Манай блог улс орнуудын түүх, ёс заншил, онцлог ялангуяа тэдний монголчуудтай холбогдох хэсгийг нь уншигч олонд хүргэхийг хичээдэг. Энэ удаад хятадад сурдаг нэгэн оюутан өөрийн ажиглаж мэдсэн сэтгэгдлээ хэвлэлээр дамжуулж хуваалцсаныг блогтоо тавьж байна.
Бид хятадуудад хэрхэн ханддагийг та андахгүй байх. Тэдний тухай бодол, яриа хараалгүй өнгөрнө гэж нэгээхэн ч үгүй. Орсгой шар шүдтэй, заваан, зальтай, чанга дуутай гээд л бид тэднийг байж болох бүхий л янзаар харааж, доромжилдог билээ. Түүх ч тэдний эсрэг өгүүлдэг. Харин тэдний дунд амьдраад, хэл яриаг нь сонсоод ирэхэд ямар сэтгэгдэл төрснийг дор сийрүүлэв.
Бид хятадуудад хэрхэн ханддагийг та андахгүй байх. Тэдний тухай бодол, яриа хараалгүй өнгөрнө гэж нэгээхэн ч үгүй. Орсгой шар шүдтэй, заваан, зальтай, чанга дуутай гээд л бид тэднийг байж болох бүхий л янзаар харааж, доромжилдог билээ. Түүх ч тэдний эсрэг өгүүлдэг. Харин тэдний дунд амьдраад, хэл яриаг нь сонсоод ирэхэд ямар сэтгэгдэл төрснийг дор сийрүүлэв.
Монголчууд буюу зэрлэгүүд
Монгол хэлэнд хятад гаралтай үг цөөнгүй бий. Бид тэднийг яг монгол үг шигээ ойлгож, хэрэглэдэг. Цонх, шинэ, цай гэх мэт өдөр бүр таны амнаас гарах энгийн үг ч хятадынх. Олон зууны турш хаяа хатгаж ирсэн хоёр улсын хэл соёлд ойролцоо зүйл байлгүй яахав.
Гэхдээ энд хятадууд монголчуудыг хэрхэн ойлгож, хүндэлдгийг ойлгуулсан нэг зүйл бол тэд бидэнд ямар “ханз нэр” өгсөн явдал юм. Тэд биднийг Монгу гэж нэрлэдэг. Энэ нь тэдний тайлбар толиос харахад “зэрлэг бүдүүлэг“ гэсэн утга агуулдаг юм. Харин Америк, Франц гэх мэт улсуудад тэд ханзнаасаа хамгийн шилдгийг нь зүслэн өгч, хөөрхөн, сайхан гэх мэт үгс оноожээ.
Монгол гэсэн нэрийг улсдаа өгсний нууцыг эрдэмтэд олон жил хайж, үнэнийг тогтоох гэж явааг хальт дуулж байлаа. Зарим нь Мон гэдэг гол байсан гэж хүртэл бичиж байсан.
Ер нь манайх нүүдэл суудал гэсээр өв соёлоо маруухан авч үлдсэн нь тодорхой. Ямартаа л “ Монголын нууц товчоо “ –гоо хүртэл эх хэлээрээ биш хятадаар хөрвүүлсэн байсныг бид эргүүлж орчуулж байхав дээ.
Мөнгөө шидэж өг, биенд нь бүү хүр
Хятадууд уг гарвал сайтай улс огтхон ч биш. Тэд манжуудад дарлагдсаар ирсэн түүхтэй. Манж үндэстэн манайхыг ч 220 жил дарлахдаа хятадын хар ажилчдыг багагүй нэвтрүүлсэн гэдэг. Хятадууд манжуудыг “ Та дээшээ суу, би хийчихье” гэсээр ажил хийх, амьдрах чадварыг үгүй хийж, улмаар үгүй хийсэн гэдэг. Манайхан хүнд юм өгөхдөө шидэж өгдөггүй уламжлалтай. Дэлгүүрийн худалдагчид мөнгө шидээд өгвөл буцаагаад чулуудхаас ч сийхгүй. Харин хятадууд хүнд юм өгөхдөө шидэх “хобби” –той. Мөн худалдагч нарт нь мөнгөө алган дээрээ тавиад аажуухан өгөхөд булаагаад авах нь эвгүй. Тиймээс хятадуудтай цэмцэрхээд байх явдалгүй. Мөнгөө шидэж, өгөөд л булааж аваад л байхад хангалттай.
