- Нэгэн орны тухай 2035 оны танилцуулга –
Тэр улс 21-р зууны эхээр хөгжлийн гараагаа авч одоо хүн амд харьцах эдийн засгийн хөгжлийн үзүүлэлт, боловсрол, нийгмийн халамжийн түвшнээрээ дэлхийд дээгүүрт ордог болсон юм.
Тэр улс 21-р зууны эхээр хөгжлийн гараагаа авч одоо хүн амд харьцах эдийн засгийн хөгжлийн үзүүлэлт, боловсрол, нийгмийн халамжийн түвшнээрээ дэлхийд дээгүүрт ордог болсон юм.
Уг орон эдийн засгийн хөгжлийн эрчээ авах тэр цаг үеэ эерэг сайнаар дурсахыг хичээдэг ч яг тэр л цагаас хойш нийслэл хотынх нь иргэдийн дунд амьсгалын замын хурц өвчлөл огцом өсч өөрсдийг нь төдийгүй дэлхий нийтийн анхаарлыг татаж эхэлсэн аж.
Хүмүүс үр хүүхдээ эрүүл саруул авч үлдэхийн тулд ойрын хот суурин газрууд руу нүүж эхэлсэн байна. Нийслэл хотынхоо байршлыг солих тухай асуудал тавигдсан хэдий ч хэрэв тэгэж шийдвэл нэг сая хүн амынх нь хойшдын хувь заяа улам бүдгэрнэ гэж үзээд хэвэндээ үлдээжээ.
Уушигны хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд тэргүүлдэг. Хүн амын тал хувь нь уушигны төрөлхийн болон олдмол эмгэг өвчлөлтэй. Энэ улсад хүн амынх нь 30 хувь нь хиймэл уушигтай гэж тооцогддог.
Уушигны хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд тэргүүлдэг. Хүн амын тал хувь нь уушигны төрөлхийн болон олдмол эмгэг өвчлөлтэй. Энэ улсад хүн амынх нь 30 хувь нь хиймэл уушигтай гэж тооцогддог.
Дэлхийн цэвэр агаарын индексийг энэ орон тогтоож, НҮБ-д Дэлхийн агаарын асуудал хариуцсан зөвлөлийг тэргүүлдэг. Химийн болон агаар бохирдуулах төрөл бүрийн зэвсэглэлийг хорогдуулах конвенцийг санаачлан мөрдүүлэх ажлыг хариуцдаг.
Уушиг судлалаараа тэргүүн зэрэгт хөгжсөн төдийгүй тэр чиглэлийн анагаахын болон бусад салбарын дэлхийн шилдэг эрдэмтдийг шалгаруулж Нобелийн шагналаас даруй 3 дахин өндөр шагнал олгодог бөлгөө.
Уушигны өвчлөлтэй иргэдийнхээ халамжийг эрүүл хүмүүсийнхтэй харьцуулахад 3 дахин ихэсгэх тухай асуудлаар 2 жилийн өмнө тус улсын хууль тогтоох байгууллагад том маргаан шуугиан дэгдээсэн юм. Удтал маргасны эцэст тамхи татдаггүй байгаад уушигны өвчлөлтэй иргэдийн тэтгэмжийг 3 дахин, тамхи татдагийн улмаас уушигны өвчлөлд өртсөн гэгдэх иргэдийн тэтгэмжийг 2 дахин өндрөөр тогтоохоор шийдвэрлэж чадсан байна. Тийнхүү хуулийн төсөл батлагдахад парламентын гишүүдийн олонхи нь уушигны өвчлөлтэй байсан явдал шууд нөлөөлсөн гэж эрүүл иргэдийн төлөөлж парламентад суудаг сөрөг хүчин мэдэгдэл хийж байсан юм.
Агаарын чанарын алба хэмээх 50 мянган хүний бүрэлдэхүүнтэй хяналтын тогтолцоо нь өдөр шөнөгүй ажиллаж байдаг бөгөөд хууль бусаар утаа тавьж, гал түлсэн хүмүүст эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг. Шороон болон элсэн шуургатай өдрүүдэд хүмүүсийг ажил сургуульдаа явахгүй гэртээ суухыг сануулахын зэрэгцээ цалинг нь тухайн хугацаанд нь бүрэн олгодог аж.
