Соц-нийгмийн үед л манайд гутлын тос, момент цавуу, бензин үнэрлэж мансуурдаг хүүхэд залуучуудын тухай мэр сэр сонсогддог байв даа. Өдгөө ч тэр сөрөг үзэгдэл хэвээр төдийгүй хэрэглээ нь өргөжиж, хүрээ нь улам бүр тэлсэн болтой.
Жирийн залуусаас аваад урлаг соёлын одод нь хүртэл их багаар холбогдох болсон мансууруулах бодис, хар тамхины хэрэглээтэй тэмцэж ядаж байх зуур мансуурлын дараагийн хэлбэрүүд хэдий нь нэвтрээд эхэлчихлээ. Энэ тухай доор товч өгүүлэв.
Саяхан ОХУ-ын Холбооны Мансууруулах бодисын хяналт албаны тэргүүн “сонсдог хар тамхи” бий болсныг хүлээн зөвшөөрөөд, харин түүнтэй тэмцэж чадахгүй байгаагаа мэдэгдсэн юм. Шалтгаан нь нэн тэргүүнд уг үзэгдэлтэй тэмцэх хуулийн үндэслэл байхгүй байгаатай холбоотой хэмээн тайлбарлажээ. Тэрчлэн “сонсдог хар тамхи”-тай тэмцэх арга жор ч боловсруулагдаагүй байгаа аж.
“Сонсдог хар тамхи” буюу “аудионаркотик” нь сонсголын эрхтэнд нөлөөлж, хүнд гаж мэдрэмж төрүүлдэг зүйл юм. Ер нь 13Гц давтамжтай дуу авиа хүний дотоод эрхтэнд хэлбэлзэл доргио үүсгэж, улмаар сэтгэцэд дарамт түгшүүр төрүүлэхэд хүргэдэг гэнэ. Иймээс 13Гц-тэй хүчтэй хэт авиа үүсгүүр нь сонсогдохгүй ч, сэтгэцэд гүн нөлөө үзүүлж чаддаг байна. Үүнд үндэслэн тусгай ажиллагааны үед ашигладаг хэт авиан зэвсгийн нэг төрөл бий болсон аж.
Эрт үед хэн нэгнийг дуу хоолой, хөгжим эгшиг хийгээд өвөрмөц содон гэрэл өнгөөр нойрсуулан ховсдож, улмаар амь насанд нь халдах оролдлого хийдэг тухай бараг бүхий л үндэстэн угсаатнуудын үлгэр домог, хууч ярианд гардаг. Ор үндэсгүй зүйл биш нь ойлгомжтой.
Виртуал хар тамхинд донтдог эсэх асуудалд одоогоор анагаах ухаан тодорхой хариу өгөөгүй байна. Гэхдээ тийм донтолт бий болж болохыг үгүйсгэхгүй байгаа юм.
“Сонсдог хар тамхи” нь эцсийн эцэст толгойны өвчтэй болгож, санах ойгоо хэсэгчлэн алдах, тархины идэвхтэй ажиллагаа буурах зэрэг эмгэгтэй болох гэнэ. Бодисын төрлийн мансууруулах бодисууд нь аюулын тун хэмжээ нь тодорхойлогдсон байдаг бол виртуал хар тамхинд аюул эрсдлийн тун хэмжээг албан ёсоор тодорхойлоогүй байгаа аж.
Харин виртуал хар тамхийг сурталчлан борлуулж буй этгээдүүд 30 минутын туршид сонсож мэдэрвэл “аз жаргал” мэдрэнэ гэж ухуулж байна. Бага тунгийн буюу хөнгөн чанарын 20 долларын үнэтэй виртуал хар тамхийг эмчилгээний шинж чанартай тухайлбал, нойргүйдэл зэргийг эмчилдэг хэмээн сурталчладаг аж. Одоогоор 80 гаруй сонсдог хар тамхины файл бий болоод байгаа гэнэ.
“Сонсдог хар тамхи”-ны талаар 2009 оноос интернет, сайт, блогууд хийгээд цахим захидлаар идэвхтэй сурталчлах болсон төдийгүй манай хойд хөршид хүүхэд залуучууд гар утасны мессэжээр үнэ төлбөргүй захиалан дуртай үедээ сонсох болсон тухай Оросын дотоод хэргийн яам мэдэгдсэн байна.
Блогчин сониуч зангаасаа болон бичиж буй зүйлдээ баталгаа олохын тулд “видео-аудио хар тамхи” үзэж сонссон бөгөөд өдөржин толгой эргэж, дүйнгэдүү явсан болно. Надтай адил санаа бодол бүхий залуучууд ч интернетэд цөөнгүй байна лээ. Толгой өвтгөсөн шал дэмий зүйл болохыг тэд хэлсэн хүлээн зөвшөөрсөн байдаг.
Ирээдүй үеэ виртуал мансуурагч болгохгүйн тулд бид одооноос арга хэмжээ авч эхлэх шаардлага гараад байна. Гол нь мансууруулах бодис хэрэглэдэг нөхдөд виртуал хар тамхи нөлөөлдөггүй гэх бөгөөд харин виртуал хар тамхи хэрэглэгчид мансууруулах бодис хэрэглэн донтох сонирхолтой болдог тухай нэг бус тохиолдол бий ажээ.
Үр хойч маань аливаа муу хороос хол яваасай билээ.
harin tiim hun turluhtun uursdiiguu sunuuh yumiig iheer hiih yumaa
ReplyDeleteЖишээ нь iTunes дээр хүний ядаргааг тайлах тайвшруулах зорилготой хийгдсэн янз бүрийн дуу авиа гаргах зориулалттай програмууд байдаг. Тэрнийгээ White noise, Alpha Noise гэх мэтчилэн нэрлэдэг бөгөөд зарим талаар хүний биед тустай гээд зардаг. Харин энэ нийтлэлийн хувьд Саак.mn дээр хэдэн аяудыг нь тавьчихсан байсныг санаж байна.
ReplyDeleteBi neg sonin yum sonsson yum baina. Europiin ornuudadad zarim gazar zaluusiig tsugluulahgui hyazgaarlalt hiihiin tuld zuvhun tuhain nasniihand sonsogddog het avia bairluulsan baidag gesen. Tegeed ter nasniihan ter gazraar yavj unguruhud chih ni shuugiad taagui medremj turdug tul ter gazar saatalgui hurdan yavdag gj sonsson. bi ter hyazgaarlasan nasnaas n hetersen tul ter gazraar yavahad yum medegdsengui.
ReplyDeletesonsoj uzehiisen gej bodoj bsiin. har tamhinii nuluu uzuuldeg gedgi ni medeegui yum bna. tani niitlel bolgon ooriin gesen ongo aystai bdag tand amjilt husie.
ReplyDelete