Хятадууд нэг зүйлд их дургүй. Энэ бол тэдний биед хүрэх. Хичнээн шоргоолж шиг олуулаа байлаа ч тэд араас нь алхаж яваа хүн гараараа биед нь санаандгүй хүрэхэд цочин, эгдүүцдэг. Манайхан бол “ Уучлаарай “ гэж хэлсэн болчихоод өнгөрөх зүйл дээр тэд тун дургүй ханддаг.
Монголчууд биднийг үзэн яддаг юм уу?
Монгол цустай хэнбугай ч хятад гэхээр толгойтой үс нь өрвийдөг. Гэтэл хятадууд биднийг үнэндээ сайн мэддэггүй. Монгол гэж ямар улс байдаг, хаана оршдгийг ихэнх иргэд мэдэх ч үгүй дуулаа ч үгүй. Тэгэхээр мэдэхгүй, дуулаагүй хүмүүсийгээ тэд хэрхэн үзэн ядах билээ. Биднийг Япон юмуу солонгосчуудтай байнга андуурна. Эрээний хужаа нар л биднийгээ андахгүй болохоос төв, өмнөд хятадад монголчуудыг мэддэг хүн нэн цөөн. Саяхан нэгэн хятад сурвалжлагч бүсгүй манай улсад ажилаад, эх нутагтаа буцахдаа нэлээд дуулиан тарисан материал бичсэн юм. Монголчууд тэднийг үзэн яддаггийг сурвалжлагч анх удаагаа мэдэрч, тэр сэтгэгдлээ ний нуугуй бичсэн хэрэг. Үүнийг хятадууд уншаад ихэд гайхаж, бас зэцүүүцсэн биз.
Тэр бичлэгийг уншсан нэгэн багш монгол оюутнаасаа “ Танайхан манайхныг үзэн яддаг юм уу? “ гэж асуусан гэнэ. Залуу, хүний нутагт сурч байгаагийн хувьд “ Тийм ээ “ гээд хэлчихсэнгүй. “ үгүй яалаа гэж дээ. Би таныг үзэн ядахгүй байгаа биз дээ “ гэх мэт үг хэлээд өнгөрчээ.
Муу хүний дуу чанга
Хятадууд их чанга ярьдаг хүмүүс. Бид “ Муу хүний дуу чанга “ гэдэг нь тэдэнтэй ч холбоотой байхыг үгүйсгэх аргагүй. Хэл нь дөрвөн хөгтэй болохоор тэд их чанга дуудаж байж, хөгөө зөв гаргаж ойлголцдог хэрэг. Харин манайхан хөг аялгаа хос эгшгээр илэрхийлчихдэг болохоор чанга яриад байх шаардлага бараг байдаггүй.
Ингээд чанга ярьдаг хятадууд УБ-н гудамжаар ярилцаад өнгөрөх нь орилолдож, хашгаралдаж байгаа юм шиг сонстоно. Ер нь тэд хоорондоо ярьж байгаа нь хэрэлдээд байгаа юм шиг их чанга дуутай хүмүүс л дээ. Үнэндээ бол хэлний онцлог нь л тэр аж.
Хятадууд Монголд хэрхэн амьдардаг вэ?
