2010/12/31

ӨВЛИЙН ӨВГӨН БА САНТА

Хүн төрөлхтөнд соёлын нийтлэг зүйл гэж байх. Тэр нь хэн нь хэнээсээ хуулбарлан авсныг тогтооход ихээхэн төвөгтэй. Жишээ нь эртний Ромын сенат нарын хувцас, легионуудын малгай нь Богд Зонховын үүсгэсэн шарын шашины орхимж, шашир малгайтай ижил.  Загалмайн тэмдэг гэхэд бараг л бүхий л шашинд голлох бэлэгдлийн тоонд ордог. Ийм жишээг дурьдаад байвал барагдахгүй.
Шинэ он гарах дөхөж айл бүр гацуур мод чимэглэжээ. Ийн чимэглэсэн гацуураа сүлд мод гэж нэрлэх ба сүлд модныхоо наадмыг энд тэндгүй чадал чинээгээрээ хийнэ. Модыг сүлдээ болгон чимэглэх сонин уламжлал мэдээж ойн аймаг овгуудаас гаралтай байж таарна. Барууны судлаачид Фринландаас эхлэлтэй хэмээх ч Монгол бөө мөргөлд тун ижилхэн мод чимэглэх ёсон бий. Өөрөөр хэлбэл хэн нэгэн бөө, удган нэгэн уд модыг сүлдээ болгон сонгож түүндээ элдэв өнгийн бүс даавуу, хадаг яндар уян  чимэглэдэг байна. Сүүлийн жилүүдэд ийнхүү мод чимэглэх заншил дахин сэргэж байгааг хотын ойролцоох амууд дахь хадаг, торгонд ороогдсон моднууд илтгэнэ. Гэхдээ шинэ жилийн гацуур шиг мөчир бүрд өнгө алагласан жижигхэн бүс, тууз уяаж чимэглэх нь Буриадуудад арай илүү хадгалагдан үлдсэн бөгөөд Байгаль нуур луу аялах хэн бүхэн замд таарах овоо, зогсоолын хажуугийн чимэглэсэн бургаснаас үүнийг бэлээхэн харж болно. 
 
Сүлд модны наадмын хамгийн гол зочин бол мэдээж өвлийн өвгөн аав, түүний хамтрагч цасан охин билээ. Уг нь бага байхад цагаан өнгөтэй монгол дээл өмссөн өвлийн өвгөн, саагаар чимэглэсэн орос маягийн цагаан дээлтэй, урт хар үсэндээ титэм зүүсэн цасан охин (бараг л Орос цасан охиндоо), ойн амьтдын хамт сургуулийн шинэ жилд хүрэлцэн ирээд, онц сурдагт нь бэлэг өгч, муу дүн авсан нөхөд байна үгүй юу хэмээн ойн амьтдын нэг нь дуранддагсан. Харин орчин үед өвлийн өвгөн аав маань нэлээд америкжиж Санта өвөө хэмээн дуудуулж коко колагийн рекламын санагдуулсан улаан хувцастай (уг нь коко колатай огт хамаагүй юм билээ) явах болсон ба түүний хамтрагч цасан охин маань өвлийн биш зуны орноос ирсэн мэт нэлээд эротик хувцаслах болж хүүхэд багачуудыг хөгжөөгч ойн амьтад бараг үзэгдэхээ болив.   
 
Энд хүн төрлөхтөний нийтлэг баярын эсрэг санаа огт агуулсангүй. Тэгээд ч шинэ жилийн баяр маань дан ганц Христын шашны тэмдэглэдэг баяр байхаа болиод удаж байна. Аливаа харийн соёлыг өөриймшүүлэн нутагшуулах нь тухайн ард түмний соёлын дархлааны нэгэн том үзүүлэлт болдог. Тиймээс хуучин нэгэн монголжуулсан өвлийн өвгөн аавыгаа Санта энэ тэр гэж гадуурхахаа больё гэсэн санаа юм. Сүлд модны хувьд магадгүй биднээс эхтэй, эс бөгөөс ижил соёлын нэгэн элемент танигдахгүй болтлоо хувираад, ХХ зууны эхэн хагаст эргэн ирсэн байж болох талтай. 

Ингээд бидний www.ulsturj.com уншигч хэн бүхэнд шинэ жилийн баярын мэнд хүргэе.
 
А. Энхбат. Анкара 2010. 12. 30

3 comments:

  1. ВВВ.УЛСТӨРж.КОМ -ын хамт олонд Шинэ оны мэнд хүргэе! Шинэ, зөв бүхний төлөө дуу хоолой, үзэл бодлоо илэрхийлж нийт монголчуудын сэтгэлгээнд хувьсгал хийхэд нэмэр тус болж байхыг ерөөж ирж буй шинэ ондоо улам амжилттай ажиллахыг хүсэн ерөөе.

    ReplyDelete
  2. Бүх зүйлийг Монголоос болон Азиас үүссэн гэдэг утга авцалдаагүй хийрхэл, тэнэглэлээ болийлдоо тэртэй тэргүй байгаль эх дээр алаг үзэгдэлгүй амьдарч байж би илүү, чи илүү гэх далд хүсэл тэмцэлээ орхивол зүгээр л байна. Орчин цагт юм хаанаас үүссэн, гаралтай зэрэг нь бидэнд пад үгүй би ч юм уу та ч юмуу зохиогүйгээс хойш. Аль нэг улсын өвөг үлдээгэд хоцорсон зүйлийг хэн сайн авж яваана л сонин болов уу?

    ReplyDelete

  3. nhanh.

    Cho nên, Vương Lâm cũng không có giết hắn. Mà là tính toán bắt sống hỏi ra nguyên do.

    Tôn Hữu Tài rất sợ. Từ lúc bắt đầu tu tiên đến giờ, hắn mất thời gian

    gần ba mươi năm. Từ khi tu vi đạt tới Ngưng Khí kỳ tầng mười lăm bắt

    đầu hành động giết người đoạt bảo. Hắn đối nhân xử thế hết sức cẩn

    thận. Chỉ ra tay với tu sĩ tu vi thấp hơn hắn. Tuyệt đối sẽ không mạo

    hiểm vượt cấp giết người.

    Những năm gần đây, hắn lấy được pháp bảo, tài liệu đều đi Khê Cốc phường
    học kế toán tại bắc giang
    học kế toán tại thanh xuân
    http://kylin1st.com
    học kế toán thực hành
    http://cattleyavn.com
    học kế toán tại bắc ninh
    dịch vụ báo cáo tài chính
    kế toán cho giám đốc quản lý
    trung tâm kế toán tại quảng ninh
    học kế toán tại bắc ninh
    học kế toán tại hà đông

    thị đổi lấy đan dược gia tăng tu vi. Cho nên tu vi của hắn tăng tiến

    rất nhanh. Nhưng theo tu vi càng cao, hiệu quả của những đan dược tầm

    thường đã mất đi tác dụng. Đan dược cấp cao khó tìm được người bán, mà

    có bán thì giá cả cũng rất cao. Cho nên rơi vào đường cùng hắn đem mục

    tiêu hướng về phía Lạc Hà Môn.

    Lạc Hà Môn lấy trận pháp cùng luyện đan này hai hạng nổi danh. Nhất là

    ReplyDelete

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)