“Урт нэртэй” хуулийг тойрсон мэтгэлцээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сүүлийн үед хүчтэй өрнөж байна. Ажиглаад байхад лиценз хураах нь зөв, буруу гэсэн хоёр байр суурь байна. Эдгээрийн аль алийг нь зөв буруу гэхэд тун хэцүү. Учир нь энэ талаар дүгнэлт гаргахад шаардлагатай тоо баримт харагдахгүй байгаа юм. Уул уурхайн компаниудад гаргасан тооцоо байна. Үүнд орд газрын нөөцийн өртөг, лицензийн үнэ, банкны хүү гэх мэт тооцох боломжтой бүх тооцоог хамруулсан нь мэдээж. Харин засгийн газар, иргэний хөдөлгөөн, ТББ-уудаас гаргаж буй тооцоо харагдахгүй байна.
Байгаль орчноо хамгаалах хэрэгтэй , гол горхи ширгэлээ гэсэн ерөнхий үндэслэл гаргаж байгаа гэж ойлгогдож байна. Энэ бол зүгээр хүмүүст байдаг үнэт зүйлсийн л илэрхийлэл болохоос шийдвэр гаргахад хангалттай үндэслэл болж чадахгүй. Энэ нь тус шийдвэрийг буруу гэж байгаа юм биш, харин хангалттай шинжлэх ухааны үндэслэл алга л гэж байгаа юм. Тиймээс л уул уурхайн компаниуд, олон нийтэд энэ талаар эргэлзээ, шүүмжлэл, үл итгэл байгаа юм.
Засгийн газар, төрийн байгууллагууд аливаа шийдвэрийг шинжлэх ухааны үндэслэл бүхий өртөг-үр ашгийн тооцоон /cost benefit analysis/ дээр тулгуурлаж гаргах нь хамгийн үр дүнтэй, зөв болохыг орчин үеийн менежментийн ухаан, олон тооны судалгаа батлаад байгаа. Үүнийг байгаль орчны шийдвэр дээр ч ашиглаж байна. “Урт нэртэй” хууль бол яахын аргагүй ийм тооцоо шаардсан шийдвэр. Хэрвээ засгийн газраас төр, олон нийтийн өмчид байдаг байгаль орчны үнэлгээг зөв тооцож чадвал заавал ийм олон компаний лицензийг хурааж, дааж давшгүй өр төлбөр, шүүхийн маргаанд дарагдах ёсгүй.
Яагаад ийм тооцоог гаргаж ирэхгүй байгааг сайн мэдэхгүй юм. Нэг бол тооцоо хийгдэж байгаа, нэг бол тооцоо хийх аргачлалаа сайн мэдэхгүй байж болох юм. Аль ч тохиолдолд энэ талаар мэргэшиж байгаа хүний хувьд өөрийн саналаа хэлэх хэрэгтэй гэж бодож байна. Хүний хэрэглээний эд зүйлс, бараа материалыг үнэлэхэд ядах юмгүй. Зах зээл дээр бий болсон үнийг жишиг болгон үнэлдэг. Гэтэл байгаль орчныг бид бүгд шууд зах зээлийн үнээр хэрэглэдэггүй. Орхон голын усыг тэндхийн иргэд, мал сүрэг шууд хэрэглэхээс бус хотын бид түүнийг шууд хэрэглэдэггүй. Гэхдээ энэ нь Орхон гол бидэнд огт үнэгүй зүйл гэсэн үг ердөөсөө ч биш. Энэ тохиолдолд хэрэглээний бус үнэлгээ /non-use value/ гэсэн ойлголт гарч ирдэг.
Бид бүгд шууд хэрэглэдэг үгүйгээс үл шалтгаалан байгаль орчны талаар өөр өөрийн үнэлгээтэй байдаг. Түүнийг нь тооцох олон аргачлал байдаг. Өөрөөр хэлбэл Орхон голын эрэгт амьдардаггүй ч түүнийг үнэлж буй Таны үнэлгээг тооцож болно гэсэн үг. Энэ үнэлгээ нь магадгүй Орхон голд зун очдог учраас, тэнд төрсөн учраас, зурагтаар харсан учраас төрсөн сэтгэгдэл, эсвэл зүгээр л Орхон гэдэг сайхан том гол хаа нэгтээ байдаг юм гэдгийг мэдэж буй мэдлэгээс үүсдэг. Түүнчлэн энэ голыг ирээдүйд үр хүүхэд, хойч үе маань ашиглана гэсэн бодлоос ч үүсдэг. Энэ гол нь олон нийтийн өмч учраас олон нийтийн үнэлгээг тооцож байж тус голын үнэлгээ гарна. Ингэхдээ олон нийтээс асуулга судалгаа авдаг. Жишээ нь Орхон голыг цэвэр сайхан байлгахын тулд Та хэдэн төгрөг төлөхөд бэлэн байна вэ гэж юмуу Орхон гол дох уул уурхайн үйл ажиллагааг хүлээн зөвшөөрөхийн тулд Та хэдэн төгрөг авахад хангалттай гэж үзэж байна вэ гэж асуудаг. Эхнийхийг нь willingness to pay дараагийнхийг нь willingness to accept үнэлгээ гэж нэрлэдэг бөгөөд үүнийг хэрэглэх нь шууд хэрэглэгдэггүй байгаль орчны үнэлгээг тооцох хамгийн энгийн аргад /тус аргыг contingent valuation method гэж нэрлэдэг/ тооцогддог.
