2010/12/30

ХҮН ТӨРӨЛХТНИЙ ОРХИЖ БУЙ 2010 ОН

Цаг хугацаа ирэх бүртээ бидэнд олон сайхан бэлэг, өвөрмөц содон адал явдал, амьдралын сонирхолтой өрнөл авч ирдэг. Гэвч бас хариуд нь дасаж хайрласан хүмүүс, хэрэглэж заншсан зүйлс, хэвшил болсон харилцааг маань тастан авч оддог. Мэдээж сайн сайхан зүйлтэй адил муу муухай ч арилан балардгийг хэлэх юун. Бид удахгүй он тооллын дараагийн нэг мөчлөгөө эхлэх гэж байна. Орхиж буй он цагтай хамт хүмүүн төрөлхтөн юуг гээж орхин, өнгөрч буй цагийн тоосонд даруулж буйг одоо харцгаая. 

Хүн төрөлхтний “алдсан” буй хэл
2010 оны 1 сарын 26-нд Бо хэлний сүүлчийн төлөөлөгч Боа 85 насандаа тэнгэрт халив. Уг хэл нь бүр чулуун зэвсгийн үед үүссэн буюу 65 жилийн настай Андаманы арлуудад оршин байсан овгуудын уугуул хэл байжээ. 19-р зууны дунд үеэс англичууд уг газар нутгийг эзлэн түрэмгийлэх хүртэл 5000 уугуул иргэд амьдарч байгаад эзлэн түрэмгийлэгчдийн авчирсан өвчний улмаас ихэнх оршин суугчид нь нас баржээ. Уг хэл нь ЮНЕСКО-д мөхөж буй 229 хэлний нэгээр бүртгэгдсэн байсан аж.  
 
Хүн төрөлхтний "голсон" машин2010 оны З сарын 26 цэргийн зориулалттай  Humvee (HMMWV буюу бүрэн хуяглагдсан, олон тоноглолт тээврийн хэрэгсэл) маркийн Hummer жипний иргэний загварын сүүлийн машин хэрэглээнээс гарлаа. Агааржуулагч болон стереосистем, аяганы тавиур зэргээр тоноглогдсон тус загварын эхнийхийг А.Шварценеггерийн санаачлагаар 1992 онд бүтээсэн бөгөөд “Хүүхдийн цэцэрлэгийн цагдаа” кинонд тус машиныг “тоглуулсан” гэдэг. 

Хүн төрөлхтний хассан цаг
2010 оны 3 сарын 28-нд ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведевийн тушаалаар Оросын нутаг дэвсгэр дээр нийт цагийн 11 бүст хуваагдаж байсныг болиуулж, самарын болон камчаткийн цагийн бүсийг хасснаар цагийн 9 бүс үйлчилж эхэллээ. 1949 онд шинэ тутам байгуулагдсан БНХАУ 5 цагийн бүсээ нэгтгэн зөвхөн Бээжингийн цагийн бүс үйлчилж байхаар тохируулсан юм байна. Бүр 1930 онд ЗХУ байгалийн цагийг нийгмийн буюу хуулийн цагт “захируулах” тогтоол анх гаргасан байна. Ингэснээр цагийн бүс хасах, цаг шилжүүлэх замаар байгалийн гэрлийг ашиглаж эрчим хүчний хэмнэлт хийнэ гэж үзсэнтэй холбоотой аж. Энэхүү социалист хэмнэлтийн горимыг Венесуэлийн төрийн тэргүүн Уго Чавес идэвхтэй дэмжиж, цагийг 30 минутаар урагшлуулах шийдвэр хүртэл гаргаж байв.
Харин манай улсад байгалийн 3 цагийн бүс байдгаас 9-р цагийн бүсийг хасаж Улаанбаатарын цагтай нэгтгэсэн байдаг бөлгөө.
 

Хүн төрөлхтний "үл хайхарсан" тоо бодлого
2010 оны 3 сарын 18-нд Клэйн нэрэмжит Математикийн хүрээлэнд оросын эрдэмтэн Г.Перельман “Пуанкаре”-гийн таамгийг баталсны төлөө Мянганы шагналын эзнээр тодруулж, нэг сая долларын шагналыг олгох шийдвэрийг гаргасан байна. Уг шагналыг мянганы долоон бодлого (гипотеза Хожийн таамаг, Риманы таамаг, Янга-Миллсийн квантын онол, Навье-Стоксын тэгшитгэлийн шийд, Берч ба Свиннертона-Дайерын таамаг зэрэг) гэж нэрлэгдсэн одоог хүртэл батлаж чадаагүй математикийн бодлогыг баталсан хүнд өгөх учиртай аж. Гэхдээ Перельманы баталгаа эрдэм шинжилгээний шүүмж бүтээлд хэвлэгдээгүй ч интернетээс  тэрхүү баталгааг харах бүрэн боломжтой. Харин эрдэмтэн маань тэрхүү шагналаас татгалзаж, хэвлэлийн бага хуралд ч оролцохыг зөвшөөрөөгүй юм.


