Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагаанд дүн тавьчих шиг ээ?
Монгол улсын Засгийн газар 2010 оныг “Бизнесийн орчны шинэтгэлийн жил” болгон зарлаж, энэхүү бодлогын хүрээнд нэг жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа олон нийтэд сурталчлан таниулах ажлыг шинэ он гарахын өмнөхөн зохион байгуулсан. Мэдээж үр бүтээлтэй, монголын нийгэм, эдийн засаг хөгжилд эерэг түлхэц өгөхүйц олон үйл ажиллагаа явуулсан нь тодорхой.

Харин 2011 онд дэлхийн улс орнуудад бизнес эрхлэхэд ямар байх талаар Америкийн “Heritage Foundation сан”, “Wall Street Journal” сонин хамтран эдийн засгийн эрх чөлөөний судалгаа гаргасныг ОНМХ-үүдээр зарласан. Улс орнуудыг бизнес эрхлэхэд зөвшөөрөл авахаас эхлээд, энэ чиглэлийн хууль тогтоомж, татварын ачаалал, гадаад худалдааны нээлттэй байдал, хөрөнгө оруулах таатай нөхцөл, валютын эрх чөлөө, авлигын төвшин зэрэг шалгуураар үнэлж 0-100 оноогоор дүгнэж байр эзлүүлдэг байна. Дэлхийн 183 орныг хамруулсан уг судалгаагаар Монгол Улс 93-р байрт Африкийн Марокко, Гана улстай мөр зэрэгцэн орсон аж. Манай орон хоёр хөрш (ОХУ 143-р байр, Хятад 153-р байр)-өөсөө урд зогссон хэдий ч өнгөрсөн оныхоосоо 0.5 оноогоор ухарсан байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын бизнесийн чиглэлээр хийсэн ажилд хөндлөнгөөс дүн тавиад өгчих шиг боллоо. Эсвэл манай засгийн газрын “үр ашигтай” бодлого ба гадаадын үнэлгээ хоёр огтолцохгүй асуудлууд байв уу? Энэ талаар эдийн засгийн шинжээчид л тодорхой дүгнэлт хэлэх биз ээ.
Маргаан дэгдээсэн хуулийн заалт
Он шилжих зааг дээр хууль тогтоох байгууллага Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, байнгын хороодын хуралдааныг хаалттай хуралдуулахаар баталсан. Гэтэл энэ нь хэвлэлийн эрх чөлөөг зөрчсөн тухай маргааныг дэгдээж, улмаар парламентын сурвалжлагчид ажил хаяхад хүргэсэн.

Дэлхийн жишигт парламентын байнгын хороод хаалттай хуралдаж, хууль тогтоох үйл ажиллагааны тогтвортой, үр бүтээлтэй байдлыг хангахыг зорьсон тухай хууль санаачлагчдын санаанд бодит үндэслэл бий. Тэрчлэн Монголын улс төрчид хүн (орчин үеийн хэлээр камер) харахаараа онгирдог зан, хууль тогтоох үйл ажиллагааг өөрийгөө сурталчлах, хий улс төрждөг тухай тайлбар нь ч үндэслэлтэй.
Нөгөө талаас байнгын хорооны хуралдаанаар өөрсдийн явцуу эрх ашгийг “хуйвалдааны” зарчмаар шийдэх гэсэн явуургүй бодлого хэмээх хэвлэлийнхний эсэргүүцэл ч үнэний хувьтай.
Нөгөө талаас байнгын хорооны хуралдаанаар өөрсдийн явцуу эрх ашгийг “хуйвалдааны” зарчмаар шийдэх гэсэн явуургүй бодлого хэмээх хэвлэлийнхний эсэргүүцэл ч үнэний хувьтай.
Гэвч байнгын хорооны хуралдаанаас парламентийн сурвалжлагчид мэдээлийнхээ талаас илүү хувийг олж явдаг байдал алга болж, ажилгүй болохоос болгоомжилсон сэтгүүлчдийн ажил хаялт ялалтаа авч байна.
Аль ч нөхцөл байдал, шийдэл эерэг сөрөг аль аль талаа агуулж байдаг нь энэ буюу.
Оюуны, оюутны хотхоны ажил хэр явна?
Их, дээд сургуулиудын оюутны хотхоныг байгуулахаар төлөвлөснөөс хойш нэг жил өнгөрөв. Энэ долоо хоногт МУ-ын Ерөнхий сайд С.Батболд Их дээд сургуулийн хотхон байгуулах ажлын хэсгийхэнтэй уулзаж, уг үйл ажиллагааны явцтай танилцав. Тэрээр удаан ажиллаж байгааг сануулаад, эрчимтэй бөгөөд дэлхийн жишигт нийцсэн хотхон байгуулахад анхаарах шаардлагатайг анхааруулав.

Энэ ажил бол монголчуудын хувьд үнэхээр том бөгөөд ач холбогдол өндөртэй зүйл болохыг хэн бүхэн ойлгож байгаа. Уг үйл ажиллагааг хэрэгжүүлснээр Монголын боловсролын тогтолцоо нэг алхам урагшилж, дээд боловсролын тогтолцоонд ажиллаж, суралцаж буй 150000 хүний асуудлыг цогцоор нь шийдвэрлэнэ гэсэн үг.
За энэ ажил эрчтэй, чанартай, өгөөжтэй явагдахыг л хүсье дээ. Өөр юу хэлэхэв.
No comments:
Post a Comment
Сэтгэгдэл