“Дэлхийн оюутны өвлийн спортын XXV наадам” 1-р сарын 27-ноос 2-р сарын сарын 6-ны хооронд БНТУ-ын Эрзурум хотод амжилттай зохион явагдлаа. Энэхүү наадамд дэлхийн 57 орны 2000 гаруй тамирчин цана, уран гулгалт, биатлон, хоккей, керлинг, шорт трэйк зэрэг 12 төрлөөр 189 медалийн төлөө өрсөлдсөн. Ингээд энэ наадамд ОХУ 14 алт, 14 мөнгө, 10 хүрэл медальтайгаар тэргүүлсэн бол Өмнөд Солонгос 7 алт, 3 мөнгө, 5 хүрэл медальтайгаар удаалж гуравт 6 алт, 5 мөнгө, 4 хүрэл медальтайгаар Украйны баг тамирчид шалгарсан бөгөөд харин талбайн эзэн Туркийн баг уран гулгалтын төрлөөс нэг мөнгөн медаль авсан амжилт үзүүлжээ.
Энэ удаагийн оюутны өвлийн спортын наадамд манай орноос багийн ахлагч, шорт трейкийн дасгалжуулагч багш, шорт трейкийн тамирчин, тэшүүрийн тамирчин, хэвлэл мэдээллийн ажилтан гэсэн нийт 5 хүний бүрэлдэхүүнтэй баг ирж оролцсон бөгөөд наадмын нээлтэд Монголын улсын тугийг ОУХМ Т.Доржготов мандуулан явлаа.
Энэ удаагийн оюутны өвлийн спортын наадамд манай орноос багийн ахлагч, шорт трейкийн дасгалжуулагч багш, шорт трейкийн тамирчин, тэшүүрийн тамирчин, хэвлэл мэдээллийн ажилтан гэсэн нийт 5 хүний бүрэлдэхүүнтэй баг ирж оролцсон бөгөөд наадмын нээлтэд Монголын улсын тугийг ОУХМ Т.Доржготов мандуулан явлаа.
БНТУ суралцдаг бидний хэдэн залуус оюутны өвлийн наадамд оролцож буй баг тамирчдаа дэмжих, мөн эртний түүхт Эрзурум хотыг үзэж сонирхохоор Анкара хотоос 1100 км замыг туулан очлоо. Бид шорт трейкийн төрөлд өрөлдсөн Б. Базарсадынхаа 500, 1000 метрийн уралдаануудыг үзэж, дасгалжуулагч багш Б.Орнобиштэй нилээд ойр байж тамирчнаа дэмжсэн. Аливаа спортын тэмцээн уралдаанд оролцож буй тамирчин өөрийн хүч чадал, авьяас билгээс гадна эх орныхоо орны хөгжил дэвшил, улс төр, эдийн засгийн хүч нөлөө хөгжлийг илэрхийлж байдаг. Энэ ч утгаараа дэлхийн томоохон орны тамирчид өмссөн зүүссэн хувцас хэрэглэл, зан ааш нь хүртэл бусдаасаа ялгарна.
Наадмын нээлт эхлэхийн урьд өдөр бид шорт трейкийн төрөлд хүч үзсэн Б.Базарсадынхаа бэлтгэлийг хөндлөнгөөс ажигласан юм. Талбай дээр хуваарийн дагуу таван орны тамирчин багш дасгалжуулагчийнхаа хамт гарч бэлтгэлд гарлаа. Харин манай дасгалжуулагч маань зориулалтын тэшүүр байхгүйн улмаас хөндлөнгөөс заавар зөвөлгөө өгнө. Яагаад тэшүүргүй ирснийг асуувал “уг нь авмаар л байна даанч мөнгө байхгүй. Би ч яахав эхний ээлжинд тамирчиндаа нэг таарсан юмтай болох юмсан гэв". Үгүй энэ чинь манай хүн тэгээд ямар гуталтай яваа юм бэ гэвэл хятадад үйлдвэрлэсэн сургуулилтын тэшүүртэй. Тэр нь ч бас таарахгүй байгаа. Тамирчин маань 41 размер өмсдөг юм. Гэтэл гутал нь 40 размер юм шүү дээ гэх нь тэр. Ёстой нөгөө хошин шог шиг хөлөө хумиад явж байгааг хараад инээд, бухимдал зэрэг хүрлээ. Бусад баян орны тамирчид хөлийнхөө хэвийг өгч зөвхөн өөртөө таарах хөлд эвтэй гутал 3000 доллараар хийлгээд зориулалтын тэшүүр дээр байрлуулдаг юм байна. Харин манай тамирчний гутал багадахын зэрэгцээ тэшүүрийн ир нь далийснийг Орос ах нараа гуйж тэгшлүүлээд явж байгаа аж. Бэлтгэлээ дуусгаад ирсэн Б. Базарсад маань хөл жаахан бариад гэж инээмсгэлсээр биднийг угтсан.