Хүн төрөлхтний хаяж буй технологи
2010 оны 4 сарын 16-нд ОХУ-ын Железногорскт байрлах цөмийн зэвсгийн плутони боловсруулахад зориулсан дэлхийн сүүлчийн АДЭ-2 атомын реакторыг зогсоолоо. Тус реактор нь улсын плутоний захиалгыг гүйцэтгэхийн зэрэгцээ Железногоркийг цахилгаан дулаанаар хангаж байжээ. Харин одоо АНУ-ын санхүүжилтээр дулааны цахилгаан станц барьж хотын эрчим хүчийг хангах ажээ.   


2010 оны 8 сарын 1-нд кассетны буюу хуурцагт зэвсгийг (янз бүрийн зориулалттай олон арван сум бүхий бөмбөг) хориглох тухай олон улсын конвенцийг батлав. Уг бөмбөг тэр дороо дэлбэрэхгүй нь их бөгөөд газрын мина болон хувирах нь олонтаа. Бөмбөгийг сапер илрүүлэхийн тулд хурц тод өнгөөр буддагаас болж, хөөрхий хүүхдүүд шохоорхон улмаар  хохирогч болдог байна.
 
Гэвч АНУ, ОХУ, Хятад зэрэг уг бөмбөгийг үйлдвэрлэгч гол улсууд конвенцэд гарын үсэг зураагүй байна.
 

Хүн төрөлхтний хулгайлагдсан урлагийн бүтээл
2010 оны : сарын 20-нд Парисын орчин үеийн урлагийн музейгээс Пикассогийн “Ногоон шоштой тагтаа”, Матиссын “Малын бэлчээр”, Бракын “Эстакаас авчирсан оливийн мод”,  Модильяний “Дэвүүртэй бүсгүй”, Лежийн “Лаатай натюморт” бүтээлүүд хулгайд алдагдав.  Хулгайч нар музейн гаднах төмөр торыг тасдан, цонхыг эвдлэн орж, маш болгоожтойгоор зургийг жаазнаас нь салгаж авч одсон байна. Эдгээр зурагнууд нийтдээ 500 сая еврогоор үнэлэгдсэн байлаа. Мөн энэ жил Египетийн Каир хот дахь Махмуд Халилын музейгээс Ван Гогийн “Ваартай цэцэг” алдагдаж, ЮНЕСКО-ын соёлын өвд бүртгэгдсэн  Угандын цорын ганц зүйл болох Касуби дахь Бугандийн хаадын сүрлэн булш шатжээ.
 
 

Хүн төрөлхтний үл хайхарсан сансар огторгуй
2010 оны 10 сард АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама 2004 онд эхлүүлсэн “Оддын орд” сансарын хөтөлбөрийг зогсоох заргилт гарын үсэг зурлаа. Хөтөлбөрийн хүрээнд сансар судлалын “Орион” хөлөг болон пуужин тээгч “Арес-1”, “Арес-2”, сарнаа явагч “Альтаир” бүтээгдэж, 2020 он гэхэд тэдгээрийг АНУ-ын сансарын флотын шаттлиар солихоор төлөвлөж байсан юм. Обама хүн төрөлхтөн сансарыг эзэмших хөтөлбөрийн зарим хэсэг хаагдсныг хэлээд роботжуулсан судалгаа боловсруулахад төвлөрөх ёстой гэж мэдэгдсэн байна. Сансарын тээврийг бий болгох асуудлыг хувийн компани гардах болов. 
 
 
Хүн төрөлхтнийг орхин одож буй амьтад
Байгаль хамгаалах дэлхийн холбоо, BirdLife International-ээс одой хар галуу (Tachybaptus rufolavatus) мөхснийг зарлалаа. Хамгийн сүүлд буюу 1982 онд Мадагаскар арлын зүүн хойд хэсэг дэх Алаотрын нууранд ажиглагдсан байна. Олон улсын байгууллагын баримтад өдөр бүр ургамал, амьтны аймгийн 150-200 төрөл зүйл мөхөж буй бөгөөд тэдгээрийн ихэнх нь шинжлэх ухааны хувьд тодорхой бус үлддэг гэнэ.  

    
Хүн төрөлхтний “даван гарсан” тахал
2010 оны 8 сарын 10-нд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гахайн ханиад (A/H1N1) гэж нэрлэгдсэн цар тахал төгсгөл болсныг албан ёсоор зарлалаа. Гэхдээ үүнээс 2 сарын өмнөхөн Европын парламентын чуулганы гэр бүл, хүүхэд, эрүүлийг хамгаалах асуудал хариуцсан хорооны илтгэлд уг цар тахлын талаарх мэдэгдэл нь ул үндэсгүй, хуурамч байсан хэмээн дурьдсан байна. Тус хорооны шинжээчид ДЭМБ-ыг хүн амыг хий айдаст автуулж, улс орнуудын хөрөнгө мөнгийг зориудаар үрэгдүүлсэн хэмээн буруутгасан юм. Тэдний үзэж буйгаар гахайн ханиадтай холбоотой төөрөгдөл нь ДЭМБ-тай үгсэж, мэдээллийн дайралт хийх замаар эмийн компаниудад ашиг олоход чиглэсэн хуйвалдаан байсан аж.
 
