2010/12/28

ХҮМҮҮНЛЭГ АРДЧИЛСАН НИЙГЭМ ҮҮ, АРДЧИЛСАН ХҮМҮҮНЛЭГ НИЙГЭМ ҮҮ...

Сүүлийн хэд хоног цас, бороо хольж ороод Анкара хотод цаг агаар хасах хэм рүү орж ирлээ. Гэхдээ эдний өвөл намайг малгай бээлий өмсүүлдэггүй юм. Жилийн турш урин дулаан ноёлох БНТУ-ын нийслэлд манайтай адил орон гэргүй тэнэмэл иргэд цөөнгүй. Тэд авто вокзал, эзэнгүй хуучин балгас зэрэгт толгой хорогдоно. Хаа газрын өвөл орон гэргүйчүүдийн хувьд хүсэх юм биш. 
Тиймээс хотын дүүргүүд өөр өөрийн нутагт хэрэн хэсэх тэнэмэл иргэдээ бариад авчээ.  Тэд энэхүү ажиллагаандаа зориулж бүр тусгай унаа тэрэг хүртэл гаргасан юм байна. Сонингийн эхний энэ хэдэн мөрийг уншаад хөөрхийс хуруу гарын хээ өгөөд, элдэв хэрэг төвөгт сэрдэгдэж байгаа юм байна. Их л том хэрэг гарч дээ гэсэн шүү юм бодлоо.  Гэтэл мэдээг цааш гүйлгэн харвал миний таамаг буруу болох нь илэрхий. Тэнэмэл нөхдүүдийг нэн түрээнд усанд оруулж, хувцсыг нь солиод, үс сахлыг нь засаж улмаар эмчийн үзлэгт хамруулаад, хоололж ундлан, дулаан газар өвөлжүүлэх болсныг дуулгасан хэрэг аж.
Дүүрэг бүр чадал чинээгээр тэднийгээ байрлуулах гэнэ. Нэг дүүрэг өөрийн спорт заалыг ор дэвсгэрээр тохижуулсан байхыг хараад атаархах сэтгэл төрөв шүү. Өөр нэгэн дүүргийн орон гэргүйчүүд бүр гараад өгчээ. Тэд хүнээ хөлдөөхгүйн тулд хүн буух нь ховордсон зочид буудал хөлслөн авсан бөгөөд 2-3 хүний өрөөнд тэднийгээ байрлуусан байна. Бас хэдэн жилиййн өмнө Станбул хот цасанд дарагдах тус хотын бүх цагдаа, цэрэг, хамгаалалтын албаныхан болон гал сөнөөгчид хүртэл дайчлагдан тэнэмэл орон гэргүй хүмүүсээ цуглуулан, дулаан газар өвөлжүүлж байсан. Эндээс үзэхэд энэ оронд хүнээс илүү үнэтэй зүйл үгүй мэт. Уг нь 74 сая хүн амтай өнөр өтгөн гэр гэхдээ л иргэдээ хүнээ хамгаас чухал үздэг төр засгийн нэгэн бодлого үүгээр илэрч байгаан нүдэнд илт. Гэхдээ гадны зарим улс төрч, сэтгүүлчид энэ улсын хүний эрхийн талаар нээлттэй л шүүмжилдэг. 

Турк улс хэдийгээр их 20-д багтдаг ч хөгжлийн зэрэглэлээр манайхтай адилхан хөгжиж буй гэсэн ангилалд ордог. Манай улсын үндсэн хуульд хүн амьд явах эрхтэй гэж тун тодорхой заасан. Үүнийг хөндөж буй сэдэвтэйгээ холбож үзвэл тэнэмэл иргэд ч гэсэн өвөл хөлдөж үхэхгүй дулаан газар амьдрах эрхтэй гэсэн үг юм. Гэлээ гээд ямар айлд дайрч оролтоо биш. Энэ нь хуулиар бүр хориотой боловч тэднийг дулаан газар хүргэж болох л юм.

