Хойд хөрш манай лидерүүдийн нэр хүндийг өргөдөг нэг аргатай болжээ. Тэр нь их өр цайруулсан гэх гавьяа. Уг нь Монголын ард түмэн ЗХУ-аас мөнгө зээлээч гээгүй. Зүгээр байхад ав ав гэж өгсөн. Тэр зээлийн багагүй хэсэг нь Орос мэргэжилтний цалин, хангамжинд зарцуулагдсан.
ЗХУ гэж 15 Бүгд найрамдах автономиос бүрдсэн аварга гүрэн байлаа. Энэхүү гүрэн улс задарч хэд хэдэн тусгаар улс орон бий болсон түүхийг бүгд л мэднэ. Иймдээ ч манай олон улс төрчид нэгэнт үгүй болсон ЗХУ-д өр төлөх нь утгагүй гэж үзэж байлаа.
Гэвч манай зарим улс төрийн лидерт нэр алдар бас бус ашиг гарах байсан тул төлөх нь зүйтэй гэж үзсэн юм. Зарим талаар ч энэ нь улс төрийн зөв алхам байсан тал бий. Орос ах нарынхаа ачийг санагалзаж байдаг дунд болон ахмад насныханд энэ алхам нь учиргүй таалагдаж мань эр төрийн тэргүүн болоод амжсан.
Гэвч манай зарим улс төрийн лидерт нэр алдар бас бус ашиг гарах байсан тул төлөх нь зүйтэй гэж үзсэн юм. Зарим талаар ч энэ нь улс төрийн зөв алхам байсан тал бий. Орос ах нарынхаа ачийг санагалзаж байдаг дунд болон ахмад насныханд энэ алхам нь учиргүй таалагдаж мань эр төрийн тэргүүн болоод амжсан.
Ингээд өргүй бол баян гэсэн сэтгэлгээ дийлж, ард түмэн өр тавиагүй ч ямартаа ОХУ-ын өмнө өргүй болоод авлаа. Гэтэл дараагийн сонгууль манай ард түмэн Орос ахын сайн дүүг сонгосонгүй. Үүнд хилэгнэсэн ах маань тэгэж ярих юм бол өр чинь дуусаагүй шүү гэв. Энэ өр бол ЗХУ задарснаас хойш бий болсон өр болж таарав.
Тэр өрийг нь сая нэг юм ерөнхий сайд маань аргалж Монгол улс дахин өргүй “баян” болж байна. Гэвч Орос ах нар бидэндээ ахиад өр санал болгожээ. Үнэхээр чухал хэрэгтэй зүйл, дараа дахин нэг өр тэглэж улс төр хийхэд. Ирээдүйгээ хардаг улстөрчид бол авдаг л газар. Учир нь нийгэмд ахын хайрыг мартаагүй үеийнхэн хүчтэй хэвээр л байна. Тэд дахиад хэдэн жилдээ шийдвэр гаргах түвшинд нөлөөгөө хадгална шүү дээ.
А. Энхбат Анкара, 2010. 12. 15
өр тавих ч амархан л байгаа юм, өрөө яаж төлөх вэ гэдэг чинь л асуудал, дараагийин гар нь шоудаж байгаад л төллөө л гэнэ ...ард түмний тархийг угааж сурсан золигнууд даа ...хэлэх ч үг олдохгүй сонин юмнууд их бий, чи ирэхээрээ мэдэрнээ нтр хэ хэ
ReplyDeleteih or tegeed yag tegelsen yum uu. tegleegui yum uu? sain medeh hun bna uu? ingehed Mongol uls yag odoo her hemjeenii oriig yamar yamar uls, olon ulsiin baiguullagad ortei baigaa yum bol eniig medeh hun bna uu? uchir ni bid ur huuheddee her ih or tolbor uldeegeed suuj bna aa? ene talaar negdsen sudalgaa baidag bolov uu? manai tomchuud gadagshaa guilaga guigaad or taviad l yavj baih yum ted ooriin ur huuhduudeeree toluulehgeed l yavaad baih yum oilgoh yum alga daa, ene talaar neg bodit barimttai niitlel bicheech !!!
ReplyDelete