Ингэснээр тус голын олон нийтийн үнэлгээ гарах ба тэр үнэлгээг нь ашиглан тус гол дох бохирдол, голын экологийн өөрчлөлтийн өртөг тооцоог гаргаж болдог. Энэ нь АНУ, Австралид өргөн хэрэглэгддэг тооцоолол. Хамгийн алдартай жишээ нь 1989 онд Аляскд гарсан Exxon Valdez компаний газрын тосны тээвэрлэгчийн ослоос үүдэлтэй байгаль орчны гамшиг юм. Энэ гамшиг 2010 онд гарсан BP-ын ослын дараа орох том гамшиг. Тухайн үед АНУ-ын Засгийн газар гамшгийн өртөгийг дээрх аргаар тооцож 2,8 тэрбум долларыг Exxon Valdez компаниар төлүүлсэн. Тус компани энэхүү аргыг буруутган шүүхээр удаан явсан боловч амжилт олоогүй. Засгийн газраас томилсон шинжээчид байгаль орчны шууд бус хэрэглээг тооцох энэ аргыг үндэслэлтэй гэж үзсэн байдаг. Түүнээс хойш энэ арга илүү боловсронгуй болсон. Одоо энэ үнэлгээн дээр шаардлагатай бол ирээдүй үеийн үнэлгээг нэмж тооцдог болсон. Түүнийг discount rate гэх бөгөөд тухайн үеийн зээлийн хүүг жишиг болгодог.
Миний товч тайлбарласан арга бол байгаль орчны олон нийтийн үнэлгээг тооцох гурван аргын л нэг нь. Аль ч аргачлалаар гол мөрөн, ой мод, цэцэрлэгт хүрээлэнгийн үнэлгээг мөнгөөр тооцож гаргаж болдог. Нэгэнт тооцоо гарсан тохиолдолд засгийн газраас байгаль орчныг ашиглахтай холбоотой хэлэлцээр хийх, шийдвэр гаргахад маш хялбар болж байгаа юм. Ерөөсөө л гарах өртгөөс илүү гарсан ашигтай нөхцөлд л тухайн байгаль орчинд үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрдөг. Ийм учраас уул уурхайн компаниуд ч анхнаасаа сайн тооцоотой аливаа төсөлд ордог.
Үүнийг л жинхэнэ бодит үндэслэл бүхий шийдвэр гэж хэлнэ. Шийдвэр үндэслэлгүй бол үргэлж маргаан дагуулдаг. Засгийн газраас байгаль орчноо хамгаалсан шийдвэр гаргахад хэн ч буруутгахгүй. Ямарч жижиг, том хөрөнгө оруулагч байгаль орчныг хамгаалсан шийдвэрийг ойлгож хүлээж авдаг цаг үе ирсэн. Хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийн хувьд хамгийн санаа зовоож байгаа асуудал бол төрөөс яаж шийдвэр гарч байгаа зарчмын асуудал л байгаа юм. Тэд шинжлэх ухааны үндэслэлтэй, тооцоотой шийдвэрийг л хүсэж байгаа. Тийм шийдвэр гаргадаг нөхцөлд тэд эрсдэлээ тооцоолж чадна. Харин олон нийт ажлын байр /хөгжил/, гол мөрөн хоёрын аль нь чухал болохыг тус тусдаа л үнэлж сууна. Энэ үнэлгээ л бидэнд хэрэгтэй боловч түүнийг нь хэн ч асуухгүй юм даа.
С.Энхтөр
Австралийн Үндэсний Их сургууль
turuu02@yahoo.com
2010 12 22
С.Энхтөр
Австралийн Үндэсний Их сургууль
turuu02@yahoo.com
2010 12 22
eoolkdood alga bolson uu. Blog deeree yaagaad yum tavihgui bnaa
ReplyDeletemeedku yu ch oilgosongui
ReplyDeletepivodoj bgaad uls tur yarij bgaa yumshig sanagdchla sain bna naizaa
ReplyDeleteđất phía trước mặt trở nên nóng bức, hắn âm thầm kêu khổ. Độn thổ thuật
này nếu dùng ở nơi khác có thể nói là rất tiện lợi, nhưng ở nơi có
nhiều núi lửa như Hỏa Phần quốc thì lại đòi hỏi yêu cầu rất cao.
Nếu không trực tiếp lao đầu vào nham thạch nóng chảy thì rõ ràng là chẳng hay ho gì.
Trước đây Tôn Hữu Tài tuy cũng chạy trốn nhưng vẫn phân biệt phương
hướng, chỉ cần thấy bùn đất nóng bỏng sẽ lập tức quay lại. Nhưng bây giờ
học kế toán tại bắc giang
học kế toán tại thanh xuân
http://kylin1st.com
học kế toán thực hành
http://cattleyavn.com
học kế toán tại bắc ninh
dịch vụ báo cáo tài chính
kế toán cho giám đốc quản lý
trung tâm kế toán tại quảng ninh
học kế toán tại bắc ninh
học kế toán tại hà đông
hắn đang nghĩ là bị một cao thủ Hóa Thần Kỳ đuổi giết, dưới sự kinh
hoảng nên không thể lựa chọn vị trí tốt được, chỉ có thể cố hết sức đưa
thân thể lao về phía trước.
‘Phịch’ một tiếng, thân thể hắn đã trực tiếp xuyên thấu tầng đất xuất
hiện ở một sơn động trong lòng núi lửa. Sóng nhiệt ùa vào mặt hắn, tóc
và lông bi cũng bắt đầu cong queo dần...
Kinh hô một tiếng, Tôn Hữu Tài vội vàng tung phi kiếm, lảo đảo bay lên