1992 онд батласан шинэ үндсэн хуулиар манай Хүмүүнлэг ардчилсан нийгэм байгуулахаа хууль эрхийн үүднээс баталгаажуулсан. Өөрөөр хэлбэл хүн төвтэй, хүний сайн сайхныг гол болгосон нийгэм байгуулахаар хуульчилжээ.

Ардчилсан үзлийн эцэг нь Жон Лок гэдэгтэй бүгд санал нийлдэг шиг ардчиллын суурь зарчим нь олонхийн шийдвэр байдаг. Хэдийгээр парламентаас гарч буй аливаа хууль, эрх зүйн хэм хэмжээ нь ямагт нийгмийн олонхийн эрх ашигт нийцсэн хүний эрх, эрх чөлөөг хангахад чиглэгдсэн байх ёстой боловч энэ шийдвэр өөрөө олонхийн санал буюу шийдвэр байх нь хууль.  Олонхийн санал, шийдвэр дандаа мэргэн байдаггүйг ХХ зуунд төрийн эрхэнд сонгуулийн замаар гарсан фашист, националист намуудын тарьсан балгийг хүн төрөлтхөн бишгүй элдээд авсан. Иймээс олонхийн шийдвэрээр бүхнийг зохицуулахдаа нийгмийн тогтолцоог баталгаажуулагч шударга ёс, тэгш эрхээр хязгаарлалт давхар хийж өгдөг. Бас л либералзмын суурь юм. Энэхүү хатуу “шударга тогтолцоо”, “тэгш эрх” зэрэг нь хүний сайн сайхан амьдралд шууд хүргэх боломжийг өгч чадах уу. Үгүй бол яах уу. Эндээс л хүмүүнлэг үзэл урган гараад байх шиг.

Дахиад нэг жишээ мөн л Туркэд болсон явдал. Тэргэнцэртэй хөгшин эцэг дайн үрэгдсэн хүүгийнхээ шарил дээр очиж чаддагүй байлаа. Үүнийг нь түүний амьдардаг дүүргийн удирдлага мэдээд, хөгшин эцэг хүүгийнхэн шарил хүртэл тэргэнцэртэй хүрч болох тусгай асфальтан зам барьж өгчээ. Энэ мэдээ нь ямар нэгэн рекламны шинж чанаргүй нь сонингийн арын хуудасны доод буланд байрлуулснаас харж болно. Эндээс хүмүүнлэг ардчилсан нийгмийн авч хэрэгжүүлсэн арга хэмжээ иймэрхүү баймаар юм гэсэн төсөөлөл төрснийг хэлэх юун. Хэдхэн жилийн настай өвгөнд зориулж татвар төлөгчдийн мөнгөөр зам барьжээ. Ардчиллын зарчим, олонхийн санал, тэгш эрх нь нийгмийн олонхид зориулагдах ёстой хуримтлалыг ингэж үрэхийн эсрэг байх нь мэдээж.

Тэгш эрх гэгч нь байгалийн хуультай зөрчилдөнө. (Өөрөөр бурханы хууль гэж нэрлэж болох) Хүн дөнгөж эхээс мэндлэх үедээ хоорондоо хамгийн тэгш гэж болох гараан дээр байна. Гэхдээ бүгд биш ямар ээжээс, ямар гэр бүлд төрсөн, хаана мэндлэсэн гээд түмэн янзын зөрөө, ялгаа гарч энэ нь мэдээж ирээдүйд ихээхэн үүрэгтэй. Гэвч бүгд уйланхай, эхийн сүүгээр хоололдог, өлгийдүүлдэг, хоорондоо бие бялдар, оюун ухааны зөрөө бага байдаг нь үнэн. Энэ байдал цаг мөч өнгөрөх тусам арилж томоохон ялгаа үүснэ. Үүнийг байгаль, нийгмийн хүчин зүйл хоёулаа л бий болгоно. Энд бас байгаль дээр тэгш эрх гэж байхгүй ч харин тэгш хувиалалт оршино. Нарны гэрэл, агаар гээд дурьдаад байвал зөндөө. Ардчилсан төртэй манай оронд олонхийн санал авч сонгогдсон эрх баригчид нийт хүн арддаа тэгш эрх эдлүүлэхийн тулд хуулийг санаачлан бий болгодог. Манай газар өмчлөлийн хууль анхлан зөвхөн өрх гэр бүл газар өмчлүүлнэ гэж байв. Мөн шинэ гэр бүлд олгох 500 000 төгрөгний тэтгэмж. Энд хүн бүр тэгш эрх эдлэх ардчиллын зарчим алдагджээ. Өөрөөр хэлбэл та хүнтэй суугаагүйнхээ төлөө дээрх эрхээ эдэлсэнгүй. Ардчилсан үзлээр бол нийгмийн тогтолцоон хувь хvний эрх чөлөөг баталгаажуулсан vед л шударга гэж тооцогдоно.

