Агаар бохирдуулагч хотын утааны талаар чамгүй олон нийтлэл бичигдсэн. Тэглээ гээд утаа алга болсонгүй. Гэхдээ утаанд төр засаг, хувийн хэвшлийнхэн, Улаанбаатар хотын жирийн иргэн хүртэл анхаарлаа хандуулах болсон нь томоохон амжилт. Одоо хүн бүр хотын утаа, түүний хор хөнөөлийн талаар дажгүй мэдлэгтэй болсон. Үүний зэрэгцээ утаатай тэмцэхээр хэдэн төгрөг гаргадаг, тэр нь юунд зарцуулагддаг гээд олон чухал асуудлууд нээлттэй болж байна.
Лав утаа гаргадаггүй зуух, утааны эсрэг сурталчилгаа, нэвтрүүлгээр утаа алга болдоггүйг мэдлээ. Мөн зарим хөрөнгө мөнгөтэй, овсгоотой хэсэг нь хотын аль утаа тортоггүй газрыг олж тогтоогоод, байшин саваа бариад төвхнөөд авсан. Ингэхээр утааны талаарх нийтлэл бичигсэд овоо ажил хийсэн байгаа биз.
Хотын хорт утааны гол эх үүсвэр нь гэр хороолол. Өвлийн хүйтэнд түлээ, нүүрснээс гадна ядарсан зарим айлууд нь машины хуучин дугуй зэрэг шатаж болохоор элдэв янзын зүйлээр гэр орноо дулаацуулна. Үүнд тэдний буруу гэж юу байхав. Ямар хөлдөж үхэлтэй нь биш. Тэгэхээр утаатай тэмцэхийн тулд гэр хороололтой тэмцэх хэрэгтэй болж байна. Мэдээж энэ тэмцэл бол нийтийн халаалттай орон сууцаар хангах явдал. Уг утаатай тэмцэх нэрээр үрэн таран хийсэн жил жилийн хэдэн тэрбумыг барилгад оруулсан бол магадгүй өтгөн хар утаа өдийд нилээд шингэрсэн байж мэдэх юм. Даанч тэгээгүй.
Өвөлдөө нийслэл хотын салхин дээрээ гэр хороолол, хогийн цэг, оршуулгын газар байрладаг. Бас бохир ус цэвэрлэх төвийг ч нэмж болно. Эдгээрийг ядаж агаар салхиныхаа дор нүүлгэе гэхээр ундны усны маань эх ундарга зүүн талдаа бий.
Манай төр засаг орон сууц бариад шууд хашаа байшингаар солиж өгөхгүй нь хэн бүхэнд ойлгомжтой. За тэгдэг юм аа гэхэд нэг хашаанд амьдрах хэдэн өрхийн хашааны эзэнд орон сууц өгөөд, бусдыг нь хаана амьдар гэж хөөх юм бэ? Харин хот, дүүргүүдээс утаа хамгийн их орж ирдэг гэр хорооллын айлуудын хашааг худалдаж аваад, дээр нь тэдэнд хотын ойролцоо үнэгүй газар олгоод, тэр орчиндоо нийтийн тээвэр, зам харилцаа, эмнэлэг, сургуулийг нь шийдээд өгвөл утаа багасаж болмоор санагдах юм. Улмаар чөлөөлсөн газраа дулаан цэвэр, бохирын шугамтай холбоод барилгын компаниудад дуудлага худалдаагаар зарж гаргасан хөрөнгөө эргүүлж нөхөх бололцоотой. Ингэвэл гэр хорооллын газар эргэлтэнд орж, газар хувьчлалын үр шимийг олон нийт хүртэж болмоор. Худалдаж авсан газрын зарим хэсгийг хэдэн жил ч заралгүй хадгалж, мөн зарах газрууд дээрээ нөгөө хот төлөвлөлтөө хийх боломж гарч ирнэ.