Энэ улсад хүний эрхтний хууль бус наймаа өндөрт гэж тооцогддог. Африк, Латин америкийн ядуу орнуудаас алга болсон иргэдийн тухай асуудалд тус улсын томоохон албан тушаалтнууд нэг бус холбогдож, олон улсын шүүхэд дуудагдаж байсан юм. Уг алга болсон иргэдийн цогцосны уушиг нь байхгүй байсан гэгддэг ч Монголын иргэд оролцсон гэх нотлох баримт хангалттай бүрдээгүйн улмаас уг заргыг олон улсын шүүх нэг тийш нь шийдвэрлэж чаддаггүй байна. Иймээс тухайн улсын иргэдэд ДНК-ийн шинжилгээ хийж хууль бус эрхтэнтэй хүмүүсийг тогтоох асуудлыг тавьсан хэдий ч ОУ-ын Хүний эрхийн хороо хүлээн зөвшөөрөөгүй байна.
Зөвхөн энэ оронд амьсгалын замын өвчлөл, хиймэл уушигны дуудлагад үйлчилдэг түргэн тусламжийн үйлчилгээтэй. Уушиг ургуулах, нөхөн төлжүүлэх чиглэлээр олон улсын тэргүүлэх эрдэмтдийн баг энэ улсад өндөр санхүүжилттэй ажилладаг.
Зөвхөн энэ оронд амьсгалын замын өвчлөл, хиймэл уушигны дуудлагад үйлчилдэг түргэн тусламжийн үйлчилгээтэй. Уушиг ургуулах, нөхөн төлжүүлэх чиглэлээр олон улсын тэргүүлэх эрдэмтдийн баг энэ улсад өндөр санхүүжилттэй ажилладаг.
Тус орон хувь хүнд зориулсан агаар цэвэршүүлэх аппаратын худалдаа борлуулалтаараа багагүй ашиг олдог. Жил бүр уг аппаратын шинэ загварын уралдаан явагддаг төдийгүй “Аппараттай мисс” шалгаруулах тэмцээн зохиогддог байна. Өнгөрсөн жил зөвхөн агаар шүүгээд зогсохгүй хүний өдөрт шаардлагатай усны хэрэгцээг агаараас цуглуулах нано төхөөрөмжтэй аппарат шалгарсан аж.
Улс орных нь үндэсний баатар нь төрөлхийн уушигны эмгэгтэй ч гүйлтээр хичээллэж, улмаар Олимпоос энэ төрлөөр анхны алтан медаль авч ирсэн 19 настай залуу байдаг ажгуу. Харамсалтай нь тэр залуу гараан дээр ирээд тэнгэрт хальжээ. Задлан шинжилгээгээр гараан дээр ирэхээс 20 секундын өмнө уушигны ажиллагаа нь бүрэн зогссон байсан гэдэг. Залуугийн дурсгалд зориулан “Уушигны эмгэгтэй хүмүүст тусламж үзүүлэх Дэлхийн сан”-г түүний нэрэмжит болгосон байна. Тус орны хиймэл
уушигтай тамирчид Паралимпийн медаль тоогоороо олон улсад тэргүүлдэг гэнэ.
Урлаг соёлын одод нь эх орон, ээж аав, хайр дурлал гэж дуулахаасаа илүү цэвэр агаар, эрүүл бие, амьд жинхэнэ амьсгал гэж дуулж, шүлэглэх дуртай гэнэ.
Энэ орон хөгжлийн олон үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлдэг хэдий ч нэг асуудал л гашуун сонсогдож, түүнийхээ төлөө бүхий л хүчин зүтгэл, чармайлтаа зориулдаг. Энэ улс бол...
аймар юм
ReplyDeleteUdahgui shiideh baihoo manai tomchuud. Uls mongotei bolj baina ene chin. Bas oorsdiinh ni eruul mend erkh ashig hondogdoj baigaam chin manai hed shiidchih baihoo.
ReplyDeleteyoooooy yamar aimar yum beeee. gexede ene uls irgedinxee tuluu ervvl mendiinxee tuluu yum xij chadjiineshdee manaix ingex l xeregtei manaix xezee ard irgediinxee ervvl mendiin tuluu yum xj chaddaggvishd bvr uuur xvrch bn manaix ch gesen uushignii dutagdald orj bgaashdeee
ReplyDeleteЭнэ ямар улс юм бол...
ReplyDelete