодитоор мэдэрч, ардчилал, эрх чөлөөг хүсэмжилдэг бүлэг нь оюутнууд бөгөөд эсэргүүцлийн ил далд фронтыг чухам л тэд бүрдүүлдэг ажгуу. Ийм ч учраас оюутан сэхээтний тоо олшрохоос сэргийлсэн юм шиг ажилчин хүний сарын дундаж цалин 150 доллар байх энэ улсын их сургуулийн жилийн төлбөрийг 2000 доллараас их, оюутны байрны сарын төлбөр нь 50 доллар байхаар тогтоосон байдаг.
Соёл иргэншлийн 5000 жилийн түүхтэй Иран оронд зорчихдоо миний ажиглаж харсан зүйлс энэ бөгөөд магадгүй зарим зүйлийг буруу ташаа ойлгож бичсэн ахул уншигч та бүхэн намайг өршөөн үзэж засаж залруулах ажаамуу.
Д.Анхбаяр 2010 11 20. Тегеран хот.
Muuhai zuiliig saihan bichjee.
ReplyDeleteJargaliig hun daadaggui yum Zovlong harin daadag yum
Jargalaas hun zugatdag yum zovoh tsagtaa haidag yum
Jargaldaa tashuursan mongolchuud hoorhii ..............
Muu ch sain ni ch eh oron mini baihad haana ch baidag ni medegdehgui divaajin hend heregteim
Arai hetryyljee, amjirgaa ni arai tiim bishee manai mongoloos 10 dahin ilyy amjirgaatai, ynen yum bicheechee, arai het neg talig barimtalj bicheed bgaa yum bish yy, Mongolooroo setgeed mongolooroo delhii ertontsiig harj syrah heregtei yum shigee
ReplyDeleteмммм ..... ийм юм бдагаа....))) гоё бичсэн бноо, энд л нэх баян хумуус гэх харин тэр Палестин энтэрээс бол бараг ганц 2 оюутан н цугтаж ирсэн шахуу л ...за тэгд яривал ер манай залуучууд!! монголчууд эрх чолоогоо зов ойлгож эдлэх хэрэгтэй л дээ,,, эрх чолоо бол \...... ерн энгийнээр .. хун оорийгоо давуу тала ойлгож хуссэн дуртай ажлаа хййхдээ жаргалтай бдаг, бур амжилтанд хурч чаддаг, харин тэрийгээ нийгэмд сонгож ажиллаж чадаж бгаа н эрх чолоо юм. Тэрнээс ч зугаа цэнгэл биш бх шуу, Нэг уе бугдээрээ л эрх чоло гэж гуйсэн юм шиг ,, одоо харин зах зухаас н ойлгож.... заза бух юм гое болноо
ReplyDeleteAnkhaatai origin used urease yarikh yumsan . Odoo turked baigaa hectares you ?
ReplyDeletelạnh. Càng nghĩ càng không rõ. Chỉ một câu nói đã có thể giết chết một
ReplyDeletetu sĩ Trúc Cơ Đại viên mãn. Tên Mã Lương kia rốt cuộc tu vi là gì. Hay
là hắn đã đạt đến Kết Đan kỳ rồi?
Không! Tôn Hữu Tài lập tức phủ định ý nghĩ này. Kết Đan kỳ cao thủ hắn
cũng không phải chưa thấy qua. Mặc dù là trong môn phái Kết Đan kỳ
trưởng lão ra tay giết Trúc Cơ Đại viên mãn rất đơn giản, nhưng chắc
học kế toán tại bắc giang
học kế toán tại thanh xuân
http://kylin1st.com
học kế toán thực hành
http://cattleyavn.com
học kế toán tại bắc ninh
dịch vụ báo cáo tài chính
kế toán cho giám đốc quản lý
trung tâm kế toán tại quảng ninh
học kế toán tại bắc ninh
học kế toán tại hà đông
chắn sẽ không dễ dàng như thế.
Tôn Hữu Tài run lên. Chẳng lẽ là Nguyên Anh kỳ!
Nhưng ngay sau đó hắn lại phủ định ý nghĩ này. Nguyên Anh kỳ ra tay, hắn
gặp qua một lần. Đó là khi Tà Ma Tông lão tổ giết chết một tên phản đồ
Trúc Cơ hậu kỳ. Trước mặt đại bộ phận đệ tử, lão tổ lấy ra một thanh phi
kiếm. Tên phản đồ kia ở giữa không trung bỏ chạy lập tức bỏ mình. Thậm
chí ngay cả cơ hội chạy trốn cùng phản kháng đều không có.
Nhưng mặc dù như thế, trong mắt Tôn Hữu Tài: Vương Lâm chỉ dùng một câu