БНТУ энэ наадамд багагүй ач холбогдол өгсөн бөгөөд нээлтийн ажиллагаанд ерөнхийлөгч Абдуллах Гүл, ерөнхий сайд Рэжэп Тайп Эрдоан нар ирж оролцсон.
Засгийн газраас наадам зохион байгууллахтай холбогдуулж Эрзурум хотод багагүй хөрөнгө оруулж томоохон бүтээн байгуулалт өрнүүлжээ. Гэхдээ нийслэлээс алс хязгаар орших 400 орчим мянган хүн амтай энэ хот зарим жижиг ажлуудаа хараахан дуусгаж амжаагүй нь нүдэнд тусаж байв. Автомашины зогсоол, спортын ордоны өмнөх талбай, хотын гудамжийн зарим замууд, цэвэрлэгээ гээд бага саг асуудал шийдэгдэж амжаагүй бололтой. Гэвч тэдний барьсан өвлийн спортын хэд хэдэн ордон ирээдүйд Турк оронд өвлийн спорт хөгжихөд томоохон хувь нэмэр болох нь гарцаагүй. Жишээ нь энэ ажлын хүрээнд хотын захын гэр хороолол байсан толгой дээр Европт хоёрт орохоор трамплин харайлтын зам барьсан нь өөрийн эрхгүй атаархах сэтгэл төрүүлж байв.
Засгийн газраас наадам зохион байгууллахтай холбогдуулж Эрзурум хотод багагүй хөрөнгө оруулж томоохон бүтээн байгуулалт өрнүүлжээ. Гэхдээ нийслэлээс алс хязгаар орших 400 орчим мянган хүн амтай энэ хот зарим жижиг ажлуудаа хараахан дуусгаж амжаагүй нь нүдэнд тусаж байв. Автомашины зогсоол, спортын ордоны өмнөх талбай, хотын гудамжийн зарим замууд, цэвэрлэгээ гээд бага саг асуудал шийдэгдэж амжаагүй бололтой. Гэвч тэдний барьсан өвлийн спортын хэд хэдэн ордон ирээдүйд Турк оронд өвлийн спорт хөгжихөд томоохон хувь нэмэр болох нь гарцаагүй. Жишээ нь энэ ажлын хүрээнд хотын захын гэр хороолол байсан толгой дээр Европт хоёрт орохоор трамплин харайлтын зам барьсан нь өөрийн эрхгүй атаархах сэтгэл төрүүлж байв.
Энэ хотод 60 мянган оюутантай Ататурк Их Сургууль байдаг бөгөөд манай улсаас 10 орчим оюутан залуус суралцдаг ажээ. Тэдний өгүүлснээр гадаад оюутны тоо харьцангуй бага нь үнэн бололтой. Учир нь хотын гудмаар биднийг сонирхох нутгийн иргэд даанч олон, тэдний зарим хамт зураг даруулахыг хүсэж элдэв юм шалгаана. Ёстой од болох хүсэлтэй онгироо залуусыг энд авчирч баймаар газар санагдсан шүү.