Монгол улс эрх чөлөөтэй ардчилсан болоод байгаа нь үнэн гэхдээ нөгөө үндсэн хуульд байгаа ардчилсан гэх үгийн урд байх хүмүүлэг гэх нэр томьёо юу болж байна. Хүмүүнлэг үзэл ардчиллыг улам хөгжүүлдэг болохыг барууны улс орнуудаас тодорхой харж болно. Энд шашин шүтлэг, уламжлал гэхээсээ илүү нийгмийн ёс суртахуун нь хүмүүнлэг үзэл санааг тээгээд байх шиг. Энд бид олон олон тохиолдол үйл явдлыг өгүүлж болох байна. Хамгийн энгийн жишээ нь сайн дурын хүмүүнлэгийн байгуулага, сангуудын үйл ажиллагааг дурьдаж болох бөгөөд эдгээрийг нийгмийн зүтгэлтэн гэж нэрлэж, ангилж болохоор төр засгаас хараат бус хувь хүмүүс, байгуулага, нийгэмлэгүүд үйл ажиллагааг нь удирдаж, олон улс дамнасан сүлжээ нэгэнт бий болжээ. Эдний үйл ажиллагаа нь ч улс төр, олон улсын шийдвэр, хамтын ажиллагаанд нөлөөлөх хэмжээтэй болж байна.

Гэхдээ манай нийгэмд хүмүүнлэг үзэл огт алга болжээ гэж үзэж болохгүй. Дээрхтэй төстэй үйл ажиллагааг урлаг спортын манлайлагчид, мөн эгэл жирийн иргэд маань хүртэл явуулдаг. Үүний тод жишээг бид “Танайд хонъё” нэвтрүүлэгт орсон нэгэн хөөрхийлөлт бүсгүйн хувь заяа, зовлон жаргалыг чин сэтгэлгээсээ хуваалцаж байсана явдлаас тод харж болно. Хүн үнэтэй байх ёсон нь нүүдэлч удмын Монголчуудын оршин тогтнох амин сүнс байжээ. Олон зууны турш хүнээр цөөнх ч дийлж явсны нууц нь энэ болов уу. Харь холын нутагт дайтаж явахдаа хүний тоогоор дутаж яваагүйн үүний бас нэгэн гэрч. Гэвч бидний нийгэм дэхь хүмүүнлэг үзэл маань хүнд өвчтэй нэгэндээ туслах төдийгөөр хязгаарлагдаад байгаа нь харамсалтай. Улс орны хөгжлийн талаар үзэл бодлоо илэрхийлэх, маргах нийгмийн оюунлаг хэсэгт ч гэсэн мөнөөх хүнээ гэсэн, хүн төвтэй нийгмийн загвар бараг л яригдахгүй юм. Өндөр хөгжилтэй орнуудаас тийм ч технологи, ийм ч ололт ажилтыг авчирч нутагшуулах юмсан гэж халаглах. Гэтэл өглөө гараад гэртэй эсэн мэнд иргэж ирэх баталгаагүй хүнд сая таван зуун мянга, өндөр хурдны интернэт, үнэгүй үдийн цайны хэрэг юу байна.