Сайны хажуугаар саар гэгчээр хашааны газраа хэт өндөр үнэлэх нөхөд захаас аваад гарах нь мэдээж. Монгол орон даяр өмч хувьчлахад, малчид малаа, орон сууцтай иргэд орон сууцаа өмчилсөн. Харин гэр хорооллынхон хэзээ хойно газраа хувийн өмч болгосон. Гэвч тэр нь эдийн засгийн эргэлтэнд орон сууц шиг өндөр үнэтэйгээр ороогүй, мал шиг өсөж үржээгүй нь үнэн. Тиймээс дундаж хашааны газрыг ганц өрөө байраар дүйцүүлэн үнэлж яагаад болохгүй гэж. Энд ашигтай байрлалтай газруудыг тооцоогүй. Мөн нэг өрөө орон сууцаа ч гэсэн шинэ хотхоны ханшаар бодохгүй нь мэдээж.
Гэр хороололд хашаа авч газар чөлөөлөн эзэмших нь бас хувийн пүүс компани, жирийн иргэнд ч нээлттэй. Ингэж олон хашаа авч газар чөлөөн эзэмших хувийн хэвшлийхнийг татварын элдэв хөнгөлөлт, алдар нэрээр урамшуулах, их хэмжээний газрыг нь хөрөнгө болгон бүртгэн баталгаажуулах зэрэг бодлого боловсруулан хэрэгжүүлбэл, төрийн албан хаагч хашааны эзэнтэй үнэ тохирч газар авахаас илүү үр өгөөжтэй нь гарцаагүй.
Эртний Грекийн хот улсууд ядуу иргэдээсээ салахын тулд хотоосоо гадна холхон газар шинэ хотхон барьж өгдөг байжээ. Шинэхэн хотхон хэдэн жилийн дараа хот болж улмаар ядуу иргэдийн дундаас шинэ хөрөнгөтөнгүүд ч төрөн гарна. Энд гэр хорооллын иргэдээ ядуу чадуу хэмээн ад үзэх санаа агуулсангүй. Харин дагуул хотуудыг бий болгох нь нийгмийн ач холбогдолтой болохыг өгүүлсэн болно.
Эртний Грекийн хот улсууд ядуу иргэдээсээ салахын тулд хотоосоо гадна холхон газар шинэ хотхон барьж өгдөг байжээ. Шинэхэн хотхон хэдэн жилийн дараа хот болж улмаар ядуу иргэдийн дундаас шинэ хөрөнгөтөнгүүд ч төрөн гарна. Энд гэр хорооллын иргэдээ ядуу чадуу хэмээн ад үзэх санаа агуулсангүй. Харин дагуул хотуудыг бий болгох нь нийгмийн ач холбогдолтой болохыг өгүүлсэн болно.
Сүүлийн үед утааны эсрэг цахилгааны шөнийн тарифийг бууруулах (магадгүй энэ нь өрх бүрт нэг цахилгаан халаагуур хөтөлбөр болж мэдэх юм), нүүрсний хийн түлш үйлдвэрлэх зэрэг олон хүчтэй санаачлага гарах болсон. Тиймээс далайд дусал нэмэр, бид ийм бодолтой бөлгөө.
А. Энхбат, Анкара хот, 2011 он.
saihan sanaa b.na shuu.Humuus vodoh l sanaa b.na Oor olon saihan zuil bicheerei.
ReplyDeleteтэр цахилгаан халаагуур хөтөлбөр хэрэгжвэл хамгийин ойрхон бодит үр дүнд хүрж магадгүй юмний нэг гэж боддог шүү , саяхнаас 2 жилийн хугацаатай компани хийн түлшний үйлдвэр барихаар болж бөөн юм болж байна, 2013
ReplyDeleteон гэхэд 100 000 тн нүүрстэй тэнцэх түлшэээр гэр хороололийг хангаж эхлэнэ гэсэн мэдээ гарсан байсан
angijav n
aan MCS kompani shvv
ReplyDelete