Энэ оны 9 сард америкийн эрдэмтэд гахайн ханиадаар өвчилж хүндэрсэн гэгдэх ихэнх хүүхдүүд жирийн улирлын шинжтэй ханиадаар өвдсөн болохыг олон нийтэд зарласан юм. Энэ хооронд Мексикийн Ла-Глория хотод анхны гахайн ханиадаар өвчилсөн гэгдэх 16 настай Эдгэр Эрнандестэд зориулан хүрэл хөшөө босгоод авсныг яана.    

 

Хүн төрөлхтний “алдах шахсан” тусгаар тогтнолФижи улс Их Британиас тусгаарласны 40 жилийн ойн баяраар тус улсын архивын газрын дарга Салесиа Иканиваи Фижи арлын бүрэн эрхт байдлыг бататгасан баримт бичиг алдагдаж, түүнийг эрж хайх ажил амжилтгүй өндөрлөснийг зарлав. Аз болж Фижигийн тусгаар тогтнолыг баталсан тухай 1970 оны 10 сарын 10-нд Хунтайж Чарьзын гарын үсэг зурсан тогтоолын хуулбар Британы үндэсний архивт хадгалагдаж байсан байна.
 
Мөн энэ онд судлаач Жулия Гаффилд Францаас Гаити тусгаар тогтнолоо авсан тухай тунхагийн хуулбарыг олсон байна. Тус баримт бичиг олон жилийн хугацаанд эргэж олдох найдваргүйд тооцогдож байсан хэдий ч энэхүү байдал карибын арал дээрх уг төр улсын бүрэн эрхт оршин тогтнолд ямар нэг саад тотгор учруулж байгаагүйг хэлэх нь зүйтэй.

Хүн төрөлхтний живүүлсэн арал
2010 оны 3 сард Бенгалын булангийн Өмнөд Тальпаттийн арал живж алга болов. 10км2 хэмжээтэй уг бяцхан эзэнгүй арал 30 жилийн туршид Энэтхэг, Бангладешийн хооронд газар нутгийн маргааны сэдэв болж ирсэн байна. Ингээд орон нутгийн загасчид арлыг энэ оны 3 сард алга болсныг мэдснээр улмаар энэхүү зөрчил төгсгөл болох нь тэр. Энэ бүс нутаг дахь Лохачар болон Гхорамара зэрэг маргаантай арлын ихэнх хэсэг аль хэдий нь усан доогуур “шурган” оржээ. Эрдэмтэд дэлхийн дулаарлаас болж 2050 он гэхэд Бангладешийн эргийн газар нутгийн 20% нь далай дор орно гэж тооцсон байна. 

3 comments:

  1. wow heregtei sonirholtoi medeeelel bna bayarlalaaa

    ReplyDelete
  2. mash ih bayarlalaa. gaihaltai blaa.

    ReplyDelete

  3. đan dược! Phàm là Lạc Hà Môn luyện chế chắc chắn phải là hàng cao cấp.

    Mục tiêu của Tôn Hữu Tài chính là Lạc Hà Môn luyện đan nội tông Lý Mộ

    Uyển. Hắn muốn từ trên người nàng lấy được một ít đan dược hoặc là đan

    phương. Nhưng tiếc rằng đại ca Lý Kỳ Khánh của Lý Mộ Uyển tu vi cao hơn

    hắn một bậc, đã đạt tới cảnh giới Trúc Cơ kỳ Đại viên mãn giả đan. Dễ

    dàng đánh thăng một kẻ vừa mới tiến vào Trúc Cơ hậu kỳ như hắn.

    Lúc này Tôn Hữu Tài hận không thể đem tốc độ của mình tăng lên. Đến bâyhọc kế toán tại bắc giang
    học kế toán tại thanh xuân
    http://kylin1st.com
    học kế toán thực hành
    http://cattleyavn.com
    học kế toán tại bắc ninh
    dịch vụ báo cáo tài chính
    kế toán cho giám đốc quản lý
    trung tâm kế toán tại quảng ninh
    học kế toán tại bắc ninh
    học kế toán tại hà đông


    giờ trong đầu hắn vẫn còn tại quanh quẩn một màn vừa rồi. Cứ nghĩ lại

    rợn cả người. Tứ sư huynh chính là tu sĩ Trúc Cơ kỳ Đại viên mãn giả

    đan. Cứ như vậy bị người dễ dàng giết chết.

    Nếu như nói tên Mã Lương kia dùng ra pháp bảo lợi hại gì đó thì hắn

    cũng sẽ không sợ hãi như thế. Nhưng hắn ngay cả bóng dáng pháp bảo cũng

    chưa thấy. Chỉ nghe thấy Mã Lương nói một câu “Diệt”, tứ sư huynh liền

    lập tức ngã xuống tử vong.

    Đây rốt cuộc là pháp thuật gì? Tôn Hữu Tài nghĩ đến đây lại cảm thấy ớn

    ReplyDelete

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)