Туркийн хот бүр өөрийн онцлогтой хоол ундаараа алдартай. Энэ хот чай-кибаб гэх хоолоороо ихэд бахархах. Хонины махыг ил гал дээр шорлог мэт шарж болгоод манайхаар бол нимгэн гамбирт боож иддэг юм байна. Хүн ам бага хөдөөдүү газар болоод тэрүү хоолны үнэ хямд, чанар сайтай. Ялангуяа цөцгийн амттай тараг, өөхтэй мах нь ихэд таалагдсан. Бидний энэ хотод ирсэн бас нэгэн зорилго нь өнгөрсөн зун Монголд танилцсан Ататурк Их Сургуулийн багш Чингиз Алүлмазтай уулзах явдал байсан юм. Тэрбээр биднийг халуун дотно хүлээн авсан бөгөөд ирээдүйд түүх, археологийн салбарт хамтран ажиллаж болох тухай олон сэдэв хөндөн ярилцсан билээ.
Тамирчдыг байрлуулсан Ататурк Их Сургуулийн оюутны хотхон шорт трейкийн тэмцээн болж буй ордноос автомашинаар 15 орчим минут явах зайтай бөгөөд 30 минут тутам тусгай үйлчилгээний үнэгүй автобустай. Зохион байгуулагч орон манай багт нэг машин, гар утас, англи хэлтэй хөтөч гаргаж өгсөн боловч тэдгээрийг багийн ахлагч, хэвлэл мэдээллийн ажилтан хоёр тусгай ажилдаа дайчлан хэрэглэх ба дасгалжуулагч, тамирчид маань автобус хүлээх бас хэл усны бэрхшээлд нь бид сайн дураараа тусалж байлаа. Уг нь хамгийн гол ажил нь тэмцээн уралдаан л баймаар. Мөн нэгэнт хүний нутагт зорж ирсэн тэдэндээ газар үзүүлэх, зураг хөргөө татуулах, дэлгүүр хошоо орох ажилд Эрзурум хотод сурдаг залуусын хамтаар чадах чинээгээрээ дэм болов. Шорт трейкийн дасгалуулагч, тамирчин хоёр маань ч ахлагчдаа дурамжхан байснаа нуугаагүй юм.
Манай тамирчин Б. Базарсад 500, 1000 метрт уралдаад шигшээд шалгарч чадсангүй. Гэвч гарааны 5 тамирчнаас гуравт орж ирсэн нь нэг размер хөлөө хумиад уралдсан хүний хувьд том л амжилт гэж бодсоноо хэлэх юун.
Эрзурум хотын товч түүх: Энэ хот Монголчууд бидэнтэй түүхэн үйл явдал, соёлын түүхийн нандин өв дурсгалаараа салшгүй холбоотой. Анхлан 1242 оны өвөл Байжуу ноёноор удирдуулсан Их Монгол улсын цэрэг Эрзурум хотыг эзлэн авчээ. Энэ тухай айж балмагдсан харийн түүхчид Монголчууд хотод “чулууны дээр чулуу, гүзээтэй бүхний дээр толгой үлдээгээгүй” хэмээн бичсэн нь бий.
Тухайн үед Анатолиг захирч байсан Сельжүкийн эзэнт улсын шинэхэн султан II. Гиеасэттин Кэехүсрэв Монголчуудын дээрх довтолгооны эсрэг 80 мянган цэрэг цуглуулан, Сивас хотын орчим ширүүн тулаан хийжээ. Гэвч жанжин нарынхаа үгийг тоодоггүй цэргийн олонд эрдсэн залуу султан 30 мянга орчим цэрэгтэй Байжуу ноёнд бут цохиулан дайны талбараас арайхийн зугтан гарсан байдаг. Улмаар Монгол цэрэг баруун зүг урагшлан хоромхон зуур Эрзинжан, Сивас, Каесэр хотуудыг эзлэн авсан бөгөөд ийнхүү түүхэнд Көшэдаан буюу Көшэ уулын тулалдаанаар Сельжүкийн эзэнт улсыг мөхөөж Монголчууд Анатолид ноёрхолоо тогтоосон түүхтэй. Нэгэнт энэ бүс нутагт өрсөлдөгчгүй болсон Байжуу ноёноор удирдуулсан Монгол цэрэг Эрзинжан хотоос Ираны нутаг руу дахин хөдөлсөн байдаг.
