2011/01/26

WIKILEAKS БА МОНГОЛ

Орчин үед зөвхөн интернет байхад хэн нэг этгээд дэлхий нийтийн анхаарлын төвд орж, улмаар олон улсын харилцаанд хүчтэй нөлөө үзүүлэх бололцоо хангалттай бийг "Wikileaks" хэмээх сайтыг эзэн Жулиан Ассанж хагас жилийн дотор хангалттай харуулав. Түүний хийсэн үйлдэл дэлхийн томоохон гүрнүүдийн төр засгийн удирдлагуудын бухимдлыг төрүүлж, улмаар олон улсын харилцааны зарим эмзэг асуудлуудыг багагүй хөндөөд авсан. "Wikileaks" сайт дээр Монгол улстай холбоотой мэдээлэл гарч, хэвлэлийн мэдээллийнхэн олон нийтийг  шуугиулах ярианы сэдвээ болгон нэг бус ашигласныг уншигч та бүхэн санаж байгаа биз ээ.
Олон зүйл нуршилгүй, "Wikileaks"-ийн эргэн тойронд болж буй асуудал, Монгол улсын гадаад орчин, харилцааны хэтийн төлөв зэрэг олон асуудлаар судлаачийн байр суурь, дүгнэлтийг хүргэхээр Стратегийн судалгааны Хүрээлэнгийн зөвлөх судлаач  Д.Мөнх-Очирын ярилцлагыг бичлэгээр тавьсан болно.

Жич: Ур талд нь жаахан төрийн дуулал явж байгаад эхэлнэ. Хугацаа 30 минут.


АНУ дахь Монгол Телевизийн нэвтрүүлэг from mongolTV on Vimeo.

1 comment:

  1. setguulch ni wikileaks mongolig toogoogui bizde genee. avgai nariin hov bishde

    ReplyDelete

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)