Гадныхан орон сууц барихдаа тэнд амьдрах хүүхэд сургуульдаа явдахдаа зам хөндлөн гарахгүй байхаар, түрэгний машин саадгүй очих, метро автобусанд суух хүмүүс удаан алхахгүй байхыг бодолцдог. Үүнийг нь төр нь шаарддаг харин хувийн хэвшлийнхэн байшингаа барьдаг. Тиймээс нэн түрүүн Монгол хүн унаанд суухдаа осолдохгүй, хоолонд орохдоо хордохгүй, өглөө үдэш гудамжаар айж эмээлгүй алхдаг болох нь төрийн хамгийн чухал ажил. Энд бас хүмүүнлэг үзлийг жаахан ч гэсэн шингээж хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ бодсон стандарттай болчихвол болох нь тэр. Ийм л суурийг нийгэмд бий болгоныхоо дараа ардчилсан гэж өөрсдийгөө үздэг зүүний намууд маань юугаа амладагсан уу амлаг л дээ.

А. Энхбат, Анкара 2010. 12. 27 

3 comments:

  1. saihan bichjee. Enhbataa manai niigem tegehed yamar ineedtei bnaa. chaavaas 10.0 zugeer ch ugchihgui buun oocher heruul zodoon bolgood. heregtnuudee tejeegeed huurhii muruuruu amitad ni yadraad, zutgeed l bna zutged l bna bhgui, hulgui hun amidrah gej yadaad gudmand tamhi chih er zarj bhad, eruul saruul humuus hun alchaad tatvar tulugchduur nasaaraa tejeelgeed l bj bna sh dee

    ReplyDelete
  2. choort gej...manaihan tiim boltoloo odiii odii ochnooon hol, ovoo bolood vzeh n vv vgvi yu gej

    ReplyDelete
  3. giết chết một tu sĩ Trúc Cơ kỳ đại viên mãn so sánh với việc lão tổ dùng

    phi kiếm giết chết Trúc Cơ hậu kỳ... Cảnh giới cao thấp lập tức không

    nghĩ mà ra. Đầu hắn ong một tiếng. Trống rỗng.

    “Chẳng...... Chẳng lẽ...... Hắn...... Hắn là hóa...... Thần kỳ......”

    Tôn Hữu Tài thốt ra ba chữ Hóa Thần Kỳ, khí lực toàn thân hắn dường như

    mất hết.

    Càng nghĩ càng cảm thấy chính xác. Tôn Hữu Tài chua sót thầm nghĩ: “Hóa
    học kế toán tại bắc giang
    học kế toán tại thanh xuân
    http://kylin1st.com
    học kế toán thực hành
    http://cattleyavn.com
    học kế toán tại bắc ninh
    dịch vụ báo cáo tài chính
    kế toán cho giám đốc quản lý
    trung tâm kế toán tại quảng ninh
    học kế toán tại bắc ninh
    học kế toán tại hà đông

    Thần Kỳ cao thủ...... Đây chính là nhân vật trong truyền thuyết. Làm sao

    có thể...... Nhưng nếu không phải Hóa Thần Kỳ thì làm sao chỉ dùng một

    câu nói có thể làm cho Tứ sư huynh bỏ mạng...... Trong truyền thuyết Hóa

    Thần Kỳ cao thủ lấy khống chế thiên lực. Một câu giết chết Trúc Cơ Đại

    viên mãn cũng là chính xác...... Ta...... Ta, con mẹ nó nữa, đang bị Hóa

    Thần Kỳ cao thủ đuổi giết......
    Chương 124: Kịch biến Hỏa Phần Quốc
    Đang ở trong đất cấp tốc độn thổ, Tôn Hữu Tài bỗng run lên, cảm giác sợ

    hãi mãnh liệt khiến cho hắn thấy khó thở. Đúng lúc này hắn cảm thấy vùng

    ReplyDelete

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)