Хоёр толгойтой бүргэдийн билэгдэлтэй энэ хотод чулуун зэвсгийн үеэс эхлэн хүн суурьшиж эхэлжээ. Тиймээс хос толгойтой бүргэд нь уг өвлийн наадмын билэгдэл болсон юм. Эртний Хититүүд, Хаяшчууд, Урартууд, Асурчууд, Киммэрүүд, Искитүүд, Мэдүүд болон Пэрсийн ноёрхолд байсан энэ нутгийг МЭ 4-р зуунд Макадоны Александр эзлэн авсан байна. Түүнийг нас барсны дараа Сэлөкидүүд эзэмших болж тэднээс Ромын эзэнт гүрний мэдэлд шилжжээ.
Ромын эзэнт гүрэн 395 онд хоёр хуваагдахад Зүүн Ром буюу Византад харьялагдах болсон энэ бүс нутаг нэгэн үед Визант болон Сасанийн хаант улсын эрхшээлд ээлж дараалан орох болсон байна. 295-398 оны хооронд Хар тэнгисийн хойд хэсэгт улс байгуулсан Хүннү нарын мэдэлд орох үедээ “Karin” нэртэй байжээ. Улмаар Византын эзэн хаан II. Theodosius (408-450) өөрийн зүүн армийн генерал Anatolius-ийг Иран руу илгээн довтлуулахдаа гол түшиц газраа болгон хотын нэрийг "Theodosiopolis” хэмээн өөрчлөв. Дараагаар нь 638 онд Иясын хүү Ганемийн удирдуулсан исламын цэрэг хотыг байлдан дагуулжээ. Гэвч хот арабжсангүй 949 оныг хүртэл Визант, Арабуудын мэдэлд ээлжлэн орсоор байв. Исламын шашинт Арабууд уг онд Византын ноёрхлыг бүрмөсөн үгүй хийсэн юм. Тэд “Хивсэн хот” гэсэн утгатай "Kalikala" нэрийг өгсөн байдаг. Үүний дараагаар 1048 онд Зүүн Анатолийн бүс нутаг руу цөмөрсөн Сельжүк Түрэгүүд мэдэлд орж энэ үеэс эхлэн Erzen-i Rum буюу Erzurum гэгдэх болжээ. Гэвч тэд хотыг удаан эрхшээж чадаагүй бололтой. 1071 онд Сельжүкийн султан Алпарслан Эрзурум хотыг дахин байлдан дагуулж мусульманчуудын ноёрхлыг тогтоожээ. Ингээд дээр бидний өгүүлсэн Байжуу ноёны довтолгооноос хойш өөрөөр хэлбэл, 1242 оноос 1335 он хүртэл Монголчуудын ноёрхолд тэр дундаа Монголын Ил хаадын улсын эрхшээлд байв. Энэ бүс нутагт голдуу Монгол ноёд мал сүргээ оторлуулдаг байсан тухай түүхэн баримтууд бий. Энэ нь Монгол оронтой төстэй уур амьсгалтай, хур тунадас ихээр унадагтай холбоотой болов уу.
Монголын Ил Хаадын улс бутарсны дараагаар Эрэтна Түрэг ханлигийн мэдэлд байснаа 14 зуун Каракоунчууд тэднээс Төмөр хаанд шилжсэн бөгөөд 1514 онд Османы эзэнт гүрний Явуз султан эзлэх хүртэл Аккоунчууд, Сафэвийн хаант улсын эрхшээл байжээ. Дэлхийн I дайны үед буюу 1916 онд Эрзурум хотыг Хаант Оросын цэргүүд эзлэн авсан боловч Туркууд 1918 онд Брест-Литвийн гэрээгээр хотыг эргүүлэн авсан байдаг.
Хот өөрөө ийм баялаг түүхтэйн дээр түүх соёлын олон дурсгалыг хадгалж байдаг. Энд зөвхөн бид одоо мэдэгдэж буйгаар Монголчуудтай холбогдох томоохон дурсгалуудын товчхон өгүүлэе.