Охидоо хужаа нарт алдлаа, хятад ажилчид монголчуудын ажлын байрыг булаалаа гэсэн яриаг бид өдөр бүр сонсдог. Монголд ажиллаж, амьдарч буй хятадууд үнэхээр тансаг, зоргоороо байдаг гэсэн үзэл тархсан. Гэтэл үнэн хэрэгтээ хятадуудыг үзэн ядаж, үргэлж нүд үзүүрлэдэг болохоор тэд тайван алхаж, эх хэлээрээ манай нутагт чанга ч ярьж чаддаггүй. Цайны газар ороод суувал монгол залуус дайрахаас ч буцахгүй. УБ-д байх тэдний хувьд үнэхээр осолтой болохоор үргэлж такси барих мөнгөө халаасандаа тэмтэрч явдаг гэдэг. Харин тэдэнд орчуулга хийж өгч буй залуугийн хувьд хятадуудтай яваа гэдэгээ аль болох нуухыг хичээнэ. Түүнийг хятадаар ярьдаг гэж мэдвэл хятад л гэж хэлнэ. Иймэрхүү туйлшарсан гэмээр үзэл байдаг ч бид тэрбумуулаа биш ердөө 2-хон сая болохоор өөрсдийгөө ингэж л хамгаалж байхаас өөр аргагүй санагдана.
Харин хятадад монгол залуус хаан шиг амьдардаг гэвэл хилсдүүлсэн болохгүй ээ. Манайхан шөнийн цэнгээний газраар нь хэсч, маш хямдхан шар айргийг гүйзээлэхдээ яг л эх орондоо байгаа юм шиг аашилна. Тэнд чанга хашгирч хичнээн дураараа байсан ч монгол гэж гадуурхахгүй, мэдэх ч үгүй. Гэхдээ л хүний нутаг бол хүний нутаг гэдгийг ойлгож явах учиртай билээ.
Үнэгүй сургууль буюу өмнөдийнхний урхи
Нэг л хүүхэдтэй болох эрхтэй өрх хүүг илүүд үзэж, охин хүүхэдтэй болохоос татгалзах болсон юм. Тиймээс өмнөд хөршид охидын тоо эрс цөөрч, гэрлэх насны залуус гэргийгээ олж чадахгүйд хүрэх болов. Эмэгтэйчүүдийн тоо нь эрчүүдээс эрс дутуу болж ирсэн нь энэ үед 30 сая хятад залуу “ илүүдээд “ байгаа гэдэг. Тиймээс хятадууд бодлогоо өөр тийш хандуулах болсныг үгүйсгэх аргагүй. Энэ бол гадаадын олон тооны эмэгтэй оюутанг эх орондоо үнэгүй сургах явдал. Манайхан “ үнэгүй юманд нугасгүй “ тул олдсон боломжийг ашиглах гэж өмнөд хөршийг зорино. Харин тэндээ очоод олон жил суралцах хугацаандаа, монгол оюутан битгий хэл энгийн нэгэн монгол эртэй таарч, гэр бүл болох боломж олдохгүй. Ингээд ойр тойрноосоо хүнтэй суух болоход өнөөх л хятадуудаас сонгох магадлал өндөр болох юм.
Монгол бүсгүйчүүд хятад хүнтэй суух үнэхээр дургүйг хэлэх хэрэгтэй. Гэлээ ч цөөн хувь нь ч гэсэн тэдний “ тогооны хүн “ болж байгааг үгүйсгэх аргагүй. Гэхдээ гадаад бүсгүйчүүд хятад залуустай гэрлэх тун дургүй байдаг гэдэг. Өрх бүрт өөрийн гэсэн жаргал, зовлон бий гэдэгтэй адил өмнөд хөршид ч багагүй асуудал байдгийн нэг нь энэ.
Эх сурвалж: http://oyunomin_01.blog.gogo.mn/index.html
Нууц товчоог хятад хэл рүү хөрвүүлсэн байсныг нь эргүүлж орчуулсан гэж ХУДЛАА. Хятад үсгээр монгол хэлээр бичигдсэн эх олдсон байгаа.
ReplyDeleteСэлдэг