Хос минарт:
Хос минарт:
Бидний сайн мэдэх “Дэлхийг байлдан дагуулагчийн түүх” хэмээн алдарт сурвалжийн зохиогч Ала-Ад-Адин Ата-Мелик Жувейнийн төрсөн ах Монголын Ил Хаадын улсын сайд Сахип Шэмсэттин Мэхмэд Жувейни 1271 онд энэхүү Хос минарт хэмээх лалын шашны сүмийг бариулжээ. Дундад зууны Пэрсийн болон Исламын уран барилгын өвөрмөц онцлогийг харуулсан энэ сүм нь гадны жуулчдын үзэх гол дурсгалуудын нэг юм.
Якутиеэ мэдрэсэ буюу Якутиеэ шашны сургууль:
Уг барилгын 1310 онд Монголын Ил Хаадын улсын хаан Газан болон түүний ээж Булган хатан өлмий бат оршиг хэмээн Жэмалэддин Хоса Якут Газан гэгч түрэг ноён бариулжээ.
Энэхүү барилга нь исламын соёлын уран нарийн сийлбэртэйгээрээ ихээхэн зартай бөгөөд Монголчууд эзэрхийллийн үед Анатолид хэрхэн бүтээн байгуулалт явагдаж байсны нэгэн нотолгоо болон үлджээ.
Уг барилгын 1310 онд Монголын Ил Хаадын улсын хаан Газан болон түүний ээж Булган хатан өлмий бат оршиг хэмээн Жэмалэддин Хоса Якут Газан гэгч түрэг ноён бариулжээ.
Энэхүү барилга нь исламын соёлын уран нарийн сийлбэртэйгээрээ ихээхэн зартай бөгөөд Монголчууд эзэрхийллийн үед Анатолид хэрхэн бүтээн байгуулалт явагдаж байсны нэгэн нотолгоо болон үлджээ.
Гурван күмбэт буюу Гурван суварга
Одоогоор энд дөрвөн суварга байх агаад сүүлд Османы эзэнт гүрний үед дахин нэгийг нэмэн барьсан юм байна. Гол гурван суварга нь 13-14 зууны үед буюу Монголын Ил хаадын үед баригджээ. Эдгээр суваргууд нь Сэлчик Түрэгийн үед холбогдох бусад суваргуудаас ихээхэн өвөрмөц ялгаатай. Ялангуяа гол том найман талтай суваргад буй амьтны дүрс бүхий чимэглэл нь нүүдэлчин Монголчууд тэр дундаа Монгол гаралт Хятан нарын сүм суваргатай ихээхэн төстэй санагдаж байлаа.
Бас нэгэн суварга:
Мөн бид хотын гудамжинд Монголын Ил Хаадын үед баригдсан нэгэн суваргатай таарсан бөгөөд гайхалтай нь энэ байгууламжийг Монголчууд бидний үндэсний хээ угалз болох алхан хээгээр тойруулан чимэглэсэн нь эрхгүй анхаарал татсан юм.
Эрзурумын цайз:
Ойролцоогоор 2000 метр өндөртэй толгойн орой дээр баригдсан уг цайзыг 5 зууны үед Ромын эзэн хаан Theodosius-ийн тушаалаар баригдсан гэж үздэг. Хожим Сельжүк, Османы эзэнт гүрний үед цагийн цамхаг зэрэг зарим байгууламжуудыг нь нэмж барьжээ. Уг цайзыг Байжуу ноёноор удирдуулсан Монгол цэрэг 1242 онд эзлэн авсан түүхтэй. Төгсгөлд нь энэ бүс нутагт Монголын Ил Хаадын үед холбогдох олон арван дурсгал байдгын дөнгөж зах зухаас дурдсан болно.
А. Энхбат, Эрзурум хот 2011 он
Монголын тэшүүрийн холбооны ерөнхийлөгч гэж өөрийгөө тордсон, хүүхэн эргүүлсэн ЭрдэнэӨлзий гэж нэг новшийн пи байсийн ашгүй одоо солигдсон байна лээ нэг тэшүүр аваад өгчих хүн очсон байх гэж найдая
ReplyDeletesainuu and min.
ReplyDeleteSaihan bichleg bna , Minii Mongoliin ovog deedesiin mortei saihan gazar bna gej...
manai tamirchid bvgd l er n neg tiim borogduuhan baisaar gvriiseer baigaad l amjiltand hvreh yum daa hoorhiii...
Manai tamirchid ymar gurger yum be
ReplyDelete